Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 308/ШШ2025/00728

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 308/ШШ2025/00728

Дорноговь аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.А-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,849,181.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 сарын 30-нд 924,590.17 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 924,590.17 төгрөгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,537 төгрөгийн 22,268.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 22,268.5 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 22,268.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х.Б ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА