| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2308016521195 |
| Дугаар | 2025/ДШМ/4 |
| Огноо | 2024-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/4
2024 12 24 2025/ДШМ/4
Х.Тт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Эрхэмбаяр,
шүүгдэгч Х.Тийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/1015 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ, хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Тт холбогдох эрүүгийн 2308016521195 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х.Т
Шүүгдэгч Х.Т нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Модны захад 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Д.Бтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний биед халдаж газар унасан байхад нь хэвлий хэсэг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Х.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 937,5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 937,500 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дэх заалтад зааснаар 356,500 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар 484,700 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд тус тус олгож, хохирогчийн бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэм буруугийн тухайд: Анхан шатны шүүхээс Х.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хохирогч Д.Б, насанд хүрээгүй гэрч Э.А, гэрч Г.А нарын мэдүүлгийг ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж үнэлсэн байдаг. Тухайн хэрэг гарах үед хохирогч Д.Б, шүүгдэгч Х.Т нараас гадна гэрч Д.Э, О.М, Н.Б, насанд хүрээгүй гэрч Э.А нар хэргийн газар байдаг. Эдгээр хүмүүс нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн.
Тус мэдүүлэгт гэрч Д.Эийн “…Д.Б явахгүй таксинаасаа бууж ирээд над руу орилж чарлан, нүүр ам маажаад хувцас урсан. Манай ажлын дарга Т гэх эмэгтэйтэй хардаад янхан гичий гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь манай ажлын туслах эмэгтэй М захирлыг өмөөрч чи яахаараа манай захирлыг гичий, янхан гэж дууддаг юм гээд барьцалдаад авсан. Бие биенийгээ заамдах үед манай захирал Т дундуур нь орж салгасан. Т захирал Бг зодсон зүйл байхгүй, М Б 2 бие биенээ заамдсан байсныг салгасан, зодоон болсон зүйл байхгүй. Хохирогч Д.Б нь уурлахаараа ухаан алдаад уначихдаг ...” гэж /1хх 18-19/,
гэрч О.Мийн “... Б гэх эмэгтэйг Э ах болон захирал Т нар цохиж зодсон зүйл байхгүй. Харин ч Э ахын нүүрийг Д.Б маажсан ...” гэж /1хх 21-22/,
гэрч Н.Бын “... Б эгч Т эгчийг харчихаад гичий, янхан гэх мэтээр цээртэй үгээр харааж доромжлоод байсан. Энэ үед М чи миний эгчийг хэл амаар доромжиллоо гэж хэлээд Б эгчтэй очиж барьцалдсан. Энэ үед Т эгч тэр хоёрыг салгах гээд очиход Б эгч Т эгчийн хувцаснаас нь зуураад салахгүй ноцолдоод байсан. Т эгч Б эгчийн биед халдаж зодсон зүйл огт байхгүй. Харин ч Т эгч М Б хоёрыг салгасан. Э ах би 2 Т эгчийн хөрөөн дээр ажиллаад 1 жил болж байна. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Б эгч Т захирал болон Э ах хоёрыг хардаж сэрдээд байдаг. /1хх 53/,
гэрч Г.Аын “.... Намайг машиндаа сууж байтал хүмүүс орилж чарлаад хэрүүл маргаан болоод байхаар нь машинаасаа буугаад хартал надаас 10 орчим метрийн зайд нөгөө эмэгтэй газар унасан байдалтай шороо тоос бужигнасан байсан. Тухайн үед хүүхэд нь уйлаад над руу гүйж ирээд ээжийг зодоод байна гэж хэлэхээр нь би очоод машинд эмэгтэйг суулгасан. ...нөгөө эмэгтэйг очиж босгоход нөхөр намайг цохиж унагаад суусан хүүхэн нь дээрээс дэвссэн гэж хэлж байсан ... Би тухайн үед хохирогч Д.Бг хэн зодсоныг хараагүй, мэдэхгүй. Тухайн газраас зайтай байсан.” гэх /1хх 237-238/ гэсэн мэдүүлгүүд авагджээ.
Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч Х.Т нь хохирогчийн биед огтоос халдаж өшиглөж цохиогүй, харин ч хохирогч Д.Б нь бусдын ажлын байран дээр ирж хэрүүл маргаан үүсгэн хүмүүсийн биед халдаж, танхайран зүй зохисгүй үйлдэл гаргаж байсан талаар мэдүүлсэн. Тус гэрчүүдийн мэдүүлэгт анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийхгүйгээр насанд хүрээгүй гэрч Э.А, хэрэг болох үед хамт байгаагүй гэрч Б.М нарын мэдүүлгийг үнэн гэж хэтэрхий нэг талыг барьж дүгнэсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа.
Мөн шуурхай удирдлагын төвийн 102 утсанд өгсөн дуудлага, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл дээр хохирогч нь нөхөр Д.Эөд зодуулсан гэдгээс Х.Тт зодуулсан талаар байдаггүй. Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй, тогтворгүй мэдүүлдэг. Үүнд:
1. Хохирогч Д.Б 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... Э миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиж унагаагаад миний цээж хэсэг рүү өшиглөсөн. Тэр үед миний ухаан балартаад болсон явдлыг сайн санахгүй байна. Нэг сэрээд хартал Мишээл гэх эмнэлэгт ирсэн байсан. Миний хүү А хэлэхдээ Э болон түүний хамтран амьдрагч гэх эмэгтэй болон дүү нь гэх эмэгтэй намайг зодсон гэж хэлсэн ...” гэх /1хх 15-16/,
2. мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б хохирогчоор өгсөн мэдүүлэг “... Т гэх эмэгтэй миний хажууд ирээд яасан их хүүхдээрээ түрий баридаг гэчий вэ гэж хэлээд миний нуруу, хэвлий, бөгс хэсэг рүү өшиглөөд гараараа цохиод байсан. Миний биед учирсан гэмтлийг Т учруулсан ...” гэх /1хх 7-8/,
3. хохирогч Д.Б 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “... Д.Э намайг дагуулж яваад 2 удаа өшиглөсөн, тэр үед Х.Т гарч ирээд миний гэдэс, бөгс рүү өшиглөсөн. ... Эийг занасан мессеж явуулсан гэж байна. Би худал мэдүүлэг өгсөн нь үнэн. Би хариуцлагаа хүлээнэ. Бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн болох гээд байсан тул би худлаа хүүхдүүдийнхээ эцгийг өрөвдсөндөө Д.Э намайг зодоогүй гэж худал мэдүүлэг өгсөн. Гэтэл Д.Э бидний хоорондын маргалдсан мессежийг Х.Тт гаргаж өгсөн байна ...” гэх /1хх 147-153/,
4. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт “... Намайг Х.Т зодсоныг би өөрөө мэдэхгүй хүүхдээсээ сонссон ...” гэх мэдүүлэг. /1хх 200-204/ зэрэг мэдүүлгүүд авагдсан.
Миний үйлчлүүлэгч Х.Тийн хувьд хохирогчийн биед халдаж зодоогүй, харин ч ажлын байранд ирж бусадтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь салгах гэж дундуур нь ороход хохирогч Д.Б заамдаж бариад хүүхдээ машинаас утас авчраад бичлэг хийгээрэй гээд явуулсан. Насанд хүрээгүй хохирогч Э.А тухайн үед тэнд байгаагүй боловч намайг ээжийг нь зодсон гэж гүтгэж байна гэж мэдүүлдэг. Мөн гэрч Г.А нь машин дээр насанд хүрээгүй хохирогч Г.Аыг ирсэн талаар мэдүүлдэг.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн газарт байсан 4 гэрчийн Д.Э, О.М.Н Б нарын мэдүүлгээр хохирогчийг Д.Т зодоогүй, харин насанд хүрээгүй гэрч Э.А нь зодсон гэж мэдүүлдэг. Гэрч нь хэргийн талаар үнэн, зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх болохыг сануулж урьдчилан баталгаа авч мэдүүлэг авдаг, Гэтэл анхан шатны шүүхээс Э.Аын мэдүүлэг хэргийг шийдэхэд ач холбогдолтой бусад гэрчүүдийн мэдүүлэг хамааралгүй мэтээр үзэж болохгүй. Түүнчлэн гэрч Г.А нь тухайн хэрэг гарах үед хажууд нь байж нүдээр хараагүй, хохирогчийг хэн зодсоныг мэдэхгүй. Тухайн үед хохирогч Д.Б өөрөө нөхөр болон хамтран амьдрагч нарт зодуулсан гэж хэлсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг шууд Х.Тийг хохирогч Д.Бгийн биед халдсан гэж дүгнэх боломжгүй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ”... Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэй яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсний дагуу шүүгдэгч Х.Тт холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдолдоо: “... хохирогч Д.Бгийн хувьд тухайн үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн төвшин өндөр, сэтгэл гутрал, түгшилтийн хүндэвтэр зэргээр тогтоогдсон бөгөөд энэ нь сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарсан. Хохирогч Д.Б нь цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай юм. Түүнээс гадна анхан шатны шүүхийн хийсэн шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, Д.Б хэрэг гарахаас өмнө болон хэрэг гарах үед Х.Тийг таньдаггүй байсан ба түүний эсрэг ямар нэгэн зүй бус үйлдэл гаргасан удаагүй, тийм шаардлага ч байгаагүй болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй Х.Тт дээрх үндэслэлээр 937,500 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн заалтад нийцэхгүй гэж хохирогч тал үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхээр зааж өгнө үү.” гэв.
Прокурор О.Эрхэмбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хийвэл зохих бүхий л мөрдөн шалгах ажиллагааг хийсэн. Хэрэг үйлдэгдэх үед байсан бүх гэрч нараас мэдүүлэг авсан. Хэрэгт авагдсан ашиг, сонирхлын зөрчилгүй таксины жолооч н.М, өсвөр насны гэрч н.А нарын мэдүүлэг нь хэргийн үнэн бодит байдлыг тодотгосон гэж үзэж байна. Учир нь, н.А “тухайн үед миний эх зодуулаад ухаан алдаад унасан. Тэгээд би таксины жолооч дээр очоод “ээж минь зодуулчихлаа” гэж хэлээд түүнийг авч ирсэн” гэж мэдүүлсэн. н.М “Д.Бгийн хүүхэд “ээж минь зодуулчихлаа” гээд хүрч ирсэн. Тэгээд яваад очиход эх нь зодуулсан байдалтай хэвтэж байсан. Түүнийг тээврийн хэрэгсэлдээ авчирч, цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргасан” гэж мэдүүлсэн. Гэрч н.М нь хэрэгт хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг тодотгосон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 3 гэрч болох н.Э, н.М, н.Б нарын талаарх асуудлыг ярьж байна. Эдгээр гэрчүүд нь “маргаан болсон. Гэхдээ Х.Т болон хохирогч нарын хооронд зодоон болоогүй” гэх агуулгаар мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, Х.Т нь хохирогчийн биед халдаагүй гэж хэн аль нь мэдүүлсэн. Гэвч уг гэрчүүд маргаан болох цаг хугацаанд хэн нь хэний биед халдсан болох, хохирогчийн биед өөр бусад хүмүүс халдсан эсэх талаар мэдүүлээгүй. Түүнчлэн хэрэгт авагдсан тухайн гэрчүүдийн хувийн байдал, хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргээс үзвэл, н.Э, н.М, н.Б нар нь Х.Тийн ажилтнууд байсан. Өөрөөр хэлбэл, тэдгээрийг Х.Тт ашигтай байдлаар мэдүүлэг өгсөн гэж үзсэн тул тэдгээрийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж улсын яллагч, анхан шатны шүүх нарын хэн аль нь үзсэн. Хэрэгт өсвөр насны гэрчээс 2 удаа мэдүүлэг авахад тэрээр хэргийн талаар маш тодорхой мэдүүлсэн. Хэрэг үйлдэгдэх бүхий л цаг хугацаанд өсвөр насны гэрч байсан бөгөөд түүний хэрэг болох үед байсан болох нь бусад гэрчүүд болон шүүгдэгч Х.Тийн мэдүүлгээр нотлогддог. Өсвөр насны гэрч “н.М миний эхтэй зууралдсан боловч Х.Т миний эхийн хэвлий тус газар руу өшиглөөд байсан” гэж мэдүүлсэн ба түүний уг мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг тогтоож байна. Түүнчлэн өсвөр насны гэрч нь энэ талаар ямар нэгэн байдлаар зөрүүтэй мэдүүлэгээгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч “хохирогчийн мэдүүлэг тогтворгүй, өөр хоорондоо зөрүүтэй” гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч оролцож, “тухайн үед миний бие н.Этэй маргалдсан. Тэрээр миний цээж рүү өшиглөсөн. Хэвлийд учирсан гэмтлийг Х.Т өшиглөж учруулсан” гэж мэдүүлэг өгсөн. Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг давхар нотлон тогтоосон өсвөр насны гэрчийн мэдүүлэг, аль нэг талын ашиг, сонирхлын зөрчилгүй н.М гэх гэрчийн мэдүүлгүүдээр тухайн цаг хугацаанд хохирогчийн биеийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг Х.Т учруулсан болох нь тогтоогдож байна. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаавал ямар ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, хийгдвэл зохих, бүхий л шаардлагатай ажиллагааг хийгдсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Х.Тийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны захад 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хохирогч Д.Бтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний биед халдаж, газар унасан байхад нь хэвлий хэсэг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх нь Х.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Тийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулсан этгээдийн гэм буруутай үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар нотлогдсон байх ёстой бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг хийдэг.
Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох:
2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “... модны зах дээр Д.Б нь хамтран амьдрагчдаа зодуулсан ...” /1хх 2/ гэх,
Д.Бгийн анхны 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “... Э чадахгүй гэж хэлээд миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиж унагаад миний цээж хэсэг рүү өшиглөсөн. Тэр үед миний ухаан балартаад болсон асуудлыг сайн санахгүй байна. Нэг сэргээд хартал “М” гэх сонсголонгийн эмнэлэг дээр ирсэн байсан. ... А хэлэхдээ намайг Э болон түүний шинэ хамтран амьдрагч гэх эмэгтэй болон түүний дүү гэх эмэгтэй зодсон гэж хэлсэн. ...” /1хх 15-16/,
хохирогч Д.Бгийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгт “... Э миний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохиход хажуунаас нь нэг эмэгтэй хүн шууд над руу дайраад миний үснээс зулгаахаар нь би арай гэж тэр хүнээс салаад байж байхад одоо Этэй хамт амьдардаг Т гэх эмэгтэй гарч ирчихсэн хараад зогсож байсан. ...Э намайг наашаа хүрээд ир, хоёулаа ярилцъя гэж хэлээд хөрөөний амбаар шиг ногоон хаалгатай жижиг байшингийн буланд авч ирээд дахиад миний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохиход би газар нүүрээ дараад доошоо унасан. Энэ үед Т гэх эмэгтэй миний хажууд ирээд яасан их хүүхдээрээ түрий барьдаг юм бэ гэж хэлээд миний нуруу, хэвлий, бөгс хэсэг рүү өшиглөж, гараараа цохиод байсан. Тэр үед манай хүү болон А ааваа болиулаачээ, ээжийн бөбөг цохиод байна шдээ гэж хэлсэн. ...” /1хх 7-8/,
хохирогч Д.Бгийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад өгсөн “... Илтгэгч шүүгчээс: шүүгдэгчээс “хоёр хүн зодолдож байхад нь салгах гэж голоор нь орсон” гэж хэллээ. Та өөр хүнтэй зодолдож байсан юм уу гэхэд хохирогч Д.Бгаас: үгүй, шүүгдэгч Х.Т шууд ирээд л намайг бариад авсан. Ер нь бүлэглэж намайг зодсон гэв. ... Илтгэгч шүүгчээс: ... тэр үед болсон асуудлыг санаж байна уу, шүүгдэгч Х.Т таныг цохисон болохыг санаж байна уу гэхэд, хохирогч Д.Бгаас: манай хүүхэд намайг цохисон болохыг харсан гэдэг. Илтгэгч шүүгчээс: Та өөрөө санахгүй байна уу гэхэд хохирогч Д.Бгаас: Би Ттай барьцалдаж авсан болохоо санаж байна. ...” /1хх 200-204/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд, хохирогч Д.Б нь хэргийн талаар удаа дараа зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд хэргийн үйл баримтыг өөрөө харсан санаж байгаа мэтээр эсхүл насанд хүрээгүй гэрч Э.Аоос сонссон мэтээр өөр өөрөөр мэдүүлсэн байна.
Тодруулбал, хохирогч Д.Бгийн анхны удаа өгсөн мэдүүлэг болон давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт “өөрийн нөхөр Э зодоод ухаан алдаад унасан, нэг сэрэхэд эмнэлэгт байсан, хүү А “намайг Э болон түүний шинэ хамтран амьдрагч гэх эмэгтэй болон түүний дүү гэх эмэгтэй зодсон” гэж хэлсэн” эсхүл тухайн хэргийн үйл баримтын талаар өөрөө санаад “Х.Тийг өөрийнх нь нуруу, хэвлий, бөгс хэсэг хүү өшиглөж, гараараа цохисон” хэмээн зөрүүтэй байдлаар удаа дараа мэдүүлсэн байна.
Түүнчлэн, насанд хүрээгүй гэрч Э.А “... тэгээд ээжийн хажууд очтол аавтай нэг газар ажилладаг Т гэх дуудаад байсан эмэгтэй манай ээжийг газар унасан байхад нь дээрээс нь өшиглөөд байсан. ...манай ээжийг газар унасан байхад нь Т гэх эгч цээж, хэвлий, гэдэс рүү нь зөндөө өшиглөөд байсан. Харин М гэх эгч ээжийн үснээс нь зулгаагаад хоорондоо маргалдаад байсан. Тэгээд ээж маань ухаан алдаад уначихаар нь би таксидаж ирсэн таксины жолооч ах дээр очоод ахаа манай ээж ухаан алдаад уначихлаа гэж хэлээд тэр ахтай хамт ээж дээр ээжийг аваад бид 3 эмнэлэг дээр ирсэн. ...” /1хх 13/,
гэрч Г.Аын “.. намайг машиндаа сууж байхад хүмүүс орилж чарлаад /хүүхэд нь мөн орилоод/ хэрүүл маргаан болоод эхлэхээр нь би машинаасаа буугаад хартал пүтик шиг зүйлийн харалдаа надаас ойролцоогоор 10 метр орчмын зайд нөгөө эмэгтэй газар унасан байдалтай шороо тоос бужигнасан байсан. Тухай үед хүүхэд нь уйлаад над руу гүйж ирээд ээжийг зодоод байна гэж хэлэхээр нь би очоод такси барьж ирсэн эмэгтэйг босгоод машин руугаа авч ирээд хойд суудал дээр суулгасан. Тухайн эмэгтэй бусдад зодуулсан, үс нь зулгаагдсан, хувцас хунар нь шороо болсон байдалтай байсан. Тэгээд нөгөө эмэгтэйг машиндаа суулгаад явах гэж байтал нөгөө эмэгтэй цагдаа дуудаад байсан ба хүүхэд нь “ээж сонин болоод байна” гэхээр нь би эргээд хартал ухаан алдсан байдалтай байхаар нь буцаж гүйгээд нөгөө хүмүүст очиж хэлэхэд тоохгүй байсан. ...хүүхэд нь намайг дуудаад нөгөө эмэгтэйг очиж босгоход “нөхөр намайг цохиж унагаагаад суусан хүүхэн нь дээрээс дэвссэн” гэж хэлж байсан. Би өөрөө бол хэрхэн, яаж цохиж, зодсоныг хараагүй. ...хохирогч нь миний машинд суугаад ухаан алдаж унасан. ...” /1хх 237-238/,
гэрч Д.Эийн “... таксинаас бууж ирээд над руу орилж чарлан, нүүр ам майжаад хувцас урсан бөгөөд манай ажлын дарга Т гэх эмэгтэйтэй хардаад хэл амаар доромжлоод байхаар нь М гэх эмэгтэй захирлыг өмөөрч “чи яахаараа манай захирлыг янхан, гичий гэж дууддаг юм бэ” гээд бие биенийгээ заамдаад барьцалдаад авах үед манай захирал Т дундуур нь орж салгасан. ...Тэгээд миний эхнэр Б сууж ирсэн таксиндаа суусан хэсэг хугацааны дараа таксины жолооч ах ирээд энэ хүн чинь ухаан алдчихлаа гэж хэлээд эхнэр, хүү хоёрыг аваад явсан. ...” /1хх 18/,
гэрч О.Мийн “... тэгээд Э ахыг Б гэх эмэгтэй нүүрийг нь майжиж, футболкыг нь урж, хэл амаар доромжлоод мөн захирал Т эгчийг “янхан, гичий” гэх мэтээр доромжлоод байхаар нь Т эгчийг өмөөрч “чи яахаараа хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм” гэхэд миний үснээс зулгааж хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд Б гэх эмэгтэйгийн зүүн хөлийн шилбэ рүү нэг удаа өшиглөсөн бөгөөд энэ үед Т эгч ирж салгасан. Тэгээд Б гэх эмэгтэй таксинд суугаад явсан хойно удалгүй таксины жолооч ирээд та нар яагаад энэ хүнийг зодож байгаа юм бэ, энэ хүн ухаан алдаад уначихлаа гээд яваад байсан. ...” /1хх 21-22/,
гэрч Э.Бын “... энэ үед М чи миний эгчийг хэл амаар доромжиллоо гэж хэлээд Б эгчтэй очиж барьцалдаж аваад ноцолдоод байсан ба энэ үед Т эгч тэр хоёрыг салгах гээд очиход Б эгч Т эгчийг хувцаснаас нь зуураад салахгүй мөн л ноцолдоод байсан. ...харин ч Т эгч М Б хоёрыг зууралдсан байхад нь салгасан. ...” /1хх 53/ өгсөн мэдүүлгүүдээс харахад, хохирогч Д.Бгийн хаана ухаан алдаж унасан талаар насанд хүрээгүй гэрч Э.А нь зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд хэргийн үйл баримтын талаар дан ганц насанд хүрээгүй гэрч Э.Аын өгсөн мэдүүлгийг үнэлж, бусад хамт байсан гэх хууль сануулж авсан гэрчүүдийн зөрүүгүй мэдүүлгүүдийг үгүйсгэн дүгнэх хууль зүйн боломжгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан дээрх гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлгийг хамт ажилладаг, нөлөөнд орсон гэх үндэслэлээр үнэлэхгүй байх үндэслэлгүй бөгөөд эдгээр гэрч нарын мэдүүлгээр шүүүгдэгч Х.Тийн хохирогчийн биед хохирол учруулсан гэх үйл баримт үгүйсгэгдэж байгаа болно.
Түүнчлэн, давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ДШМ/60 дугаартай магадлалаар яллах баримтын эсрэг шинжлэн судалсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгт няцаалт өгөөгүй, шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоогоогүй, мөн энэ хэрэгт өөр хүний үйлдэл бий эсэхийг дахин шалгуулахаар буцааж, тодорхой ажиллагаануудыг хийсэн боловч шүүгдэгч Х.Тийн үйлдлийг хангалттай тогтоож чадаагүй буюу түүнийг хохирогч Д.Бгийн биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байна гэж үзлээ.
Хүний гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “In dubio pro rio” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим нь үндэслэлгүйгээр яллах ба шийтгэх явдлыг гаргуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах агуулгыг илэрхийлдэг бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдсан байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Х.Тийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн гаргасан “Х.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/1015 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Х.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 3 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ