| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 191/2025/09159/И |
| Дугаар | 191/ШШ2025/08217 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/08217
2025 10 01 191/ШШ2025/08217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ХХК /РД:*******/, түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* би Анова ******* ХХК-иар орон сууц бариулах тоот гэрээнүүдийг 2022 оны 7 дугаар сард байгуулж, төлбөр төлөн хүлээж байсан боловч уг компани барилгаа барилгүй хугацаа хэтрүүлсэн ба эвлэрүүлэн зуучлах шугамаар хохирлоо гаргуулах гэсэн боловч уг компани нь тогтсон хаяг дээрээ байхгүй, утсаа авахгүй байгаа тул эвлэрүүлэн зуучлахаас 2025 оны 09 дүгээр сарын 12-ны 157 тоот тэмдэглэлээр мэдэгдсэн юм. Иймд уг компанийг хариуцагчийг эрэн сурвалжил өгнө үү. Анова ******* ХХК-ийн захирал*******ын утасны дугаар гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ******* ХХК /РД:*******/, түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.
2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар Орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар Орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардах эрхээ хэрэгжүүлэх иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.
******* ******* ХХК нь Баянзүрх дүүрэг, 43-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, UB tower оффис, 10 давхар, 1004 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин байрладаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 157 дугаартай Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Түүнчлэн шүүхээс тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд бүртгэлгүй оршин суудаггүй гэх засаг даргын тодорхойлолт бүхий шуудангийн магадлагаа ирүүлжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу этгээд ******* ******* ХХК /РД:*******/, түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ******* ХХК /РД:*******/, түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ******* ХХК /РД:*******/, түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА