| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2026/0022/З |
| Дугаар | 118/ШШ2026/0024 |
| Огноо | 2026-08-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 118/ШШ2026/0024
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би Ц.*******, Д.******* нарын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох “2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн А/442 дугаар захирамжийн Ц.*******, Д.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.******* түүний өмгөөлөгч Б.******* /цахимаар/, нэхэмжлэгч Ц.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* түүний өмгөөлөгч Б.******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Баярмэнд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******ийн нөхөр н.******* нь 2017 оноос хойш “Миний дуудлага худалдаагаар худалдаж авсан газар дээр төсвийн хөрөнгө оруулалтаар барилга, байгууламж барьсан. Аймаг, сумын удирдлагууд надад нөхөн олговроор газар олгоно гэж миний газрыг чөлөөлүүлсэн юм гэдэг. Иймд би нөхөн олговроор газар авах хүсэлтэй байна” гэдэг байдлаар удаа дараа өргөдөл гаргаж байсан. Энэ нь шийдэгдэхгүй байсаар байгаад 2020 онд аймгийн Засаг дарга Д.*******д нэхэмжлэгч Д.******* өргөдөл өгсөн байдаг. Уг өргөдлийн дагуу иргэнд газрыг нь олголгүй хохироосон байна гэдэг байдлаар цохолт хийгдэж манай байгууллагад шилжиж ирсэн. Газрын тухай хуулийн 34, 42, 43 дугаар зүйлд нөхөх олговроор газрыг төр буцааж авч болно гэсэн хуультай байдаг. 2022 онд аймгийн Засаг даргын 395 дугаар захирамжаар ******* багт 440 м.кв газрыг Д.*******т олгосон байдаг. Мөн Ц.******* өргөдөл гаргаж уг өргөдөл нь шийдвэрлэгдсэн байдаг. Уг нэхэмжлэгч нар нь газраа хууль тогтоомжид заасны дагуу авсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч аймгийн Засаг даргаас олгогдсон итгэмжлэлийн дагуу түүнийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөхөөр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг бүрэн төлөөлөх эрхтэй итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Ц.*******, Д.******* нарын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох “2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн А/442 дугаар захирамжийн Ц.*******, Д.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******, Д.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР