Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2026/0561

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Боржигон овогт О Д /РД:У,

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдох төрийн албан жинхэнэ албан хаагчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Алтантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Монгол Улсын Ерөнхий прокурорын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэлх хугацаагаар тооцож олгох, тул дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах.

Хоёр.Маргааны үйл баримт, процессын түүхийн тухай:

2.1.Нэхэмжлэгч нь Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтнаар, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б*** дугаар тушаалаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт прокурорын чиг үүрэг хэрэгжүүлэхэд туслах ажилтнаар, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар Нийслэлийн прокурорын газарт прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтнаар, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтнаар, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалт хариуцсан шинжээчээр тус тус томилогдон ажилласан байна.

2.2.Эцэст нь Монгол Улсын Ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/** дугаар тушаалаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалт хариуцсан шинжээчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, Баянгол дүүргийн Прокурорын газрын газарт ахлах мэргэжилтэн /прокурорын туслах ажилтан/-ээр томилогдон ажиллаж байжээ.

2.3.Нэхэмжлэгч нь дээрх албан тушаалыг хашиж байх хугацаандаа буюу 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00 цаг 20 минутад Баянгол дүүргийн 1-р хороо, Төмөр замын дээд сургуулийн урд замд Тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож, ногоон байгууламж, замын хашлага, авто зогсоолд байсан иргэн Ч.Г Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан талаарх гомдол, мэдээлэл Баянголд дүүргийн Замын цагдаагийн хэлтэст бүртгэгдэж, улмаар 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч О.Д******* холбогдох зөрчлийн 25******* дугаартай хэргийг нээжээ.

2.4.Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Ц.Б******* Баянгол дүүргийн Прокурорын газрын ажилтан О.Д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх мэдээллийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэж, 2025 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдөр нэхэмжлэгч О.Дээс, 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хяналтын прокурор Г.Г,, Л.Б******* нараас, 2025 оны 12 дугаар сарын 15, 16-ны өдөр хяналтын прокурор Э.Б*******, 2025 оны 12 дугар сарын 15-ны өдөр замын байцаагч Ш.Ж*******, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохицуулагч Ж.Б******* тус тус тайлбар авсан байна.

2.5.Шалгалтаар цугларсан баримтуудыг Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Ц.Б******* нэхэмжлэгч О.Д******* 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр танилцуулж Төрийн албаны тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1, 48.1.4, 48.4 дэх заалтыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах болсныг мэдэгдэж тэмдэглэл үйлдэж, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.М******* 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шалгалт явуулсан тухай 05 дугаартай танилцуулгаар нэхэмжлэгч О.Д******* ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах саналыг Монгол Улсын Ерөнхий прокурорт хүргүүлжээ.

2.6.Тус үйл баримтын дараагаар 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс албадлагын арга хэмжээ авхуулж, шийтгэл оногдуулах саналтайгаар О.Д******* холбогдох 25******* дугаартай зөрчлийн хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлжээ.

2.7.Уг зөрчлийн хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн өдрийн 2026/3009/ЭХ/ЗШ/001140 дугаар шийтгэврээр нэхэмжлэгч О.Д******* Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ

2.8.Улмаар 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Ж.Уранцэцэг нэхэмжлэгч О.Д******* албан тушаалаас халах сахилгын шийтгэл оногдуулахаас бусад сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй байгааг мэдэгдэж, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/38 дугаар О.Д******* сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан.

2.9.Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04/*** тоот албан бичгээр ....Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 8.2-т заасны дагуу шийдвэрийг дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй...гэх хариуг өгсний дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2026 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан Монгол Улсын Ерөнхий прокурорын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэлх хугацаагаар тооцож олгох, тул дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШЗ2026/2848 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав.Хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар:

3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...Нэхэмжлэгч О.Д нь 2018 оноос прокурорын байгууллагад ажиллаж эхэлсэн бөгөөд 2025 оны 01 сараас Баянгол дүүргийн Прокурорын газарт прокурорын туслахаар ажиллаж байхдаа 2025 оны 11 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Toyota Crown загварын автомашиныг жолооны эрх дуусгавар болсон байхдаа жолоодож замын хөдөлгөөн оролцож замын тээврийн осол гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 1140 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтыг зөрчсөнд гэм буруутайд тооцож хуульд заасны дагуу 400 нэгжээр торгож, нэг жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн болно.

Дээрх шүүхийн шийдвэрийг гаргаснаас хойш Монгол улсын Ерөнхий прокурорын Ерөнхий нэхэмжлэгч О.Д******* жолоодох эрх дуусгавар болсон байхдаа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож осол гаргасныг Улсын Ерөнхий Прокурорын 2010 оны 188 дугаар тушаалаар баталсан Прокурорын ажилтны ёс зүйн дүрэм-ийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т .. Ажлын бус цагаар Прокурорын байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохих үйлдлийг гаргахгүй байх ... гэж заасныг Улсын Ерөнхий Прокурорын 2022 оны А/188 дугаар тушаалаар баталсан "Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.2 дугаар зүйлийн 2.2-т "... Ажилтны ёс и хэмжээг чанд сахих...", гэж заасныг 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т "... Улсын Ерөнхий Прокуророос гаргасан тушаал, заавар, журмыг зөрчсөн..." гэж заасныг тус тус зөрчсөн тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан болно.

Хууль зүйн үндэслэлийн хувьд хариуцагч нь нэхэмжлэгч О. Д******* сахилгын шийтгэл оногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48.1 дэх хэсэг заасныг мөн хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус үндэслэн оногдуулсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: ..." гэж заасан бөгөөд дээр нөхцөлөөр бол төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагчийн нийтлэг үүргээс алийг эсхүл 39 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагчийн хориглох зүйлээс алийг зөрчсөн болохыг тодорхойлох буюу үүрэг зөрчсөн эсхүл хориглосон зүйлийг зөрчсөн эсэхийг урьдчилан тогтоох буюу үндэслэх шаардлагатай байсныг зөрчсөн байна.

Нөгөө талаас Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Ерөнхий Прокурорын тушаалд ажлын бус цагаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасныг 2010 оны 188 дугаар тушаалаар баталсан "Прокурорын ажилтны ёс зүйн дүрэм"-ийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т "... Ажлын бус цагаар Прокурорын байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохих үйлдлийг гаргахгүй байх..." гэж заасныг зөрчсөн энэ нь цаашлаад тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг тодотгож төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Гэтэл дээрх тушаалын үндсэн зөрчил бол Прокурорын ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзсэн учир Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 05 дугаар сарын 04-өдөр баталсан Төрийн Албан Хаагчийн Ёс Зүйн тухай хуулийн хүрээнд хамаарах бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйл, 13 дугаар зүйл болон Тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх байсныг бүхэлд зөрчсөн болно. Монгол улсын Ерөнхий прокурорын газар болон Ерөнхий Прокурорын хувьд УИХ-аас баталсан "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай" хуулийг бүхэлд дагаж мөрдөөгүй нь өөрөө ноцтой үйлдэл бөгөөд хууль бус тушаалаар нэхэмжлэгч О.Д******* сахилгын шийтгэл оногдуулснаар Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх заалтад "...албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах...", мөн хуулийн 62 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад"... энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;...", 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд тэрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно...." гэж заасны тус тус зөрчсөн буюу төрийн албан хаагчид хуулиар олгогдсон баталгааг зөрчсөн байна.

Мөн тушаах хэсэгт "...1.Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын ахлах мэргэжилтэн (прокурорын туслах) О.Д нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Зөрчлийн тухай тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжээр тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн үйлдэлд нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар "Нээлттэй сануулах" сахилгын шийтгэл;..." гэж оруулсан нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт ...Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно... гэж заасныг зөрчсөн буюу сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэлтэй тооцсон ба хэд хэдэн удаа сахилгын шийтгэл гаргаж байсан байдлаар дүгнэсэн өөрөө үндэслэлгүй байна.

Иймд Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын Ерөнхий Прокурорын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/** дугаартай тушаал нь үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйл, 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагч Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Ерөнхий прокурорт даалгаж өгнө үү гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ ...Баянгол дүүргийн прокурорын газрын ахлах мэргэжилтэн (прокурорын туслах ажилтан)-ээр ажиллаж байсан О.Д нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлдээ "Улсын ерөнхий прокурорын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагч Монгол Улсын ерөнхий прокурорт даалгаж өгнө үү" гэжээ.

"Хариуцагч нь нэхэмжлэгч О.Д******* сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48.1 дэх хэсэг заасныг, мөн хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ногдуулсан бөгөөд.... сахилгын шийтгэл ногдуулахдаа мөн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагчийн нийтлэг үүргээс алийг эсхүл 39 дүгээр зүйлд зааснаар төрийн албан хаагчийн хориглох зүйлээс алийг зөрчсөн болохыг тодорхойлох буюу үүрэг зөрчсөн эсхүл хориглосон зүйлийг зөрчсөн эсэхийг урьдчилан тогтоох буюу үндэслэх шаардлагатай байсныг зөрчсөн байна." гэх үндэслэлийн талаар.

Үйл баримтын хувьд Улсын ерөнхий прокурорын 2022 оны А/128 дугаар тушаалаар батлагдсан Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, холбогдох баримт илэрсэн тохиолдолд тухайн прокурор, ажилтны дээд шатны албан тушаалтан, эсхүл Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтсийн прокурор тус тус шалгана." гэж заасны дагуу "... О.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан..." гэх мэдээллийн мөрөөр Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 11-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд явуулж Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу Сонсох ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус тус явуулсан. Шалгалтаар О.Д нь "...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасан болох нь эрх бүхий байгууллагаас явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдож, эрх бүхий албан тушаалтнаас холбогдох хуульд заасны дагуу шийтгэл ногдуулж, албадлагын арга хэмжээ авах саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатын тойргийн шүүхэд гаргасан; Мөн ...хамт ажилдаг ажилтан, албан хаагч нараас гаргасан зөрчлөө аргалах үйлдлийг хийсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон. Шалгалтаар тогтоогдсон дээрх нөхцөл байдал нь Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ"-ний 2.8-д заасан "Байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээг мөрдөнө.", 2.8.1.байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг чанд баримтлах; Улсын ерөнхий прокурорын 2022 оны 128 дугаар тушаалаар батлагдсан "Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.2 дугаар зүйлийн 2.2-т заасан "үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, албан тушаалд тавигдах зарчим, шаардлага, прокурор, ажилтны ёс зүйн болон сахилгын дүрэм хэм хэмжээг чанд сахих;" Улсын ерөнхий прокурорын 2010 оны 188 дугаар тушаалаар батлагдсан "Прокурорын ажилтны ёс зүйн дүрэм"-ийн 2.2-т заасан "Прокурорын байгууллагын ажилтны үйл ажиллагаа, зан байдал нь Прокурорын байгууллагын талаар олон нийтийн ойлголт, санаа бодол, итгэл үнэмшилд чухал нөлөөтэй тул Прокурорын байгууллагын ажилтан бүр Прокурорын байгууллагын нэр хүндэд харшилсан ёс зүйн аливаа зөрчлийг гаргахгүй байх үүрэгтэй."; Ёс зүйн дүрмийн 3.1-т "Прокурорын байгууллагын ажилтан нь ёс зүйн дараах ерөнхий шаардлагыг биелүүлж ажиллана.", 3.1.2-т "Эрхэлж буй ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах"; 4.1-т "Прокурорын байгууллагын ажилтан нь мэргэжлийн ёс зүйн дараах шаардлагыг баримтлан ажиллана.", 4.1.5-т "Хөдөлмөрийн сахилга бат, байгууллагын дотоод журмыг чанд сахин ажиллах; 5.1-т "Прокурорын байгууллагын ажилтан нь ёс зүйн дараах шаардлагыг баримтлан ажиллана." 5.1.4-т "Ажлын бус цагаар Прокурорын байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй байдлыг гаргахгүй байх" гэснийг тус тус зөрчсөн.

Мөн нэхэмжлэгч О.Д нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн үйлдэлд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/** дугаартай тушаалаар "Нээлттэй сануулах" сахилгын шийтгэл; Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газарт мэдээлэл лавлагаа хариуцсан прокурорын туслах ажилтны чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахдаа 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос гаргасан 78 хүсэлт, 48 гомдлыг цахимд бүртгээгүй, 39 хүсэлт, 9 гомдлын шийдвэрлэлтийг цахим бүртгэлд буруу бүртгэж мэдээ буруу гаргасан үйлдэлдээ тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/** дугаартай тушаалаар "Албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах" сахилын шийтгэл тус тус хүлээж, сахилгын шийтгэлтэй байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, Дүүргийн эрүү. иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээж Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчлийг давтан гаргаж, энэ үйлдэлд нь түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан.

Хууль зүйн үндэслэлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт "Ажил олгогч 33 ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ, 122.2 дахь хэсэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана", 122.3 дахь хэсэгт "Хуулиар тусгайлан эрх олгосон зарим салбар, байгууллагын ажилтан, албан хаагчдын сахилгын тусгай дүрмийг эрх бүхий албан тушаалтан батлан мөрдүүлнэ." гэж хуульчилсан. Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын (цаашид Хөдөлмөрийн дотоод журам гэх) 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан "Улсын ерөнхий прокуророос гаргасан тушаал, заавар, журмыг хэрэгжүүлээгүй, зөрчсөн" үйлдлийг сахилгын зөрчилд тооцохоор, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.2-дахь хэсэгт "ажилтан сахилын зөрчлийг давтан (хоёр ба түүнээс дээш) гаргасан" бол сахилгын ноцтой зөрчилд тооцохоор тус тус журамласан.

Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч О.Д******* сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасан "Энэ журам болон байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам, заавар, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй." гэж үзэж зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу "Төрийн албанаас халах" шийтгэлийг ногдуулсан. 2. "... Тушаалын үндсэн зөрчил бол Прокурорын ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзсэн учир Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хүрээнд хамаарах бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйл, 13 дугаар зүйл болон Тавдугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх байсныг бүхэлд нь зөрчсөн болно. Монгол Улсын ерөнхий прокурорын хувьд ... "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль"-ийг бүхэлд нь дагаж мөрдөөгүй нь өөрөө ноцтой үйлдэл бөгөөд хууль бус тушаалаар нэхэмжлэгч О.Д******* сахилгын шийтгэл ногдуулсан нь төрийн албан хаагчид хуулиар олгогдсон баталгааг зөрчсөн байна." үндэслэлийн талаар.

Хууль зүйн үндэслэлийн хувьд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн Тавдугаар бүлэгт "Гомдол, мэдээлэл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх" харилцааг зохицуулсан. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаар гомдол, мэдээллийг энэ хуулийн 14.3-т заасан харьяаллын дагуу Ёс зүйн хороонд, эсхүл Ёс зүйн дэд хороонд гаргана.", 14.2 дахь хэсэгт "Гомдол, мэдээлэлд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан нөхцөл байдлын талаар тодорхой дурдаж, өөрт байгаа бол нотлох баримтыг хавсаргасан байх бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.", 15 дугаар зүйлд "Гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх ажиллагааг" хуульчилсан. Үйл баримтын хувьд: 5/07 510 Улсын ерөнхий прокурорын 2022 оны А/86 дугаартай тушаалаар батлагдсан "Прокурор, ажилтантай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг хянах, шалгах, шийдвэрлэх журам"-ын 3.1-т Прокурор, ажилтны талаар гаргасан дараах гомдолд мэдээлэл бол ажиллагаа явуулна. 3.1.3-т "прокурор, ажилтнаас ирүүлсэн "Баянгол дүүргийн прокурорын газрын туслах ажилтан О.Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон" гэх 13 дугаартай мэдээллийг журамд заасны дагуу хүлээн авч, Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж, журамд заасны дагуу шалгалтын дүнг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 05 дугаартай танилцуулгаар дээд шатны прокурорт танилцуулсан байна.

Өөрөөр хэлбэл мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад нэхэмжлэгч О.Д нь Улсын ерөнхий прокуророос гаргасан тушаал, заавар, журмыг хэрэгжүүлээгүй, зөрчсөн, өмнө гаргаж байсан зөрчилдөө дүгнэлт хийлгүйгээр сахилгын зөрчлийг давтан гаргасан нь тогтоогдсон тул дээд шатны прокуророос зөрчлийг давтан гаргасан нь сахилгын ноцтой зөрчил гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан.

Иймд Монгол Улсын ерөнхий прокурор нь Төрийн албаны тухай хууль, Прокурорын тухай хууль, Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Прокурор, ажилтны ёс зүйн дүрмийг баримтлан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. Нэхэмжлэгчээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Монгол Улсын ерөнхий прокурорын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/38 дугаар сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалд дурдсан 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаанд хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар "Нээлттэй сануулах" сахилын шийтгэл; Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газарт мэдээлэл лавлагаа хариуцсан прокурорын туслах ажилтны чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахдаа 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос гаргасан 78 хүсэлт, 48 гомдлыг цахим бүргэлд бүртгээгүй, 39 хүсэлт, 9 гомдлын шийдвэрлэлтийг цахим бүртгэлд буруу бүртгэж мэдээ буруу гарсан үйлдэлдээ Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/18 дугаартай тушаалаар "Албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь буруулах" сахилгын шийтгэл тус тус хүлээсэнтэйгээ маргадаггүй болно.

4.3.Нэхэмжлэгч О.Дийн нь Прокурорын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан Прокурорын байгууллагад чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий туслах ажилтан болохын хувьд мөн хуулийн 55.4-т заасны дагуу Улсын ерөнхий прокурор баталсан 2010 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 188 дугаар Ёс зүйн дүрэм 2022 оны 12 дугаар сарын А/128 дугаар Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллахаар байна.

4.4.Харин уг журмын 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т Улсын ерөнхий прокуророос гаргасан тушаал, заавар, журмыг хэрэгжүүлээгүй, зөрчсөн сахилгын зөрчилд тооцохоор зааснаас гадна энэ журмын 2 дахь хэсгийн 2.2-т ...ажилтан сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцох, 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн, 3.4-т энэ журам болон байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам...биелүүлээгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна... гэж.

4.5.Прокурорын ажилтны ёс зүйн дүрмийн 5 дахь хэсгийн 5.1.4-т Ажлын бус цагаар Прокурорын байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй байдлыг гаргахгүй байх гээд Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5.Прокурорын ажилтан ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам зөрчвөл Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд зааснаар сахилгын шийтгэл оногдуулна гэж тус тус заасны дагуу хариуцагчаас дээрх хэм хэмжээний акт болон хуулийн зохих заалтыг нэхэмжлэгч О.Д зөрчсөн гэж үзэн дүгнэн хариуцагчаас сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

4.6.Тодруулж хэлбэл маргаан бүхий актын үндэслэл болсон 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаанд хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;

4.7.2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос гаргасан 78 хүсэлт, 48 гомдлыг цахим бүргэлд бүртгээгүй, 39 хүсэлт, 9 гомдлын шийдвэрлэлтийг цахим бүртгэлд буруу бүртгэж мэдээ буруу гарсан үйлдэлдээ Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/18 дугаартай тушаалаар "Албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь буруулах" сахилгын шийтгэл хүлээсэн асуудал нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13.албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах; нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүхээс дүгнэлээ.

4.8.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн дээрх хоёр зөрчил нь түүнийг ажлаас халах хангалттай үндэслэл болохоор байна.

4.9.Иймээс хариуцагчаас маргаан бүхий актадаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна заалтыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинжийг харгалзан түүнд тус хуулийн 48.1.4-т заасан төрийн албанаас халах; сахилгын шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй байх тул нэхэмжлэгч О.Дийн гаргасан Монгол Улсын Ерөнхий прокурорын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэлх хугацаагаар тооцож олгох, тул дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Дээс гаргасан Монгол Улсын Ерөнхий прокурорын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэлх хугацаагаар тооцож олгох, тул дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.