Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/1171

 

 

 

 

 

     ***          10           22                                        ***/ДШМ/1171

 

***д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар /цахимаар/,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны *** оны 8 дугаар сарын 6*******ны өдрийн ***/ШЦТ/888 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн ***д холбогдох 2403 00297 0445 дугаартай хэргийг *** оны 10 дугаар сарын 10*******ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

*** овогт ***ийн ***, 1989 оны 10 дугаар сарын 27*******ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ***мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, *** дүүргийн 16 дугаар хороо, *** тоотод оршин суух, урьд

***, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20*******ны өдрийн 1382 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн /РД:***/,

Шүүгдэгч *** нь *** оны 5 дугаар сарын 11*******ний шөнө 23:36 цагийн үед *** дүүргийн 15 дугаар хороо Зүүн дөрвөн замын уулзварт “Toyota sai” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", 10.13*******т заасан "Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: а/ явган хүний гарц дээр;" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.***г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: А.*** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч *** овогт ***ийн Жаргалтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан "Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар ***д тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8. 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч ***д анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор зааж, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *** нь 500,000 /таван зуун мянга/ төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд, 329,150 /гурван зуун хорин есөн мянга нэг зуун тавь/ төгрөг хохирогч Ш.***д тус тус төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч ***ас 21,400,000 /хорин нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.***д төлүүлж, хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***ас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол болох 21,400,000 /хорин нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг 3 /гурав/ жилийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *** давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хохирогч ***д анхнаасаа эмнэлгийн тусламж үзүүлж, эргэж тойрч, хохирол төлж байсан. Анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд тодорхой эрхэлсэн ажилгүй тул шүүхийн шийдвэрлэсэн сэтгэл санааны 21 сая 400 төгрөгийг багасгаж өгнө үү...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 23*******д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн. Мөн сэтгэл санааны зардалд 21,400,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд тохироогүй гэж үзэж байна. Хохирогч *** архи согтууруулах ундаа уусан үедээ анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн талаар мөрдөгчийн магадалгаанд заасныг анхаарч үзээгүй. Ял болон сэтгэл санааны зардал тогтоохдоо хөнгөрүүлж үзэх дараах нөхцөл байдлууд байсан. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эмнэлэгт сахисан, хохирол төлсөн. Хохирогч *** төрсөн хүүгээ байлгаж байгаад 5 сая төгрөг хүлээж аваад, гомдол саналгүй талаар, мөн сэтгэл санааны зардал нэхэмжлэхгүй гэж бичиг өгснийг шүүхэд өгсөн. Өмгөөлөгч нь шүүх хурал дээр сэтгэл санааны зардалд 15 сая төгрөг гээд зөрүү 10 төгрөг нэхэмжилнэ гэж санаа гаргасан байхад шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй 21.400.000 төгрөгийг буюу сэтгэл санааны зардал тогтоох дээд хэмжээнээс 5 сая төгрөгийг хасаж хэтэрхий өндөр оногдуулсныг багасгаж өгөөч гэж гомдол гаргаж байна....” гэв.

Прокурор Ч.Батбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч Ш.***д өгсөн 5.000.000 төгрөгийг заагаагүй боловч үндэслэх хэсэгт заасан. Сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлж, 26.400.000 төгрөгөөр тогтоож, нийт сэтгэцэд учирсан хохирол болон эмчилгээний зардалд 26.719.150 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг хасаж, 21.400.000 төгрөгийг гаргуулахаар буруу тооцож шийдвэрлэсэн. 26.719.150 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг хасаж, 21.719.150 төгрөгийг гаргуулах ёстой байсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

1. Шүүгдэгч *** нь *** оны 5 дугаар сарын 11*******ний шөнө 23:36 цагийн үед *** дүүргийн 15 дугаар хороо Зүүн дөрвөн замын уулзварт “Toyota sai” загварын          ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", 10.13*******т заасан "Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: а/ явган хүний гарц дээр;" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.***г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

******* ТЦА, ТЦА Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хх4/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 5*******6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх 7*******9/

            ******* Хохирогч Ш.***гийн өгсөн: “...*** оны 5 дугаар сарын 11*******ний өдөр оройн 22 цагийн үед ажил тараад алхаж байх үедээ 100 граммын хараа нэртэй архи ууж согтоод согтохоороо тэнцвэрээ алдаад сайн алхаж чаддаггүй. Би зүүн дөрвөн замын уулзварт ирээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш гарах явган хүний гарц дээр зогсож байгаад ногоон гэрэл асах үед гарцаар гарсан. Миний суух автобус байхаар нь гүйх хооронд машин ирээд мөргөсөн. Тухайн машинд эхнэр, нөхөр 2 явж байсан. Нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. Зүүн хөл хугарч хадуулсан, зүүн хавирга хугарсан, нүүрний арьс урагдсан. Алхаж чадахгүй, толгой өвдөж даралт үе үе ихсэж байна. Ханиах үед цээжээр өвдөнө. Эм тариа авах төлбөр нэхэмжилнэ, мөн 2 сар ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ.../хх 12*******13/

            ******* Гэрч Б.***ийн: “...*** оны 5 дугаар сарын 11*******ний өдөр өөрийн нөхөр *** хүү Ж.*** нарын хамт зүүн дөрвөн замын гэрэл дохионоос буцаж эргэсэн тэр үед хамгийн захын эгнээнээс буцаж иргэсэн. Тухайн үед бид нарын явах чиглэлд ногоон гэрэл асаж байсан. Харин явган хүний гэрэл дохио ертөнцийн зүгээр зүүнээс баруун баруунаас зүүн тийш улаан гэрэл асаж байсан явган хүний гарцаар гарч байсан хүн харагдаагүй. Тэгээд буцаж эргэх үед боржур тулах шиг болсон тэр үед тухайн газрын ойр орчимд байсан хүмүүс гэнэт гүйгээд ирсэн тэгээд хүн дайрчихлаа гэж хэлсэн. Тэр үед тээврийн хэрэгслийн зүүн тал буюу миний сууж байсан талын урд дугуйны хэсэгт буюу жолоочийн эсрэг талын урд хаалганы доод хэсэгт хар хөх өнгийн хувцастай 50 орчим настай эмэгтэй хүн дээш харсан байдалтай байсан. Тэгээд эмнэлгийн байгууллагаас түргэний машин ирж тухайн эмэгтэйг аваад явсан дараа нь цагдаагийн байгууллагаас ирж хэмжилт хийсэн...” /хх 18/,

            ******* Шүүх шинжилгээний ерөнхий газрын *** оны 5 дугаар сарын 20*******ны 6582 дугаар шинжээчийн “...Ш. ***гийн биед зүүн 2,3,4,5,6,7*******р хавирганы зөрөөтэй хоёрлосон, баруун талд 1,2,4,5,6*******р хавирганы зөрөөгүй хугарал, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушгины эдийн няцрал, бүсэлхийн 1,2*******р нугалмын зүүн хөндлөн сэртэн, зүүн шилбэ ясны далд зөрөөтэй хугарал, нүүрэнд хууларсан шарх, зүүн чих, хөхлөг сэртэн, эрүү, хүзүү, зүүн мөр, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12*******д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” дүгнэлт /хх 19*******23/

            *******автотээврийн үндэсний төв ТӨҮГ *** техникийн хяналтын үзлэгийн төв /хх 47*******53/,

            ******* Мөрдөгчийн *** оны 6 дугаар сарын 21*******ний 989 дугаар магадлагаа “...Toyota Sai маркийн ***улсын дугаартай авто машины жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.13. Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: а/ явган хүний гарц дээр; гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ш.*** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.7. Хөдөлгөөний зохицуулгатай хэсгээр явган зорчигч зам хөндлөн гарахдаа явган хүнд зориулсан гэрлэн дохио буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэг рүү орох бөгөөд зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл энэ дүрмийн 8.21*******д заасныг баримтална. Явган зорчигчид зориулсан гэрлэн дохио байхгүй (эсвэл ажиллахгүй) бол явах чигийн өөдөөс хандан байрласан, зэрэгцээ хөдөлгөөний тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохиог удирдлага болгоно. гэх заалтыг зөрчсөн нь тогтоогдож байна..... гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /хх 73*******75/

            ******* Шүүгдэгч А.***: “...*** оны 05 дүгээр сарын 11*******ний өдөр өөрийн эхнэр Б.***ийн хамт төрсөн хүү Ж.***ий нарын хамт зүүн дөрвөн замын гэрэл дохионоос буцаж эргэсэн тэр үед би 4 дүгээр эгнээнээс буцаж эргэх үйлдэл хийсэн намайг эргэх үйлдэл хийх үед замын гэрэл дохио ногоон асаж байсан харин явган хүний гэрэл дохио ертөнцийн зүгээр зүүнээс баруун баруунаас зүүн тийш улаан гэрэл асаж байсан миний өмнө 2 тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн тийш эргэж явсан тэр үед би өөрийн ойр орчмыг харахад гарц гарам хэсэгт ямар нэгэн хүн харагдаагүй болохоор эргэх үйлдлийг үргэлжлүүлсэн би дээд хурд нь 5 км хүртэлх цагийн хурдтай эргэсэн тэр үед машин нэг зүйлд тээглэсэн тэгэхээр нь боржур тулчихлаа гэж бодоод зогсоход тухайн газрын ойр орчимд байсан хүмүүс гэнэт гүйгээд ирсэн тэгээд хүн дайрчихлаа гээд байхаар нь буугаад хартал миний жолоодон явсан ***улсын дугаартай тээврийн зүүн талын буюу зөв талын урд дугуйны хойд хэсэг буюу жолоочийн эсрэг талын урд хаалганы доод хэсэгт хар хөх өнгийн хувцастай 50 орчим настай эмэгтэй хүн дээш харсан байдалтай байсан тухайн газарт байсан хүмүүс нийлээд миний машины урд хамар болон зүүн талын крило хэсгийг өргөөд тухайн эмэгтэйн дээрээс машиныг холдуулсан. Тухайн өдрөөс хойш би хохирогч болох *** гэх хүний эм эмчилгээ болон ар гэр хоол хүнс гэх бүхий л асуудлыг нь шийдэж байгаа Гэмтлийн эмнэлгээс гараад өдөр бүр шархаа боолгох ёстой гэхээр нь өдөр бүр сувилагч хөлсөлж боолт хийлгэж эм эмчилгээг бүрэн хариуцан өнөөдрийг хүртэл хохирогчтой байнгын уулзан биеийн байдал болон эрүүл мэндийг анхаарч байгаа. Хохирогчийн гаргасан эмнэлгийн болон бусад зардлыг бүрэн барагдуулсан байгаа холбогдох зардлын баримтыг гаргаж өгнө...” /хх 82/

            *******камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 93*******94 /

            *******сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх 95/

******* Хохирогч нь шүүхэд бичгээр гаргаж өгсөн хүсэлтдээ: Ш.***, хүү Ө.***миний бие ***тай тохиролцсон үндэслэлээр сэтгэл санааны зардал 5.000.000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй /хх112/ гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Тухайлбал, хохирогчийн биед учирсан гэмтэлтэй холбоотой удаа дараагийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын мэдүүлгээр хохирогч Ш.***гийн биед учирсан “зүүн 2,3,4,5,6,7*******р хавирганы зөрөөтэй хоёрлосон, баруун талд 1,2,4,5,6*******р хавирганы зөрөөгүй хугарал, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушгины эдийн няцрал, бүсэлхийн 1,2*******р нугалмын зүүн хөндлөн сэртэн, зүүн шилбэ ясны далд зөрөөтэй хугарал, нүүрэнд хууларсан шарх, зүүн чих, хөхлөг сэртэн, эрүү, хүзүү, зүүн мөр, нуруунд цус хуралт ” гэмтэл нь шүүгдэгч А.*** *** оны 5 дугаар сарын 11*******ний өдрийн гаргасан зам тээврийн ослын улмаас учирсан болох нь тогтоогдсон. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3*******д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, “шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэх хуулийн шаардлагыг хангажээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Жаргалтулгыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нар нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд “...сэтгэцэд учирсан хохирол болох 21.400.000 /хорин нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг багасгуулахаар...” давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг зайлшгүй харгалзах нь үндсэн зарчим мөн.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2*******т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэсэн өөрчлөлт орж, энэ хуулийн заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж байна.

Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн хорин долдугаар зүйл / /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/*******т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3*******т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.”*******аар, 39 дүгээр зүйлийн  39.1 дэх хэсэгт “Сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ”, 39.1.8*******д “энэ хуулийн 40.1*******д заасан сэтгэцэд учирсан хор уршиг” гэж сэтгэцийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлагын талаар хуульчилжээ.

Дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31*******ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан бөгөөд энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад:

“1.3. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.”,

“2.2. ...бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.” гэж тус тус заажээ.

 

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03*******ны өдрийн тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31*******ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам, хүснэгт”*******ийг тус тус баталжээ.

 

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”*******ын Гуравдугаар зүйлийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ... Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих учруулах...  гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”*******ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж заасан байна.

 

Сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлөхийг зохицуулсан дээрх хууль, журам, аргачлалаас үзэхэд, хохирогчийн сэтгэцэд гэм хор учирсан болохыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3*******т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.” гэж заасны дагуу хуулийн шаардлага хангасан сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар тогтоохоор байна.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31*******ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 2 дугаар хавсралт “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”*******ийн дагуу Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт нь сэтгэцэд учирсан гэм хорын тавдугаар зэрэглэлд хамаархаар журамлагдсан байна.

Шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

 

Хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд хохирогч Ш.*** нь “сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэглэлийг хүлээн зөвшөөрч” гарын үсэг зурсан /хх 95/, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “…Миний бие ***тай тохиролцсон үндэслэлээр сэтгэл санааны зардал 5.000.000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй...” /хх112/ гэж мэдүүлжээ.

 

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг жишиг аргачлалын 3 дугаар зүйлийн 3.4*******т сэтгэцийн хор уршгийн хэмжээг “4*******р зэрэглэл 15*******30%” гэж тогтоож, нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тогтоосны дагуу хохирогч Ш.***гийн сэтгэцэд учирсан хохирлыг 23%*******иар тооцож 15.180.000 төгрөгөөр /660.000*23%=15.180.000/ тогтоох нь зүйтэй гэж дүгнэв. Хохирогч нь сэтгэл санааны зардалд тооцож шүүгдэгч ***ас 5.000.000 төгрөг авсан /хх112/ байх тул 15.180.000*******5.000.000 төгрөгийг хасаж 10.180.000 төгрөгийг шүүгдэгч ***ас гаргуулж хохирогч Ш.***д олгуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 8 дугаар сарын 6*******ны өдрийн ***/ШЦТ/888 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

7 дахь заалтын “...шүүгдэгч ***ас 21,400,000 /хорин нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.***д төлүүлж...” гэснийг “...шүүгдэгч ***ас 10.180.000 /арван сая нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.***д олгож...” гэж,

8 дахь заалтын “..21.400.000 /хорин нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг...” гэснийг “...10.180.000 /арван сая нэг зуун наян мянга/ төгрөгийг...” гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА

                                    ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ