| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2309000002590 |
| Дугаар | 2024/ДШМ/1231 |
| Огноо | 2024-11-07 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2024/ДШМ/1231
С.***д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч С.*** /цахимаар/,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 27*******ны өдрийн 2024/ШЦТ/793 дугаар шийтгэх тогтоолыг хохирогч Ч.***давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн С.***д холбогдох эрүүгийн 2309 00000 2590 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 25*******ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
*** овогт ******, 2003 оны 01 дүгээр сарын 22*******ны өдөр Дундговь аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөг эцэг, хоёр дүүгийн хамт амьдардаг, ***дүүргийн 25 дугаар хороо, Буянт*******Ухаа наадамчдын зам гудамж, *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байрны 7 тоотод түр оршин суух.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаap сарын 16*******ны өдрийн 2023/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, ***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01*******ний өдрийн 2024/ХМШ3/23 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон 65 хоногийн буюу 02 сар, 05 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн /РД:***/,
Шүүгдэгч С.*** нь 2023 оны 10 дугаар сарын 20*******ноос 21*******нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн баруун талын зам дээр хохирогч Ч.***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн ухархайн доод хана, ухархай ба гайморовын хөндийн ар хана, гавлын суурь ясны зүүн талын бага далавч хамарсан нийлмэл хугарал, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус хуралт, баруун доод зовхины дотор хэсэг, хамрын хажуу, баруун авдагт цус хуралт, зүүн хацар, уруулын зүүн хэсэгт зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газар: С.***үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *** овогт ******"Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.***02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.***д энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх ***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01*******ний өдрийн 2024/ХМШ3/23 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 02 /хоёр/ сар, 05 /тав/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ сap, 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сар, 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.***цагдан хоригдсон 106 /нэг зуун зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зааж, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын хоёр дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн тогтоолоор батлагдсан "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"*******ын 3.6, 3.8. Дөрөвт тус тус заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.***эс нийт 1,982,072 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.***т, мөн 328,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн ерөнхий газарт тус тус олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.*** нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж” шийдвэрлэжээ.
Хохирогч Ч.*** давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие Ч.*** нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.27*******ны өдрийн 2024/ШЦТ/793 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөөч хэмээн дараах гомдлыг гаргаж байна.Миний бие Ч.*** нь 2023.10.20*******21*******ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн баруун талын зам дээр шүүгдэгч С.***д зодуулж хүнд гэмтлийг тархиндаа авсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргахдаа 2024.03.29*******ний өдрийн 292 дугаар дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр тогтоож, 571,***0 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь: Миний биед хүнд хохирол учирсан бөгөөд Улсын дээд шүүхийн 2023.07.03*******ны өдрийн 25*******ны дугаар тогтоолын хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалаар "хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай, амь тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг" дөрөвдүгээр зэрэглэлийн гэмтэлд хамаарч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор заасан байтал анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүйгээр хөнгөн хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн 2 дугаар зэрэглэлээр хор уршгийг тогтоож мөн хор уршгийг хувилж бодож, хохирогч намайг давхар хохироож байна. Улсын дээд шүүхийн тогтоолын хавсралтын 3*******р дугаар бүлэгт заасан нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим аргачлалын дагуу бус нөхөн төлбөрийн шударга үндэслэл бүхий тогтоох, хохирлын нөхөн төлбөр боломжит түвшинд буюу хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангах зарчмыг алагдуулж, хүнд хохирол учирсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг хөнгөн хохирол учирсан хүнд олгох хор уршгийн зэрэглэлээр тогтоож байгаа нь буруу байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтад өөрчлөлт оруулж, хүнд гэмтэл учирсан сэтгэц учирсан хохирлыг зөв тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч С.*** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирлын тооцоо хэд гарсан ч би төлөх болно...” гэв.
Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 05*******ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл нь амь насанд аюултай буюу гэмтлийн 4 дүгээр зэрэгт хамаарна гэж заасан боловч хохирогчийн эмчилгээ, эдгэрэлтийн хувь, сэтгэл зүйн онцлог, гэр бүл, хамт олны дэмжлэг зэргийг харгалзаад Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 29*******ний өдрийн 292 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.***т гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэмтлийн зэргийг 2 дугаар зэргээр тогтоосон. Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 05*******ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3.4 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг 5 зэрэгт ангилсан. Үүний дагуу хор уршгийн нөхөн төлбөрийг мөнгөөр илэрхийлэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох аргачлалыг баримталсан. Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 2 дугаар зэрэг нь 4*******8 хувь гэж тогтоосон бөгөөд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийг хувьчилж тооцно гэж заасны дагуу прокуророос гэмт хэрэг гарсан үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгийг 12,99 дахин нэмэгдүүлж, сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг 8 хувьтай тэнцэх хэмжээгээр хувьчилж нийт сэтгэл санааны хор уршигт шүүгдэгч С.***эс 571.***0 төгрөгийг хохирогчид олгох саналыг гаргасан бөгөөд үүнийг анхан шатны шүүхээс хэвээр баталсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.***давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
1. Шүүгдэгч С.*** нь 2023 оны 10 дугаар сарын 20*******ноос 21*******нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн баруун талын зам дээр хохирогч Ч.***ыг үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн ухархайн доод хана, ухархай ба гайморовын хөндийн ар хана, гавлын суурь ясны зүүн талын бага далавч хамарсан нийлмэл хугарал, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус хуралт, баруун доод зовхины дотор хэсэг, хамрын хажуу, баруун авдагт цус хуралт, зүүн хацар, уруулын зүүн хэсэгт зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5*******8/,
хохирогч Ч.***: “...2023 оны 10 дугаар сарын 20*******нд өөрийн найз ***тай “ Их Монгол” пабд уулзаж 2, 2 ширхэг пиво уусан. Шөнө 00 цагийн үед бааранд орж бүжиглэж байгаад 01 цаг үед гарсан. Төв номын сангийн хажуугаар төв зам хөндлөн хүүхдийн 100 тал руу гарч явахад цагаан өнгийн приус маркийн машин дайрах шахам явахад нь “чи хүн дайрч аллаа” гэж орилоход уг машин зогсоод нэг залуу бууж ирээд үгийн зөрүүгүй намайг нэг цохиход би газар унасан. Газар унахад дээрээс нүүрэн тус газар луу хэд, хэдэн удаа цохиод би ухаан алдсан. Би болон манай найз *** гар хүрээгүй.../хх 11*******13/ ...”
гэрч Б.***ын: “... төв номын сан талаас зам хөндлөн гарахад нэг машин нэлээн ойрхон өнгөрөхөд манай Ч.*** дайрлаа ш дээ гэхэд уг машин зогсож зорчигчийн суудалд сууж байсан нэг залуу бууж ирээд үгийн зөрүүгүй ***ыг цохиод газар унагасан. Унахад нь дээрээс нь 2*******3 удаа цохисон. Би тэр залууг араас нь өргөж босгосон. Тэгээд машиндаа суугаад зугтсан. Тухайн машин нь ***УНЯ улсын дугаартай цагаан өнгийн приус загварын машин байсан. Тухайн машинд 2 хүн явж байсан гэж харсан...” /хх 15/,
гэрч Э.***: “...би 2023 оны 10 дугаар сарын 20*******ны 21 цагаас эхлэн ***УНЯ улсын дугаартай приус 30 загварын автомашинаар такси, үйлчилгээнд гарсан. Нэгдүгээр сургуулийн урдуур төв номын сан тал руугаа эргээд явж байхад авто зам дээр 2 хүн явж байхад нь замаас гараач гэхэд нөгөө 2 хүн өөдөөс орилоод байхаар нь *** зогсож бай гэхээр нь зогссон. *** тэр 2 залуугийн нэгийг нь газар унагаагаад дээрээс нь хэд хэдэн удаа цохисон...” /хх 17/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 27*******ны өдрийн шинжээчийн “...Ч.***биед зүүн ухархайн доод хана, ухархай ба гайморовын хөндийн ар хана, гавлын суурь ясны зүүн талын бага далавч хамарсан нийлмэл хугарал, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, баруун доод зовхины дотор хэсэг, хамрын хажуу, баруун өвдөгт цус хуралт, зүүн хацар, уруулын зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2*******д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна...” дүгнэлт /хх **********20/
сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай 2023 оны 10 дугаар сарын 21*******ний өдрийн мөрдөгчийн тогтоол, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /хх 24*******27/
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23*******ны өдрийн 2023/ЦХШЗ/841*******с дугаар захирамж “сэжигтнийг баривчлах зөвшөөрөл” /хх 29*******30/,
шүүгдэгч С.***: “...зам дээр 2 залуу алхаж байхаар нь гарцаараа гарцгаа пизда нар минь гээд би уурласан. Ардаас 2 залуу орилоод байхаар нь найзыгаа зогсоож байгаад би бууж очоод нэг залууг нь батираад явган хүний зам дээр унагаасан. Унасан байхад нь 2 удаа алгадсан. Би тэр хүнийг унагаахдаа толгойгоор нь маш хүчтэй унагаасан...” /хх 32, 40*******41/ гэх мэдүүлгүүд
болон хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд С.***д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч С.*** хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
3. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Шүүгдэгч С.***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч С.*** нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16*******ны өдрийн 2023/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж уг ялыг эдлээгүй учир ***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 01*******ний өдрийн 2024/ХМШЗ/23 дугаартай захирамжаар 02 сар 05 хоногийн /хоёр сар тав хоног/ хорих ялаар сольж байжээ/хх 97*******101/,
Энэ баримтыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 22 хоногоор тогтоосон нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
4. Хохирогч Ч.*** нь “...Сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр тогтоож, 571.***0 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтад өөрчлөлт оруулж, хүнд гэмтэл учирсан сэтгэц учирсан хохирлыг зөв тогтоож өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23*******ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан билээ.
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.
Шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ”*******ний талаар зохицуулж, уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03*******ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”*******ыг баталсан болно.
Уг аргачлалын 3.2*******т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3*******т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно”,
3.4*******т “…гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан. Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1*******…2*******р зэрэглэл 4*******8%...гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно.”,
3.8*******д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэмт буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31*******ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”*******ын
2.2*******т “Энэ журмын 2.1.1*******2.1.5*******д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1*******д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.” гэж тус тус заажээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 29*******ний өдрийн 292 дугаартай шинжээчийн “…Ч.***сэтгэцэд 2023 оны 10 дугаар сарын 20*******ноос 21*******ний шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ шинжүүдийн түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх нь биеийн эрүүл мэндийн эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчноос хамаарна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Шинжилгээний явцад шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй...” /хх 89*******91/ гэсэн дүгнэлт гарсан бөгөөд анхан шатны шүүх энэхүү дүгнэлтийг үндэслэн хохирогч Ч.***сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон нь үндэслэл бүхий болсон байна.
Харин нөхөн төлбөрийн жишиг аргачлалын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо “7,144,500 төгрөгийн 8 хувь нь 571.***0 төгрөг” гэж тооцсон нь дээрх журамтай нийцэхгүй байна.
Мөн гэм хорын хохирлыг гаргуулахад баримталсан Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу баримталсан байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2*******т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж,
Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03*******ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”*******ын 3.4*******т “…гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан. Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу …2*******р зэрэглэл 4*******8%...гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно..” гэж тодорхой заасан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 29*******ний өдрийн 292 дугаартай хохирогч Ч.***гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарах талаар дүгнэлт гарсныг үндэслэн нөхөн төлбөрийн хэмжээг 8 хувь буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлж тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд 2023 оны 07 дугаар сарын 03*******ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”*******ын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөг 12 дахин нэмэгдүүлж 6.***0.000 төгрөгийг шүүгдэгч С.***эс гаргуулж, хохирогч Ч.***т олгуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Ч.***Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардлыг гэм буруутай этгээдээс нөхөн гаргуулахдаа “Эрүүл мэндийн Ерөнхий газарт олгохоор” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 27*******ны өдрийн 2024/ШЦТ/793 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч Ч.***гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
7 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын хоёр дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн тогтоолоор батлагдсан "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"*******ын 3.6, 3.8. Дөрөвт тус тус заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.***эс нийт 1,982,072 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.***т, мөн 328,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн ерөнхий газарт...” гэснийг, “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.***эс 8.010.512 /найман сая арван мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.***т, 328.000 /Гурван зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, хохирогч Ч.***гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.ОЧ