2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/08540

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 08 191/ШШ2025/08540

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,

 

Нэхэмжлэгч: .......... хаягт оршин байрлах ******* ХК/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ....... хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 32,289,340.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* овогтой ******* нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг 365 хоногт 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

Банк нь Х.*******ийн Хасбанкан дахь ******* дугаартай харилцах дансанд 2024 оны 02 сарын 26-ны өдөр 35,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээний үүргээ биелүүлсэн. Х.******* нь ******* дугаартай зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 5,966,936.44 төгрөг, зээлийн хүүнд 2,731,158.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,088.30 төгрөг тус тус төлсөн. Х.******* нь уг гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 09 дүгээр сарын 26- ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног: 239, зээлийн үлдэгдэл: 29,033,063.56 төгрөг, хүү: 3,159,222.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 97,053.88 төгрөг Төлбөрийн нийт үлдэгдэл: 32,289,340.40 төгрөг.

Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул ******* дугаартай зээлийн гэрээг цуцалж, Х.*******ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 32,289,340.40 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээг байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Х.*******тэй 2024 оны 02-р сарын 26-ны өдөр байгуулсан №******* дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 32,289,340.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид 2025 оны 09-р сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:  Хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 32,289,340.40 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах хуваарийн дагуу төлөхөөр зохигчид харилцан тохиролцов. Үүнд: а/ 2025.09.25-ны өдөр 500,000 төгрөг, б/ 2025.10.25-ны өдөр 800,000 төгрөг, в/ 2025.11.25-ны өдрөөс 2027.01.25-ны өдөр хүртэл нийт 15 сарын хугацаанд сар бүр 1,936,000 төгрөг, үлдэх 1,949,340.40 төгрөгийг 2027.02.25-ны өдөр буюу нийт 18 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Х.*******тэй 2024 оны 02-р сарын 26-ны өдөр байгуулсан №******* дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 32,289,340.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Х.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, а/ 2025.09.25-ны өдөр 500,000 төгрөг, б/ 2025.10.25-ны өдөр 800,000 төгрөг, в/ 2025.11.25-ны өдрөөс 2027.01.25-ны өдөр хүртэл нийт 15 сарын хугацаанд сар бүр 1,936,000 төгрөг, үлдэх 1,949,340.40 төгрөгийг 2027.02.25-ны өдөр буюу нийт 18 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч Х.*******ээс 159,698.5 төгрөг, төсвөөс 159,698.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД