Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2026/0224

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ёгийн Г /РД:/

Нэхэмжлэгч: Дын Б /РД:/

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ж ХХК /РД:/ нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Г, Д.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Равжаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ё.Г, Д.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Баянзүрх дүүргийн засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэжээ.

2. Хэрэгт авагдсан баримтуудын тухайд:

2.1. Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай захирамжаар Олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа болон шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсч хүсэлтээ ирүүлсэн хавсралтад нэр дурьдсан 889 /Найман зуун наян ес/ иргэнд 523455 м2 газар эзэмших эрхийг олгож баталгаажуулсугай гэж шийдвэрлэсний хавсралтын 412-т Дын Бд Т тоотод 423 м.кв газрыг, 430-д Ён Гт Т тоотод 409 м.кв газрыг тус тус иргэний ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгосон.

2.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар 08-ны өдрийн А/325 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаар нэхэмжлэгч нарын дээрх газрын эзэмших эрхийн хугацааг тус тус 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.

2.3. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 09 дүгээр хуралдаанаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжин клуб орчмын А, Б, В, Г хэсэгчилсэн талбайн газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй байгуулах төслийн хоёр талт гэрээг Б хэсэгчилсэн талбайд 75-аас дээш хувьтай байгуулсан тул Ж ХХК-ийг тухайн хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр батламжлан Нийслэлийн Засаг даргын захирамж гаргах, төслийн гурван талт гэрээ хийх эрх олгох гэж шийдвэрлэсэн.

2.4. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/602 дугаар Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 9 дүгээр хурлаас гарсан шийдвэрийн дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр ГХДТ-2014/2 багцын 26.3 га, Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Ж ******* ХХК-ийг шалгарсныг батламжилсан байна.

2.5. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/1009 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй хавсралтад дурдсан 45 (дөчин тав) иргэний 18967 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосугай гэж шийдвэрлэсний хавсралтын 15-д Ёгийн Г, 37-д Дын Б нар багтжээ.

3.1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нийслэл дэх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаартай захирамж нь нэхэмжлэл гаргагч Ё.Г, Д.Б нарын эзэмшил газраа орон сууцаар солих, улсын тусгай хэрэгцээнд нөхөх олговортойгоор шилжүүлэх эрхийг зөрчсөн.

Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 22.1.4. төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулах, хэлэлцээр хийх;, 22 1.6. төслийн үйл ажиллагаатай танилцах, мэдээлэл авах, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах;, 25.1.2. газрыг орон сууцаар солих;, Газрын тухай хуулийн 35.1.1. гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах;-т заасан эрхүүд болон эзэмшигчийн газрыг улсын тусгай хэрэгцээнд өгч байгаа тохиолдолд нөхөх олговор авах эрхийг зөрчсөн.

Тухайн актыг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгч төсөл хэрэгжүүлэгч Ж" ХХК-тай байгуулсан ГХДТ-, ГХДТ- дугаартай гэрээний үүргийг шаардах, Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.г. аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулах.-т заасны дагуу Нийслэлийн Засаг дарга болон төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулах, эзэмшигчийн газрыг улсын тусгай хэрэгцээнд өгч байгаа тохиолдолд нөхөх олговор авах эрх, ашиг сонирхол сэргээгдэнэ.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү...

...Нэхэмжлэгч Ё.Г, Д.Б нар нь Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжаар тухайн үеийн хаяг байршлаар БЗД-ийн 12 дугаар хорооны Т , тоотод газар эзэмшдэг байсан. Нийслэлээс дахин төлөвлөлтийн ажил эхэлж тухайн байршилд Ж ХХК-иас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх авах гэж байгаа гэж уулзалт хийсэн тул дэмжиж, ГХДТ-, ГХДТ- дугаартай гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд төлөвлөж буй Ш******* цогцолборын байраар эзэмшил газраа сольж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбайд хувь нийлүүлэхээр, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд төлөвлөж буй "Ш*******" цогцолборын 4-р ээлжийн А-4 орон сууцны барилгын төслийн 11 давхарт 1 өрөө 28 м.кв, 11 давхарт 1 өрөө 40.51 м.кв 2/хоёр/ байраар эзэмшил газраа сольж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбайд хувь нийлүүлэхээр тус тус тохиролцсон.

Нэхэмжлэгчийн оролцоотойгоор Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1 төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах, 18.2 Төсөл хэрэгжүүлэгч нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ.-т тус тус заасны дагуу 80-аас доогүй хувийн зөвшөөрөл авч гэрээ байгуулснаар төсөл хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл бүрдсэн тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/602 дугаар захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 9 дүгээр хурлаас гарсан шийдвэрийн дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр ГХДТ-2014/2 багцын 26.3 га, Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Ж ХХК шалгарсныг батламжилсан.

Нэхэмжлэгч нэгэнт төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулсан, төсөл хэрэгжүүлэгч төсөл эхний гудамж болох нэхэмжлэгчийн эзэмшлийн Т 10 дугаар гудамжнаас эхэлнэ гэж мэдэгдсэн тул газар дээрээ буухгүйгээр тохиролцсоны дагуу орон сууц ашиглалтанд орохыг хүлээж байсан. Нэхэмжлэгч газрын төлбөрөө төлж, 2020 оны 07 дугаар сарын 08-ны А/325 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулж, цар тахал тул төслийн ажил удааширч байгааг ойлгож хүлээсэн.

Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга А/1009 дугаартай захирамж гаргаж нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан уг захирамж нэхэмжлэгч нарын Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбайд хувь нийлүүлсэн газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор Ж ХХК-иас газраа орон сууцаар солихоор байгуулсан гэрээний үүргийн биелэлтээ шаардах, уг гэрээний дагуу гурван талт гэрээ байгуулах, Ж ХХК төсөл хэрэгжүүлэгчээс шалгарсан эрхийн хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах талбайгаар ашиглах шаардлагагүй болж улс тусгай хэрэгцээнд авахаар болсон тохиолдолд газраа нөхөх олговортойгоор эргүүлэн авах, улс тусгай хэрэгцээнд эргүүлэн авахгүй тохиолдолд зориулалтын дагуу иргэний ахуйн зориулалтаар ашиглаж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.

Нэхэмжлэгч Ё.Г өмгөөлөгч М.Х*******гаар төлөөлүүлэн Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Нийслэлийн Засаг дарга 2023.03.24-ний өдрийн 06/1631 тоот алба бичгээр гомдол гаргах хугацаа дууссан тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй үүгээр мэдэгдье гэж хариу өгсөн тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 19 иргэний хамт нэхэмжлэл гаргасан. Шүүх 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2023/3867 дугаар захирамжаар ... тус тусдаа нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй гэж үзэж ... нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/Ш32023/4277 дугаар захирамжаар шүүхийн захирамжид заасан хугацаанд бүрдүүлбэрээ хангаж ирүүлээгүй гэж нэхэмжлэлийг буцаасан тул 2023 оны дугаар сарын 12-ний өдрийн 128/ШЗ2023/4989 дугаар захирамжаар ...бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон бөгөөд нэхэмжлэгч тогтоосон хугацаанд ирүүлээгүй... гэж нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд нэхэмжлэл гаргаад явж буй хүмүүсээс Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А/1009 дугаартай захирамж нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэг Ж ХХК-ийн 2016 оны 4-р улиралд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан 1-р ээлжийн орон сууц 2024 оны 4-р улиралд, 2017 оны 4-р улиралд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан 2-р ээлжийн орон сууц 2025 оны 2-р улиралд тус тус ашиглалтанд орсон бөгөөд ег 2018 оны 4-р улиралд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан 3-р ээлжийн орон сууц нь 2026 онд ашиглалтанд орох гэж байгаа, 2019 оны 4-р улиралд ашиглалтанд оруул төлөвлөж байсан 4-р ээлжийн орон сууц нь хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгч гэрээний дагуу орох ёстой орон сууцандаа орж чадах эсэх нь Баянзүрх дүүргийн Засаг дарга 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А/1009 дугаартай илт хууль бус захиргааны акттай шууд холбоотой тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр бусад иргэдийн хамт дараахь байгууллага, албан тушаалтанд дахин хандсан болно.

1. 2025.05.05-нд төсөл хэрэгжүүлэгч Ж ХХК төсөл хариуцсан ажилтан Алимаатай уулзахад одоо наад асуудал чинь манай Компанид хамаагүй, дүүрэг, хорооны Засаг даргатайгаа уулз гэж хариу өгсөн. Хариуг албан бичгээр авъя гэтэл өгөөгүй.

2. 2025.06.05-нд Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн орон сууцны бодлогын газарт 11-11 төвөөр дамжуулж гомдол гаргасан. Нийслэлийн орон сууцны бодлогын газраас Ж ХХК-нд 2025.06.24-ний өдөр иргэдтэй уулзалт зохион байгуулж асуудлыг шийдвэрлэн албан бичгээр 2025 оны 06-р сарын 27-ны өдрийн дотор хариу ирүүлнэ үү гэсэн 3/913 тоот албан бичиг хүргүүлсэн. Ж ХХК-иас Нийслэлийн орон сууцны бодлогын газрыг албан бичигт түүгээрээ хариу өгсөн байх бөгөөд уг бичигт бидэнтэй гэрээгээр тохиролцож байсан 1, 2 дугаар ээлжийн орон сууцыг 2024 онд ашиглалтанд оруулсан, бидний эзэмшиж байсан газрын зураг төслийг бидэнд мэдэгдэлгүй өөрчилсөн болохыг мэдсэн,

3. Холбогдох баримт бичгийг хавсарган дахин 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэр бүхий 21 иргэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А/1009 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно. гэж заасны дагуу хамтран нэхэмжлэл гаргасан. Шүүгч 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/Ш332025/5343 дугаартай захирамжаар 1. Нэхэмжлэлийг шаардлагын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох хэсгийн тухайд ...урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй. гэж 2. Нэхэмжлэлийн шаардлагын Ж ХХК-д холбогдох хэсгийн тухайд ...хувийн эрх зүйн харилцааны хүрээнд аливаа эрх зүйн этгээдтэй байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргааныг захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна. гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлж Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны бодлогын газраар бус Нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлэхээр 2025.08.25-нд Нийслэлийн Засаг даргад нэр бүхий 21 иргэний нэрийн өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч би иргэдийн нэрсийг нэг бүрчлэн бичиж итгэмжлэлийг хавсарган гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 08 дугаар сарын 27-нд Танаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Ула хотын Захирагчид ирүүлсэн гомдлыг судлаж үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/1009 захирамжийн хавсралтанд иргэн таны нэр байхгүй байсан тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хүсэлтэнд дурдсан асуудлыг тодорхой болгож, холбогдох баримтыг хавсарган дахин хүсэлт гаргах боломжтой." гэж хариу өгсөн

5. Дахин 2025.09.03-нд Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны бодлогын газраас 2025.09.08-ны өдөр 3/1387 тоот албан бичгээр гурван талт гэрээ байгуулах эрхтэй гэсэн хариу ирүүлсэн.

6. Хэдийгээр нэхэмжлэгчийн эрхийг хүлээн зөвшөөрсөн хариу гэж үзэж болох хэдий ч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж хүчин төгөлдөр байгаа тул гурван талт гэрээ хийх боломжгүй тул шүүгчийн 128/Ш332025/5343 дугаарт захирамжаар 1. Нэхэмжлэлийг шаардлагын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох хэсгийн тухайд ...урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй. гэсэн татгалзлыг арилгаж, 2. Нэхэмжлэлийн шаардлагын Ж ХХК-д холбогдох хэсгийн тухайд ...хувийн эрх зүйн харилцааны хүрээнд аливаа эрх зүйн этгээдтэй байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргааныг захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна гэсний дагуу Ж ХХК-нд холбогдох хэсгийн хасч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Шүүгч 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/132025/6282 дугаар захирамжаар ... С.А*******, Н.М*******, О.О*******, С.Э******* нарт маргаж 6 газрын өвтэй холбоотой өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх нь тодорхойгүй, мөн Ж.Энхжаргалын тухайд хуульд заасан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрх зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж буй нь тус тус ойлгомжгүй. Түүнчлэн ... нэхэмжлэгч нар нь тухайн газар эзэмших эрхийн асуудлаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандсан эсэх тодорхойгүй... бүрдүүлбэр хангуулах нь зүйтэй г үзэж бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон. Захиргааны хэргийн анхан шат шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд 2025 оны 10-р сарын 05-нд гомдол гаргасан ба бүрдүүлбэр хангуулах хугацаанд хариу ирээгүй тул шүүгч 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 128/Ш32025/6673 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Нийслэлийн газрын эрхийн маргаан туслах зөвлөлөөс 2025.10.23-ны өдрийн 05-02/6851 тоот албан бичгээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна гэж хариу ирүүлсэн.

7. Уг хариуг үндэслэн дахин Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгч 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/Ш32025/7620 захирамжаар бүрдүүлбэр хангах хугацаа тогтоож 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 128/Ш32025/8237 захирамжаар 1.... нар тус бүр өмнө нь шүүхэд хандаж байсан. 2. ...нэхэмжлэгч тус бүр тусдаа нэгж талбар бүхий газар эзэмшиж байсан. 3. ...иргэн бүрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол өөр, өөр гэж... 4.... нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа нь дахин ирсэн нэхэмжлэл гэж үзэхээр байх тул .... хэмээн нэхэмжлэлийг буцаасан болно.

8. Ийнхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 0755 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Хэрэг, нэхэмжлэл гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам-ын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж, нэхэмжлэлийг бичгээр гаргаж, түүнчлэн нэхэмжлэлийг шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлох холбогдох баримтыг хавсар дахин хүргүүлж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл: Дээрх үйл баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаартай захирамж илт хууль бус болох нь дараахь үндэслэлээр тогтоогдоно. Үүнд:

1. Сонсох ажиллагаа явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. 32.1.Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно. гэж тус тус хуульчилсан. Гэтэл эдгээр заалтуудыг зөрчиж захиргааны акт гаргаж нэхэмжлэгч тайлбар, санал гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

2. Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг зөрчсөн. Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны дагуу тухайн байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа явагдаж, тухайн байршил дахь газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэдгийг дүүргийн Засаг дарга мэдэж байсан бөгөөд иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.4-т шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх; гэх заалтыг зөрчсөн.

3. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, Захирамжийн захирамжлах хэсэгт иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлдээ Газрын тухай хуулийн 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтуудыг үндэслэсэн боловч 45 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход хүргэсэн зөрчлийг захирамжийн 1 дэх заалтанд дурдахдаа ...газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй хавсралтанд дурьдсан 45 (дөчин тав) иргэний 18967 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосугай гэж тодорхой зааснаас үзвэл хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт Нийслэлээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдахаар болж орон сууцжуулах болсон тул дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарч газрын иргэний ахуйн буй гэр бүлийн хэрэгцээний зориулалт нь дахин төлөвлөлтийн барилгажуулах зориулалттай болж өөрчлөгдсөн тул Маргаан бүхий газар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбай болох нь одоо ч хүчин төгөлдөр хэвээрээ байгаа учраас нэхэмжлэгч эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь нэхэмжлэгчээс хамаарах шалтгаан биш бөгөөд Нийслэл болон төсөл хэрэгжүүлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилгажуулах ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргах нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1.хуульд үндэслэх;, 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;, 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;, 60.1.4. шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх; гэх заалтуудыг зөрчсөн нь мөн хуулийн 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлтэй тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн Д.Б, Ё.Г нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, одоогийн Баянзүрх дүүргийн 37 дугаар хороонд газар эзэмших эрхтэй байсан. Тэдний газар эзэмшиж байх хугацаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэрэгжүүлэх газар болгон зарласан. Ингэж зарласны дагуу Ж ******* ХХК тус газар дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэх хүсэл сонирхлоо илэрхийлж, иргэдээс тухайн төслийг дэмжих эсэх талаар саналыг нь авсан. Нэхэмжлэгч нар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг болон уг компанийн төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, хоёр талт гэрээ байгуулсан.

Ингэж хоёр талт гэрээ байгуулснаас хойш газар эзэмших эрхийн гэрчилгээгээ нэг удаа сунгуулсан байна. Харин 2022 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон захирамж гарсан. Уг захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр гарсан байна. Бидний үзэж байгаагаар зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх нь буруу бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа. Учир нь төр өөрөө гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг явуулж, иргэдэд санал тавьж, нэхэмжлэгч нар сайн дураараа зөвшөөрсөн. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтөд өөрсдийн эзэмшлийн газрыг хувь нийлүүлэн оруулахаар болсон. Ж ******* ХХК 75-аас дээш хувийн мэргэжлийн үнэлгээ авсны үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга тухайн компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх төсөл хэрэгжүүлэгчээр 2015 онд сонгон шалгаруулж баталгаажуулсан байна. Хоёр талт гэрээтэй байсан тул нэхэмжлэгч нар төсөл хэрэгжихийг хүлээж байх хугацаандаа 2022 онд уг шийдвэр гарсан. Зориулалтын дагуу ашиглаагүй гэдэгт хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхэд хандвал байсан гэж үзэж байна.

Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар гэдэг нь тухайн байршилд байгаа бүх өрх гэрээ, газраа чөлөөлж, төр, төсөл хэрэгжүүлэгч хоёр хамтран төслийг хэрэгжүүлдэг бөгөөд ингэснээр газрын эзэмшигч, өмчлөгч иргэдийн амьдрал ахуйг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой. Энэ зорилгын хүрээнд ажиллаж, хувь нийлүүлсэн тул тухайн газар дээр өөр бүтээн байгуулалт, ажил хийх боломжгүй болсон. Хэрэв хоёр талын гэрээгээ дагаж мөрдөхгүйгээр гэрээгээ зөрчиж, дахин ашиг олох зорилгоор газар дээрээ хашаа барих, орон сууц сайжруулах гэх мэт үйлдэл хийвэл гэрээний нөхцөлийг зөрчих болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан газрыг эхлээд эзэмшигч, өмчлөгч иргэд сайн дураар чөлөөлдөг бөгөөд ингээгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч болон төслийг санаачлагч төр өөрөө шүүхэд гомдол гаргаж, газрыг албадан чөлөөлүүлэх эрх зүйн зохицуулалттай. Иймд сайн дураараа зөвшөөрсөн тул тухайн газраа төсөл хэрэгжихийг хүлээж байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн.

Төрөөс өөрөө санаачилж хэрэгжүүлсэн ажил, түүнийг дэмжсэн иргэдийн хүсэл зориг хоёр нийлж хүндэтгэн үзэх шалтгаан болсон тул тухайн газрыг ашиглаагүй гэдэг нь ашиглалтын зориулалтыг гэр хорооллын дахин төлөвлөлт болгон өөрчилсний үр дагавар. Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдэг дүгнэлт нь мөн сонсох ажиллагааг зохих ёсоор явуулаагүй бөгөөд иргэнийг газартай болгох гэсэн хуулийн зорилгыг зөрчсөн. Иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт сайн ажил гэдгийг уриалж, итгэл төрүүлж явж байсан хойно гэнэт зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн шалтгаанаар газар эзэмшигчдийн эрхийг хүчингүй болгосон нь өөрөө илт хууль бус байна.

Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл гурван шалгуураас бүрддэг: нэгд, хүндэтгэн үзэх шалтгаангүй байх; хоёрт, газраа гэр ахуйн зориулалтаар ашигласны дараа биш байх; гуравт, хоёр жил дараалан ашиглаагүй байх. Эдгээрээс хамгийн эхний шаардлагыг ч зохих ёсоор нягтлан шалгаагүй, мэдсээр байж зориудаар хууль бус шийдвэр гаргасан. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу энэ хуулийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд л дүүргийн Засаг дарга эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргах эрхтэй байдаг бол уг тохиолдолд эхний шаардлагыг хангаагүй захирамж гаргасан нь илт хууль бус байна. Тиймээс маргаан бүхий захирамжийг хууль бус болохыг тогтоож өгнө үү.

...Ж ******* ХХК-тай холбоотой асуудлын хувьд бид төрийн байгууллагад хандаж хүсэлт гаргасан. Шүүх хуралдаан дээр хоёр талт гэрээ байхгүй байна гэсэн асуудал яригдаж байгаа тул бидэнд хоёр талт гэрээ болон саналаа өгсөн баримтуудыг нэгтгэн ирүүлсэн. Нэхэмжлэгчид нар өөрсдөө нягталж үзсэн ба хоёр талт гэрээ байгаа гэдэг нь тогтоогдсон. Нийслэлийн Засаг дарга болон Орон сууцны бодлогын газраас хүсэлт гаргасны дагуу нийт 22 иргэний дунд Д.Б, Ё.Г хоёулаа байгаа. Нийслэлийн Орон сууцны бодлогын газраас Д.Бд холбогдох хоёр талт гэрээ гарч ирсэн байна. Харин Ё.Гын хоёр талт гэрээ өөрт нь байхгүй бөгөөд удаан хугацаа өнгөрсөн тул үрэгдүүлсэн байх магадлалтай. Гэвч шүүхэд гаргасан нотлох баримт дотор төрийн байгууллага өөрөө баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар байгаа бөгөөд уг даалгаварт Ж ******* ХХК-тай гэрээ байгуулсан айлуудын бүртгэл, тэдгээрийн газрын зураг дээр гэрээний дугаар тэмдэглэсэн байдаг. Тухайн зураг дээр Ё.Г хоёр талт гэрээ байгуулсан гэдгийг нотолсон баримт байна. Энэ бол төрийн байгууллагын өөрийнх нь гаргасан нотлох баримт тул хоёр талт гэрээ байгуулаагүй гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Дээрээс нь 1009 дугаар захирамжид дурдсан цорын ганц хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан, өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэл. Уг захирамжид тухайн газар нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Ула төмөр зам нийгэмлэгийн эзэмшлийн газар, эсхүл үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэдэг үндэслэлийг ашигласан ямар ч заалт байхгүй. Зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг заалт л дурдагдсан байна гэв.

4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Тус маргаан бүхий газартай холбоотой Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Газар зохион байгуулалтын алба-наас ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01-06/1932 дугаар Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Ула төмөр зам-аас ирүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10/1612 дугаар Хамтран ажиллах тухай албан бичиг тус тус ирүүлсэн билээ.

Албан бичигт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Ула төмөр зам-ын т шугамыг тавих ба ашиглахын тулд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн тавдугаар зүйлийн б-д... т бүх шугамын дагуу 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ... гэж, ...дээр дурдсан зурвас газруудаас гадна техникийн байшин барилга (үүний дотор цахилгаан станц, гидростанц) ба тэдгээрт туслах чанарын байруудыг босгох, түүнчлэн төмөр замыг барихад ба түүнийг цаашид ашиглах явдалд хэрэглэгдэх хэмжээний барилгын материал /үүний дотор мод/ бэлтгэхэд зориулагдах хэсэг газруудыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ... хэмээн тогтоож өгсөн байдлыг тодорхойлсон байдаг.

Мөн Ула хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа т зурвас газрын хэмжээ, хил зааг тогтоох асуудлыг шийдэгдтэл шинээр газар олгох асуудлыг зогсоох, Ула хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа т зурвас газарт газар олгосон нэгж талбаруудын судалгааг нягтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгох тус тус чиглэл өгсөн байдаг.

Тус чиглэлийн хүрээнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан нөхцөл байдал тус тус тогтоогдсон нэгж талбаруудыг нягтлан хүчингүй болгосон.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны А/1009 дугаар маргаан бүхий захирамж гарахад хэд хэдэн шалтгаан байсан. Нэг дэх шалтгаан нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №01/619-32 дугаартай, чиглэл өгөх тухай албан бичиг иргэдэд ирүүлсэн. Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн Ула төмөр зам нийгэмлэгээс 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №10/1612 дугаартай хамтран ажиллах тухай албан бичгээр гишүүдэд санал ирүүлсэн. Уг албан бичигт Монгол-Оросын хувь нийлүүлсэн Ула төмөр зам нийгэмлэгийн эзэмшилд байх ёстой газруудад цаашид нэмж газар олгохгүй байх, хэрэв газар олгосон тохиолдолд тухайн нэгж талбаруудыг судлан холбогдох заалтын дагуу хүчингүй болгох тухай агуулга орсон байсан.

Эдгээр албан бичгүүдийн эх сурвалжийг судалж үзвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нийслэлд чиглэл өгсөн бөгөөд үүнээс үүдэн нийслэлээс дүүргийн Засаг даргад чиглэл хүргүүлсэн байна. Яг эдгээр албан бичигт үндэслэн дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн нэгж талбаруудад судалгаа хийж нягтлан үзсэн. Судалгааны үр дүнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдсон.

Гэвч эдгээр иргэд тухайн газартаа өмнө нь огт амьдарч байгаагүй бөгөөд гэрээ байгуулсан гэдэг ч хавтаст хэрэгт тухайн гэрээ байхгүй. Мөн Ж ******* ХХК буюу төсөл хэрэгжүүлэгч компаниас өөрсдөө эдгээр иргэдтэй гэрээ байгуулаагүй гэдгээ удаа дараа тайлбарласан. Тиймээс үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй. Газар зохион байгуулалтын алба яагаад эдгээр иргэдийг 40.1.6-аар хүчингүй болгосон бэ гэвэл тухайн үед төсөл хэрэгжүүлж, дахин төлөвлөлтөд орсон бусад иргэд өөрсдөө газрын албанд очиж, компанид газар эзэмших эрхээ шилжүүлж, газраа чөлөөлсөн гэдгээ мэдэгддэг журамтай. Харин эдгээр иргэд нэг ч удаа ийм байдлаар мэдэгдээгүй, тэдэнтэй гэрээ байгуулсан баримт ч тогтоогдоогүй.

Иймд захиргааны байгууллагын үзэж байгаагаар эдгээр иргэд болон төсөл хэрэгжүүлэгч компанийн хооронд газрын солилцоо явагдаагүй гэдгийг харгалзан, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу тухайн газрыг ашиглаагүй гэж дүгнэн, эрхийг хүчингүй болгосон захирамж гаргасан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс дурдаж буй, тухайн этгээдийн нэр программ дээр гараагүй нь хууль бус гэдэгтэй холбоотой үндэслэл нь энэ хэргийн үндэслэлд хамааралгүй гэж үзэж байна.

...Нэхэмжлэгчийн зүгээс хоёр талт гэрээ гарч ирсэн гэдгийг ярьж, Д.Бгийн хувьд дүгнэлт гарсан гэж байна. Гэхдээ хоёр талт гэрээний заалтад тодорхой заасан нөхцөл зөрчигдсөн байдаг. Учир нь уг гэрээ гурван талт гэрээ байгуулснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд төлөөллийг зарлуулдаг. Иргэн Д.Б зөвхөн төсөл хэрэгжүүлэгч компанитай хийсэн гэрээ нь гурван талт гэрээг байгуулах эхний шат буюу түр гэрээ байх ёстой бол уг гурван талт гэрээ байгуулагдсанаар хоёр талт гэрээ хүчин төгөлдөр болдог. Ё.Гын гэрээний талаар нэхэмжлэгч тал тайлбар өгсөн боловч энэ нь хууль зөрчсөн гэдгийг үндэслэн тайлбарлах оновчтой тайлбар биш.

Тухайн талаар төрийн байгууллага өөрөө үрэгдүүлсэн байна гэдэг тайлбарыг хүлээн зөвшөөрч болох боловч эсрэг талын өөрийн үзэл бодлоор бодож байна гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй. Хоёрдугаарт, захиргааны акт гаргахдаа зөвхөн албан бичгийн хүрээнд бус хуульд заасан үндэслэлээр гаргах ёстой. Албан бичгүүдэд дурдсан гол шалтгаан бол энэ. Гэхдээ бид эдгээр албан бичигт тулгуурлан нягтлан судалж, судалгааны үндсэн дээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл тогтоогдсон тул захиргааны актыг уг үндэслэлээр гаргасан гэдгийг тайлбарласан. Нэхэмжлэгчийн зүгээс дурдаж буй, зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг үндэслэн гаргасан гэдгийг бид үгүйсгэдэггүй гэв.

5. Гуравдагч этгээд Ж******* ******* ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/602 дугаар захирамжаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ГХДТ-2014/2 Багцын 26.3 га, Б хэсэгчлэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Ж ******* ХХК-ыг шалгаруулсныг батламжилж өнөөдрийн байдлаар төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байна.

Албан ёсоор төсөл хэрэгжүүлэгчээр ажиллахаас өмнө Ж ******* ХХК-д Ч******* ТББ-иас Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны байршилд дахин төлөвлөлт хэрэгжүүлэх санал тавьсны дагуу манай байгууллагын холбогдох ажилтнууд тус хорооны хэсэгт судалгаа хийж, иргэдтэй уулзалт хийж, төслийг Ж ******* ХХК хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа эсэхийг тодруулж, танилцуулан ажиллаж байсан бөгөөд 2015 онд зөвхөн Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр ажиллахаар батламжилснаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны байршилд төслийн хүрээнд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Төсөл хэрэгжүүлэхэд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулна гэж заасны дагуу иргэдтэй гурван талт гэрээг байгуулж улмаар гэрээний үүргийг хангуулж ажиллаж байгаа боловч нэхэмжлэгч Ё.Г, Д.Б нартай гэрээг байгуулаагүй, хуулийн дагуу аливаа байдлаар эрх, үүрэг хүлээгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжаар Газрын тухай хуулийн холбогдох хуулийн заалтыг үндэслэж нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон асуудалд Ж ******* ХХК нь хамааралгүй төдийгүй цаашид уг хэргийн шүүх хуралд гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлээд, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

2. Нэхэмжлэгч Ё.Г, Д.Б нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/1009 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, Ж******* ******* ХХК-тай гэрээ байгуулаад дахин төлөвлөлтөнд орохоор хүлээгдэж байгаа нөхцөл байдлыг захиргаа шалгаж тогтоогоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж тайлбарласан.

3. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/1009 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн...40.1.6, 60 дугаар зүйлийн 60.1...заалтыг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

4. Хэрэгт авагдсан баримтуудаар:

4.1. Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай захирамжаар Дын Бд Т тоотод 423 м.кв газрыг, Ён Гт Т тоотод 409 м.кв газрыг тус тус иргэний ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, улмаар 2020 оны 07 дугаар 08-ны өдрийн А/325 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаар нэхэмжлэгч нарын дээрх газрын эзэмших эрхийн хугацааг тус тус 15 жилийн хугацаагаар сунгаж тус тус шийдвэрлэсэн,

4.2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 09 дүгээр хуралдаанаар шийдвэрлэсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/602 дугаар Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай захирамжаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр ГХДТ-2014/2 багцын 26.3 га, Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Ж ******* ХХК-ийг шалгарсныг батламжилсан,

4.3. Улмаар нэхэмжлэгч Ё.Г Ж******* ******* ХХК-тай ГХДТ-, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд төлөвлөж буй Ш******* цогцолборын байраар эзэмшил газраа сольж...хувь нийлүүлэхээр, нэхэмжлэгч Д.Б Ж******* ******* ХХК-тай ГХДТ- дугаартай гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд төлөвлөж буй Ш******* цогцолборын 4-р ээлжийн А-4 орон сууцны барилгын төслийн 11 давхарт 1 өрөө 28 м.кв, 11 давхарт 1 өрөө 40.51 м.кв 2/хоёр/ байраар эзэмшил газраа сольж...хувь нийлүүлэхээр тус тус тохиролцсон болох нь тус тус тогтоогдов.

5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно,...40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж, Захиргааны ерөнхий хуулийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж тус тус заасан.

6. Хэрэгт цугларсан баримтууд болон дээрхи хуулийн зохицуулалтаас үзэхэд захиргаа нэхэмжлэгч нарыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж дүгнэн улмаар Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг хэрэглэх тохиолдолд нэхэмжлэгч нь тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тогтоосны дараа энэ үндэслэлээр захиргааны акт гаргах учиртай.

7. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахын өмнө тухайн шийдвэрийг гаргах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийж, энэ талын нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах үүрэгтэй атал энэ үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч нар газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх бодит нөхцөл байдлыг захиргаа тогтоогоогүй гэж үзэхээр байна. Учир нь:

8. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ж ******* ХХК нь нэхэмжлэгч нарын эзэмших эрх бүхий газар болох Баянзүрх дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт нийт 26.3 га газарт дахин төлөвлөлт хэрэгжүүлэхээр шалгарсныг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/602 дугаар захирамжаар батламжилснаар тус Ж******* ******* ХХК-тай ГХДТ- дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-г нэхэмжлэгч Д.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ы өдөр байгуулсан, уг гэрээний 2.2.1-д ...газраа 11 давхарт 1 өрөө 28 м.кв, 11 давхарт 1 өрөө 40.51 м.кв орон сууцаар солих-оор тохиролцсон, уг гэрээ хүчин төгөлдөр байгаа нь тогтоогдсон, харин Ё.Гын тухайд ГХДТ- дугаар гэрээ нь хэрэгт авагдаагүй боловч Ж******* ******* ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох 2 дугаар хавтаст хэргийн 200-202 дугаар хуудсанд авагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 4 дүгээр ээлжийн Б хэсэгчилсэн талбайн барилгажилтын төсөл-Газар чөлөөлөлтийн схем, Барилгажих талбайн ээлжийн хуваарилалт, Одоогийн байдлын газар чөлөөлт гэх зургуудад ТЗ №165 гэж зааснаар нотлогдож байх ба үүнийг үгүйсгэсэн баримтыг хариуцагч захиргааны байгууллага шүүхэд гаргаж ирүүлээгүй болно.

9. Түүнчлэн Ж******* ******* ХХК-ийн хэрэгжүүлж буй Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нь нийт 26.3 га газрыг хамарсан, уг газрын байршилд нэхэмжлэгч нарын газар бүхэлдээ багтаж байгаа нь тогтоогдсон, хариуцагч энэ үйл баримттай маргаагүй.

10. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нарыг тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзэх боломжгүй, энэ нөхцөл байдал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүй байхад хариуцагч захиргааны байгууллагаас тухайн үндэслэлээр нэхэмжлэгч нарт сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх дүгнэв.

11. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлд хамаарч байх тул тухайн захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй.

12. Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2025/0064 дүгээр тогтоолд ...21.Тиймээс гэр бүлийн хамтын хэрэгцээ болон үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших нөхцөл, болзол тус тусдаа дэглэмтэй бөгөөд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж буй этгээд газрыг хууль, гэрээнд заасан нөхцөлөөр буюу барилга байгууламж барих зэргээр зориулалтынх нь дагуу ашигтай чанарыг нь гаргаж, эзэмших учиртай, харин гэр бүлийн хэрэгцээний газарт ийм ижил нөхцөлийг шаардах боломжгүй. 22.Тодруулбал, иргэн, аж ахуй нэгжид үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн газрыг ашиглах, үйл ажиллагаа явуулахад тавигдах шаардлага нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшихэд тавигдах шаардлагаас нөхцөл, болзлын хувьд ялгаатай,...иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалт нь тэд амьдрал, санхүүгийн нөөц боломжид үндэслэн уг газраа өөрийн мэдэлд байлгаж эзэмших боломжийг олгосон агуулгатай. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар иргэн, аж ахуй нэгжид олгосон газарт тавигдах нөхцөл шаардлагыг гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газарт адилтгахгүй байх нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн зохицуулалтын агуулга, зарчимд нийцнэ...хариуцагч Засаг дарга уг хуулийн дээрх зорилго, зохицуулалтыг үл харгалзан нэхэмжлэгч иргэнийг гэр бүлийн хэрэгцээний газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй хэмээн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёсыг хангах зарчимтай зөрчилдөхийн зэрэгцээ иргэдийн газар эзэмших эрхийг дэмжих, түүний хэрэгжих нөхцөлийг баталгаажуулах хуулийн зорилгод нийцэхгүй дүгнэсэн, уг тогтоол хууль хэрэглээний хувьд жишиг тогтоосныг дурдах нь зүйтэй.

13. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Нийслэлийн засаг даргад чиглэл өгснөөр энэ үйл ажиллагааг явуулсан гэж тайлбарласан ба Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Нийслэлийн засаг даргад хүргүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/61 дугаар албан бичигт ...Ула хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа т зурвас газрын хэмжээ, хил зааг тогтоох асуудлыг шийдэгдтэл шинээр газар олгох асуудлыг зогсоox, 2. Ула хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа т зурвас газарт хууль бусаар газар олгосон шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу хүчингүй болгох, 3. Ула хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа т зурвас газрын хэмжээ, хил зааг тогтоох асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлж, үр дүнгийн нь Засгийн газарт танилцуулах чиглэл баримталж ажиллана уу гэж дурдсанаас үзвэл тухайн албан бичиг нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болохооргүй байгааг дурдах нь зүйтэй.

14. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

15. Шүүх хуралдааны ирцийн тухайд гуравдагч этгээд Ж******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг нар шүүх хуралдаанд гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д Энэ хуулийн 22.1-д заасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана гэж заасантай нийцсэн тул гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.Г, Д.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/1009 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Ё.Г, Д.Б нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас тус тус улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН