Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар  2024/ДШМ/1172

 

 

Н.***т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч Н.***ын өмгөөлөгч Ж.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж хийсэн шүүх хуралдааны *** оны 8 дугаар сарын 23*******ны өдрийн ***/ШЦТ/943 дугаар шийтгэх тогтоолыг прокурор Э.Ууганзаяагийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн Н.***т холбогдох эрүүгийн 2408 00604 0362 дугаартай хэргийг *** оны 10 дугаар сарын 02*******ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

*** овогт ***ын ***, *** оны 02 дугаар сарын 17*******ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***” ХХК*******нд даамал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт *** дүүргийн 24 дүгээр хороо, ***тоотод оршин суух,

урьд: Улаанбаатар хотын шүүхийн 1985 оны 6 дугаар сарын 20*******ны өдрөөс 152 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ*******ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *** дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 70 дугаар зүйлийн Е*******д зааснаар нутаг зааж суулгах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 жилийн хорих ял,

Зүүнхараа хотын шүүхийн 1985 оны 11 дүгээр сарын 21*******ний өдрийн 96 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 63*******р зүйлийн Б, 153*******р зүйлийн Б ангид зааснаар  6 жилийн хорих ял дээр түрүүчийн тогтоолоор эдлээгүй ялаас 4 жилийн ялыг нэмж 10 жил хорих ял,

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын шүүхийн 1986 оны 6 дугаар сарын 20*******ны өдрийн *** дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ*******ын эрүүгийн хуулийн 64*******р зүйл, 66*******р зүйл, 153*******р зүйлийн Б*******д зааснаар бүгд 6 жилийн хорих ял дээр түрүүчийн тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж бүгд 10 жилийн хугацаагаар хорих ял,    

Хан*******Уул дүүргийн шүүхийн 1996 оны 8 дугаар сарын 15*******ны өдрийн 2*** дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 220*******р зүйлийн 2, 239*******р зүйлийн 1*******д зааснаар бүгд 2 жилийн хугацаагаар хорих ял,   

Хан*******Уул дүүргийн шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 15*******ны өдрийн 251 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 220*******р зүйлийн 2, 239*******р зүйлийн 1*******д зааснаар бүгд 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял,  

*** дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 15*******ны өдрийн 147 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123*******р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15*******ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Шүүгдэгч Н.*** нь машин механизм ашиглаж *** оны 01 дүгээр сарын 26*******аас 27*******нд шилжих шөнийн ***цагийн үед *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, ***од байрлах иргэн Б.***ын эзэмшлийн хашааг давж орон дотор байрлах граж буюу агуулахын хаалганы цоожийг чулуугаар эвдэж, дотроос нь хохирогч Б.***ын өмчлөлийн эд хөрөнгө болох хонины гулууз мах 10 ширхэг, үхрийн гуя мах 13 ширхгийг нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 6.821.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

*** дүүргийн прокурорын газар: Н.***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар *** дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 (нэг) жил 03 (гурав) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Н.***т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.***ын эзэмшлийн "***" маркийн ***УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн *** оны 03 дугаар сарын 06*******ны өдрийн 18 дугаартай *** дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үхэр, хонь, кг гэсэн бичиглэлтэй цаасыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Н.***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Н.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор  шийдвэрлэжээ.

Прокурор Э.Ууганзаяа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:  “... Анхан шатны шүүх шүүгдэгч Н.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан "хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн" гэм буруутайд тооцож, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр эс зөвшөөрч, прокурорын эсэргүүцэл бичиж байна. Анхан шатны шүүхийн тогтоолд "... шүүгдэгч Н.***ын хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласан гэж үзэхгүй..." гэж дүгнэн гэмт хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тодорхойлогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.*** нь *** оны 01 дүгээр сарын 26*******аас 27*******нд шилжих шөнө *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, ***од байрлах хашаанд байх агуулахын хаалганы цоожийг чулуугаар эвдэн нэвтэрч, хохирогч Б.***ын уг агуулахад хадгалсан хонины гулууз мах 10 ширхэг, үхрийн гуяны мах 13 ширхэг зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид 6.821.500 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Тогтоогдсон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Н.*** нь хохирогчийн эд хөрөнгийг хадгалж байсан агуулахад хууль бусаар нэвтэрч орсон үед түүний гэмт үйлдэл буюу хулгайлах гэмт хэрэг эхэлж, тухайн агуулахаас хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авч, хашааны гадна гаргаж орхиод, гэр лүүгээ явж тээврийн хэрэгсэл авчран махнуудаа ачиж, авч явснаар шүүгдэгч хулгайн эд зүйлийг өөрийн эзэмшилдээ бүрэн оруулж, өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээр гэмт хэрэг төгссөн гэж үзэхээр байна. Тэрээр цаашлаад шүүгдэгч Н.*** нь хулгайлсан хонь, үхрийн махаа өөрийн өмчийн адил үзэж, бусдад зарж, худалдан борлуулсан буюу бүрэн захиран зарцуулжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.***ын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг тухайн хулгайлсан махыг агуулахаас авч гараад хашааны гадна түр орхиж явснаар хулгайлах гэмт хэрэг төгсөөгүй, харин хулгайн гэмт хэргээ хялбарчлах, түргэвчлэх, хулгайлсан эд зүйлийн овор хэмжээнээс хамаарч гэмт хэрэг үйлдэгдэж буй газраас хөдөлгөж, өөрөө биечилж авч явах боломжгүй, зайлшгүй автомашинаар авч явахаас өөр аргагүй тохиолдолд автомашин ашиглаж эд зүйлийг өөрөө авч явснаар өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн нь "хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн" гэх ойлголтод хамааруулж ойлгохоос гадна, шүүгдэгч хулгайн эд зүйлийг хашааны гадна талд түр зуур үлдээсэн нь хулгайн гэмт хэрэг төгсөөгүй, үргэлжилж байсан гэж үзэхээр байна. Хэдийгээр шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хулгайлсан махнуудыг хашааны гадна автомашин авчрахаар явахдаа нууж орхисон гэх байдлаар мэдүүлсэн боловч түүний хулгайлсан 13 гулууз хонины бүтэн мах, 10 хонины гуя зэрэг овор хэмжээний хувьд том хэмжээтэй, олон тооны бүтэн махнуудыг шөнийн цагаар нууж орхисон гэх нөхцөл байдал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүйгээс гадна, түүний хулгайн эд зүйлийг нууж үлдээсэн эсэхээс үл хамаарч хэргийн үйл баримтаас харахад гэмт хэрэг төгсөөгүй, үргэлжилж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.***ын хулгайлах гэмт хэргийн эхлэл, өрнөл, төгсгөлийг зөв тодорхойлж чадаагүй, ялангуяа үргэлжилж байгаа гэмт хэргийн нөхцөл байдлыг төгссөн гэж дүгнэсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй буюу зөвхөн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгт үндэслэн хэт нэг талыг барьж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байхад хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн байх тул *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 08 дугаар сарын 23*******ны өдрийн ***/ШЦТ/943 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.***т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч Н.***ын хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласан гэж үзэхгүй” гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүгдэгч Н.*** нь хохирогч Б.***ын агуулахад хадгалж байсан хонины гулууз мах 10 ширхэг, үхрийн гуяны мах 13 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, түүнд 6.821.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогчийн эд хөрөнгийг хадгалж байсан агуулахад хууль бусаар нэвтэрч орсон үед түүний гэмт үйлдэл буюу хулгайлах гэмт хэрэг эхэлж, тухайн агуулахаас хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авч, хашааны гадна гаргаж орхиод, гэр рүүгээ явж тээврийн хэрэгсэл авчран махнуудаа ачиж, авч явснаар хулгайн эд зүйлийг өөрийн эзэмшилдээ бүрэн оруулж, өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээр гэмт хэрэг төгссөн гэж үзнэ. Цаашлаад шүүгдэгч Н.*** нь хулгайлсан хонь, үхрийн махаа өөрийн өмчийн адил үзэж, бусдад зарж, худалдан борлуулсан буюу бүрэн захиран зарцуулсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.*** хулгайлсан махыг агуулахаас авч гараад хашааны гадна түр орхиж явснаар хулгайлах гэмт хэрэг төгсөөгүй, харин хулгайлах гэмт хэргийг хялбарчлах, түргэвчлэх, хулгайлсан эд зүйлийн овор хэмжээнээс хамаарч гэмт хэрэг үйлдэгдэж буй газраас хөдөлгөж, өөрөө биечилж авч явах боломжгүй, зайлшгүй автомашинаар авч явахаас өөр аргагүй тохиолдолд автомашин ашиглаж эд зүйлийг өөрөө авч явснаар өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн нь хулгайлах үйлдэлдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*** оны 09 дүгээр сарын 17*******ны өдрийн 72 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичигдсэн байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар прокурор Э.Ууганзаяа эсэргүүцэл бичсэн гэж ойлгож байна. Гэтэл хавтаст хэргийн 23 дахь талд авагдсанаар дээд шатны прокурорын эсэргүүцэл гэж бичигдсэн нь эсэргүүцэл хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг, мөн Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг дээд шатны прокурор буюу *** дүүргийн прокурорын газрын хууль цаазын шадар зөвлөх Отгонбаяр бичсэн зүйл огт байдаггүй. Шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон прокурор Э.Ууганзаяа эсэргүүцэл бичих ёстой байтал эсэргүүцлийн толгой хэсэг нь “дээд шатны прокурорын эсэргүүцэл” гэж бичигдэж, төгсгөл хэсэг нь “прокурорын эсэргүүцэл” гэх байдлаар бичигдсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.***т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Улсын Дээд шүүхийн 28 дугаар тогтоолд “машин механизм ашигласан гэдэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт, бэхлэлтийг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж, тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж, ашигласныг ойлгоно” гэж заасан. Хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа машинаар зөөж хэргийн газраас зайлуулсныг машин механизм ашигласанд тооцохгүй. Шүүгдэгч Н.***ыг хохирогч Б.***ын эд хөрөнгийг хулгайлах зорилгоор урьдаас төлөвлөж, бэлтгэсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Хэргийн газрын үзлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр машин механизм ашигласан гэдэг нь үгүйсгэгддэг. Шүүгдэгч Н.*** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, нийт учирсан 6.821.500 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Өмгөөлөгч миний бие шүүхийн шатнаас шүүгдэгч Н.***ын өмгөөлөгчөөр оролцсон. Анхан шатны шүүхээс шударга ёсны зарчмыг баримталж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Н.***ын эхнэр нь үе мөчний булчингийн чангарал өвчний улмаас хэвтэрт байгаа хувийн байдлыг харгалзан үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор Э.Ууганзаяагийн бичсэн эсэргүүцэлд  заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

1. Шүүгдэгч Н.*** нь *** оны 01 дүгээр сарын 26*******аас 27*******нд шилжих шөнийн ***цагийн үед *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, ***од байрлах иргэн Б.***ын эзэмшлийн хашааг давж орон дотор байрлах граж буюу агуулахын хаалганы цоожийг чулуугаар эвдэж, дотроос нь хохирогч Б.***ын өмчлөлийн эд хөрөнгө болох хонины гулууз мах 10 ширхэг, үхрийн гуя мах 13 ширхгийг нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 6.821.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

******* хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5*******7/

******* хохирогч Б.***ын: “...би өөрийн ах Б.***ын гражид хонины гулууз 50 ширхэг үхрийн бүтэн мах 20 ширхгийг хийгээд хадгалсан. *** рны 01 дүгээр сарын 26*******аас 27*******нд шилжих шөнө ах Б.*** залгаад гражид хулгай орсон байна. Үзлэг шалгалт хийсний дараа хонь 10 гулууз, үхэр 13 ширхэг үхрийн гуя хулгайд алдсан байсан. 1 гулууз хонь дунджаар 28 кг татна.../хх 11, 13/...гомдол саналгүй бүх хохирлоо барагдуулж авсан.../хх 222/

******* гэрч Б.***ын: “...дүү Б.*** нь *** дүүргийн *** дугаар хороо Баруун туруун 3*******30 тоотод байх грашид үхэр хонины мах хураагаад хийсэн. *** оны 01 дүгээр сарын 26*******аас 27*******нд шилжих шөнө гражийн цоож эвдээд мах алдагдсан шинжтэй байхаар нь цагдаа дуудсан. Хулгайд 10 ширхэг гулууз мах, 10 үхрийн гуя алдагдсан...” /хх 16/,

*******гэрч Б.***ын “...Намсрай ах Баянхошууны тойрог дээр машины ард хонины мах зарж байсан. 300.000 төгрөгөөр ууц авсан. Хаан банкны *** дугаарын данснаас Н.***ын эзэмшлийн *** дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн...” /хх 22/,

*******мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 30*******33/,

*******хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл “…зураг №1 *** дүүргийн *** дугаар хороо баруун турууны нутаг дэвсгэрт байх 3*******24 тоотын хажуугаар *** оны 01 дүгээр сарын 27*******ны өдөр 02 цаг 56 минут 26 секундэд тээврийн хэрэгсэл явж байгаа автомашины дүрс бичлэгийг харуулав. Зураг №2 *** дүүргийн *** дугаар хороо баруун турууны нутаг дэвсгэрт байрлах автомашины зам дээр *** оны 01 дүгээр сарын 27*******ны өдөр 03 цаг 29 минут 03 секундэд явж байгаа автомашины дүрс бичлэгийг харуулав. Зураг №3 *** дүүргийн *** дугаар хороо баруун турууны нутаг дэвсгэрт байрлах автомашины зам дээр *** оны 01 дүгээр сарын 27*******ны өдөр 03 цаг 29 минут 04 секундэд явж байгаа автомашины дүрс бичлэгийг харуулав. Зураг №4 *** дүүргийн *** дугаар хороо баруун турууны нутаг дэвсгэрт байрлах автомашины зам дээр *** оны 01 дүгээр сарын 27*******ны өдөр 03 цаг 29 минут 02 секундэд явж байгаа автомашины дүрс бичлэгийг зогсоож автомашины улсын дугаарыг татаж харахад ***УБД улсын дугаартай автомашин байсныг харуулав...” /хх 36*******38/,

*******Тэнцвэр эстимэйт ХХК*******ийн *** оны 02 дугаар сарын 16*******ны өдрийн №95 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “...хонины гулууз 10 ширхэг 276 кг, 2.484.000 төгрөг, үхрийн гуя 12 ширхэг ***2 кг 4.025.000 төгрөг...” /хх*******ийн 41*******42/

*******Тэнцвэр эстимэйт ХХК*******ийн *** оны 3 дугаар сарын 7*******ны өдрийн №223 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “...үхрийн гуя: 1 ширхэг 25 кг үхрийн гуя 312.500 төгрөг, ***УБД улсын дугаартай *** тээврийн хэрэгсэл 1 ширхэг 2.000.000 төгрөг, цагаан өнгийн цоож SFB 20.000 төгрөг, нийт 2.3***.500 төгрөг...” /хх*******ийн 47*******50/,

******* эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 55*******57/,

******* Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн *** оны 3 дугаар сарын 25*******ны өдрийн 1047 дугаар дүгнэлт: “…Шинжилгээнд нэмэлтээр ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтэнд байх "1", "2" гэж дугаарласан гутлын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд нэмэлтээр ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтэд байх "1" гэж дугаарласан гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн яллагдагч Н. ***ын гэх баруун гутлын улны хээний мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. Харин "2" гэж дугаарласан гутлын мөр нь Н. ***ын гэх зүүн гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн "1" гэж дугаарласан гутлын мөр ойролцоогоор 41*******42 орчим өмсгөлтэй хүний гутал байж болно. Харин "2" гэж дугаарласан мөр бүтэн дүрслэгдээгүй тул размер тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн "1", " 2" гэж дугаарласан гутлын мөрүүдээр биеийн жин, эрэгтэй, эмэгтэй хүний ямар төрлийн гутлын мөр болохыг тодорхойлох боломжгүй. 5. Одоогоор *******гутлын мөрийн нэгдсэн сан, цуглуулга байхгүй болно…” /хх 66*******76/

******* эд зүйл бичиг, тээврийн хэрэгсэл, /ачаа тээш мал, амьтан/*******д үзлэг хийсэн тэмдэглэл /хх 79*******83/

******* шүүгдэгч Н.***ын: “...*** дүүргийн *** дугаар хороо Баруун туруунд байдаг таньдаг айлд очихоор *** оны 01 дүгээр сарын 26*******ны өдрийн орой явсан юм. Тэгээд миний таньдаг айл байсан хаягаасаа нүүгээд явчихсан байсан. Тэгэхээр нь би буцаад гудамжаар алхаад явж байсан чинь том блокон хашаа байхаар нь дээгүүр нь өнгийгөөд харсан чинь хашааны зүүн хойд буланд авто граж байхаар нь блокон хашааг нь давж ороод авто гражийн ерөнтцийн зүгээр баруун талын гражийн хаалганы цоожийг газраас чулуу аваад цоожийг нь онгойлгоод хаалгыг нээгээд харсан чинь дотор мах хураасан байдалтай байхаар нь би өөрийнхөө чадлаар бог малын гулууз мах, бод малын гуянуудыг зөөгөөд хашаа давуулан блокон хашааны гадна талын хашааг налуулан тавиад гэр лүү такси барьж очоод буцаад өөрийнхөө ***УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад хашаа налуулан тавьсан байсан бог болон бод малын махнуудыг хоёр удаа зөөж гэртээ ирсэн. Гэртээ ирээд хулгай хийсэн махаа тоолж үзэхэд хонины мах 10 гулууз, үхрийн гуя 13 ширхэг байсан. Би явуулын хүмүүст махаа зарсан. Тухайн грашийн хаалгыг чулуугаар цохиж онгойлгосон.../хх 18/...гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Худалдан борлуулахдаа тухайн цаасан дээр бичиж тэмдэглэсэн. Хулгай хийхдээ машин механизм ашигласан зүйл байхгүй. Махыг ганцаараа зөөж хашааны гадна блокон хашаа налуулан тавьчхаад дараа нь өөрийнхөө машиныг авч ирээд зөөсөн юм. Бэхжүүлсэн авсан гутлын мөр нь миний гутлын мөр юм. .../хх 188*******189/...би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1*******д заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 буюу машин механизм ашигласныг зөвшөөрөхгүй байна.../хх 221/ гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Тухайлбал, шүүгдэгчийн удаа дараагийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч Н.*** нь хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь тогтоогдсон. 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3*******д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, “шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэх хуулийн шаардлагыг хангажээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.***ыг  хулгайлах гэмт хэргийг “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэдгийг хулгайн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгодог бөгөөд хулгайн үйлдэл төгссөний дараа эд зүйлийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулдаггүй. Хулгайн гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог болно. 

Иймд шүүгдэгч Н.***ыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэж прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4*******т заасан зүйлчлэлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

3. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд сонгох санкцгүйгээр хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Н.***ыг хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар заалтыг хэрэглэж хорих ялын хэмжээг 1 жил 3 сараар тогтоон шийтгэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Харин анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод хамааруулж, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс гаргуулах талаар заасан зохицуулалтыг хэрэглээгүй байна.

Шүүгдэгч Н.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тэрээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу “хонины мах 10 гулууз, үхрийн гуя 13 ширхэг”*******ийг нийт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр зарж, орлого олсон нь тогтоогдож байхад анхан шатны шүүх шүүгдэгч Н.***ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргуулаагүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.***аас гаргуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж дүгнэсэн болно.

Прокуророос шүүгдэгч Н.***ын гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоолгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн тул шүүх нотлогдсон хэмжээгээр хуулийн дээрх заалтыг хэрэглэсэн болохыг дурдаж байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, прокурор Э.Ууганзаяагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 8 дугаар сарын 23*******ны өдрийн ***/ШЦТ/943 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.***аас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Э.Ууганзаяагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.***ын *** оны 8 дугаар сарын 23*******ны өдрөөс *** оны 10 дугаар сарын 22*******ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА

                                    ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ