| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/01028/И |
| Дугаар | 308/ШШ2025/00729 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 308/ШШ2025/00729
| 2025 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 308/ШШ2025/00729 | Дорноговь аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М.Б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Л-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,919,671.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 сараас 2026 оны 01 сар хүртэл сар бүрийн 20-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2026 оны 02 дугаар сараас 2026 оны 05 сар хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,604,917.75 төгрөгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,665 төгрөгийн 70,832.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Л-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,832.5 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 70,832.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч М.Б ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА