| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2025/00035/И |
| Дугаар | 191/ШШ2025/08285 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/08285
2025 10 02 191/ШШ2025/08285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .........тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын *******/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........... тоот хаягт байрлах, ******* ******* ХХК/РД:*******/-д холбогдох,
Хариуцагч: ........... тоот хаягт оршин байрлах, ******* ******* ХК/РД:/ нарт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт гаргахыг хариуцагчид даалгах,
******* ******* ХК болон ******* Мөнх ХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 0 дугаар сарын 21-ны өдрийн №02а/449 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.9 дэх хэсэгт заасан дугаартай 83.22 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 5.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож тооцуулах, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, тоот 83.22 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т., хариуцагч ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.******* миний бие ******* ******* ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 2-ны өдөр №ТТ1-24 дугаартай Оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулж, ..........тоот 83,22 м.кв оффис үйлчилгээний зориулалттай талбайг 187,245 ам.долларын үнээр захиалж, барьж дууссаны дараа өмчлөлдөө шилжүүлж авах, ******* ******* ХХК нь оффисын талбайг 2015 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Би гэрээний үүргээ биелүүлж, төлбөрийг бүрэн төлж барагдуулан 201 оны эхний улиралд оффисын талбайг хүлээн авсан бөгөөд өнөөг хүртэл эзэмшин ашиглаж ирсэн. ******* ******* ХХК-ийн 201 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн №01/18 тоот албан бичигт Манай компанийн барьж ашиглалтад оруулсан .........., худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгын захиалагч болох *******аагийн ******* Twin tower-1 оффисын барилгын -р давхрын 83,22 м.кв талбай захиалсан. Төлбөр тооцооны үлдэгдэлгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 201 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор гаргаж өгөх болно гэсэн байдаг. Гэвч дээрх хугацаанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй тул талууд харилцан тохиролцож 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Үндсэн гэрээний .5-д нэмэлт, өөрчлөлт оруулж Гүйцэтгэгч нь 2021 оны эхний улиралд багтаан оффисын байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбогдуулан эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг Захиалагчид гаргаж өгөх ба бүртгүүлэх гэж заасан боловч ******* ******* ХХК нь үүргээ биелүүлээгүй. Иймд ..........тоот 83,22 м.кв оффис үйлчилгээний зориулалттай 83.22 м.кв оффисын талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт гаргахыг ******* ******* ХХК-нд даалгаж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгч 2025.02.2-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: ... Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримт бичигтэй танилцахад 01 тоот оффис талбайг 2 хувааж 01, тоот болгон өмчлөх эрхийн гэрчилгээг 2 салгаж гаргасан болох нь ******* ******* ХХК-ийн 201 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 01/32 тоот албан бичгээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ..........тоот 83,22 м.кв оффис үйлчилгээний зориулалттай талбай гэснийг тоот гэж өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна гэжээ.
1.3. Нэхэмжлэгч 2025.05.02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Миний бие ******* Мөнх ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 2-ны өдөр №ТТ1-24 дугаартай оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... тоот 83.22 м.кв оффис үйлчилгээний зориулалттай талбайг 187,245 ам долларын үнээр захиалж төлбөрийг бүрэн төлсөн ба барьж дууссаны дараа өмчлөлдөө шилжүүлж авах, ******* Мөнх ХХК нь оффисын талбайг 2015 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэвч ******* Мөнх ХХК болон ******* ******* ХК-ийн хооронд 2019 оны 0 дугаар сарын 21-ны өдөр Эргүүлэн худалдах авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулсан байна. Дээрх үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Л.******* нь бодитоор эзэмшиж ашиглаж байхад ******* Мөнх ХХК-ийн зүгээс түүнд мэдэгдэлгүй зээлийн гэрээний үүрэгт барьцаалж, зээлийн төлбөрт тооцон өмчлөх эрхийг ******* ******* ХК-д шилжүүлсэн бөгөөд ******* ******* ХК нь 2019 онд өмчлөх эрхийг олж авах үед тухайн үл хөдлөх хөрөнгийг Л.******* бодитоор эзэмшиж, ашиглаж байгааг мэдэж байсан. ******* Мөнх ХХК нь Энэхүү гэрээний 2.4.9-д зааснаар иргэн Л.*******ын захиалсан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... тоот 83.22 м.кв оффис үйлчилгээний зориулалттай талбайг хууль ёсны өмчлөгч болох Л.*******ын эрхийг зөрчиж ******* *******-ны өмчлөлд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд ******* ******* ХК болон ******* Мөнх ХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 0 дугаар сарын 21-ны өдрийн №02а/449 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.9 дэх заасан дугаартай 83.22 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 5.1.1-д заалтыг үндэслэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож тооцуулах, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... тоот 83.22 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Л.*******ыг тогтоолгоно гэжээ.
1.4. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Бидний эзэмшлийн ашиглаж буй тоот хөрөнгийг тусгай зөвшөөрөлтэй Уран асар ХХК-иар хэмжилт хийлгэхэд талбайн хэмжээ нь 77, м.кв байсан. Иймд одоогоор бодитой ашиглаж буй талбай болох ......... тоот, 77, м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулжээ.
2.1. Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.******* болон ******* ******* ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 2-ны өдөр TT1-24 тоот Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ТТ1-24/3 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүдийг байгуулсан ба нэхэмжлэгч Л.******* нь гэрээний үүргээ биелүүлж төлбөр тооцоог бүрэн төлсөн болно. Улсын комисст барилга хүлээлгэн өгөхөд тус барилгын давхрыг 01 болон болгон өмчлөх эрхийн гэрчилгээг 2 салгаж гаргасан. Иймд компанийн зүгээс Л.*******д үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөд хугацаа шаардлагатай байгаа тухай мэдэгдэж байсан. ******* ******* ХХК болон ******* ******* ХК зээлийн асуудалтай байсан бөгөөд зээлээ хэрхэн барагдуулах тухай ******* ******* ХК-тай тохиролцож 2019 оны дугаар сарын 21-ний өдөр Эргүүлэн худалдах худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ" байгуулсан. Тус гэрээнд ******* ******* XXК нь Хөрөнгө шилжүүлэгч" талаар оролцож захиалагч нарын ул хөдлөх эд хөрөнгүүдийг ******* ******* ХК-ийн нэр дээр гаргаж, ******* *******" ХХК нь зээлийн төлбөрөө төлсөн тохиолдолд ******* *******" ХК нь Twin tower-1" оффис, үйлчилгээний зориулалттай барилгын захиалагч нарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг захиалагч нарт шилжүүлэхээр тохиролцсон. Тус барьцаанд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүд дунд нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байсан болно. Мөн ******* *******" ХК нь дээрх гэрээг байгуулах үед захиалагч нараас зөвшөөрөл авах ёстой байсан бөгөөд захиалагч нараас зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй гэрээ байгуулсан. Мөн захиалан бариулж, худалдан авсан өөр этгээдүүд байгааг мэдэж байсан. Иймээс "******* *******" ХХК болон ******* *******" ХК нарын хооронд 2019 оны дугаар сарын 21-ний өдөр "Эргүүлэн худалдах худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ"-тэй холбоотой маргаан үүсэж нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй болсон. "******* *******" ХХК болон "******* ******* ХК-тай холбоотой асуудал шийдэгдмэгц Л.*******д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг яаралтай гаргаж өгөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
2.2. Хариуцагч ******* ******* ХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн .... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 229 м.кв үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ******* ******* ХК /РД:/ нь 2019 оны 0 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх хөрөнгө нь *******ны өмчлөлд хэвээр байна. Өнөөдрийн байдлаар улсын бүртгэлд ******* ******* ХК-ийн нэр дээр бүртгэлтэй. групп болон түүний охин компани ******* ******* ХХК-иас ******* ******* ХК-ийн өмчлөлд шилжсэн. групп компани нь ******* ******* ХК-д зээлийн гэрээний үүрэгт их хэмжээний өр төлбөртэй, шүүхийн шийдвэр эцэслэгдэн гарсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ******* ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан Твин тауэр гэх барилгын талбайнуудыг ******* ******* ХК-д буцаан эргүүлэн худалдан авах нөхцөлтэйгөөр 1 жилийн хугацаанд төлбөрийг буцаан бүрэн төлж барагдуулах, 1 жилийн хугацааны дотор өмчлөх эрхүүдийг ******* *******анд шилжүүлэх, хэрвээ 1 жил өнгөрөх юм бол захиран зарцуулах эрх нь ******* ******* ХК-д хадгалагдана гэсэн байдлаар талууд гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн дүнд тооцож талбайнуудыг ******* ******* ХК-д шилжүүлж өгсөн. Гэвч группийн зүгээс зохих ёсоор гэрээний үүргээ биелүүлэхгүй, 1 жилийн хугацаа өнгөрсөн. ******* *******ны өмчлөл рүү шилжихээс өмнө захиалгын гэрээтэй, төлбөрөө төлсөн гэх иргэдийн нэхэмжлэлийн шаардлагатай асуудлууд гарч ирсэн. Хариуцагчаар дуудагдаж ******* ******* ХХК нь орж ирэхээрээ нэхэмжлэлийн шаардлага зөвшөөрч байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Хариуцлагыг зөвхөн ******* ******* ХХК биш групп үүрэх ёстой. Нэхэмжлэлийн тухайд 01, тоот гэх талбайн хаягийн зөрүүтэй асуудлууд яригддаг. 01 тоот талбай нь өөр иргэний нэр дээр өмчлөлтэй, тоот талбай нь ******* ******* ХК-ийн нэр дээр өмчлөлтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: 2015 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн TT1-24 дугаартай Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ, оффис талбайн төлбөр төлсөн баримт, ******* ******* ХХК-ийн 201 оны 02 дугаар сарын 18-ний өдөр ирүүлсэн 01/18 тоот албан бичиг; 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн TT1-24/3 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлт, вальютын ханш, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Twin tower-1 план зураг, захиалагчийн тооцоо, 201.02.18-ны өдрийн тайлбар, 2018.01.04-ний өдрийн №ТТ1-24/3 гэрээний нэмэлт өөрчлөлт, итгэмжлэл, нэхэмжлэгчийн тодруулсан шаардлага, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, №5358957 улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, хэмжилтийн зураг талбайн париметрийн байгуулалт, барилгын талбайн хэмжээ дүгнэлт, план зураг, фото зураг /канон/, 2015.8.2-ны өдрийн №ТТ1-24 ........ оффис, үйлчилгээний зориулалтаар барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ, №ТТ1-24 ........ оффис, үйлчилгээний зориулалтаар барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээний өөрчлөлт, 2015.10.2-ны өдрийн оффисын байр захиалгаар бариулах тухай гэрээний эрх шилжүүлэх тухай, иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, кассын орлогын ордер зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, улсын байцаагчийн дүгнэлт зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Гуравдагч этгээдээс: Итгэмжлэл, тайлбар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгчийн захирамжаар: 2025.02.04-ний өдрийн 10-5/88 албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, орлогын мэдүүлэг, өмчлөх эрхийн гэрчилгээ авах тухай, 201.05.13-ны өдрийн 4/2370 барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх тухай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ХХК-ийн дүрэм, Twin tower-1 байгуулалт, 2013.04.15-ны өдрийн 3/543 албан бичиг, №00049210 үл хөдлөх эд хөрөнгө өмлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2017.03.21-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, итгэмжлэл, №000580035 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2025.03.19-ний өдрийн 10-5/170 албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орлогын мэдүүлэг, 2019.0.24-ний өдрийн 04/3712 албан бичиг, эргүүлэн худалдах худалдан авах нөхцөлттэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ, ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, өмчлөх эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай, барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлж гэрчилгээ гаргах тухай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, № улсын бүртгэлийн гэрчилгээ, констракшн ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, өрөөний план зураг, № үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2025.08.21-ний өдрийн 01/24 хүсэлт, Twin tower-1 давхрын байгуулалт, 2025.09.05-ны өдрийн 5/10430 албан тоот, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, орлогын мэдүүлэг, 2019.0.24-ний өдрийн 04/3712 албан тоот, 2019.0.21-ний өдрийн №02а/449 эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт л хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2019.0.21-ний өдрийн №08 өмчлөх эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай, барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлж гэрчилгээ гаргах тухай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, № улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах дансны бүртгэл, констракшн ХХК-ийн дүрэм, № улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.07.08-ны өдрийн №04/4021 лавлагаа авах тухай албан бичиг, 2025.08.21-ний өдрийн №342 улсын байцаагчийн дүгнэлт, 2025.08.21-ний өдрийн 01/24 хүсэлт, 2025.08.22-ны өдрийн 5/10074 албан тоот, 2015.8.2-ны өдрийн №ТТ1-24 ........ оффис, үйлчилгээний зориулалтаар барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ, №ТТ1-24 ........ оффис, үйлчилгээний зориулалтаар барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээний өөрчлөлт, 2015.10.2-ны өдрийн оффисын байр захиалгаар бариулах тухай гэрээний эрх шилжүүлэх тухай, иргэний үнэмлэхийн хуулбар, 2015.8.2-ны өдрийн №ТТ1-24 ........ оффис, үйлчилгээний зориулалтаар барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ, Twin tower-1 давхрын байгуулалт план зураг, батламж, №ТТ1-24 ........ оффис, үйлчилгээний зориулалтаар барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээний өөрчлөлт, 2015.10.2-ны өдрийн оффисын байр захиалгаар бариулах тухай гэрээний эрх шилжүүлэх тухай, №ТТ1-24 ........ оффис, үйлчилгээний зориулалтаар барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч ******* ******* ХХК, ******* ******* ХК нарт холбогдуулан оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө захиалгын гэрээ болон худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, хэлэлцэн тохирсон үнийг төлсөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч шилжүүлээгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахыг даалгана, мөн ******* ******* ХХК, ******* ******* ХК нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулан, хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно гэж шаардсан, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а/ Нэхэмжлэгч Л.******* нь ******* ******* ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 2-ны өдөр №ТТ1-24 дугаартай Оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулж, ..........тоот 83,22 м.кв оффис үйлчилгээний зориулалттай талбайг 187,245 ам.долларын үнээр захиалж, барьж дууссаны дараа өмчлөлдөө шилжүүлж авахаар тохиролцож, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, улмаар 201 оноос өнөөг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа, ******* ******* ХХК нь хөрөнгийн гэрчилгээг 2021 оны эхний улиралд багтаан гаргаж өгнө гэсэн боловч үүргээ биелүүлээгүй. ******* ******* ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгч, бүртгүүлэхийг удаа дараа шаардсан ч үүргээ биелүүлэхгүй байгаа тул ..........тоот 83,22 м.кв оффис үйлчилгээний зориулалттай оффисын талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт гаргахыг ******* ******* ХХК-нд даалгуулна гэжээ.
б/ Нэхэмжлэгч Л.******* нь 2025 оны 01 дугаар сарын 22-ны өдөр дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ. Үүнд: Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримт бичигтэй танилцахад 01 тоот оффис талбайг 2 хувааж 01, тоот болгон өмчлөх эрхийн гэрчилгээг 2 салгаж гаргасан болох нь ******* ******* ХХК-ийн 201 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 01/32 тоот албан бичгээр тогтоогдсон, баримтаар Л.*******ын өмчлөх ёстой үл хөдлөх хөрөнгө нь тоот хаягт хамаарч байгаа тул Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... тоот 83,22 м.кв оффис үйлчилгээний зориулалттай талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт гаргахыг ******* ******* ХХК-д даалгуулна гэжээ.
Би ******* Мөнх ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 2-ны өдөр №ТТ1-24 дугаартай оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... тоот 83.22 м.кв оффис үйлчилгээний зориулалттай талбайг 187,245 ам.долларын үнээр захиалж төлбөрийг бүрэн төлсөн. Гэвч ******* Мөнх ХХК нь ******* ******* ХК-тай 2019 оны 0 дугаар сарын 21-ны өдөр Эргүүлэн худалдах авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр зээлийн гэрээний үүрэгт барьцаалж, зээлийн төлбөрт тооцон өмчлөх эрхийг ******* ******* ХК-д шилжүүлсэн байна. ******* ******* ХК нь 2019 онд өмчлөх эрхийг олж авах үед тухайн үл хөдлөх хөрөнгийг Л.******* бодитоор эзэмшиж, ашиглаж байгааг мэдэж байсан атлаа өөрийн өмчлөлд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд ******* ******* ХК болон ******* Мөнх ХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 0 дугаар сарын 21-ны өдрийн №02а/449 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.9 дэх заасан дугаартай 83.22 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 5.1.1-д заалтыг үндэслэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, тоот 83.22 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно гэжээ.
г/ Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулжээ. Үүнд: Уран асар ХХК-иар өөрийн эзэмшлийн тоот хөрөнгийн талбайг хэмжүүлэхэд талбайн хэмжээ нь 77, м.кв байгаа тул бодитой ашиглаж буй талбай болох ......... тоот, 77, м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгоно гэжээ.
3.1. Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариу тайлбар гаргасан, нэхэмжлэгчтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, хэлэлцэн тохирсон төлбөрийг бүрэн хүлээн авсан тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Л.******* мөн болох, худалдан авагч нь төлбөр тооцоог бүрэн барагдуулсан талаар тайлбарласан боловч хөрөнгийг улсын комисст барилга хүлээлгэн өгөхөд тус барилгын давхрыг 01 болон болгон өмчлөх эрхийн гэрчилгээг 2 салгаж гаргасан, улмаар Л.*******д үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөд хугацаа шаардлагатай байсныг мэдэгдэж байсан. ******* ******* ХХК болон ******* ******* ХК зээлийн асуудалтай байсан бөгөөд зээлээ хэрхэн барагдуулах тухай ******* ******* ХК-тай тохиролцож 2019 оны дугаар сарын 21-ний өдөр Эргүүлэн худалдах худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ" байгуулж хөрөнгийг ******* ******* ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, ******* *******" ХК нь дээрх гэрээг байгуулах үед захиалагч нараас зөвшөөрөл авах ёстой байсан боловч захиалагч нараас зөвшөөрөл аваагүй, мэдэгдэлгүй гэрээ байгуулсан, өмнө нь худалдан авсан өөр этгээд байгааг мэдэж байсан. Зээлийн гэрээний дагуу төлбөр төлөөгүй байгаа учир маргаан үүсэж нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй болсон. "******* *******" ХХК болон "******* ******* ХК-тай холбоотой асуудал шийдэгдмэгц Л.*******д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг яаралтай гаргаж өгнө гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.
3.2. Хариуцагч ******* ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргахдаа, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ******* ******* ХК нь 2019 оны 0 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлсэн тул хууль ёсны өмчлөгч. групп ХХК нь ******* ******* ХК-д зээлийн гэрээний үүрэгт их хэмжээний өр төлбөртэй, шүүхийн шийдвэр эцэслэсэн. Улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ******* ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан хөрөнгүүдийг ******* ******* ХК-д буцаан эргүүлэн худалдан авах нөхцөлтэйгөөр 1 жилийн хугацаанд төлбөрийг буцаан бүрэн төлж барагдуулах, 1 жилийн хугацааны дотор өмчлөх эрхүүдийг ******* *******анд шилжүүлэх, хэрвээ 1 жил өнгөрөх юм бол захиран зарцуулах эрх нь ******* ******* ХК-д хадгалагдана гэсэн нөхцөлөөр талууд гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн дүнд хөрөнгийг тооцож шилжүүлсэн боловч, гэрээний үүргээ биелүүлээгүй, тоот талбай нь бүхэлдээ ******* ******* ХК-ийн өмчлөлд бүртгэлтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч ******* ******* ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 2-ны өдөр №ТТ1-24 дугаартай Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах
, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ.
5.1. Энэхүү гэрээний ерөнхий нөхцөлөөр /гэрээний 1, 2, 3, гэрээний хавсралт / Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* ХХК-ийн TWIN TOWER-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгын дугаар давхрын 83,22 м.кв хэмжээ бүхий оффисын зориулалттай /№01/ байрыг захиалагчийн өмчлөлд 187,245 ам.доллараар тооцон шилжүүлэхээр, гүйцэтгэгч оффисын байрыг 2015 оны 3 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохирчээ.
5.2. Нэхэмжлэгч нь 201 оны эхний улиралд оффисын талбайг эзэмшилдээ хүлээн авсан боловч захиалагчийн өмчлөлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гүйцэтгэгч гаргаж өгөх гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор Л.******* нь хариуцагч ******* ******* ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан №ТТ1-24 дугаартай Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах TWIN TOWER-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, Үндсэн гэрээний .5-д захиалагч оффисын байрын төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд оффисын байрыг эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг захиалагчид гаргаж өгөх ба бүртгүүлнэ гэснийг 2021 оны эхний улирал болгон хугацааг өөрчилжээ. /2018.01.04-ний өдрийн №ТТ1-24/3 гэрээний нэмэлт/
5.3. Нөгөө талаас оффисын барилгын 83.22 м.кв талбайд ногдох үнэ болох 187,245 ам.долларыг 2015.08.17-ны өдөр нэхэмжлэгч нь ******* ******* ХХК-д бэлнээр шилжүүлсэн гэснийг хариуцагч маргаагүй, захиалагчийн тооцоо нийлсэн акт гэсэн баримтаар талууд харилцан тооцоо нийлж гарын үсэг зурсан, ******* ******* ХХК-ин төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, ******* ******* ХХК, Л.******* нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой болон төлбөр тооцооны асуудлаар ямар нэгэн зөрчил байхгүй талаар тайлбарласан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаанд маргаангүй, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг өөртөө бодитоор шилжүүлж авсан үйл баримт тогтоогдсон, уг асуудлаар нэхэмжлэгч Л.******* болон ******* ******* ХХК хэн аль нь маргаагүй байна.
. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн, гэрээний нийт үнийн дүнгийн хувьд маргаангүй гэж үзнэ.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч ******* ******* ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагч ******* ******* ХХК-д хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
8. Нэхэмжлэгч Л.******* болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцлах, татгалзах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, ******* ******* ХХК-ийн зүгээс хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хууль болон гэрээнд зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байжээ.
9. Нэхэмжлэгч Л.******* нь үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор эзэмшиж, 201 оноос хойш ашиглаж байгаа боловч ******* ******* ХХК-ийн зүгээс Үндсэн гэрээний .5-д зааснаар оффисын байрыг эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг захиалагчид хүлээлгэн өгөөгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэх ба ийнхүү хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг, худалдан авах гэрээний үр дагаврыг ******* ******* ХХК-иас шаардах эрхтэй байна.
10. Гэвч хариуцагч ******* ******* ХХК нь дээр дурдсан үүргээ биелүүлээгүй, Л.*******д худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд болох констракшн ХХК-ийн зээлийн гэрээний өр төлбөрт буцаан худалдах худалдан нөхцөлтэй гэрээг байгуулан өмчлөх эрхийг нь ******* ******* ХК-д шилжүүлсэн атлаа зээлийн гэрээний өр төлбөрийг төлж, үл хөдлөх эд хөрөнгийг гэрээгээр тохирсон хугацаандаа буцаан шилжүүлэн авч чадахгүй байгаагаас шалтгаалан зохигчдын хооронд маргаан үүсэх шалтгаан болжээ.
11. Нэхэмжлэгч Л.******* болон ******* ******* ХХК нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан №ТТ1-24 дугаартай Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах TWIN TOWER-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-гээр барилгын дугаар давхрын 01 тоот хаягт байрлалтай 83,22 м.кв талбайг шилжүүлэхээр тохирч, гэрээний хавсралтаар зураг төслийг хавсаргажээ./хх 7-11/
12. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.02.04-ний өдрийн 10-5/88 лавлагаагаар давхрын 01 тоот оффисын зориулалттай хэсэг нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033824 дугаартай Сүхбаатар дүүргийн 2 дугар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10/1 дугаартай барилгын 01 тоот гэсэн албан ёсны хаягтай, иргэн Б.гийн өмчлөлд бүртгэгджээ. /хх-39-48/
13. Гэвч иргэн Б.гийн өмчлөлд бүртгэгдсэн 01 тоот, 254 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн схем зургийг харьцуулан дүгнэхэд Л.*******ын эзэмшлийн талбайн дугаартай адил буюу 01 тоот боловч Л.*******ын эзэмшлийн эсрэг талд байрлалтай болох нь хавсралт талбайн зургийн байгуулалтын зургаар нотлогджээ. /хх-49/
14. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.03.19-ний өдрийн 10-5/170 лавлагаагаар давхрын тоот оффисын зориулалттай хэсэг нь эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Сүхбаатар дүүргийн 2 дугар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10/1 дугаартай барилгын тоот гэсэн албан ёсны хаягтай, ******* ******* ХК-ийн өмчлөлд бүртгэгджээ. /хх-2/
15. Тодруулбал, ******* ******* ХК, ******* ******* ХХК нарын хооронд 2019.0.21-ний өдөр байгуулсан Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ-г байгуулж, маргаан бүхий тоот, 229 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ******* *******инд шилжүүлсэн болох нь тогтоогджээ. /хх-/
1. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээр ******* *******инд шилжсэн тоот хөрөнгийн хувьд 229 м.кв талбайн зарим хэсэг нь нэхэмжлэгч Л.*******ын эзэмшлийн буюу ******* ******* ХХК-иас худалдан авсан талбай байх ба ******* ******* ХК, ******* ******* ХХК нарын хооронд 2019.0.21-ний өдөр байгуулсан Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ-гээр хамтдаа ******* *******ны өмчлөлд бүртгэгдсэн, уг хэлцлийн дагуу ******* *******ны өмчлөлд тоот хөрөнгийг шилжүүлэх бүртгэл хийлгэхдээ, иргэн Н.гийн өмчлөлийн 01 тоот үл хөдлөх эд хөрөнгийг тоот талбай мэтээр зураг төслийг давхцуулан бүртгэсэн болох нь хавтаст хэргийн 81 дүгээр хуудаст авагдсан дугаар давхрын зохион байгуулалтын зургаар тогтоогджээ. /хх-81/
17. Өөрөөр хэлбэл, бодит байдалд 01 тоот, 254 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Н. нь улсын бүртгэлээр өмчилсөн бодитоор эзэмшиж байгаа, харин тоот, 229 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь ******* *******ны өмчлөлд бүртгэлтэй байгаа, Л.*******ын эзэмшиж байгаа хөрөнгө нь ******* *******ны өмчлөлийн тоот хаягт бодитоор байрлаж байхад, энэхүү 2 үл хөдлөх эд хөрөнгийн байршилд хамаарах дугаарлалт нь солигдсон зураг төсөл улсын бүртгэлийн материалд хавсаргагдан бүртгэгдсэн болох нь тогтоогджээ.
18. Дээрх зураг төслийн ташаа бүртгэлтэй холбогдуулан нэхэмжлэгч талаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт 01 тоот хаяг болон тоот хаягийн байршил болон өмчлөгчийн мэдээлэл зөв боловч байгуулалтын зураг зөрүүтэй буюу давхацсан тул дугаар давхрын хавсралт зохион байгуулалтын зургийг зөвтгөх залруулах гэсэн үндэслэлээр 2025.08.21-ний өдөр гомдол гаргасан, хариуцагч ******* ******* ХХК-иас мөн хавсралт зохион байгуулалтын зургийг зөвтгөж өгөхийг хүссэн хүсэлтийг 2025.08.21-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан зэргийг үндэслэн 2025.08.21-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн №342 дүгнэлт гарчээ. /хх-125, 128-129, 140/
а/ Уг дүгнэлтэд, ... Дээр дурдсан нотлох баримтаас үзэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033824, Ү- дугаарт авагдсан барилгын зурагт /эд хөрөнгийн план зураг/ 01, тоотыг давхардуулан тэмдэглэгээ хийсэн зөрүүтэй нотлох баримт авагдсан байх бөгөөд ******* ******* ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө. гэж заасныг зөрчиж барилгын зургийг зөрүүтэй гаргаж өгсөн байна. Иймд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү дугаар бүртгэлд нотлох баримтыг үндэслэн барилгын зургийг /эд хөрөнгийн план зураг/ залруулж оруулах нь зүйтэй байна гэж дүгнэн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарын бүртгэлд нотлох баримтыг үндэслэн зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. /хх-140/
19. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.09.05-ны өдрийн 5/10430 албан бичгээр эцсийн байдлаар шүүхэд ирүүлсэн лавлагаагаар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэлд бүртгэгдсэн ******* *******ны өмчлөлд байгаа 229 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн барилгын зураг нь Н.гийн 01 тоот хөрөнгөтэй давхцалгүй болж, эд хөрөнгийн план зураг залруулагдсан болох нь тогтоогджээ. /хх-147, 181-194/
20. Иймд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэлд бүртгэгдсэн тоот 229 м.кв талбайтай, ******* *******ны өмчлөлд бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг Л.******* хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар Л.******* нь шударга эзэмшигч болох бөгөөд мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй.
21. Нэхэмжлэгч Л.******* болон ******* ******* ХХК нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан №ТТ1-24 дугаартай Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах TWIN TOWER-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-гээр барилгын ..........хаягт байрлалтай 83,22 м.кв талбайг шилжүүлэхээр тохирсон боловч, бодит байдалд 01 тоот нь улсын бүртгэлээр Н.гийн өмчлөлийн хөрөнгө болсон, мөн тоот хөрөнгө нь ******* *******ны өмчлөлд 229 м.кв талбайтай бүртгэгдсэн байх боловч 201 оноос хойш Л.******* нь / тоот хөрөнгөд хамаарах/ өөрийн худалдан авсан талбайд хамаарах хэсгийг эзэмшиж ашиглаж ирсэн асуудлаар маргаагүй байна.
22. Л.******* нь өндөр төвөгшилтэй бүх төрлийн барилга байгууламжийн архитектур, барилга бүтээцийн зураг төслийн тусгай зөвшөөрөл бүхий Уран асар ХХК-иар өөрийн эзэмшилд ногдох тоот хаягт байрлалтай талбайг хэмжүүлэхэд нийт ашигтай талбайн хэмжээ нь 77, м.кв талбайтай болохыг тодорхойлсныг үндэслэн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсныг зохигчид маргаагүй байна.
23. Иймд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах TWIN TOWER-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгын дугаар давхрын тоот хаягт байрлалтай, 77, м.кв үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмлөгчөөр Л.*******ыг тогтоож, нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзэв.
24. Нэхэмжлэгч Л.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт гаргахыг ******* ******* ХХК-нд даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч ******* ******* ХК болон ******* ******* ХХК-нарын хооронд 2019.0.21-ний өдөр байгуулсан Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний үндсэн дээр ******* ******* ХХК-иас ******* ******* ХК-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн байх тул ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага биелэх боломжгүй байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
25. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч ******* ******* ХК, ******* ******* ХХК нарт холбогдуулан, ******* ******* ХК болон ******* Мөнх ХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 0 дугаар сарын 21-ний өдрийн №02а/449 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.9 дэх хэсэгт заасан дугаартай 83.22 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 5.1.1-д заалтыг үндэслэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, тоот 83.22 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
2. Учир нь, Иргэний хуулийн 5 дугар зүйлийн 5.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд хамаарах нөхцөл байдал талуудын хооронд байгуулсан хэлцлийн агуулгаас тодорхойлогдоогүйгээс гадна хууль зөрчсөн гэх үндэслэлээр гэрээний холбогдох заалтыг буюу 2.4.9 дэх заалтын дугаартай 229 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөд холбогдох хэсгийг бүхэлд нь хүчин төгөлдөр буст тооцох үндэслэл тогтоогдоогүй тул энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
27. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Л.******* нь 2015 онд худалдан авч, 201 оноос хойш эзэмшиж, ашиглаж ирсэн, хууль ёсны эзэмшигч болох нь илэрхий байхад үл хөдлөх эд хөрөнгийг шударга өмчлөгчид мэдэгдэлгүйгээр ******* ******* ХК болон ******* ******* ХХК нарын хооронд бусдын зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор өмчлөх эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэн авсан нь эзэмшигч буюу цаашид өмчлөх эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөж, эрсдэлтэй хэлцлийг байгуулснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн асуудалд ******* ******* ХК буруутай байна.
28. Тодруулбал, ******* Мөнх ХХК нь ******* ******* ХК-тай 2019 оны 0 дугаар сарын 21-ний өдөр Эргүүлэн худалдах авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-г байгуулж, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авахад тоот хөрөнгийн зарим хэсгийг нэхэмжлэгч Л.******* нь бодитоор эзэмшиж ашиглаж байжээ. Гэтэл ******* Мөнх ХХК-ийн зүгээс түүнд мэдэгдэлгүй зээлийн гэрээний үүрэгт барьцаалж, зээлийн төлбөрт тооцон өмчлөх эрхийг ******* ******* ХК-д шилжүүлсэн, мөн ******* ******* ХК нь 2019 онд өмчлөх эрхийг олж авах үедээ тухайн үл хөдлөх хөрөнгийг Л.******* бодитоор эзэмшиж, ашиглаж байгааг мэдсээр атлаа хэлцлээр өмчлөх эрхийг шилжүүлсэн авсан нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч ******* ******* ХК үндэслэлтэй няцаагаагүй байна.
29. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй гэж заажээ.
30. ******* ******* ХК нь Л.*******ыг цаашид өмчлөх эрхтэй байсныг огт мэдээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй, нөгөө талаас ******* ******* ХХК нь тухайн хэлцлийг байгуулахад ******* ******* нь Л.*******ыг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан болохыг мэдэж байсан гэсэн тайлбар гаргасан байх тул Л.*******ын нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 77, м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Л.*******ын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.
31. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Л.*******ын хариуцагч ******* ******* ХХК, ******* ******* ХХК-д холбогдуулан, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах TWIN TOWER-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгын дугаар давхрын тоот хаягт байрлалтай, 77, м.кв үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмлөгчөөр Л.*******ыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт гаргахыг ******* ******* ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
******* ******* ХК болон ******* Мөнх ХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 0 дугаар сарын 21-ны өдрийн №02а/449 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.9 дэх хэсэгт заасан дугаартай 83.22 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 5.1.1-д заалтыг үндэслэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, тоот 83.22 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Л.*******ын хариуцагч ******* ******* ХХК, ******* ******* ХК нарт холбогдуулсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 11, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******ын хариуцагч ******* ******* ХХК, ******* ******* ХХК-д холбогдуулан, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... тоот хаягт байрлалтай, 77, м.кв үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Л.*******ыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах TWIN TOWER-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгын дугаар давхрын тоот хаягт байрлалтай, 77, м.кв үл хөдлөх эд хөрөнгийн нэхэмжлэгч Л.*******ын өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай.
2. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт гаргахыг ******* ******* ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлага, ******* ******* ХК болон ******* Мөнх ХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 0 дугаар сарын 21-ний өдрийн №02а/449 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.9 дэх хэсэгт заасан дугаартай 83.22 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 5.1.1-д заалтыг үндэслэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, тоот 83.22 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Л.*******ын хариуцагч ******* ******* ХХК, ******* ******* ХК нарт холбогдуулсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /1,952,879+70,200+70,200/ 2,093,279 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 2,023,079 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД