Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 1

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.*******,

улсын яллагч Б.*******,

шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:  

Налайх, дүүргийн прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807002870121 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 22 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, *******:

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Яллагдагч овогтой ******* нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн ******* тоотод хамт амьдарч буй төрсөн эгчийнхээ охины хүүхэд болох 14 настай Ө.ийг  гэр орноо цэвэрлээгүй гэх шалтгаанаар загнаж заазуураар баруун гарын бугуйн тус газарт нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* тоотод хамт амьдарч байсан төрсөн эгчийнхээ охины хүүхэд болох 14 настай Ө.ийг гэртээ хүүхдүүд цуглуулж, гэр орноо завааруулаад цэвэрлэсэнгүй гэх шалтгаанаар загнаж, заазуураар баруун гарын бугуйн тус газарт нь зүсэж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэсэн үйл баримт болсон байна.

Энэхүү үйл явдал нь: Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын өгсөн: “... Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

Мөрдөн байцалтад өсвөр насны хохирогч Ө.ийн өгсөн: ”... 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед гэртээ байж байхад манай талийгаач ээжийн төрсөн дүү Ц.******* согтуу орж ирээд гэрээ цэвэрлээгүй байна гэж загнаад, чи манай гэрээс зайл, бөгсөө ч арчиж чадахгүй гээд байхаар нь би дуугүй байсан. Тэгээд гэрийн тагтан дээр дуугүй зогсож байхад надруу төмөр иштэй заазуур бариад “чамайг ална” гээд дайрсан. Тэр үед миний баруун гарыг барьж байсан заазуураараа зүссэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч У.гийн өгсөн: “... Ө. нь 2007 онд төрсөн. Ээжийгээ бурхан болсноос хойш миний төрсөн эгч дээр ирсэн. 2009 онд аав Өвгөнхүү нь хүүхдүүдээ авсан боловч өөр хүнтэй суугаад 2016 онд буцаад дүүрэгт эмээ дээрээ ирж амьдарсан. Бага байхад нь ээж нь нас барсан болохоор бүрэг дуугүй, нийтэч биш чимээгүй хүүхэд байгаа юм. Аавтайгаа хамт амьдарч байхдаа сургуулиасаа завсардсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч У.ын өгсөн: “... Ц.******* нь миний төрсөн ах байгаа юм. Барилгын ажил гээд хот явчихдаг болохоор бараг гэртээ байдаггүй. Урьд нь Ц.******* Ө.ийг зодож байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.ийн өгсөн: “... Ц.******* миний төрсөн хүү. Ө. миний том охин ийн том охин талийгаач ын дунд хүү байгаа юм. Урьд нь Ц.******* Ө.ийг зодож байгаагүй. Ө. жаахан зөрүүд зантай, их дуу муутай. Манай гэрт ирээд нэг жил гаран болж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар тал/,

Мөрдөн байцалтад яллагдагч Д.*******ын өгсөн: ”... 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос 17 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд түлхүүр байхгүй хүнгүй байсан. Тэгээд гадуур явж байгаад 18 цаг өнгөрч байхад гэртээ ороход Ө. ирчихсэн байсан. Гэр орноо цэвэрлээгүй заваан байхаар нь би “гэр орноо цэвэрлэхгүй яасан юм бэ, явахдаа чамд хэлсэн биедээ, одоо аягаа угаа” гээд Ө.т уурлаад нэг гартаа талх зүсэж байсан заазуураа барьж байтал Ө. хажууд угаалтуур дээр ирэхэд угаалтуур луу зааж байхдаа санамсаргүй гарыг нь зүссэн. Тухайн үед би согтуу байсан тэгээд санамсаргүй байдлаар гарыг нь зүсэж гэмтээсэн. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23, 55-56 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт дугаартай   

  1. Ө.ийн биед баруун бугуйд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ..." гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 28 дугаар тал),

Төрөл садангийн тухай лавлагаа /хх-ийн 69 дүгээр тал/,

Ц.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар тал/,

            Ц.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр тал/,

            Ц.*******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 49-50, 71-73 дугаар тал/,

Ө.ийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон баримт /хх-ийн 74, 75 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч Ц.******* нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр согтуусан үедээ ******* тоотод хамт амьдарч байсан төрсөн эгчийнхээ охины хүүхэд болох 14 настай Ө.ийг гэр орноо цэвэрлээгүй гэх шалтгаанаар загнаж баруун гарын бугуйнд нь барьж байсан заазуураараа зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй гэж шүүх үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг...”, мөн хуулийн 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийг хүүхдийг...”ойлгоно гэж хуульчилжээ. Хохирогч Ө. нь шүүгдэгч Ц.*******ын төрсөн эгчийнх нь  /талийгаач/ охины хүүхэд, гэр бүлийн хуульд зааснаар нагац ах нь бөгөөд төрөл садангийн хүн болно.  

Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ө. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналт болон шүүхийн шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн хуульд заасан үндэслэл журмыг хангасан байна.

Шүүгдэгч Ц.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, улмаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн өргөн 14.9 см бариул хэсгийн залгаа өндөр 7.5 см дунд хэсэгтээ 7.8 см үзүүр хэсэгт 5.5 см хэмжээний өндөртэй ажлын хэсгийн зүүн талд дээд хэсэгт гэсэн бичигтэй гурван хөлтэй тогооны дүрстэй 11.5 см урттай 3 см өргөнтэй 1.2 см зузаантай 3 ширхэг цагаан өнгийн төмөр бэхэлгээтэй хоёр талдаа гэсэн бичигтэй заазуурийг устгах,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ын *******т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн өргөн 14.9 см бариул хэсгийн залгаа өндөр 7.5 см дунд хэсэгтээ 7.8 см үзүүр хэсэгт 5.5 см хэмжээний өндөртэй ажлын хэсгийн зүүн талд дээд хэсэгт гэсэн бичигтэй гурван хөлтэй тогооны дүрстэй 11.5 см урттай 3 см өргөнтэй 1.2 см зузаантай 3 ширхэг цагаан өнгийн төмөр бэхэлгээтэй хоёр талдаа гэсэн бичигтэй заазуурийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахийг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ө. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ