Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/91

 

 

                                 

 

 

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн *******836000000090 дугаартай, *******78/20*******8/0093/Э/ индекстэй хэргийг 20*******8 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-5******* тоотод  оршин суух, ПЮ920809*******2 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-5******* тоот хашаанд байрлах өөрийн гэрт 20*******8 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Б.-Эрдэнэтэй маргалдаж түүний зүүн гарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Б.******* нь 20*******8 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-5******* тоот хашаанд өөрийн гэртээ найзууд болох Б.-Эрдэнэ, О.Аззаяа, эхнэр Г.Наранцацрал нарын хамт архи ууж байгаад эхнэртээ уурлаж, мөр лүү нь цохиход хорьж араас нь тэврээд авсан Б.-Эрдэнийн гар луу хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: ...гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн байж болзошгүй угаалтуурын заагт байсан бор өнгийн модон материалаар хийсэн бололтой 25 см урт, иш нь 8 см, ажлын хэсэг нь *******7 см өргөн нь 2.8 см хэмжээтэй хутганы үзүүр хэсэгт 0.5 см орчим хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх -5-*******0/

Хохирогч Б.-Эрдэнийн өгсөн: 20*******8 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 52 айлын орон сууцны гадна О.Аззаяа, Б.*******, Г.Наранцацрал нартай тааралдаад Б.*******гийнд очиж бид  4 тал шил архи уучихаад унтах гэж байтал Б.******* эхнэр Г.Наранцацрал руу “ чи наад хоёртойгоо гараад зайл” гэж хэлээд мөр лүү нь цохиод авахад эхнэр нь уурлаад гараад явчихаар нь би “болиоч” гээд Б.*******гийн араас тэврээд автал үзүүртэй зүйлээр миний зүүн гарын бугуйн эрхий хурууны хэсэгт зүсэгдэж гараас цус гарсан. Цус нь тогтохгүй болохоор эмнэлэгт ирж оёдол тавиулсан. Маргааш нь О.Аззаяа “Б.******* чиний гар луу хутгалсан” гэж хэлсэн  гэх мэдүүлэг /хх*******5-*******6/

Гэрч О.Аззаяагийн өгсөн: ...Г.Наранцацрал надад ор засаж, Б.-Эрдэнэ явах гэж байтал Б.******* “ гэрийн хоймор гадны хүн унтуулахгүй” гэснээс үүдэж маргаан болоод эхнэрийнхээ мөр лүү цохиж авснаас болж эхнэр нь гэрээс гарч явсан. Б.-Эрдэнэ Б.*******гийн араас очоод “болиоч” гээд тэврээд авсан чинь Б.******* Б.-Эрдэнийн зүүн гарын бугуйн урд хэсэг рүү хутгаар хатгасан. Би Б.******* юу хэлснийг бас хаанаас хутга авсныг анзаараагүй. Б.-Эрдэнийн гараас цус гараад тогтохгүй болохоор эмнэлэг рүү явсан гэх мэдүүлэг / 2*******-22/

Гэрч Г.Наранцацралын өгсөн: ... би гэрийн хоймор ор засаж байтал манай нөхөр Б.******* “гэрийн хоймор гадны хүн унтуулах гэлээ” гэхээр нь би сүртэй ш дээ гэснээс болж маргаад миний баруун мөр лүү ёвроод авсан.Тэгтэл Б.-Эрдэнэ Б.*******гийн араас очоод “болиоч” гээд тэврээд авахаар нь би гэрээс гараад явчихсан гэх мэдүүлэг / хх-23-24/

20*******8 оны 06 дугаар сарын *******2-ны өдрийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:Б.-Эрдэнийн биед зүүн гарын ******* дүгээр хурууны ард 2 см зүсэгдсэн шарх,зүүн гарын ******* дүгээр хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал,хаван хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Б.-Эрдэнийн биед учирсан гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 20*******4 оны “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.*******-д...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх-30/, Б.-Эрдэнийн 20*******8 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нээлгэсэн амбулториар эмчлүүлэгчдийн карт /хх32-38/ зэрэг хэрэгт ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь найз нөхөдтэйгөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэрийнхээ хойморт гадны хүн унтуулахгүй гэж эхнэртэйгээ муудалцаж эхнэрийнхээ мөрөнд цохисноос түүний үйлдлийг хорьсон найз Б.-Эрдэнийн гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг гарсан байна.

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэдайлайг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хх-58/, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Б.-Эрдэнийн “ хохирлын 306000 төгрөг авсан.Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-70/ гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар гэрч Г.Даваахүүгийн өгсөн: Б.******* манай том хүү, дороо 3 дүүтэй. Б.******* багын хүнд тусархуу, түргэн ууртай, уур нь хурдан гардаг,цагаан цайлган сэтгэлтэй,хүний үгнээс гардаггүй,төлөв төвшин зантай,банкнаас зээл аваад малын ченж хийгээд зээлээ төлөөд боломжийн амьдарч байгаа гэх мэдүүлэг /хх-25-*******/, гэрч Б.Буяннэмэхийн ...Б.*******гийн эхнэр нь дэлгүүрт худалдагч хийдэг, өөрөө малын ченж хийгээд боломжийн амьдардаг.../хх27-28/ гэх зэрэг баримт хавтаст хэрэгдсэн авагдсан байна.

Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн саналыг харгалзан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөр байхгүйг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******* ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад шилжүүлэх нь  зүйтэй.

Шүүгдэгчийн эзэмшлийн 40 инчийн Самсунг маркийн зурагт битүүмжилсэн 20*******8 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 5/99 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээв. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, *******7.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.*******, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.*******3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 / дөрвөн зуун жаран мянга /   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******гаар 460000 төгрөгний торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.******* нь 460000 / дөрвөн зуун жаран мянга /  төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5.Шүүгдэгч Б.*******д оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 460000 / дөрвөн зуун жаран мянга /   төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад  даалгасугай.

6.Шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон бусдад төлөх  төлбөргүйг тус тус дурдаж, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй ******* ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулхаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад  хүргүүлсүгэй.

 7.Шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн 40 инчийн Самсунг маркийн зурагт битүүмжилсэн 20*******8 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 5/99 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form