Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2026/0734

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******а ХХК /РД:/,

Хариуцагч: Улсын Нэгдүгээр төв эмнэлэг,

Хариуцагч: УНТЭ/2026 дугаартай тендерийн Үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд: М ХХК /РД:/ нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө, Б.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, Ц.А, Б.О*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******а ХХК-иас Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, УНТЭ/2026 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлгээс зарласан Онцлог тусламж, үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах УНТЭ/2026 дугаартай тендерийн 17 дугаар багцын хариуг хүчингүй болгуулж, дахин сонгон шалгаруулалт явуулахыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт даалгах, М ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэрэгт авагдсан баримтууд:

2.1. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдийн А/99 дүгээр Онцлог тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай тушаалаар тендерийн үнэлгээний хороог байгуулж, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/291 дүгээр тушаалаар тус бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ.

2.2. Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 47 багц бүхий тендерийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 10 цаг 30 минутад нээхээр зарласан.

2.3. Тус тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн санал баримтад Багц 17. *******-2 /Брэнд багц/-д нийт 2 компани оролцсон байгаа буюу М ХХК - 556,875,000, *******а ХХК 490,680,000 гэж тэмдэглэсэн байна.

2.4. 2026 оны Онцлог тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн УНТЭ/2026******* дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/-д Хэлэлцэх асуудал: Багц 17. *******-2 /Брэнд гарц/ Босго үнэ 672,705,000 төгрөг. 17-р багцад дараах компаниуд санал ирүүлсэн байна.

М ХХК - 556,875,000 төгрөг, ******* ХХК - 490,680,000 төгрөг... Шийдвэрлэсэн нь: ******* ХХК-ний тендерийг Чанар ба үнэлгээний хосолмол үнэлгээний шалгуурын дагуу үнэлж онооны дарааллаар эрэмбэлэхэд хамгийн өндөр оноотой тендерээс бага оноотой байгаа тул шалгараагүй болохыг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсгийг үндэслэн тендерээс татгалзсан шийдвэр гаргах, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасны дагуу мэдэгдэх.

М ХХК-ий тендер Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасны дагуу үнэлж хамгийн сайн тендер-ээр шалгаруулан мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг Захиалагчид өгөх гэж шийдвэрлэжээ.

2.5. Үүний дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн УНТЭ/2026/02 дугаар мэдэгдлээр М ХХК-нд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн 2026 оны Онцлог тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж худалдан авах УНТЭ/2026 дугаартай тендерийн 2, 5, 11, 14, 15, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 25, 34 дугаар багцуудад танай байгууллагаас тендер ирүүлсэн байна. УНТЭ-ийн Ерөнхий захирлын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хорооноос ирүүлсэн Зөвлөмжийг үндэслэн дараах шийдвэрийг гаргасан болохыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасны дагуу мэдэгдэж байна. Үүнд: ...Багц 17. *******-2 /Брэнд багц/ - М ХХК-ний тендерийг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасны дагуу үнэлж хамгийн сайн тендер-ээр шалгаруулан мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгож байна...Нийт: 4,375,185,390 (Дөрвөн тэр бум гурван зуун далан таван сая нэг зуун наян таван мянга гурван зуун ерэн) төгрөгийн бараа нийлүүлэх гэрээ байгуулах эрх олгож байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дахь заалтын дагуу гүйцэтгэлийн баталгааг байршуулна уу гэж,

2.6. Мөн өдрийн УНТЭ/2026-01 дугаар мэдэгдлээр *******а ХХК-нд ...*******а ХХК-ний тендерийг Чанар ба үнэлгээний хосолмол шалгуурын дагуу үнэлж онооны дарааллаар эрэмбэлэхэд хамгийн өндөр оноотой тендерээс бага оноотой байгаа тул Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д дахь хэсэгт заасан Шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендерээр шалгараагүй шийдвэр гаргасан. Тус багцад М ХХК-ийн тендер Хамгийн сайн тендерээр шалгарсан бөгөөд 556,875,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулах эрх олгосон гэж тус тус мэдэгджээ.

2.7. Үүнд нэхэмжлэгчээс гомдол гаргасан байх бөгөөд гомдлыг Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/3859 дүгээр Гомдол хянасан тухай албан бичгээр ... 1.Тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 25.4-т Оролцогч хуулийн 22.5-д заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг ил болгохгүйгээр илгээх бол хуулийн 22.6.3-т заасан мэдэгдлийг V бүлгийн маягт 6-ын дагуу нууцлахгүйгээр ирүүлнэ гэж, 25.5-д Хуулийн 22.6-д заасан баримт бичиг, мэдээллийг заавал ил болгож илгээх ба ТШЗ-ны 25.4-т заасан нь тус баримт бичгүүдэд хамаарахгүй.

Захиалагч тухайн тендер шалгаруулалтад нэмэлтээр ил болгох баримт бичгийг Өгөгдлийн хүснэгтэд заах ба уг баримт бичиг хүний эмзэг мэдээлэл хамаарах бол мэдээллийн эзний зөвшөөрлийг авсны үндсэн дээр тендер илгээнэ гэж, өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 25.5-д Оролцогчдод ил болох баримт бичгийн жагсаалт: 1. Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл, 2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, 3. Санал болгосон барааг нийлүүлэх боломжтой болохыг нотлох баримт, 4. Үйлдвэрлэгчийн гэрээ /Хугацаа хүчин төгөлдөр байх/, 5. Итгэмжлэл /Хугацаа хүчин төгөлдөр байх, 6. Санхүүгийн аудитлагдсан тайлан болон хүний нөөцийн мэдээллээс бусад материалыг нууцлахгүй ирүүлэх, 7. Эмнэлгийн хэрэгслийн бар кодыг зайлшгүй хавсарган ирүүлэх. гэж тус тус заасан байна. М ХХК-ийн тендерт ирүүлсэн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 724 тоот мэдэгдэлд байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон холбогдох тендер шалгаруулалтын маягтууд, мэдэгдлүүдийг нууцлахгүй хүргүүлж байна.

Бусад нотлох бичиг баримтыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Байгууллагын нууцын тухай хуулийн 3.2-т заасны дагуу нууцалсан болно. гэж, 6 дугаар маягт буюу нууцалсан баримт бичиг, мэдээллийн жагсаалтад боловсон хүчний мэдээллийг нууцлахаар заасан байна.

Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээс үзэхэд М ХХК нь тендерт нийт 13 файл ирүүлсэн байх бөгөөд эм, анализ, бүртгэлийн гэрчилгээ, гэрээнүүд, лиценз, чанарын мэдээлэл, санхүүгийн чадавхи зэрэг хэсгийг нууцлахгүйгээр ирүүлсэн байна.

Харин тус компани нь хүний нөөцийн талаарх мэдээлэл, материалыг нууцалж ирүүлсэн байна. Хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт Оролцогч хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг энэ хуулийн 29.2-т зааснаар ил болгохгүйгээр илгээнэ гэж заасан ба М ХХК тендерт хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад мэдээллийг нууцалж ирүүлсэн байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

2. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-д Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэх эсэх: [Тийм] Нийлүүлэх барааны хувьд үйлдвэрлэгч, гэрээт борлуулагчийн гэрээ /хүчин төгөлдөр/, итгэмжлэл, эрх бүхий байгууллагаас олгосон барааны импортын лиценз, гарал үүслийн гэрчилгээ, барааны ISO. GMP гэрчилгээ гэж заасан байна.

М ХХК-ийн тендерт Эм.pdf файлд санал болгож буй эмийн техникийн тодорхойлолт болон үнийн задаргааг оруулсан байх боловч Бүртгэлийн гэрчилгээ.pdf файлд ирүүлсэн эмийн бүртгэлийн гэрчилгээтэй тулгахад санал болгож буй 3 эм буюу Ленватиниб, Такролимус /Програф/, Такролимус /Програф/- ын бүртгэлийн гэрчилгээг ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн УНТЭ/2026/02 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна.

Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье гэж шийдвэрлэсэн байна.

2.8. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн өргөтгөсөн хурлын тэмдэглэлд Хэлэлцэх асуудал: Онцлог тусламж үйлчилгээний эм эмнэлгийн хэрэгсэл урвалж худалдан авах 2026 дугаартай тендер 17-р багцын тендер шалгаруулалтад гарсан гомдлыг Сангийн яам хянан үзсэн тухай албан бичигтэй танилцаж, уг албан бичигт тусгагдсан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэх, Шийдвэрлэсэн нь:

1. Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/3859 дугаартай гомдлыг хянан шийдвэрлэсэн албан бичигтэй танилцаж, уг шийдвэрт дурдсан асуудлуудыг тендерийн баримт бичиг болон холбогдох хууль, журмын хүрээнд дахин хянан үзэв.

2. 17 дугаар багцын тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн материалд ТШЗ 20.1, ТШЗ 25.5 болон тендерийн баримт бичигт заасан техникийн, эрх зүйн болон бусад шаардлагуудыг хангасан гэж үнэлэв.

3. Гомдолд дурдсан ленватиниб, такролимус /Програф/ эмүүд нь тухайн 17 дугаар багцад хамаарахгүй ба тухайн багцад санал болгосон Авастин эмийн бүртгэлийн мэдээллийг licemed.mn сайтаас шалгахад Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй байгаа тул эмийн бүртгэлийн гэрчилгээтэй холбоотой шаардлагыг хангасан гэж үзэв.

4. Иймд оролцогчдын ирүүлсэн тендерийн материал нь шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзэж, 17 дугаар багцын тендер шалгаруулалтын дараагийн шатны үнэлгээг үргэлжлүүлэн хийхээр шийдвэрлэв гэжээ.

2.9. 2026 оны Онцлог тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн УНТЭ/2026******* дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/-д Хэлэлцэх асуудал: Онцлог тусламж үйлчилгээний эм эмнэлгийн хэрэгсэл урвалж худалдан авах 2026 дугаартай тендерийн Багц 17 д *******а ХХК Сангийн яаманд гомдол гаргасан. Тус гомдлыг сангийн яам хянаж 2026.04.23-ны өдрийн 03/3859 тоот албан бичгийг ирүүлсэн байна, Шийдвэрлэсэн нь: *******а ХХК-ний тендерийг Чанар ба үнэлгээний хосолмол үнэлгээний шалгуурын дагуу үнэлж онооны дарааллаар эрэмбэлэхэд хамгийн өндөр оноотой тендерээс бага оноотой байгаа тул шалгараагүй болохыг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсгийг үндэслэн тендерээс татгалзсан шийдвэр гаргах, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасны дагуу мэдэгдэх. М ХХК-ий тендер Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасны дагуу үнэлж "хамгийн сайн" тендер"-ээр шалгаруулан мен хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг Захиалагчид өгөх гэж шийдвэрлэжээ.

2.10. Ингээд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн УНТЭ/2026/22 дугаар мэдэгдлээр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн 2026 оны Онцлог тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж худалдан авах УНТЭ/2026 дугаартай тендерийн 17 дугаар багцад танай байгууллагаас Сангийн яаманд хандан гаргасан гомдлыг тус яам хянан үзээд нягталж үзэх асуудлыг тусгайлан зааж, тендерийг дахин үнэлэх чиглэлийг 2026 оны оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/3859 дугаар бүхий албан бичиг ирүүлсэн.

Эмнэлгийн захирлын 2026 оны А/291 тушаалаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хороо Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу холбогдох асуудлыг нягтлан шалгаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасны дагуу дахин үнэлж танай тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн дор дурдсан багц, түүний үнийн дүнгээр эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах, худалдан байгуулахаар шийдвэрлэснийг үүгээр мэдэгдэж байна. Тендерийн багцын дугаар Багц 17 нийт үнийн дүн 556,875,000, Нийт: 556,875,000 (таван зуун тавин зургаан сая найман зуун далан таван мянга) төгрөгийн бараа нийлүүлэх гэрээ байгуулах эрх олгож байна гэх мэдэгдэл хүргүүлсэн.

2.11. Үүний дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон гуравдагч этгээд М ХХК нарын хооронд 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр №B-2026-016 дугаар Онцлог тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл урвалж худалдах, худалдан авах гэрээ-г 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар 556,875,000 төгрөгөөр байгуулжээ.

2.12. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн УНТЭ/2026/21 дүгээр мэдэгдлээр Багц 17. *******-2/Брэнд гарц/ - *******а ХХК-ний тендерийг Чанар ба үнэлгээний хосолмол шалгуурын дагуу үнэлж онооны дарааллаар эрэмбэлэхэд хамгийн өндөр оноотой тендерээс бага оноотой байгаа тул Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсгийг үндэслэн шалгараагүй шийдвэр гаргасан болохыг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасны дагуу мэдэгдэж байна. Тус багцад М ХХК-ний тендерийг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасны дагуу хамгийн сайн гэж үнэлэн шалгаруулсан болно гэж хүргүүлсэн байна.

2.13. Нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулан ирүүлэхдээ Төрийн болон олон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гомдол гаргасан гомдлыг санхүү төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүлээн авахаас татгалзах зохицуулалттай тул тус шүүхэд шууд нэхэмжлэл гаргасан болно гэж дурджээ.

3. Нэхэмжлэгч *******а ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 1. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тендерийн хариу нь Сангийн яамны мэдэгдлийг зөрчсөн тухайд:

Хариуцагч Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2026 оны 05-р сарын 18-ны өдрийн тендерийн мэдэгдэл нь Сангийн яамны 03/3859 тоот Гомдлын хариу хянасан тухай шийдвэрийг илтэд зөрчсөн байна. Монгол улсын Сангийн яамны 2026 оны 04-р сарын 23-ний өдрийн 03/3859 тоот мэдэгдлээр:

1-рт М ХХК-ийн тендерийн материалд хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад мэдээллийг нууцалж ирүүлсэн байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

2-рт Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-д Техникийн чадавхи болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэх эсэх: [Тийм] Нийлүүлэх барааны хувьд үйлдвэрлэгч, гэрээт борлуулагчийн гэрээ /хүчин төгөлдөр/, итгэмжлэл, эрх бүхий байгууллагaac олгосон барааны импортын лиценз, гарал үүслийн гэрчилгээ, барааны ISO, GMP гэрчилгээ гэж заасныг хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 04-р сарын 06-ний өдрийн УНТЭ/2026/02 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье гэсэн болно.

Гэтэл Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь *******а ХХК-ний тендерийг Чанар ба үнэлгээний хосолмол шалгуурын дагуу үнэлж онооны дарааллаар эрэмбэлэхэд хамгийн өндөр оноотой тендерээс бага оноотой байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсгийг үндэслэн шалгараагүй шийдвэр гаргасан болохыг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасны дагуу мэдэгдэж байна гэх мэдэгдлийг 2026 оны 05-р сарын 18-ны өдөр гаргасан байгаа нь Сангийн яамнаас гаргасан М ХХК-ийн материал нь шаардлага хангахгүй байна гэж тогтоосон байхад дахин үнэлгээ хийж 1-рт эрэмбэлэн шалгаруулсан байна.

Ингэснээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.10.2 дахь заалт, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яамны мэдэгдлийн дагуу асуудлыг тодруулж, хянан үзээгүй нь хуулийн заалтыг зөрчиж мөн нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон гэж үзэж байна.

2. Төсөв хэмнэх тухайд:

Тендерийн шалгаруулалт, түүний үнэлгээ болон Сангийн Яамны уг тендерийг хянан үзэх тухай мэдэгдлийг хэрэгжүүлээгүй, улмаар зохих журмаар үнэлээгүй нь *******а ХХК-ийн уг тендерт санал болгосон үнэ Захиалагчийн анхдагч төлөвлөсөн төсвөөс 182,025,000 төгрөгөөр мөн өрсөлдөгчийн үнээс даруй 66,195,000 төгрөгөөр хямд байж, улсын төсөвт ихээхэн хэмжээний хэмнэлт үзүүлэх боломжийг алдагдуулж байна.

Иймд захиалагчийн дээрх үйлдлүүд нь төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх үндсэн зарчим, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай 5 дугаар зүйлийн 5.1-д заагдсан Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэснийг зөрчсөн нь хууль бус үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байгаа тул Онцлог тусламж, үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах УНТЭ/2025******* дугаартай тендерийн 17 дугаар багцын сонгон шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэрийг мөн М ХХК-тай байгуулсан гэрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 болон 106.3.3-т заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улсын нэгдүгээр төв эмнэлгийн болон тус эмнэлгийн Тендерийн үнэлгээний хороотой холбогдуулж *******а ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс зарлан зохион байгуулсан Онцлог тусламж үйлчилгээний 2026 оны эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах УНТЭ/2026******* дугаар бүхий нээлттэй тендерийн Хавдрын бай эмчилгээний багц 17-д ирүүлсэн оролцогчийн тендерүүдийг хянаж, үнэлсэн Үнэлгээний хорооны зөвлөмж болон түүнийг үндэслэн гаргасан Захиалагчийн шийдвэр нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна.

Онцлог тусламж үйлчилгээний 2026 оны эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн 17-р багцад М ХХК, *******а ХХК тендер ирүүлсэн.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн нь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой байдаг тул худалдан авах эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнд тавигдах шаардлагыг тодорхойлоход Захиалагч онцгой анхаарах, түүнийг нийлүүлэхээр санал болгож байгаа оролцогчийн тендерийг хянаж, үнэлэх зохицуулалт нь ч бусад бараанаас онцлогтой байхаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулиар тусгайлан тогтоосон байдаг.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.3-д заасан чанар ба үнийн хосолмол аргыг сонгохоор тендерийн баримт бичигт тусгасан бөгөөд шаардлага хангасан тендерүүдийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тендерийг үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу онооны дарааллаар эрэмбэлж, хамгийн өндөр оноотой тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэснийг мөн Сангийн сайдын 2025 оны А/103 тоот тушаалын хавсралтаар баталсан Тендерийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийн дагуу тендерийг үнэлж М******* ХХК-ийн тендерийг Хамгийн сайн тендер-ээр шалгаруулсан Үнэлгээний хорооны зөвлөмжийг хуульд нийцсэн гэж үзэн Захиалагчийн шийдвэрийг гаргасан.

Гэтэл Захиалагчийн шийдвэртэй холбогдуулж *******а ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд тус яамнаас ирүүлсэн Тендерийг дахин үнэлэх чиглэлийн 17 дугаар багцын тендерийг Үнэлгээний хороо дахин үнэлж онооны эрэмбээр М******* ХХК-ийн тендер шалгаруулсан тухай зөвлөмжийг Захиалагч зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг үндэслэн шийдвэрээ гаргаж оролцогчдод мэдэгдсэн.

Эмнэлгийн захирлын тушаалаар томилогдсон тендерийн Үнэлгээний хороо нь Хавдрын бай эмчилгээний багц 17-д нийлүүлэхээр санал болгосон эмийг холбогдох хууль тогтоомжийн дагуу чанар, үнэлгээний хосолмол аргаар үнэлэн шалгаруулсан бөгөөд тус хорооны зөвлөмж, түүнд хавсаргасан холбогдох баримт бичгийг хуульд заасан үүргийн дагуу хянан үзэхэд хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлгүй байсан тул Захиалагч шийдвэрээ гаргасан.

М******* ХХК-тай 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр В-2026-016 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд тус компанийн гэрээний дагуу нийлүүлсэн эмийг хавдрын өвчтэй үйлчлүүлэгч нарт хэрэглэж байна.

Тус эмнэлгийн Онцлог тусламж үйлчилгээний 2026 оны эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн Үнэлгээний хорооны Хавдрын бай эмчилгээний багц 17-д ирүүлсэн тендерийг хянан үзэж, шалгаруулсан Үнэлгээний хорооны зөвлөмжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн түүнийг үндэслэн гаргасан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч *******а ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээд М ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрөх үндэслэл:

М******* ХХК нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас олгосон ХХ-24/11-1/291 дугаартай тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Эрүүл мэндийн салбарт өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатлалын эмнэлэгт олон улсын чанарын шаардлага хангасан, үйлдлийн идэвхи нь эмнэлзүйн туршилт, судалгаагаар тогтоогдож нотлогдсон чанартай эм, эмнэлгийн хэрэгслийг бөөний үнээр ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын эм ханган нийлүүлэх тэргүүлэх компаниудын нэг.

М******* ХХК нь дэлхийд эмийн чанар, аюулгүй байдал, нэр хүндээрээ нэгдүгээрт эрэмблэгддэг, 1890 оноос хойш эмийн үйлдвэрлэл, судалгаа хөгжүүлэлт хийж ирсэн Швецарь улсын Рош (F.Hoffmann-La Roche LTD) компанийн албан ёсны дистрибтьютер төлөөлөгчөөр 8 дах жилдээ ажиллаж, олон улсад хорт хавдрын эмчилгээнд хамгийн дээд өндөр түвшний судалгаа, технологи, хөгжүүлэлт, шийдлийн үндсэн дээр гарган авсан хорт хаврын эмчилгээнд ашигладаг эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг Монгол улсад импортлон эрүүл мэндийн байгууллагад ханган нийлүүлдэг. Рош компанитай манай М ХХК-нь 2018 оны 01 сарын 30-ны өдөр эхний Дистрибтьютерийн гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу Рош компанийн анхдагч буюу оригнал эм болох Бевацизумаб (Bevacizumab) ерөнхий нэршилтэй, худалдааны нэршил нь Авастин (Avastin) нэршил бүхий эмийг импортлон ханган нийлүүлдэг. Тус эм нь бүх төрлийн хавдрын өвчний үед хавдрын шинэ судас үүсэхийг дарангуйлснаар хавдрын өсөлт, тархалтыг удаашруулах үйлдэлтэй, тарилгын уусмал бэлтгэх зориулалттай, судсаар хэрэглэдэг тариа юм.

Нэг. Тендер шалгаруулалтад оролцсон тухайд:

М ХХК нь Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс зарласан Онцлог тусламж, үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах УНТЭ/2026 дугаартай тендерийн 17 дугаар багц *******-2 /Бренд гарц/ шалгаруулалтад оролцохдоо тус эмнэлгийн тендерийн хорооны баталсан тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтын зааварчилгаа, техникийн тодорхойлолтод заасан бүхий л нөхцөл, шаардлагын дагуу бүтээгдэхүүнийг санал болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер илгээж оролцсон. Тус тендерийн өгөгдлийн хүснэгтэд багц 17-хорт хавдрын эсрэг бай эмчилгээний эм-2 /брэнд гарц/ гэж тодорхойлсон буюу олон улсад брэнд гэж хүлээн зөвшөөрөгдсөн хорт хавдрын эсрэг бай эмчилгээний бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулахаар тодорхойлсон. Иймд манай компани тус брэнд гарц гэх тодорхойлолтод нийцэхүйц Бевацизумаб (Bevacizumab) ерөнхий нэршилтэй, худалдааны нэршил нь Авастин (Avastin) нэршил бүхий эмийг нийлүүлэхээр санал болгосон.

Тус тендер www.tender.gov.mn болох төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдсан ба манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерийн батлагдсан баримт бичигт заасны дагуу тендерийг бэлтгэж 2026 оны 03 дугаар сарын 31-ны өдөр илгээсэн ба тухайн тендер нь 2026 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр нээгдэж, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай компанид тендерийн үнэлгээ болон гэрээ байгуулах тухай мэдэгдлийг төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр ирсэн. Улмаар нэхэмжлэгч болох *******а ХХК-аас гомдол гаргасны дагуу 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сангийн яамнаас дахин үнэлгээ хийх тухай мэдэгдэл ирсэн байдаг.

Үүний дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тендерийн үнэлгээний хорооноос дахин үнэлгээ хийж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасны дагуу манай компанийн илгээсэн тендерийг хамгийн сайн тендерээр үнэлж, 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэл ирүүлж, улмаар 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Онцлог тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл урвалж худалдах, худалдан авах № B-2026-016 дугаартай гэрээг байгуулсан.

Хоёр. Эмийн чанар болон чанарын үнэлгээг үнэлсэн тухайд:

Дэлхийн эрүүл мэндийн салбар, эм зүйн шинжлэх ухаанд аливаа эмийг үндсэн 2 төрөлд хуваан авч үздэг. Анхдагч буюу /оригнал/ эм болон Ерөнхий нэршлийн буюу олон эх үүсвэртэй /женерик/ эм гэж 2 хуваадаг.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т анхдагч эм/оригнал эм/ гэж үйлдвэрлэгч тухайн үндсэн үйлчлэгч бодисын үйлдлийн идэвхийг эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн туршилт судалгаагаар нотолсон, шинээр зохион бүтээж, анх патент авсан худалдааны болон олон улсын нэршил бүхий эмийг гэж заасан байдаг. Энэ нь өөрөөр хэлбэл тухайн эм нь хүний эрүүл мэндэд үзүүлж буй үр нөлөө, эмчилгээний дүнгээр дэлхийд бүх шатны судалгаа, туршилтаар хүлээн зөвшөөрөгдөж, нотлогдсон, зах зээлд гаргахын өмнө эмнэлзүйн өмнөх, дараах судалгааг хийж баталгаажсан тухайн өвчнийг эмчлэх шинэ бодисыг шинээр нээж, бүртгүүлж, анх зах зээлд гаргасан, бренд гэж тодорхойлогдох эмийг хэлдэг. Манай компанийн тус тендерт санал болгож оролцсон Бевацизумаб (Bevacizumab) ерөнхий нэршилтэй, худалдааны нэршил нь Авастин (Avastin) 400мг тунтай эм нь дээр дурдсанчлан Швьецарь улсын Рош (F.Hoffmann-La Roche LTD) эмийн үйлдвэрийн анхдагч буюу оригналь эм юм.

Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т ерөнхий нэршлийн буюу олон эх үүсвэртэй эм /женерик/ гэж анхдагч эмийн патентын хугацаа дууссанаас хойш, эхсүл патент эзэмшигчийн зөвшөөрөлтэй үйлдвэрлэсэн, түүнтэй дүйцэх эмчилгээний идэвхтэй, харилцан орлуулж болох худалдааны болон олон улсын нэршил бүхий эмийг гэж тодорхойлсон. *******а ХХК-ийн тус тендерт санал болгож оролцсон Бевацизумаб (Bevacizumab) ерөнхий нэршилтэй, худалдааны нэршил нь Вегзелма (Vegzelma) Эм нь БНСУ-ын Celltrion Inc эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн женерик эм юм.

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс энэхүү тендер шалгаруулалтыг зарлахдаа тендерийн баримт бичиг, техникийн Тодорхойлолтод БРЕНД ГАРЦ гэж тодорхойлсон. Бренд гарц гэж дэлхийн эрүүл мэнд болон эм зүйн салбарт эмчилгээ, үйлчилгээний үр нөлөө, үр дүнгээр танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн эмийн бүтээгдэхүүнийг ойлгож байгаа. Энэ утгаараа манай компанийн санал болгож, энэхүү тендерт оролцсон Швьецарь улсын Рош (F.Hoffmann-La Roche LTD) Бевацизумаб (Bevacizumab) ерөнхий нэршилтэй, Авастин (Avastin) худалдааны нэршил бүхий эм нь бренд гэх тодорхойлолтод хамаарах оригналь эм юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д Чанар ба үнийн хосломол шалгуурыг зөвхөн эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн худалдан авахад хэрэглэнэ гэж зааж мөн тус тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 29.2-т Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендер шалгаруулалтын хувьд 4-р бүлэгт заасан чанар болон үнийн хосломол шалгуурыг хэрэглэнэ гэж заасан. Тус бүлэгт чанар болон үнийн хосломол шалгуур полиглана гэж заасан бөгөөд тендер шалгаруулалтын үед нийт онооны 30 хувийг харьцуулах үнэ, 70 хувийг бүтээгдэхүүний чанар эзэлж, харгалзах онооны нийлбэрээр хамгийн өндөр оноотой тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэж тодорхойлсон. Уг тодорхойлолтын 4.2-т эмийн чанарын үнэлгээг үнэлэх 14 шалгуур үзүүлэлтийг манай компанийн нийлүүлсэн Бевацизумаб (Bevacizumab) ерөнхий нэршилтэй, худалдааны нэршил нь Авастин (Avastin) нэршил бүхий эм нь хангаж байгаа болно.

Гурав. М ХХК-г тендерийн материалд хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад мэдээллийг нууцалж ирүүлсэн гэх асуудлын хүрээнд.

Нэхэмжлэгч *******а ХХК-ийн нэхэмжлэлд М ХХК-ийн тендерийн материалд хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад мэдээллийг нууцалж ирүүлсэн байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж дурдсаныг дараах байдлаар бүхэлд нь эс зөвшөөрч байна.

М ХХК нь тус тендерт оролцож, тендерийн баримт бичиг, холбогдох материалыг илгээхдээ хуулийн 22.5 Оролцогч хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг энэ хуулийн 29.2-т зааснаар ил болгохгүйгээр илгээнэ гэж заасны дагуу боловсон хүчин, хүний нөөцтэй холбоотой мэдээллийг нууцалж илгээсэн.

Тус тендерийн Өгөгдлийн хүснэгтийн Г. Тендер илгээх, нээх хэсэг, ТШЗ 25.5 Оролцогчдод ил болгох баримт бичгийн жагсаалт: 1. Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл, 2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, 3. Санал болгосон барааг нийлүүлэх боломжтой болохыг нотлох баримт 4. Үйлдвэрлэгчийн гэрээ, 5. Итгэмжлэл, 6. Санхүүгийн аудитлагдсан тайлан болон хүний нөөцийн мэдээллээс бусад мэдээллийг нууцлахгүй ирүүлэх, 7.Эмнэлгийн хэрэгслийн бар кодыг зайлшгүй хавсарган ирүүлэх гэж заасны дагуу бусад мэдээлэл (чанарын бичиг баримт, үйлдвэрлэгчтэй байгуулсан дистрибьютерийн гэрээ, санхүүгийн чадавхыг хангасан тухай нотлох баримт, техникийн чадавхи, туршлагын талаарх нотлох баримт) зэрэг мэдээллийг илээр илгээсэн.

Уг асуудлаар Нэхэмжлэгч Сангийн яам-д гомдол гаргаж улмаар Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 03/3859 дугаартай мэдэгдлээр захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно.

Дөрөв. Тендерийн үнэлгээний тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Гурван бүлгээр худалдан авах үйл ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан бөгөөд тухайлбал, хуулийн 26 дугаар зүйлд Тендер хянан үзэх, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 28.4.2-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу Хуулийн 27.1-д заасан Тендер үнэлэх, 30.1-д заасан Гэрээ байгуулах эрх олгох зэрэг тендерийн шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульд зохицуулсан.

Хуулийн 26.1-д захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1 Энэ хуулийн 15. энэ зүйлд зааснаар хянан үзнэ гэж 26.4-д "Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт Санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх; 26.4.3 Захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх: 26.4.4 Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага хангасан байх гэж мөн 27.6-д Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тендерийг үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу онооны дарааллаар эрэмбэлж, хамгийн өндөр оноотой тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэж хуульчилсаны дагуу Захиалагчийн үнэлгээний хороо хянан үзэж, М ХХК-ийн илгээсэн тендерийг хамгийн сайн тендер гэж хянан үзэн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, тендерийн баримт бичигт тавигдсан нөхцөл, шаардлагын дагуу тендерийг хянан үзсэн байна.

Тав. Нэхэмжлэгчээс гаргасан М ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн "1.1. Худалдан авах гэрээ дараах нөхцөлийн аль нэгд хамаарах бол илт хууль бус байна: 41.1.1.энэ хуулийг зөрчиж гэрээ шууд байгуулсан; 41.1.2.энэ хуулийг зөрчиж нэг эх үүсвэрээс худалдан авсан; 41.1.3.хуульд зааснаар зарлал нийтлээгүй, эсхүл урилга хүргүүлээгүй; 41.1.4.энэ хуулийн 29.2-т зааснаар тендертэй танилцах эрхийг хязгаарласан; 41.1.5. тендер хүлээн авах эцсийн хугацааг, эсхүл энэ хуулийн 30.1-д заасан гэрээ байгуулах хугацааг баримтлаагүй; 41.1.6.захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн" гэж заасан.

Нэхэмжлэгч *******а ХХК-ийн илгээсэн тендерээс Захиалагч нь тендер хянан үзэх шатанд чанар болон үнэлгээний хосолмол аргаар хамгийн сайн гэж үзсэн тендерээс бага оноотой байсан тул татгалзсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байх тул тендер сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон М ХХК нарын хооронд 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Онцлог тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл урвалж худалдах, худалдан авах № B-2026-016 дугаартай гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар илт хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Зургаа. Нэхэмжлэгчээс гаргасан Дахин сонгон шалгаруулалт явуулахыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ Хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, тус хуулийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, Түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж 52.5.1-д .. сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах гэж тус тус зааснаар захиргааны акт гаргахыг даалгах нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхаар зохицуулсан байдаг.

Үүний дагуу захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн байдаг.

Захиалагч Улсын нэгдүгээр төв эмнэлгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.6 дугаар зүйлд заасны дагуу чанар болон үнэлгээний хосолмол аргыг ашиглаж, хамгийн оноотой тендер болох М ХХК-ийн илгээсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзсэн захиалагчийн мэдэгдэл хуульд нийцсэн, захиалагч нь нэхэмжлэгчийн компанийн эрхийг зорчоогүй, дахин тендер зарлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд *******а ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага бүхий Захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

1.Нэхэмжлэгч *******а ХХК-иас Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, УНТЭ/2026 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлгээс зарласан Онцлог тусламж, үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах УНТЭ/2026 дугаартай тендерийн 17 дугаар багцын хариуг хүчингүй болгуулж, дахин сонгон шалгаруулалт явуулахыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт даалгах, М ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, уг шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар

2.1. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдийн А/99, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/291 дүгээр тушаалаар байгуулагдсан Онцлог тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах тендерийн Үнэлгээний хороо-ноос 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 47 багц бүхий тендерийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 10 цаг 30 минутад нээхээр зарласнаар Багц-17. *******-2 /Брэнд багц/-д М ХХК - 556,875,000, *******а ХХК 490,680,000 үнийн саналтайгаар оролцсон,

2.2. Тус Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн УНТЭ/2026******* дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/-өөр М ХХК-ий тендерийг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасны дагуу үнэлж хамгийн сайн тендер-ээр шалгаруулсан,

2.3. Дээрх үнэлгээний дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн УНТЭ/2026/02 дугаар мэдэгдлээр М ХХК-нд гэрээ байгуулах эрх олгож, УНТЭ/2026-01 дугаар мэдэгдлээр *******а ХХК-нд тендерээс татгалзсан тухай тус тус мэдэгдсэн,

2.4. *******а ХХК-иас дээрх тендерийн үнэлгээнд гомдол гаргасныг Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/3859 дүгээр Гомдол хянасан тухай албан бичгээр 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн УНТЭ/2026/02 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж, тендер шалгаруулалтын тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт мэдэгдсэн байна.

2.5. Түүнчлэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Өргөтгөсөн хурлаар 17 дугаар багцын тендер шалгаруулалтын дараагийн шатны үнэлгээг үргэлжлүүлэн хийхээр шийдвэрлэж, улмаар тус Үнэлгээний хорооноос тендер шалгаруулалтыг дахин хийж, 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн УНТЭ/2026******* дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/-өөр М ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасны дагуу үнэлж хамгийн сайн тендер-ээр шалгаруулан мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг Захиалагчид өгөх-өөр шийдвэрлэсэн,

2.6. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн УНТЭ/2026/22 дугаар мэдэгдлээр М ХХК-нд гэрээ байгуулах эрх олгож, талуудын хооронд 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр №B-2026-016 дугаар Онцлог тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл урвалж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан зэрэг үйл баримтууд тогтоогдов.

3. Холбогдох хууль болон журмын зохицуулалтууд

3.1. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна, 55.1.1-д захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж,

3.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1.1-д Энэ хуулийн зорилго нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гэрээ байгуулах, тайлагнах, хяналт тавих, гомдол шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 22 дугаар зүйлийн 22.5-д Оролцогч хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг энэ хуулийн 29.2-т зааснаар ил болгохгүйгээр илгээнэ, 29 дүгээр зүйлийн 29.2-д Шалгарсан оролцогчийн тендерийн нууцлаагүй хэсэг, тендерийн талаар оролцогчоос өгсөн тодруулгыг гэрээ байгуулах эрх олгосноос хойш ажлын таван өдрийн хугацаанд цахим системээр бусад оролцогчид ил болгоно,

26 дугаар зүйлийн 26.1-д Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ, 26.2-д Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ, 26.3-т Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна, 26.4-т Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ, 26.4.1-д энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх, 26.4.2-д санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх, 26.4.3-т захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх, 26.4.4-д тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх,

27 дугаар зүйлийн 27.1-д Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ, 27.6-д Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тендерийг үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу онооны дарааллаар эрэмбэлж, хамгийн өндөр оноотой тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ,

11 дүгээр зүйлийн 11.4-д Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичигт заана, 11.4.1-д харьцуулах үнэ, 11.4.2-д ашиглалтын хугацааны өртөг, 11.4.3-т чанар ба үнийн хосолмол,

28 дугаар зүйлийн 28.1-д Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана, 28.1.1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох, 28.1.2-д шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай, 28.1.3-т шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах, 28.2-т Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ,

41 дүгээр зүйлийн 41.1-д Худалдан авах гэрээ дараах нөхцөлийн аль нэгд хамаарах бол илт хууль бус байна, 41.1.1-41.1.6-д тодорхой тохиолдлуудыг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно, 4.1.2-т анхдагч эм /оригинал эм/ гэж үйлдвэрлэгч тухайн үндсэн үйлчлэгч бодисын үйлдлийн идэвхийг эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн туршилт судалгаагаар нотолсон, шинээр зохион бүтээж, анх патент авсан худалдааны болон олон улсын нэршил бүхий эмийг;, 4.1.3-т ерөнхий нэршлийн буюу олон эх үүсвэртэй эм /женерик/ гэж анхдагч эмийн патентын хугацаа дууссанаас хойш, эсхүл патент эзэмшигчийн зөвшөөрөлтэй үйлдвэрлэсэн, түүнтэй дүйцэх эмчилгээний идэвхтэй, харилцан орлуулж болох худалдааны болон олон улсын нэршил бүхий эмийг гэж,

3.3. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцаанд энэ хууль нэгэн адил үйлчилнэ гэж тус тус заажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/3859 дүгээр Гомдол хянасан тухай албан бичгийн 1-д ...М ХХК-ийн тендерт Эм.pdf файлд санал болгож буй эмийн техникийн тодорхойлолт болон үнийн задаргааг оруулсан байх боловч Бүртгэлийн гэрчилгээ.pdf файлд ирүүлсэн эмийн бүртгэлийн гэрчилгээтэй тулгахад санал болгож буй 3 эм буюу Ленватиниб, Такролимус /Програф/, Такролимус /Програф/-ын бүртгэлийн гэрчилгээг ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэх асуудлын тухайд:

5. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-д Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэх эсэх: ["Тийм"]-... гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл ирүүлэх нэр, оролцогчийн туршлагыг харуулах Өгөгдлийн хүснэгтэд заасан хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлсэн, үйлчилгээ үзүүлсэн гэрээний талаар V бүлгийн Маягт 3, Маягт 5-ын дагуу бэлтгэсэн мэдээлэл ирүүлэх гэж заасан, мөн 2026 оны Онцлог үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн Багц 17-д *******-2 /Брэнд багц/ 1. Бевацизумаб 400 мг/16 мл концентраттай уусмал гэж тодорхойлжээ.

6. Үүнээс үзвэл тендерийн баримт бичигт *******-2 /Брэнд багц/ Бевацизумаб 400 мг/16 мл концентраттай уусмал гэж тодорхойлсон байхад Сангийн яамны албан бичигт үүнтэй холбогдолгүй асуудлаар буюу ...3 эм Ленватиниб, Такролимус /Програф/, Такролимус /Програф/-ын бүртгэлийн гэрчилгээг ирүүлээгүй гэж дүгнэн, улмаар захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэсэн нь илэрхий алдаатай байна.

7. Өөрөөр хэлбэл, тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан тухайн шаардлага нь Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримттай холбоотой, түүнчлэн тус багцад заагдсан эмнээс өөр эмнүүдийн бүртгэлийн гэрчилгээг дахин хянан үзэхийг даалгасан нь хууль бус, тухайн шийдвэрийг тендерийн Үнэлгээний хороо заавал биелүүлэх үүрэггүй, энэ талаархи хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.

8. Дээрхи албан бичигт дурдсан 2 дахь асуудал буюу ...Хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт Оролцогч хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг энэ хуулийн 29.2-т зааснаар ил болгохгүйгээр илгээнэ гэж заасан ба М ХХК тендерт хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад мэдээллийг нууцалж ирүүлсэн байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэх тухайд:

9. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 25.5-д Оролцогчдод ил болох баримт бичгийн жагсаалт: 1.Эм, Эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл, 2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, 3.Санал болгосон барааг нийлүүлэх боломжтой болохыг нотлох баримт, 4. Үйлдвэрлэгчийн гэрээ /Хугацаа хүчин төгөлдөр байх/, 5. Итгэмжлэл /Хугацаа хүчин төгөлдөр байх/, 6. Санхүүгийн аудитлагдсан тайлан болон хүний нөөцийн мэдээллээс бусад материалыг нууцлахгүй ирүүлэх, 7.Эмнэлгийн хэрэгслийн бар кодыг зайлшгүй хавсарган ирүүлэх гэж заасан байна.

10. Дээрхи баримт бичгийн 6 дах хэсгийн Санхүүгийн аудитлагдсан тайлан болон хүний нөөцийн мэдээллээс бусад материалыг нууцлахгүй ирүүлэх гэх өгүүлбэрийн агуулга нь тухайн 2 мэдээллийг нууцалж болно, харин эдгээрээс бусад материалыг ил ирүүлэхийг зөвшөөрсөн утгыг илэрхийлж байна.

11. Түүнчлэн Тендерийн маягт-6. Нууцалсан баримт бичиг, мэдээллийн жагсаалт-д Хүний эмзэг мэдээлэлд хамаарах хууль зүйн үндэслэл гэж дурдсан ба Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно, 4.1.1-д биометрик мэдээлэл гэж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг, 4.1.12-т хүний эмзэг мэдээлэл гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг гэж зааснаас үзэхэд гуравдагч этгээдээс тендерийн баримт бичигт боловсон хүний мэдээлэл болох иргэний үнэмлэх, боловсролын дипломын хуулбар-ыг тус тус хүний эмзэг мэдээлэл-д хамааруулж улмаар нууцлан хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

12. Тодруулбал, М ХХК-иас тендерт хүргүүлсэн хүний нөөцийн мэдээлэл болох ажилтнуудын боловсролын зэргийн диплом, мэргэжлийн ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримтуудад М ХХК-ийн ажилчдын регистрийн дугаар, оршин суух хаяг, харилцах утасны дугаар, ажилчдын зураг зэрэг мэдээллүүд байгаа нь хүний үндэс, угсаа, захидал харилцааны болон биометрик мэдээлэл /нүдний солонгон бүрхэвч, нүүр царай/-д хамаарахаар байна.

13. Иймд нэгэнт тендерийн баримт бичигт нууцлан ирүүлж болохоор заагдсан баримтыг гуравдагч этгээдээс нууцлан хүргүүлсэн энэ тохиолдолд Сангийн яамны албан бичигт заасан ...М ХХК тендерт хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад мэдээллийг нууцалж ирүүлснийг буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, энэ талаархи Үнэлгээний хорооны шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасанд нийцсэн байна.

14. Мөн Тендерийн үнэлгээний хороо нь тус тендерт оролцогч 2 байгууллагын санал болгон ирүүлсэн эмийг харьцуулан чанарын үнэлгээ хийж шийдвэрлэсэн байгаа нь хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ, 42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасны дагуу өөрийн хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд сонгох боломжийг хэрэгжүүлсэн нь буруу биш гэж шүүх үзлээ.

15. Тодруулбал, нэхэмжлэгчээс БНСУ-ын Celltrion үйлдвэрлэгчийн женерик эмийг санал болгосон, тус эм нь 2025 оны 9 сард Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн, гуравдагч этгээдээс ХБНГУ-ын Roche үйлдвэрлэгчийн оригналь бай эмчилгээний эмийг санал болгосон бөгөөд тус эм нь олон улсын эмчилгээний удирдамжинд орсон эм болох нь тогтоогдож байх бөгөөд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3-д Анхдагч болон женерик эмийн ялгааг тайлбарласан байгаагаас үзэхэд хариуцагчаас сонгон шалгаруулалтын чанарын үнэлгээ хийж М ХХК-ийг шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

16. Уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул дээрх шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй, иймд ******* ХХК-ийн гаргасан Улсын нэгдүгээр төв эмнэлгээс зарласан Онцлог тусламж, үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах УНТЭ/2026 дугаартай тендерийн 17 дугаар багцын хариуг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

17. Нэхэмжлэлийн бусад шаардлагын тухайд шүүхийн энэ шийдвэрээр Улсын нэгдүгээр төв эмнэлгээс зарласан Онцлог тусламж, үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах УНТЭ/2026 дугаартай тендерийн 17 дугаар багцын хариу нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн энэ нөхцөлд шүүхээс дахин сонгон шалгаруулалт явуулахыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт даалгаж шийдвэрлэх боломжгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

18. Түүнчлэн, нэхэмжлэгчийн гаргасан Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон М ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд дээр дүгнэсэн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмж, мэдэгдлийг үндэслэн байгуулагдсан буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ гэж заасны дагуу хариуцагчаас 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулах мэдэгдлийг гуравдагч этгээдэд мэдэгдсэний дараа талууд 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр №B-2026-016 дугаар Онцлог тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл урвалж худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан байх тул тус гэрээтэй холбоотой шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

19. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******а ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6, 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******а ХХК-иас Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, УНТЭ/2026 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Улсын нэгдүгээр төв эмнэлгээс зарласан Онцлог тусламж, үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах УНТЭ/2026 дугаартай тендерийн 17 дугаар багцын хариуг хүчингүй болгуулж, дахин сонгон шалгаруулалт явуулахыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт даалгах, М ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН