2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/08284

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 02 191/ШШ2025/08284

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******/РД:*******/, ******* ******* овогт *******ын *******/РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.ийг эх Д.*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд ногдох хэсэг, түүнээс гаргуулах шаардлагын хүрээнд зохигч дараах байдлаар харилцан тохирч 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр:

1/ Талууд дор дурдсан эвлэрлийн тохиролцоог харилцан зөвшөөрөв. Үүнд: Бидний төрсөн хүү болох Б.ийг эх Д.*******гийн асрамжид үлдээж, хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах, эцэг М.******* нь хүүхэдтэй уулзах, хүүхдийн хүмүүжил, боловсрол, эрүүл мэндийн асуудалд оролцох эрхтэй байх.

2/ Хамтран амьдарч байх хугацаанд бий болсон дараах дундын өмчийг харилцан тохиролцож, дараах байдлаар хуваарилав;

а/ ............тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаартай, орон сууцыг тухайн үеийн зах зээлийн ханшаар нь худалдан борлуулах,

б/ Toyota Prius Alpha маркийн 74-12УАА улсын бүртгэлийн дугаартай /тээврийн хэрэгслийн арлын дугаар: / автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаар худалдан борлуулах,

в/ Дээрх xoёp өмчийг худалдан борлуулсны дараах үнэлгээнээс ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөрийг хасч, үлдсэн төлбөрийг гэр бүлийн 3 гишүүн /М.*******, Д.*******, Б./ тус бүрт тэнцүү хувиар хуваарилахаар тус тус харилцан тохиролцов.

г/ Орон сууц болон автомашиныг худалдан борлуулах сүүлийн хугацааг 2026.01.01-2026.06.01-ний өдөр байхаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т заасны дагуу хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлаагүй тохиолдолд гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******өөс 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 62.508 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг Д.*******, М.******* нарт мэдэгдсүгэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД