Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/1271

 

 

 

                                                    А.О, С.М, Х.П

                                нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Оч  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Алтай,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

*****дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 20***** оны 8 дугаар сарын 21*******ний өдрийн 20*****/ШЗ/1543 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Алтайгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн А.О, С.М, Х.П нарт холбогдох эрүүгийн *****10 04093 0106 дугаартай хэргийг 20***** оны 11 дүгээр сарын 5*******ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт А*******ийн О, ***** оны 01 дүгээр сарын 21*******ний өдөр ***** аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, орон сууцны борлуулагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт,  ***** дүүргийн 01 дүгээр хороо ***** дүгээр байрны ***** тоотод оршин суух,

урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 16*******ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД: *****/,

 

М овогт С*******ийн М, ***** оны 6 дугаар сарын ************ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “*****” банкны аюулгүй байдлын хэлтэст ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт, ***** дүүргийн 10 дугаар хороо *****тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ***************/,

Т овогт Х*******ийн П, ***** оны 01 дүгээр сарын 8*******ны өдөр ***** аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “*****” ***** ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, *****дүүргийн 17 дугаар хороо “*****” хотхон ***** дугаар байрны ***** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: *****/,

Яллагдагч А.О нь ***** оны 11 дүгээр сарын 13*******ны өдрийн 06:00 цагийн үед таксины үйлчилгээнд явж байхдаа Х.П, С.М нарыг машиндаа суулган явж байгаад *****дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” хотхоны үүдэнд Х.Пнь таксинаас буухдаа А.Оийн машины хаалгыг өшиглөсөн асуудлаас болж маргалдан, Х.Пийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч Х.Пнь ***** оны 11 дүгээр сарын 13*******ны өдөр *****дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “*****” хотхоны үүдэнд С.Мтай бүлэглэн такси үйлчилгээнд явж байсан хохирогч А.Оийг “Хэлсэн газарт зогсоогүй” гэх шалтгаанаар маргалдаж, буухдаа тээврийн хэрэгслийн хаалганы хавтсыг нь өшиглөн эвдэж, улмаар ноцолдож, түүнийг цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайд няцарсан шарх, зовхинд язарсан шарх, цус хуралт, хүзүү, шуу, ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч С.М нь ***** оны 11 дүгээр сарын 13*******ны өдөр *****дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “*****” хотхоны үүдэнд Х.Птой бүлэглэн такси үйлчилгээнд явж байсан хохирогч А.Оийг “Хэлсэн газарт зогсоогүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар ноцолдож, түүнийг цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайд няцарсан шарх, зовхинд язарсан шарх, цус хуралт, хүзүү, шуу, ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

*****дүүргийн прокурорын газар: А.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.П, С.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*****дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5*******д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоохоор заажээ.

Монгол Улсын Их Хурлаас 20***** оны ***** дугаар сарын 23*******ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан ***** оны А*****68, А*****75 дугаар тушаалын  2.1*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, тухайн дүгнэлтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр, мөн журмын 2.3*******т “...хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ... хохирогчид танилцуулан баталгаажуулж хавтаст хэргийн материалд хавсаргах"*******аар тус тус журамласан.

Яллагдагч А.О, Х.П, С.М нарт холбогдох хэргийн хувьд хохирогч А.О, Х.Пнарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох ажиллагааг дээрх журамд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хийлгүй орхигдуулсан, энэ талаарх хохирлыг нэхэмжлэх, нөхөн төлүүлэхээр хохирогч А.О, Х.Пнараас асуугаагүй бөгөөд дээрх ажиллагааг зөвхөн мөрдөгч явуулахаар байх тул мөрдөгч хууль, журамд заасны дагуу дээрх ажиллагааг хийх шаардлагатай, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд ач холбогдолтой, мөн өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан хүсэлтүүдээс “Хэргийн оролцогч нарыг эрүүдэн шүүсэн” гэх нөхцөл байдлыг шалгасан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан яллагдагч С.Мн гар утсан дээрх зурваст үзлэг хийх, хэрэгт ач холбогдолтой талаар тодруулах, тэмдэглэл хөтлөх замаар дээрх эрүүдэн шүүсэн гэх асуудлыг шалгах шаардлагатай гэж дүгнэж хэргийг *****дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Алтай давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын хяналтын шатанд, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоолгох талаар хүсэлт огт гаргаагүй болно. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны ***** оны 07 дугаар сарын 03*******ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"*******ын дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоохыг хүлээн зөвшөөрөх эсэх, уг ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой эсэхийг тодруулахгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"*******ын дагуу тогтоохыг хүлээн зөвшөөрвөл шүүх уг аргачлалыг үндэслэн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэх, хэрэв эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулан шинжээч томилж, сэтгэцийн хор уршгийн талаар дүгнэлт гаргуулах, эсхүл хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхийг нээлттэй үлдээх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой бөгөөд энэ нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй юм.

 

Эрүүдэн шүүсэн гэх асуудлыг хэргийн оролцогчдоос мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа гаргаж байсан бөгөөд тус хэрэгт *****дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Энхтүвшин нь Х.Поос 20***** оны 01 дүгээр сарын 8*******ны өдөр хохирогчоор, С.Мгаас 20***** оны 01 дүгээр 8*******ны өдөр сэжигтнээр мэдүүлэг авахдаа хуульд заасан эрх, үүргийг танилцуулан өмгөөлөгч авах эсэхийг тодруулж, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэсний дагуу мэдүүлэг авсан. Мөн Х.П, С.М нараас 20***** оны 02 дугаар сарын 15*******ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авахдаа хуульд заасан эрх, үүргийг танилцуулан өмгөөлөгч С.Одгаригийг оролцуулан тус тус мэдүүлэг авсан байна.

Мөн Нийслэлийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газраас оролцогчийн гаргасан гомдлын дагуу хэргийг татаж хянаад эрүүдэн шүүсэн гэх асуудал тогтоогдоогүй талаар болон холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрхтэй талаар дурдаж хариу өгсөн байна. Тодруулбал шүүхийн энэхүү заалт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яг ямар нотлох баримтыг цуглуулахдаа эрүүдэн шүүж, цуглуулсан болох, тухайн нотлох баримтыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд, эсхүл яллах талын нотлох баримтад хэрхэн тусгасан болох, энэ нь оролцогчийн эрхийг хэрхэн зөрчсөн болох нь тодорхойгүй, ойлгомжгүй заалт болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна...”  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Прокуророос яллагдагч А.Оийг “***** оны 11 дүгээр сарын 13*******ны өдрийн 06:00 цагийн үед таксины үйлчилгээнд явж байхдаа *****дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” хотхоны үүдэнд Х.Пнь таксинаас буухдаа А.Оийн машины хаалгыг өшиглөсөн асуудлаас болж маргалдан Х.Пийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан”,

яллагдагч Х.П, С.М нарыг “***** оны 11 дүгээр сарын 13*******ны өдөр *****дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “*****” хотхоны үүдэнд С.Мтай бүлэглэн такси үйлчилгээнд явж байсан хохирогч А.Оийг “Хэлсэн газарт зогсоогүй” гэх шалтгаанаар маргалдаж, буухдаа тээврийн хэрэгслийн хаалганы хавтсыг нь өшиглөн эвдэж, улмаар түүнтэй ноцолдож, бүлэглэн цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайд няцарсан шарх, зовхинд язарсан шарх, цус хуралт, хүзүү, шуу, ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн талаар асууж, тодруулаагүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй зэргийг үндэслэн шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг тогтоох...” үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий байна.

 

Монгол Улсын Их Хурлаас 20***** оны ***** дугаар сарын 23*******ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан билээ.

Шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ”*******ний талаар зохицуулж, уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны ***** оны 07 дугаар сарын 03*******ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”*******ыг баталсан болно.

Уг аргачлалын 3.2*******т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3*******т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно”,

3.6*******д “Шүүх шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”*******ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ”,

3.8*******д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэмт буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын ***** оны 07 дугаар сарын 31*******ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”*******ын 2.1*******т “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсалтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн (2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл ...) улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”*******ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ”,

мөн журмын 2.3*******т “Энэ журмын 2.1*******д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын ***** оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”*******ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заасныг мөрдөн шалгах ажиллагааны явцад биелүүлээгүй байна.

 

3. Харин яллагдагч С.Мгийн өмгөөлөгч С.Одгариг *****дүүргийн цагдаагийн 1*******р хэлтэст 20***** оны 01 дүгээр сарын 11*******нд /1хх *****9*******131/, 20***** оны 01 дүгээр сарын ************нд /1хх 134*******136, 167*******169/, 20***** оны 3 дугаар сарын 4*******нд Нийслэлийн прокурорын газарт /1хх 174*******176/, 20***** оны 4 дүгээр сарын 4*******нд дахин Нийслэлийн прокурорын газарт /1хх 192*******194/, 20***** оны 5 дугаар сарын 3*******нд Улсын Ерөнхий Прокурорын газарт /1хх 206*******208/, 20***** оны 02 дугаар сарын 15*******нд *****дүүргийн прокурорын газарт /1хх 160*******163/, 20***** оны 02 дугаар сарын 15*******нд ХУД*******ийн Ерөнхий прокурорт /1хх164*******165/ “…эрүүдэн шүүсэн...” гэх агуулга бүхий хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлэх шат, шатны дээд байгууллагад гаргасныг тухай бүрт нь шалгаж, албан тоотоор хариу мэдэгдсэн байх тул “...хэрэгт ач холбогдолтой талаар тодруулах, тэмдэглэл хөтлөх замаар дээрх эрүүдэн шүүсэн гэх асуудлыг шалгах шаардлагатай...” гэсэн захирамжийн хоёр дахь үндэслэлийг дахин шалгах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд дээрх үндэслэлээр прокурор С.Алтайн “анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэх”*******ээр бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, *****дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20***** оны 8 дугаар сарын 21*******ний өдрийн 20*****/ШЗ/1543 дугаар захирамжийг хэвээр үлдээв.

Хэргийг ийнхүү прокурорт буцааж шийдвэрлэсэн тул яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. *****дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20***** оны 8 дугаар сарын 21*******ний өдрийн 20*****/ШЗ/1543 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Алтайгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Яллагдагч А.О, С.М, Х.Пнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

 

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ