Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 119/ШШ2026/0052

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “**” ХХК, /гүйцэтгэх захирал **/

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **, **, **

Гуравдагч этгээд: “**” ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: **, ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн үнэлгээний хорооны үнэлгээг хүчингүй болгуулах,  ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн үнэлгээг дахин хийхийг үнэлгээний хороонд даалгах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн М-ТБ-134-12/632 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, **, **,   гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээдийн өмгөөлөгч **, **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “**” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн үнэлгээний хорооны үнэлгээг хүчингүй болгуулах,  ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн үнэлгээг дахин хийхийг үнэлгээний хороонд даалгах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн М-ТБ-134-12/632 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерт “**” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны үнэлгээг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн оролцогч “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 5/057-26 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн,  Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн оролцогч “**” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны үнэлгээг хууль бус байсан болохыг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн оролцогч “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч “**” ХХК-д учирсан хохирол 7.747.500 төгрөгийг /тендерийн баталгаа/ гаргуулах гэж өөрчлөн,нэмэгдүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа: -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийдвэр /зөвлөмж/-ийг хууль бус байсан болохыг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/909 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай шийдвэр /зөвлөмж/-ийг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн М-ТБ-134-12/632 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах,

 -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч “**” ХХК-д учирсан хохирол 7.747.500 төгрөгийг /тендерийн баталгаа/ гаргуулах гэж тодруулсан болно.  

2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2025 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн  А/208 дугаар тушаалаар “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”  сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг байгуулсан ба 2026 оны  01 дүгээр сарын 14-ний өдөр нээж, хянан үзсэн байна.    

3. “**” ХХК нь уг “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцсон байна.   

4. 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.  

5. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах” ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтад оролцоод нийгмийн даатгалын өртэй гэдэг шалтгаанаар хасагдсан. Тендерийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нээсэн. Манай байгууллага 01 дүгээр сарын 08-ны өдөр шалгахад өртэй байсан. 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 01 минутад нийгмийн даатгалынхаа өрийг төлсөн юм. Түүнээс хойш 09-ний өдөр хоёр 2 удаа, 13-ны өдөр нэг удаа би цахим системээр орж шалгахад манайх өргүй харагдаж байсан. Тендерт илгээсэн нийгмийн даатгалын тодорхойлолтод өртэй тодорхойлолт татагдсан. Тэр татагдсан тодорхойлолт нь 01 дүгээр сарын 09-ний өдөр татагдсан юм байна. Гэхдээ үүнийг би урьд нь андуурсан гэж яриад байсан ч андуурсан биш тэр  нь системийн алдаа байх гэж бодож байна. Учир нь би 01 дүгээр сарын 08-ны өдөр төлснөө нотолж чадаж байгаа, 09-ний өдөр, 13-ны өдөр өргүй байснаа нотолж чадаж байгаа учраас манай байгууллага тендер нээсэн өдөр буюу 01 дүгээр сарын 14-ний өдөр хугацаа хэтэрсэн өргүй байсан гэдэг нь нотлогдож байна. Иймд бид Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт манайх өргүй байхад өртэй гэдэг шийдвэр гаргасан уг үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийг хүчингүй болгох шаардлага гаргасан. Дараагийн нэхэмжлэхийн шаардлага нь үнэлгээг дахин хийхийг үнэлгээний хороонд даалгах гэж байсан. Үүнийг больж татгалзаж байна.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-134-12/632 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага байгаа. Анхны нэхэмжлэлд бас Сангийн яамны гомдол хянасан тухай албан тоот буюу шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага байсан. Энэ асуудлаар бид Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад тэр шатны шүүхээс энэ асуудлыг түр орхичих, бусад асуудал чинь шийдэгдсэний  дараа Сангийн яамны асуудал чинь дагалдаад шийдэгдэнэ гэдэг хариу өгсөн. Дараа нь манайх шаардлагаа нэмэгдүүлсэн. “**” ХХК-ийг шалгаруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус байсан гэдгийг нотолж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. “**” ХХК-ийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасан.  Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан дээр хариуцагч, гуравдагч этгээд ажлын гүйцэтгэл 80 хувь гэсэн учраас нэмэгдүүлсэн шаардлагаа өөрчлөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-н гаргасан 11462 дугаартай Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил гүйцэтгэх тендерт “**” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилсөн.  Одоо нэхэмжлэлийн шаардлагаа нэгдүгээрт “**” ХХК-ийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр нь хууль бус байсан, хоёрдугаарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гаргасан мэдэгдэл нь бус байсан болохыг тогтоолгох, 02 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-132-12/632 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн 3 шаардлага, дээр нь нэмэгдүүлсэн шаардлага байгаа. Улсын орлого болгосон тендерийн баталгаа 7,137,500 төгрөгийг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргуулъя гэсэн 5 шаардлага гаргасан.” гэв.

6. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.2-т нь “Тендер нээсэн өдрийн байдлаар Монгол улсын хуулийн дагуу буцаан илэрсэн татвар хураамжийн өр төлбөргүй байх шаардлагатай бөгөөд татвар болон нийгмийн даатгалын тодорхойлолтыг цахим системээр шалгана” гэж өөрсдөө зааж өгсөн байна. Гол нь та нар өөрсдөө лавлагаа ирүүлэх шаардлагагүй, бид цахимаар орж шалгана гээд биччихсэн байна. Тэгэхээр нэхэмжлэгч нэгэнт татварын өрөө төлчихсөн доторхыг нь уншихгүйгээр лавлагаагаа явуулчихсан. Тендер нээсэн 14-ний өдөр үүнийг 9-нийх юм байна гээд цахимаас ороод татаад л шалгачих байсан юм. Яагаад цахим системээр шалгах үүргээ биелүүлээгүй юм. Энэ хүн та нарт итгэж байна шүү дээ.  Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд нийгмийн даатгалын өртэй гэсэн лавлагаа ирүүлсэн байна, тэгвэл цааш шалгах шаардлагагүй, хасчихъя гэсэн нарийн бичгийн үг байгаа. Нарийн бичгийн хэлсний дагуу Үнэлгээний хорооны гишүүд тухайн материалыг орхисон байгаа юм. Гэтэл нарийн бичиг тийм чиг үүрэгтэй юу. Үнэлгээний хорооны нарийн бичгийн чиг үүрэг гэж журамд заасан байна. Манайх нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхой бичээд өгчихсөн учраас сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө дахиж бид үндэслэлийг заавал бичсэн байх шаардлагагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т зааснаар шүүхэд бид тайлбараа гаргаад тайлбараараа нотлоод явах эрхтэй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж удаа дараа хэлээд байна. Бид захиалагчийн эхний шийдвэртэй яагаад маргаад байна гэвэл эхний үнэлгээ, захиалагчийн шийдвэрийг үндэслээд Сангийн яамны хянасан гомдлыг дараагийн хурлын шийдвэртээ үндэслэл болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасны дагуу Сангийн яамны шийдвэрийг захиалагч хэрэгжүүлэх үүрэгтэй. Сангийн яам захиалагчийн аль шийдвэрийг хянасан юм, Тэр үнэлгээ, гомдлыг хянаад Сангийн яам үнэлгээ өгөөд байгаа. Гэтэл захиалагч Сангийн яамны гомдол хянасан баримтыг үндэслээд шийдвэр гаргаж байгаа юм. Эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны актад тавигдах 5 шаардлага байгаа. Захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар болон бичгээр гаргасан гэж байгаа. Захирлын тушаалаар Үнэлгээний хороо байгуулагдаад, Үнэлгээний хороо тухайн тендерийг зарлаж байгаа. Хурлаараа шийдвэрлээд нэг удаагийн үйлчлэлтэй нэгэнд нь эрх олгоод, тэр эрхээрээ бусдынх нь эрхийг хязгаарлаж байгаа шийдвэр гаргаж байгаа. Энэ чинь захиргааны байгууллагын шийдвэр мөн.  Захиргааны акт биш гэж маргаж байгааг би ойлгохгүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар төрийн өмчит үйлдвэрийн газар нь захиргааны байгууллага мөн. Тиймээс захиргааны харьяаллаар энд ирж байгаа юм. Гэрээ байгуулагдаж байгаа нь хэм хэмжээний акт биш. Нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн мөн. Өмнө нь гаргасан захиалагч, Үнэлгээний хорооны шийдвэр, үүнтэй холбоотой гарсан Сангийн яамны хариуг үндэслээд үнэлэхгүй гэж байгаа юм. Эрх зүйн үр дагавар нь явагдаад байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд тендер үнэлэх гэж байна. 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж байна. 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж заасан байна. Гэтэл “**” ХХК нь “**” ХХК-иас илүү бага үнийн санал ирүүлсэн. Үнийн хувьд “**” ХХК дээр нь бичигдэх ёстой.  ” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““**” ХХК-ийн үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага буюу Үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа үндэслэлд хариу тайлбар гаргаж байна. Хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Нэгдүгээрт Үнэлгээний хороо техникийн баримт бичиг боловсруулах, тендер зарлах, шалгаруулах, гэрээ байгуулах зэрэг тендерийн үе шатуудад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу ажилласан. Хуулийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасныг баримталж ажилласан. Хоёрдугаарт Сангийн яамны гаргасан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 1.3-т “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ” гэсэн заалтыг манай Үнэлгээний хороо хэрэгжүүлсэн. Сангийн яаманд 2 үндэслэл байгаа. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/1136 тоот гомдол хянасан албан бичигт худалдан авах ажиллагааны цахим системийн лавлагаа хэсэгт “**” ХХК-иас ирүүлсэн нийгмийн даатгалын тодорхойлолтод өрлөгийн дүн 923,472 төгрөг байгаа нь тендерийн баримт бичгийг ТШЗ 16.1.2-т заасан тендер нээсэн өдрийн байдлаар Монгол улсын хуулийн дагуу татвар болон нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өргүй байх шаардлагатай. Хавсаргаж ирүүлэх шаардлагагүй. Системээр дамжуулан шалгана гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, шаардлагад нийцэхгүй гэж шийдсэн захиалагчийн шийдвэрийг  Сангийн яам үндэслэлтэй гэж үзээд “**” ХХК-ийн гомдлыг үндэслэлгүй гэж тогтоосон. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5.13-т “Хуулийн 14.6.3-т заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч гомдол гаргагчийн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийг баталгааг хуулийн 14.7-д заасан үнийн дүнгээр Төв төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно” гэж заасан үндэслэл журмын дагуу гомдол гаргагч “**” ХХК-ийн тендерийн баталгааг улсын орлого болохыг мэдэгдсэний дагуу 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн М-ДБ-134-12/553 дугаар албан бичгээр Голомт банканд хандаж улсын орлого болгох албан бичиг хүргүүлсэн. Гуравдугаарт мөн хуулийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэсний дагуу шаардлагад нийцсэн. 28 дугаар зүйлийн 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.2-т “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай” гэж заасны дагуу мэдэгдэл хүргүүлсэн. 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж зааснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “**”-тай 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа юм. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1462 дугаартай “гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах” ажлын тендерт “**” ХХК-ийг шалгаруулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангасан тул манай шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу хүчингүйд тооцож өгнө үү. Нийгмийн даатгалын өртэй гэдэг нь яг тухайн тендер нээгдсэн өдрийн цахим мэдээлэлд заасан байсан учраас бид тэр баримтыг үндэслэл болгож үзсэн юм.” гэв.

8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендертэй холбоотой баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан, CD-ээр энэ баримтууд нь авагдсан байгаа. Хоёрдугаарт хариуцагч хариу тайлбартаа энэ баримтуудыг хавсаргаад өгсөн. Энэ баримтууд нь миний анзаарснаар хэрэгт ирээд 3, 4 сар болчихсон. Гэтэл нэхэмжлэгч тухайн баримтуудтай өөрөө танилцаад Захиргааны ерөнхий хуулийн 37  дугаар зүйлийн 37.1-д зааснаар яг ямар захиргааны акттай маргаад байгаагаа тодорхой болгож шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргаанууд явж байна. Анхан шатны шүүхээс Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг захиргааны акт юм байна гэдэг байдлаар тодруулаад явж байх шиг байна. Гэхдээ энэ бол үндсэн агуулгаараа нэхэмжлэгч өөрөө Үнэлгээний хорооны ямар дугаартай тэмдэглэлийг хүчингүй болгуулах гээд байгаа гэдгээ бичгээр шүүхэд гаргаж өгөх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар энэ бол нэхэмжлэгчийн үүрэг. Нэхэмжлэгч өөрсдийнхөө эрх ашгийг зөрчигдөж байна гэдэг үүднээс ямар захиргааны актыг хүчингүй болгуулах гээд байгаа юм, ямар шаардлагатай баримт хэрэгтэй юм тэрийгээ шүүх хурал болохоос өмнө хүсэлтээ гаргаад, эсвэл хэргийн материалтайгаа ажиллаад танилцаад энэ актуудаа тодорхой болгох ёстой байсан гэж харж байна. Нэгдүгээр шаардлагын хувьд Үнэлгээний хорооны үнэлгээг хүчингүй болгуулах гэдэг дээр 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж эцсийн байдлаар тодруулж байх шиг байна. Гэтэл 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл нэгдүгээрт захиргааны акт мөн үү, захиргааны яг актын шинжийг хангах уу. Уг нь нэхэмжлэгч өөрөө Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл захиргааны акт мөн гэдгээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар Үнэлгээний хорооноос ийм шийдвэр гарна гэдэг байдлаар тодорхойлох ёстой. Хоёрдугаарт 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлтэй холбоотойгоор захиалагч шийдвэрээ гаргаад, захиалагчийн шийдвэртэй нэхэмжлэгч “**” ХХК болон гуравдагч этгээд “**” ХХК аль аль нь Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам хянаад “**” ХХК-ийн гомдол үндэслэлтэй, “**” ХХК-ийн гомдолд дурдагдаад байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй гэдэг асуудал нь үндэслэлгүй байна гэдгийг Сангийн яам тогтоочихсон асуудал байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн маргаад байгаа үнэлгээг хүчингүй болгуулах гэдэг шаардлага нь эрх зүйн үйлчлэлийн хувьд нэгэнт Сангийн яамаар тогтоогдчихсон учраас эрх зүйн үйлчлэлтэй захиргааны акт болох уу гэдэг нь эргэлзээтэй. Хавтаст хэрэгт авагдсан байгаа Сангийн яамны гомдол хянасан 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн гомдол хянасан тухай албан бичиг байгаа. Хавтаст хэргийн 17-р талд, эхний нүүрний хамгийн доод талын мөрөнд үндэслэлийг биччихсэн байгаа. Монгол улсын хуулийн дагуу хугацаа хэтэрсэн татвар, хураамжийн өр төлбөргүй байх гэсэн шаардлага бол энэ тендер шалгаруулалтын зааварчилгаа буюу тендерийн баримт бичигт авагдсан байна. Энэ баримт бичгийн дагуу татвар болон нийгмийн даатгалын тодорхойлолтыг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан шалгана гэсний дагуу захиалагч шалгасан байна. Тендер нээгдээд шалгаж байх энэ үед “**” ХХК нийгмийн даатгалын 923,750 төгрөгийн өр төлбөртэй гэдэг лавлагаа шалгах процесс дээр гарч ирсэн. Тэгэхээр үүнийг Сангийн яам хянаад үндэслэлтэй байна, захиалагч системээр шалгахад ийм асуудал гарч ирсэн байна гэсэн байна. Тухайн үед төрийн худалдан авах ажиллагааны цахим системээрээ ороод даатгал буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын сайтаар шалгахад энэ компани өр төлбөртэй гэдэг баримт байсан учраас тэр баримт дээр л үндэслэж тендерийн Үнэлгээний хороо шийдвэрээ гаргана. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаад хожим нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас лавлагаа авч ирсэн. Энэ лавлагаагаар нэгдүгээр сард өр төлбөрөө төлсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Яагаад гэвэл тендер гэдэг нээгдээд тухайн үед гарч ирж байгаа баримт лавлагаагаар л үндэслэнэ. Хавтаст хэрэгт тендерийн Үнэлгээний хорооны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэлд “**” ХХК-ийг өр төлбөртэй гэсэн баримт байгаа. Энэ үнэлгээний хорооны тэмдэглэлийн 27 дугаар хуудсанд энэ талаар үнэлгээний хороо хуралдаад өр төлбөртэй байна гэдгийг харсан. Хоёрдугаарт хавтаст хэргийн ар талд нь авагдсан флаш дээр тендерийн материалууд бүгд ирсэн байна. Өнөөдөр нэхэмжлэгч хариуцагч болон гуравдагч этгээд нар баримтаа гаргаж өгсөнгүй, тэр баримт нь байсан бол энэ асуудал тодорхой болчих ёстой байлаа гэдэг байдлаар шүүхийн өмнө буруутгаж байгаа өнгө аястай зүйл ярьж байна. Гэтэл хэрэгт авагдсан материалаа яг судлаад үзэх юм бол тэр флаш дээр “**” гэдэг файл байгаа. Тэр файл дотор 5 гэдэг номертой файл дээр тухайн үед шалгахад “**” ХХК 923,750 төгрөгийн өр төлбөртэй байна гэсэн лавлагаа хэрэгт нотлох баримтаар авагдчихсан байгаа. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч нар тухайн үед өр төлбөртэй байсан гэсэн лавлагаа гарч ирсэн нь бидэнд хамааралгүй, хожим бид үүнийг шүүх дээр нотолж байгаа учраас Үнэлгээний хорооны тэмдэглэл буюу тухайн хурал болж байгаа процесс хүчингүй гэдэг агуулгаар эхний Үнэлгээний хорооны үнэлгээний өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэдэг байдлаар тодорхойлж байна. Нэгдүгээрт процессын хувьд энэ нь яг захиргааны акт мөн гэдгийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох ёстой боловч тодорхойлж чадахгүй байгаа. Хоёрдугаарт Үнэлгээний хорооны энэ тэмдэглэл дээр яригдаад байгаа лавлагаа гэдэг зүйл дээр өр төлбөргүй байсан эсэхийг нь харахад өр төлбөртэй гэсэн байна. Материаллаг эрх зүйн хувьд ч “**” ХХК бол тухайн үед тендерт оролцоход өр төлбөртэй гэсэн лавлагаа гарч ирсэн учраас үүнийг хожим шүүхэд гаргаж өгч байгаа баримтаар тухайн Үнэлгээний хорооны хуралд ийм байсан гэдгийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байгаа. Хэрвээ ийм байдлаар явах юм бол тендерт оролцсон бүх компани ингэнэ шүү дээ. Тийм учраас энэ тендерийн маргаан тусгай журмаар шийдвэрлэгддэг. Үнэлгээний хороо бүхэл бүтэн бие даасан Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу байгуулагдаад өөрсдөө хуралдаж шийдвэрээр гаргаад, тэр хурлаар гаргасан шийдвэр нь хуулийн үр дагавар үүсгэж байдаг ач холбогдолтой. Үүнийг хожим нь нотлох баримт гаргаад хүчингүй болгуулна гэдэг нь материаллаг эрх зүйн талаасаа үндэслэлгүй гэж үзэж байна. 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 632 дугаартай шийдвэрийг хүчингүй болохоор тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг мэдэгдье гэдэг агуулгатай мэдэгдэл байгаа. Энэ мэдэгдлийг нэхэмжлэгч захиргааны акт гэж үзээд хүчингүй болгуулах гэж байна. Нэхэмжлэгч 3 дугаар сарын 12-ны өдөр 4 шаардлага гаргасан. Би бичиж авсан, хэргийн материалд ч ийм байна. 4 шаардлагын аль нь вэ гэхэд нэхэмжлэгч болон өмгөөлөгч нь 2 дахь шаардлагаасаа татгалзсан, 3 дугаар шаардлага нь 02 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах гэдэг нь хэвээрээ гэсэн. Сая асуухад ч тэгж хариуллаа. Сангийн яам шийдвэрлээд дахин зохион байгуулах болсон талаар мэдэгдсэн, хууль зүйн хувьд эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актыг хүчингүй болгуулъя гэж байгаа нь буруу. Үнэлгээний хороо ямар нэг шийдвэр гаргасан л байж таараа, тэрийг нь хүчингүй болгуулъя гэж шаардлагаа бичээд энэ олон акт дундаас шүүгч аль нэгийг нь сонгоод хүчингүй болгоно гэж харж тайлбарлаж байгаа бол энэ дотор эрх зүйн үйлчлэлгүй акт байгаа. 2 дахь шаардлага нь үндэслэлгүй байна. “**” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байгаа. Сангийн яамнаас ирсэн албан бичгийн дагуу Үнэлгээний хороо 02 дугаар сарын 25-ны өдөр дахин хуралдаад “**” ХХК шалгарч, “**” ХХК нийгмийн даатгалын өр төлбөртэй байсан. Үнэлгээний хороо шинээр хуралдсан. 02 дугаар сарын 25-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох гэдэг нэхэмжлэлийн шаардлагаа 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан, үүнийгээ 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өөрчилж байгаа юм байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хугацаа гэж байгаа. Энэ хугацааг 3 дахь шаардлага буюу хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд хугацаагаа алдсан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн энэ олон замбараагүй шаардлагаас үүдэлтэй2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэлийн тухай шаардлага нь хуульд заасан 30 хоногийн хугацаандаа багтаж байна. Харин 02 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр, 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага нь хуульд заасан шаардлага гаргах хугацаагаа алдсан гэж үзэж байна. Мөн Сангийн яаманд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдлоо гаргаагүй нь процесс зөрчсөн ноцтой алдаа. “**” ХХК-ийг 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ гэрээний үүрэг биелүүлээгүй учраас “**” ХХК шалгарах ёсгүй байсан гэж нэхэмжлэгч үзэж байгаа. Мөн хуурамч баримт бичиг тендерт ирүүлсэн байна гэдэг агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ бичсэн. Тендер шалгаруулалтын баримт бичигт  заасны дагуу өгөгдлийн хүснэгтэд заагдсан баримтыг “**” ХХК зөрчиж ирүүлсэн байхад шалгаруулсан байна гэдэг үндэслэлээр маргах ёстой. Харамсалтай нь сүүлд хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан албан бичгээр гэрээ болон гэрээ дүгнэсэн акт нь ирсэн. Иймд нэхэмжлэгчийн яриад байгаа Үнэлгээний хороо “**” ХХК-ийг шалгаруулахдаа гэрээний үүрэг биелүүлээгүй байхад шалгаруулсан гэдэг асуудлаар гаргаж буй гомдол нь үндэслэлгүй байна гэж харж байгаа. Нэхэмжлэгч тендер шалгаруулалтын зааварчилгаанд энэ ажлыг гүйцэтгэхэд ажиллах хүч, тоног төхөөрөмж ямар байх талаар баримт ирүүлээгүй гэж маргасан болохоос биш ** болон “**”  ХХК-ийн байгуулсан гэрээний асуудал нь холбоогүй. Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн учраас эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгоё гэж нэхэмжлэгч маргаад байх шиг байгаа юм. Гэтэл эрх бүхий байгууллагаас хуурамч болохыг тогтоосон баримт энэ хэрэгт байхгүй. Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт Burenscore.com хаягаар QR кодыг нь уншуулахад алдаа заагаад байна гэж маргадаг. Гэтэл 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа гаргасан. 30 хоногийн хугацаатай  QR кодыг 3 сарын дараа уншуулж үзээд нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг хуурамч гэж үзэж байгаа нь маш том төөрөгдөл. Арилжааны банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт, судлагдсан зээлийн дүнг ирүүлнэ гэдэг тендер шалгаруулалтын зааварчилгаа байна. Гэтэл Худалдаа хөгжлийн банкнаас ийм баримт ирүүлсэн байна гэдэг. “**” ХХК-ийн тендерийн материал хэрэгт байгаа. Хавтаст хэрэгт хамгийн сүүлийн флашд байгааг ороод шалгаад үзэхээр Худалдаа хөгжлийн банкны тамгатай QR кодтой л баримт байдаг. Хуурамч гэдгийг зүгээр хуурамч гэж бичиж үзчихье гэдэг агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ бичсэн болохоос биш эрх бүхий байгууллагаас үүнийг нь хуурамч гээд тогтоочихсон зүйл байхгүй байхад үндэслэлгүйгээр хуурамч гэдэг үг бичээд явчихвал ямар ч байсан болох байх гэдэг хандлагаар харсан уу гэдгийг би сайн хэлж мэдэхгүй. Энэ агуулгаар “**” ХХК баримт бичгийн ямар ч асуудалгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичсэн бүх үндэслэлүүдийг нь яг шалгаж таарч байна уу, таарахгүй байна уу гэдгийг тендерийн материалтай шалгаад үзэхээр хуурамч биш, гэрээний үүргээ биелүүлчихсэн байх ёстой шаардлага хангасан материалууд нь байгаа. 2026 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд байгаа. Өмнө нь 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүчингүй болгох гэдэг агуулгатай байсан. Үнэлгээний хорооны тэмдэглэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох, гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч маргаж байгаа нь материаллаг эрх зүйн хувьд үндэслэлгүй. Зүгээр л хуурамч гээд биччихвэл хуурамч гэж тогтоогдчихно гэдэг агуулгаар л бичсэн нөхцөл байдалтай харагдаж байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хамгийн сүүлийн шаардлага нь тендерийн баталгааг буцаан гаргуулах тухай байгаа. Энэ нь цаанаа үр дагавартай. Нэгэнт гомдол гаргаж байгаа бол улсын орлого болох ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар өөрөө бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа саадгүй, түргэн шуурхай явах ёстой. Үндэслэлтэй юу, үндэслэлгүй байна уу гэдэг агуулгаар гомдол гаргаад явсан бол урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Сангийн яам хянаад үндэслэлтэй байвал энэ 7,747,500 төгрөгийг нь буцааж болох байсан. Үндэслэлгүй байсан учраас улсын орлого болгосон. Хохирол гэж тодорхойлж байгаа. Энэ бол хохирол биш. Бүх этгээдүүд төлөөд тендерт шударгаар оролцоно. Нэхэмжлэлийн шаардлага болгон тодорхой захиргааны акт буюу шийдвэртэй холбогдуулж маргах ёстой. Гэтэл энэ гаргасан шаардлагад нь ямар шийдвэр гэдэг нь байхгүй зүгээр л хохирол гаргуулах гэсэн нь үндэслэлгүй. Процессын хувьд хамгийн анх 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгох гэдэг агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргаад, шүүх үүнийг нь хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа 5 шаардлага нь хоорондоо уялдаа холбоогүй, шаардлага нь тодорхойгүй байна. “**” ХХК-ийн материал ямар ч асуудалгүй, өөрсдөө харин нийгмийн даатгалын өртэй асуудалтай байсан. Хожим нь зөвтгүүлэх гэж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар өөрөө бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар оролцогчийн нэгэнд нь тэгш бус хандсан байдал үүсгэнэ. Маргаан бүхий актууд хэрэгжээд дууссан, нэхэмжлэгчийн эрх ямар байдлаар хэрхэн сэргэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх байгаа юу, үгүй юү гэдэг асуудал дээр хэдэн зүйл нэмж хэлье. Яг одоо бидэнд 5 шаардлага байна. 5 шаардлагын 1, 2-ыг хангалттай тодорхой дурдсан. Гэхдээ 1 дүгээр шаардлагын хувьд төрийн бүх систем, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Сангийн яам зэрэг төрийн маш олон байгууллага тендерийн систем рүү нэвтэрч ороод зөвхөн “**” ХХК-ийг өртэй болгож харна гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Тийм боломж байхгүй. Энэ систем зөвхөн “**” ХХК-ийн эсрэг ажиллана гэж байхгүй. Нэг эргэлзээ байгаа юм. 02 дугаар сарын 15-ны дотор бүх байгууллага дээр жилийн эцсийн татвар, даатгалын шимтгэлээ төлнө үү гэсэн нэхэмжлэх үүсдэг. Тэр нэхэмжлэх нь үүссэн огноогоороо яваад байдаг. Жишээлбэл тэр нэхэмжлэхийг татварын албанаас эсвэл нийгмийн даатгалаас 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бичлээ гэж бодоход би магадгүй 3 дугаар сарын 05-ны өдөр тэр нэхэмжлэхийн дугаар, кодоор нь татвараа төлөхөд 01 дүгээр сарын 05-ны өдөр буюу нэхэмжлэх үүссэн өдрөөр хаагддаг. Үүнийг татварын харилцаанд оролцож байгаа, нийгмийн даатгалын төлбөр төлж байгаа бүх ажил олгогч нар сайн мэдэж байх ёстой. Үүнийг онцолж хэлэх болсон шалтгаан нь өнөөдөр энэ хэргийн материалд авагдсан нэхэмжлэлийн эхний шаардлагаа халти дурдахдаа “Би 2 байдлаар өөрийгөө тухайн цаг хугацаанд өргүй байсан гэдгээ нотолж чадна” гэж нэхэмжлэгч яриад байгаа юм. Гэтэл энэ хэрэгт өнөөдрийг хүртэл банк нь дээр очоод мөнгө тушаасан, хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөгийн өртэй байснаас хэдэн төгрөгийг нь төлсөн юм бэ гэдэг баримт хэрэгт байхгүй. Ийм учраас нэхэмжлэл гаргасан огноог 3 дугаар сарын 12-ны өдөр гэдгийг бид хангалттай мэдэж байгаа. Материал бүрдүүлээд явахад төлбөр төлсөн баримт хүссэн хүсээгүй нэхэмжлэх хаагдах өдрөөр тооцогддог учраас өнөөдөр бид харахад өргүй гэж харагдаж болно. Нэхэмжлэл гаргаж байгаа 3 сарын 12-ны өдөр бас өргүй гэж харагдаж болно гэдгийг ойлгох ёстой. Нэхэмжлэлийн 5 шаардлагын 3 шаардлага нь ямар ч үндэслэл байхгүй. 8 дугаар сарын 04-ний өдөр хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн болон нэмэгдүүлж байгаа шаардлага нь хууль зүйн үндэслэл, тайлбар байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлох үүрэгтэй. Энд зөвхөн шаардлага байгаад байна. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эрх үүргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2-т заасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэрэгт байгаа баримтуудтай холбоотой үнэн зөв тайлбар, мэдүүлэг өнөөдрийн 11 цагийн байдлаар байхгүй байна. Би яагаад цаг зааж хэлээд байна гэхээр хурлын тэмдэглэлд тусгагдаад бид хэзээ нэгэн цагт дахиад л ярина. Мэтгэлцээн гэдэг зүйл бол аль аль тал нь шаардлага, үндэслэлээ үйл баримттай мэтгэлцэхийг хэлж байгаа юм. Гэтэл та бүхний зүгээс ямар ч баримттай тайлбар гаргаж ирэхгүйгээр зүгээр л “**” ХХК муухай гэж хэлээд л зогсож байна. 3 дугаар сарын 12-ны өдрийн 3 дахь шаардлага гэдэг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 632 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах гэж байна. Энэ нь эрх зүйн үйлчлэлгүй болсон талаар хангалттай тодорхой дурдчихсан. 5 дахь шаардлага нь тендерийн орлого болгосон хохирол болох 7,747,500 төгрөг шаардаж байгаа юм байна. Энэ 5 шаардлага бүхэлдээ яг шаардаад байгаа хууль зүйн үндэслэл нь юу гэвэл байхгүй. Хохирол гэдэг үг орсон учраас үүнийг бид захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүйгээс эсвэл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх гэдэг энэ шаардлага юм болов уу гэж харагдана. Хуулийн зохицуулалт нь хуулийн 52 дугаар зүйлийнх 52.5.2-т заасан хохирол гаргуулах нэхэмжлэл гэж байна. Гэтэл захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүй, эсвэл ямар хууль бус үйл ажиллагаа байсан бэ гэдэг нь тодорхойгүй байна. Иймд хохирол шаардаж байгаа асуудал нь захиргааны хэргийн шүүхийн маргаан биш байна гэж харж байна. Иргэний журмаар гомдол гаргавал яадаг юм бэ гэсэн саналтай байна. Нэгтгээд хэлэхэд энэ шаардлагын хууль зүйн үндэслэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж байгаа. Дахин үнэлгээ хийхийг даалгах гэдэг шаардлага байхгүй учраас эргээд сонгогдох, дахин үнэлүүлэх шаардлага байхгүй гэж байгаа. Тийм бол дээрх хуульд заасан нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол гэдэг асуудал хангагдахгүй. Өнөөдрийн энэ хэрэгт цугларсан, флашаар ирсэн энэ бүх материал дунд нэхэмжлэлийн шаардлагатай бид өглөөнөөс эхлээд 1 цаг 30 минут ноцолдоод бөөндөө нийлж байж 5 шаардлага босгож авсан гэдэг л үйл явдал боллоо. Гуравдагч этгээдийн хувьд одоогийн байдлаар 2 тал тооцоо нийлээд үйлдсэн акт хэргийн материалд ирсэн байгаа. Энэ тайланд ажил 60 хувьтай явагдсан буюу 7500 модны ойролцоогоор 4500 орчим мод нь суулгагдсан байна. Энэ нөхцөлд 7 сая 400 мянган төгрөгийн нэхэмжлэгчийн эрх ашиг илүү үнэ цэнтэй юу. Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум модны үргэлжлэл төсөл буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас санаачлаад хэрэгжүүлж байгаа энэ төсөл дээр нэг хуулийн этгээд шалгараад байгаль орчинтой бүрэн холбогдчихсон энэхүү эрх ашиг нь хөндөгдөхгүй юу гэдэг асуудлыг нэхэмжлэгч тал ядаж бодож үзэхийг хүсэж байгаа юм. Түүнээс биш сонгогдох, дахин үнэлүүлэх, даалгуулах гэдэг асуудал нэгэнт өнөөдөр энэ шүүх хуралдаан дээр яригдахгүй учраас бидний харж байгаа өнцөг бол нэхэмжлэгчийн 106.3.3-т заасан эрх ашиг сонирхол нь 7,747,500 төгрөг юм байна. Энэ дүнгээр л хэмжигдэх юм байна. Энэ дүнгээр хэмжигдэж байгаа нөхцөлд хуулийн энэ зохицуулалт хангагдахгүй байна гэсэн үг. Хангагдаж байж шүүх үүнийг хууль бус байсан гэж үзэх үндэслэл бүрдэнэ. 5 дахь шаардлагыг ярьсан. 4 шаардлагын эхнийх нь хэрэгжээд дууссан, шинэ акт гарчихсан. Одоо ямар актын хүрээнд гуравдагч этгээдийн ажил явагдаж байгаа гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй. 2 дахь шаардлагын хувьд мөн хэрэгжээд дууссан, гомдол гаргах хугацаа дууссан, Сангийн яамны шийдвэр хүчин төгөлдөр болсон. 3, 4 дүгээр шаардлага нь нэхэмжлэгчийн ашиг сонирхол гэдэг зүйл байхгүй. Ийм л нэхэмжлэлийн талаар өнөөдөр ярьж байгаа. Нэхэмжлэгч талаас гаргасан шаардлага үндэслэл нэгдүгээрт нотлогдох баримт байхгүй, хоёрдугаарт хууль зүйн үндэслэлгүй болохыг бид тал талаас нь ярилцлаа.” гэв

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

1.1. Нэхэмжлэгч ““**” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн үнэлгээний хорооны үнэлгээг хүчингүй болгуулах,  ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн үнэлгээг дахин хийхийг үнэлгээний хороонд даалгах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн М-ТБ-134-12/632 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерт “**” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны үнэлгээг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн оролцогч “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 5/057-26 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн,

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн оролцогч “**” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны үнэлгээг хууль бус байсан болохыг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн оролцогч “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч “**” ХХК-д учирсан хохирол 7.747.500 төгрөгийг /тендерийн баталгаа/ гаргуулах гэж өөрчлөн, нэмэгдүүлсэн,

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа: -““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийдвэр /зөвлөмж/-ийг хууль бус байсан болохыг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/909 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай шийдвэр /зөвлөмж/-ийг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн М-ТБ-134-12/632 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах,

 - “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч “**” ХХК-д учирсан хохирол 7.747.500 төгрөгийг /тендерийн баталгаа/ гаргуулах гэж тус тус тодруулсан болно. 

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн үнэлгээг дахин хийхийг үнэлгээний хороонд даалгах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 5/057-26 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

1.2. Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  нарын тайлбарт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ““Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”  сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай нээлттэй тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог Ерөнхий захирлын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/208 дугаар “Үнэлгээний хороод байгуулах тухай” тушаалаар байгуулсан.

2.2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/208 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны худалдах худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажил, үйлчилгээний жагсаалт”-ын 2 дугаарт “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн код нь ЭҮТӨҮГ/202501011461 гэж кодлогдсон хэдий ч бусад баримт бичгүүд болон цахим системд ЭҮТӨҮГ/202501011462 гэж кодлогдсоныг тодруулсан болно.

2.3.  Үнэлгээний хороо нь тухайн тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэй, байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан захиргааны байгууллагад, мөн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж зааснаар Үнэлгээний хороог байгуулсан эрх бүхий этгээд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь түүний эрх зүйн үр дагаврыг хариуцах бөгөөд мөн захиалагчийн хувьд Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн тендер сонгон шалгаруулалтын шат дараалсан ажиллагааг явуулдаг онцлогоороо захиргааны байгууллагад тус тус хамаарна.

2.4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”  сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай нээлттэй тендерт “**” ХХК, “**” ХХК “**” ХХК, “**” ХХК, “**” ХХК,  “**” ХХК, “**” ХХК-иуд тендер ирүүлжээ.

 2.5. Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэлээр тендерт оролцогч “**” ХХК, “**” ХХК, “**” ХХК, “**” ХХК, “**” ХХК, “**” ХХК, “**” ХХК-иудыг шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн байх бөгөөд захиалагч 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн М-ТБ-134-12/632 дугаартай мэдэгдлийг “**”ХХК-д, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн М-ТБ-134-12/634 дугаартай мэдэгдлийг “**” ХХК-д тус тус хүргүүлсэн.

 2.6. Тендерт оролцогч “**”  ХХК, “**” ХХК-иуд нь захиалагчийн тендерээс татгалзсан шийдвэрийг хянуулахаар Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/1136 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “**” ХХК-д  “...Худалдан авах ажиллагааны цахим системийн лавлагаа хэсэгт “**” ХХК-аас холбож ирүүлсэн нийгмийн даатгалын тодорхойлолтод өглөгийн дүн 923.472 төгрөг байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.1.2-т заасныг хангаагүй гэсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.” гэж,

2.7. Сангийн яамны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/1135 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “**” ХХК-д “ ...шаардлага хангахгүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн М-ТБ-134-12/634 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье.” гэж тус тус шийдвэрлэж, хариуг хүргүүлжээ.

2.8.  Үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэлээр тендерийг дахин хянан үзэж, “**” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн хамгийн сайн” гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Үнэлгээний хорооны шийдвэрт захиалагч хяналт хэрэгжүүлж, Үнэлгээний хорооны зөвлөмж “үндэслэлтэй” гэж дүгнэн, захиалагч 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/909 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “**” ХХК-д, 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/911 дугаартай тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг “**” ХХК-д тус тус хүргүүлсэн.

2.9. “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар:

3.1. Нэхэмжлэгч “**” ХХК гаргасан нэхэмжлэлийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн үнэлгээг дахин хийхийг үнэлгээний хороонд даалгах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 5/057-26 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах”  шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч “**” ХХК-д учирсан хохирол 7.747.500 төгрөгийг /тендерийн баталгаа/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж бусад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухайд:

3.2. Монгол Улсын Сангийн яам 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03/1220 дугаартай “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгээр  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т “ ...”**” ХХК-иас гаргасан гомдлыг хянан үзэж, үндэслэлгүй болохыг тус яамны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/1136 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.7 дахь хэсэг, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.13-т заасныг үндэслэг гомдол гаргагчийн ...тендерийн баталгааны орлогыг ... тоот дансанд төвлөрүүлж, ажлын 3 өдрийн дотор хариу мэдэгдэнэ үү.” гэжээ.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтан буюу нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтан нь тухайн нэхэмжлэлийн хариуцагч болно.

3.4. Нэхэмжлэгчийн гаргасан “Улсын орлогод хураагдсан 7.747.500,0 төгрөгийн тендерийн баталгааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага нь Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэсэн шийдвэртэй холбоотой байна. Тодруулбал, Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн дээр тендерийн баталгааг улсын орлого болгох талаар Сангийн яамны 2026 оны 02 дүгээр сарын 27-ны өдрийн 03/1220 дугаартай албан бичгийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тендерийн баталгааг улсын орлогод шилжүүлжээ.

3.5. Иймд нэхэмжлэгчийн маргаж буй дээрх захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэн захиргааны акт гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтан нь Сангийн яам байх тул уг нэхэмжлэлийн хариуцагч нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болохгүй. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь бие даан өөрийн эрх хэмжээний хүрээнд “**” ХХК-ийн тендерийн баталгаа болох 7.2747.500.0 төгрөгийн улсын орлого болгосон шийдвэр гаргаагүй байна.

3.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч нь Сангийн яамны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэлээ тухайн захиргааны байгууллагын оршин байгаа газрын шүүх буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-д “тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх тухайд:

 3.7. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо болон захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзахдаа “ТШЗ 16.1.2-ын “Ерөнхий шаардлагыг магадлахад шаардагдах бусад баримт бичиг:” Шаардана”,   3.Тендер нээсэн өдрийн байдлаар Монгол Улсын хуулийн дагуу хугацаа хэтэрсэн татвар, хураамжийн өр төлбөргүй байх шаардлагатай. Татвар болон нийгмийн даатгалын тодорхойлолтыг тендерийн баримт бичигт хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” /www.tender.gov.mn/-р дамжуулан шалгана.” гэснийг хангаагүй, НДШ-ийн 923.473 төгрөгийн өглөгтэй байгаа нь  шаардлагад нийцээгүй” гэжээ.

 3.8. Тендерийн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана”,  50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 50.2.2.тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх; 50.2.3.захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж заасан бүрэн эрхийг хуульд нийцүүлэн хэрэгжүүлсэн байна.

3.9. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ”, 7.1.2-т “Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй”, 7.3-д “Энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг магадлахтай холбогдох баримт бичиг ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бол оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ.”  гэсний дагуу тендерийн баримт бичигт тусгажээ.

3.10. Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 16.1.2-ын 3.Тендер нээсэн өдрийн байдлаар Монгол Улсын хуулийн дагуу хугацаа хэтэрсэн татвар, хураамжийн өр төлбөргүй байх шаардлагатай. Татвар болон нийгмийн даатгалын тодорхойлолтыг тендерийн баримт бичигт хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” /www.tender.gov.mn/-р дамжуулан шалгана.” гэж, нийгмийн даатгалын тодорхойлолтыг тендерийн баримт бичигт хавсарган ирүүлэх шаардлагагүй гэж тусгасан байхад  “**” ХХК тендерийн баримт бичигт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар гарган өгөхдөө 923.472 төгрөгийн өглөгтэй гэсэн баримтыг өгсөн болох нь тендерт хүргүүлсэн баримтаар, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

3.11. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 16.1.2-ын 3-д зааснаар “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” /www.tender.gov.mn/-р дамжуулан шалгана.” гэснийг Үнэлгээний хороо хэрэгжүүлээгүй, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар ”**” ХХК нь өргүй болсон нь Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 07/1761 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байна гэж тайлбарлан мэтгэлцсэн болно. 

3.12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч “**” ХХК-ийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг цахим системээс авахдаа “923.472 төгрөгийн өглөгтэй” гэсэн тодорхойлолтыг авч цахим системд холбосон учраас тендерийн Үнэлгээний хороо цахимаар шалган үзэхэд өглөгтэй гэсэн илэрц гарсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг ирүүлээгүй байсан бол  тендер нээсэн өдөр өглөггүй гэсэн илэрц гарах боломжтой байсан гэж тайлбарласан.

3.13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол худалдан авах ажиллагааг зохион байгуулах, мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлыг хангах ажиллагааг цахим системээр гүйцэтгэнэ.”, 9.4-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журмыг баталж ...”, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Журам батлах тухай” А/248 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын Хоёрын 2.5 “Захиалагч цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас дараах журмаар ирүүлсэн тендер шалгаруулалт зарласнаас хойших мэдээллийг тендер хянан үзэхэд үндэслэл болгоно.”  2.5.1-д “татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт. Уг тодорхойлолтыг оролцогч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө цахим системээр дамжуулан авч цахим системийн холбогдох хэсэгт зааварчилгааны дагуу холбосон байх” гэж тус тус заасан байна.

3.14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "Тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Өгөгдлийн хүснэгт /ӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна.

3.15. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж зааснаар Тендер шалгаруулалтын баримт бичиг, Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Өгөгдлийн хүснэгт /ӨХ/-д  заасан нөхцөл, шаардлагын дагуу тендерийг хянан үзэж, үнэлгээ хийсэн байна.

3.16. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ.”, 26.3-д “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна.” гэж , тендер шалгаруулалтын  баримт бичгийн  “ТШЗ 16.1.2-ын 3.Тендер нээсэн өдрийн байдлаар Монгол Улсын хуулийн дагуу хугацаа хэтэрсэн татвар, хураамжийн өр төлбөргүй байх шаардлагатай. Татвар болон нийгмийн даатгалын тодорхойлолтыг тендерийн баримт бичигт хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” /www.tender.gov.mn/-р дамжуулан шалгана.” гэж тус тус заасан  байхад  нэхэмжлэгчийн “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” /www.tender.gov.mn/-р дамжуулан шалгана.” гэсэн үүргээ Үнэлгээний хороо хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгох  үндэслэлгүй.   

 3.17. Иймд дээрх үндэслэлээр “**” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн М-ТБ-134-12/632 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэр нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэв.

 3.17. Нэхэмжлэгч “**” ХХК, “**”  ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер гэж үнэлсэн ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийдвэр /зөвлөмж/-ийг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/909 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захиалагчийн шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан. 

3.18. Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж зааснаар “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 3.19. Нэхэмжлэгчээс “**” ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.2.4-т заасан “2025 онд **аас зарласан ХХЕГ/20250102001 дугаартай 9.168.000.000 төгрөгийн “Шилмүүст мод бэлтгэн нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож байгаагаа нуусан”, “**аас зарласан тендерийн ажил гүйцэтгэх гэрээнд оролцож байгаа инженер техникийн ажилчид, машин механизмууд нь давхацсан байхад шаардлагад нийцсэн” гэж, “**” ХХК нь 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “26/10 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хавсралтыг нууцалсан” гэж, “**” ХХК хуурамч баримт бичиг тендерт ирүүлсэн.” гэж тус тус маргав.

 3.20.Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-ийн 19.2.4-д “Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх шаардлага: Зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах инженер техникийн ажилтан, машин механизмуудыг санал болгоно. Энэ тендерт санал болгосон инженер техникийн ажилтан, машин механизм нь 70 хувиас бага гүйцэтгэлтэй ажилд давхацсан тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно.” гэж заасан, нэхэмжлэгчийн “**” ХХК-ийн **тай байгуулсан тендерт ажил гүйцэтгэж байгаа инженер техникийн ажилчид болон машин механизм энэ тендертэй давхацсан,  

-“**” ХХК нь 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “26/10 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “... “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил” гүйцэтгэх ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай тендерт оролцож байгаа бөгөөд хүний нөөц болон машин механизм тоног төхөөрөмж бусад гэрээт ажлуудтай давхцахгүй болно.” гэсэн тодорхойлолтыг хүргүүлсэн ба уг албан бичгийн хавсралтыг нууцалсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

3.21. Учир нь **ын 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 03-01/1327 дугаартай  албан бичгийн хамт 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “**”, “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Шилмүүст модны суулгац худалдах, худалдан авах гэрээ”-г хавсралтуудын хамт, мөн “Шилмүүст модны суулгац нийлүүлсэн гэрээ дүгнэсэн акт” “**” ХХК-ийн нийлүүлсэн модны жагсаалт”-ыг ирүүлсэн байна.

3.22. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд “** болон ** ХХК-ийн хооронд “Худалдах худалдан авах гэрээ” байгуулагдсан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай тендерийн тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.2.4-ын шаардлагыг гуравдагч этгээд “**” ХХК зөрчөөгүй болох нь нотлогдож байна.

3.23. Иймд тендерийн Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагын дагуу “**” ХХК-ийн тендерийг хянан үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “15.1.Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.”, 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1-д “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх” гэж зааснаар тендерийг хянан үзсэн нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлага, техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхээр заасныг зөрчөөгүй гэж үзэв.

3.24. Мөн Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-ийн 18.2-т “Санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох баримт бичиг, 1. “Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт”-ыг www.sainscore.mn www.burenscore.mn хаягаар тендер зарласан өдрөөс хойш хандан авах бөгөөд хүчин төгөлдөр хугацаатай тодорхойлолт ирүүлнэ. Харилцагч банкны тодорхойлолтыг тендерийг үнэлэхэд харгалзан үзэхгүй”  гэснийг  “**” ХХК зөрчсөн, “Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт нь хуурамч байхад шаардлага хангасан гэж дүгнэсэн учраас ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийдвэр /зөвлөмж/-ийг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/909 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захиалагчийн шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлтэй гэж нэхэмжлэгч тайлбарлан маргасан. 

3.25. Үнэлгээний хороо тендерийг хянан үзэх шатанд тендерт ирүүлсэн баримт бичиг хуурамч болох нь тогтоогдоогүй, тендерийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж ирүүлсэн талаар ямар нэгэн гомдол тендерт оролцогч нараас гараагүй тул хуурамч баримт үндэслэн шийдвэр гаргасан гэж Үнэлгээний хороог буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 3.26. Иймд Үнэлгээний хороог хуурамч баримтад үндэслэн тендерийг хянан үзэж, үнэлгээ хийсэн гэж буруутгах үндэслэлгүй, Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2-т “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх;”, 50.2.3-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх.”, 51 дүгээр зүйлийн 51.7-д “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” гэж тус тус зааснаар шийдвэр гаргасан байх тул Үнэлгээний хорооны  2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “**” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг  хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлгүй байна.

 3.27. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан. Тухайлбал: Хуулийн 26 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 27 дугаар зүйлд “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” гэжээ. Уг зохицуулалтын дагуу тухайн тендерийг хянан үзэхэд мөн зүйлийн 26.9-д заасан шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”,  30 дүгээр зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульчлагдсан.

 3.28. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.”, 48 дугаар зүйлийн 48.2.3-д “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих”, 48.2.4-д “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах”, 48.2.6-д “худалдан авах гэрээ байгуулах” гэж тус тус зааснаар  захиалагч нь Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, гэрээ байгуулах зэрэг тендер сонгон шалгаруулалтын шат дараалсан ажиллагааны шийдвэрүүдийг гаргасан.

3.32. Захиалагчаас Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэр хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул “**” ХХК-д  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/909 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна.

3.33. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийдвэр /зөвлөмж/-ийг,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/909 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан, дээрх захиргааны актууд хэрэгжсэн учраас хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгч хохирол болох тендерийн баталгааг гаргуулах, тухайн тендерээс олох  байсан ашгаа нэхэмжлэх эрх сэргэнэ гэж тайлбарласан болно.

3.34. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ.”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ..-ыг хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь хууль бус байхын зэрэгцээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой.

 3.35. Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхээс сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол гагцхүү хуулийн дагуу үүсэж хамгаалагдсан байх нь маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох замаар нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох урьдчилсан нөхцөл болдог.

 3.36. Түүнчлэн  захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг.

3.37. ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийдвэр /зөвлөмж/, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/909 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх, тендерийн баталгаа болон бусад хохирлыг нэхэмжлэх эрх үүсэхгүй, тендерийн баталгаа нь Үнэлгээний хороо, захиалагчийн зүгээс нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендер шаардлагад нийцээгүй гэсэн шийдвэрт гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзээд үндэслэлгүй гэж үзсэн учраас тендерийн баталгааг улсын орлого болгосон.

3.38. Түүнчлэн шүүх нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендерт ирүүлсэн тендерийн баримт бичиг шаардлага хангаагүй гэж үзэн тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай шийдвэр /зөвлөмж/-ийг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн М-ТБ-134-12/632 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэсэн, гуравдагч этгээд “**” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзсэн тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэр /зөвлөмж/, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/909 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захиалагчийн шийдвэр тус тус хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн учраас нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийдвэр /зөвлөмж/-ийг,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/909 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захиалагчийн шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

  3.39. Нэгэнт нэхэмжлэгч “**” ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ерөнхий нөхцөлийг хангаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд өглөгтэй гэсэн баримтыг тендерт ирүүлсэн, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, тендер сонгон шалгаруулалтын ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж заасан зарчмууд хангагдсан гэж дүгнэн,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн үнэлгээг дахин хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 5/057-26 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “тендерийн баталгаа болох 7.747.500 /долоон сая долоон зуун дөчин долоон мянга таван зуун/ төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 15 дугаар зүйлийн 15.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.4, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.3,  48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.3, 48.2.4,  50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай шийдвэр /зөвлөмж/-ийг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн М-ТБ-134-12/632 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011462 дугаартай “Гацуур мод нийлүүлэх, тарих, арчлах ажил”-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийдвэр /зөвлөмж/-ийг хууль бус байсан болохыг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/909 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БОЛОРМАА