| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/01039/И |
| Дугаар | 308/ШШ2025/00730 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 308/ШШ2025/00730
| 2025 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 308/ШШ2025/00730 | Дорноговь аймаг |
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Е.Ш.И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,865,584.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 сараас 2026 оны 05 сар хүртэл сар бүрийн 15-ны өдөр 1,608,198 төгрөгөөр, 2026 оны 6 сард үлдэх 1,608,198.31 төгрөгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,799 төгрөгийн 110,399.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 110,399.5 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 110,399.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Е.Ш.И ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА