Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 308/ШШ2025/00731

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.М.Б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Д-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,324,562.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Д  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 сараас 2026 оны 10 сар хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 11 сарын 30-ны өдөр 1,324,562.09 төгрөгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,573 төгрөгийн 112,286.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид 112,286.5 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 112,286.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч М.Б ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА