| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 191/2025/02735/И |
| Дугаар | 191/ШШ2025/08206 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/08206
2025 10 01 191/ШШ2025/08206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.*******туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******-*******ийн ******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******-*******ын *******-******* /РД:/ нарын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ын /РД:/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******дэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******дэлгэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.*******-******* нь хариуцагч В.тай 2003 оноос хамтран амьдарсан бөгөөд 2024 оны 3 дугаар сараас хойш В.тай хамтран амьдрахгүй байгаа, хариуцагч нь тоотод өнөөдрийг хүртэл амьдарч байгаа боловч тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Хариуцагч нь иргэн Г.ад итгэмжлэл олгох үедээ өөрийн оршин суугаа хаягийг тоот гэж бичсэн боловч энэ хаягт хариуцагчийн хадам аав, ээж буюу нэхэмжлэгчийн аав ээж амьдарч байгаа юм.
Хүсэлт гаргагч Б.******* нь М.*******-*******од "Ниссан патрол маркийн УАК улсын дугаартай автомашиныг зарах итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэлийн дагуу М.*******-******* нь ниссан патрол маркийн автомашиныг н.*******цэцэг гэхэд хүнд зарсан байдаг. н.*******цэцэг нь М.*******-*******ыг залилан мэхэлсэн үйлдэл гаргаж, эрүүгийн журмаар шалгагдаж, залилсан гэдгийг тогтоож эрүүгийн журмаар шалгагдаж байхад М.*******-*******оос хариуцагч В. нь хохирогчийн төлөөлөгч гэх үндэслэлээр ниссан патрол маркийн автомашины мөнгийг н.*******цэцэгээс эрүүгийн журмаар шалгагдаж байхад авч ашигласан байдаг.
В. нь эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж томилогдож, ниссан патрол маркийн автомашины 149,490,858 төгрөгийг авч ашигласан тул энэ мөнгийг гаргуулахаар Э.*******, М.*******-******* нар нь нэхэмжлэл гаргасан байдаг. Гэвч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.г эрэн сурвалжилж өгнө үү гэв.
2. Хэрэгт цугларсан нотлох баримтын тухайд:
3. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэгч Б.*******, М.*******-******* нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд В.г эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл/хүсэлт/ гаргажээ.
5. Нэхэмжлэгч нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргаан байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
7. Нэхэмжлэгч тал нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувь, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 417 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б.*******оос М.*******-*******од олгосон итгэмжлэл, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 218 дугаар тогтоолын хуулбар, В.гийн гараар бичсэн хүсэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар, төлбөр дууссан тухай баримт, хүсэлтийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гарган өгч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд В.гийн оршин суугаа хаяг тодорхой бус, шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, цаашид иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд гэж тайлбарлаж байна.
8. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар В.гийн албан ёсны бүртгэлтэй хаяг нь байх ба В. нь уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байна.
8.1 Түүнчлэн иргэний үнэмлэхийн лавлагаанд бичигдсэнээр иргэний үнэмлэхэд хэвлэгдсэн хаяг болох тоот хаягт В. нь бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нотлогдсон.
9. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ын /РД:/-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ын /РД:/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд В.г эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч т мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА