2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/08348

 

 

 

 

 

 

 

       2025           10              16                                      192/ШШ2025/08348

 

 

 

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨНӨӨС

 

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* дар*******ж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 18 дугаар хороо, Зайсангийн гудамжны Үйлдвэрийн парк, ШХ/-456, өөрийн байр хаягт байрлах “******* *******” ХК/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-ид холбогдох 

 

Үл хөдлөх, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1.17-д заасан хоёр компанийн дундын өмчлөл, эзэмшилд байгаа 247 метр автозамыг гэрээнд заасан ёсоор хамтран эзэмшиж ашиглуулах, түүний араар барьсан хашаандаа 2 хаалга гарган өгч, нэхэмжлэгчийн ачааны автомашиныг нэвтрүүлэх, автозогсоолын 25 хувийг ашиглуулахыг даалгах, гэрээний 1.18-д зааснаар торгууль 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэргийг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2001 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “*******” ХК нь “ ” ХК-тай гэрээ хийж, өөрийн өмчлөлд байсан үйлдвэрлэл, агуулахын зориулалттай барилга, конторын зориулалттай барилга, сургуулийн барилга, спорт заал, склад, харуулын байр зэрэг барилга байгууламжуудыг “ ” ХК-ид худалдаж, уг үл хөдлөх хөрөнгөд холбогдох эзэмшил газар, зам талбайг шилжүүлж өгсөн болно. Үүнээс хойш “*******”  ХК нь “******* *******” ХК болон өөрчлөгдөж, “ ” ХК худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө “ тэйтс” ХХК-д шилжүүлсэн байна. анай компани гэрээнд заасан бүх үл хөдлөх хөрөнгөө ямар ч маргаангүйгээр шилжүүлэн өгч, үүргээ бүрэн биелүүлж, худалдан авагч тал мөнгөө төлсөн боловч гэрээний зарим заалтууд одоо болтол хэрэгжихгүй байна. “ ” ХК-ийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгө болох барилга байгууламжууд нь “*******” ХК-ийн үлдсэн барилга байгууламжууд, эзэмшил газрын урд талд залгаа байрладаг учраас зарим асуудлаар замын гэрээнд тодорхой зохицуулалтыг тусгайлан зааж өгсөн. Тухайлбал гэрээний 1.17 дахь заалтад "Хавсралтад заасан 1 дүгээр цэгээс зүүн тийш 163 м, баруун тийш 84 м урттай, 7.7 м өргөнтэй авто замыг талууд 50:50 хамтарсан өмчлөлд байлган түүн дээр ямар нэгэн барилга байгууламж барихыг хориглоно. Худалдан авагч нь шинээр барих хашаандаа 2 хаалгыг барьж өгч ачаатай машиныг уг хаалга болон төв хаалгаар худалдагч талын хүсэлтээр чухал шаардлагатай үед нь тухай бүрд нь тусгай зөвшөөрлийг олгон худалдан авагч талын харуул хамгаалалтын хяналт дор нэвтрүүлнэ.” гэж, 1.18 дахь заалтад "Худалдан авагч нь 1 дүгээр цэгээс баруун тийш 209 метр урт, 7,7 метр өргөнтэй авто зам дээр ямар нэгэн барилга байгууламж барихгүй гэдгийг нотолж байна. Энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд худалдагч талд 40,000,000 төгрөгийн төлбөрийг төлнө гэж заасан. Гэрээний дээрх заалтуудад заасан зам нь байгууллагын хөрөнгөөр баригдсан, тухайн байгууллагын дотоод зам мөн бөгөөд Замын тухай хуулиар ямар нэгэн бүртгэл шаарддаггүй. Гэрээний 1.17-д заасан хоёр хаалга барьж өгч, уг замыг ашиглах боломж олгох заалтыг хэзээ хэрэгжүүлэх талаар хугацааны ямар нэгэн шалгуур тавиагүй. Гэрээнд заасан ёсоор хоёр байгууллагын хооронд байгаа гэрээний 11.7-д заасан авто зам нь талуудын дундын өмч байна гэдгийг маш тодорхой заасан бөгөөд одоо ч гэсэн энэ замыг 2 тал хамтран өмчлөх, ашиглах эрх зүйн үндэстэй байгаа. Иймд “*******” ХК хувьцаат компанийн эрхийг залгамжлагч болох “******* *******” ХК нь гэрээний энэ заалтын дагуу автозамын 50 хувийг өмчлөх, ашиглах эрхтэй байгаа нь тодорхой. анай компани 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “ тэйтс” ХХК-д албан бичиг явуулж, хамтран өмчилж байгаа авто замаа ашиглах боломж олгож өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан боловч тус компани нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 тоот албан бичгээрээ маргаж буй авто замыг ашиглуулах боломжгүй, манайд хамаагүй гэсэн утгатай хариуг ирүүлсэн тул асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрч байна. Түүнчлэн гэрээний 1.11-д худалдагч нь барилгын хууль ёсны өмчлөгч мөн болохын хувьд хуулийн дагуу газар ашиглахтай холбоотой гэрээг эрх бүхий байгууллагатай байгуулсан бөгөөд газар ашиглах гэрээнд заасан хэмжээний барилгын доорх болон түүний орчин тойрны хавсралт №1-д заасан заасан хамтарсан өмчлөлд байгаа 1-р цэгээс зүүн тийш байгаа 163 метр, баруун тийш 84 метр урттай, 7,7 метр өргөнтэй автозамаас бусад дэвсгэр газрыг ашиглах эрх нь Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан агуулгаар худалдан авагчид шилжих болно гэдгийг худалдагч нотолж байна гэж заасан нь тухайн зам болон зам байрлаж байгаа газрыг өмчлөх, эзэмших эрх худалдан авагч талд 100 хувь бүрэн шилжээгүй, худалдан авагч тал замыг дангаараа эзэмших, ашиглах эрхгүй болохыг нотолж байна. Ийнхүү хариуцагч “ тэйтс” ХХК нь гэрээгээр хамтран өмчилж, эзэмшихээр тохирсон 247 метр урт авто замыг манай компанид эзэмшүүлж, ашиглуулахгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан тус компани өөрийн ачааны авто машинаа үйлдвэр рүү оруулж чадахгүй, бараа, түүхий эд материалыг агуулах болон үйлдвэрээс шууд ачих боломжгүй байдалд хүрч хохирч байна. аргаж буй авто зам нь тус 2 компанийн зааг дээр буюу урд талд нь “ тэйтс” ХХК, хойт талд нь манай компанийн барилга байгууламжууд оршдог. Энэ гэрээний 1.17-д заасан үүргийг хэрэгжүүлэх өөрөөр хэлбэл хоёр хаалга барьж өгч, худалдагч талын автомашиныг нэвтрүүлэх үүргийг хэрэгжүүлэх хугацааг гэрээнд тусгайлан зааж өгөөгүй, зам болон эзэмшил газар нь одоог хүртэл хоёр талын дундын өмчлөлд хамаарч байгаа тул худалдагч буюу манай компани худалдан авагч талаас гэрээний энэ үүргээ хэрэгжүүлэхийг хэдийд ч шаардах бүрэн эрхтэй гэж үзэж байна. “ тэйтс” ХХК нь энэ асуудал манайд хамаагүй, манайх эдгээр үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа боловч аливаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, эзэмшил өөрчлөгдөхөд тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрх, үүрэг нь мөн нэгэн адил худалдан авагчид шилжих ёстой бөгөөд худалдагч тал үл хөдлөх хөрөнгийнхөө талаарх мэдээллийг худалдагчаас нуух, мэдээлэхгүй байх эрхгүй. өн уг замаар танай компанийн үйлдвэр лүү ачааны автомашин нэвтрэх боломжгүй, тухайн хэсгээр замын хажуугаар дулааны шугам явж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч дулааны шугам нь хаалга гаргаж болох хэсгээр газраас дээш 4 метр орчим өргөгдөж ил хийгдсэн тул тухайн хэсгээр хаалга гаргах боломжтой. Иймээс манай компани энэ үүргээ хэрэгжүүлэхийг шаардсан бөгөөд хариуцагч тал гэрээний заалтыг хэрэгжүүлэхээс тат*******зсан хариу өгсөн тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгийн үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 208.2 дахь хэсгийн үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна, 208.3 дахь хэсгийн хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэсэн заалтуудыг үндэслэн манай компани дундын өмчлөл, эзэмшилд байгаа автозамаа гэрээнд заасан ёсоор эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх гэрээний дагуу торгууль 40,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч гэрээний үүрэг хүлээхгүй гэж тайлбарлаж байгаа тохиолдолд манай компанийн хөршийн эрх зүйн харилцааны дагуу мөн шаардах эрхтэй гэжээ. “*******” ХК нь анх 1970-аад онд анх ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан ноос ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, олон зуун ажилтантай, үйлдвэрлэл үйл ажиллагааныхаа чиглэлийг хэвээр үргэлжлүүлж, олон зуун иргэнийг ажлын байраар хангаж, цалин хөлс олгодог үндэсний ууган үйлдвэр юм, тус компани нь дотоодоосоо ноос ноолуур худалдан авч, угаах, цэвэрлэх, утас ээрэх, зэрэг олон шат дамжлагыг дамжиж эцсийн бүтээгдэхүүн болох ноос ноолууран хувцас, хэрэгсэл үйлдвэрлэж, гадаад дотоодын зах зээлд нийлүүлж, улсад ихээхэн хэмжээний татвар төлж, улсын төсөв бүрдүүлэхэд багагүй хувь нэмрээ оруулдаг. Хожим тус компани “******* *******” ХК болон өөрчлөгдсөн ч үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөөгүй, ажиллах хүчнээ цомхотгоогүй өдийг хүрсэн. *******ийн үйлдвэр нь анхнаасаа өөрийн гэсэн цэвэрлэх байгууламж, цэвэр, бохир усны болон цахилгаан хангамжийн системтэй, спорт заалтай, олон барилга байгууламжтай, дотоодын хатуу хучилттай замтай, нэгдсэн хашаа, харуул хамгаалалттай иж бүрэн комплекс барилга байгууламж байсан. Тус компани 2001 онд барилга байгууламжийнхаа үйлдвэрлэл-агуулахын, конторын, сургуулийн, спорт заалын, аж ахуйн, харуулын зориулалттай барилга байгууламжийг "--" ХХК-ийн охин компани болох “ бал бурам” ХК-ид тусгай нөхцөл, болзол тавьж худалдаж, эзэмшил газрын хамт шилжүүлэн өгсөн. Хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг “ бал бурам” ХК-ийн ТУЗ-ын дарга С.Оджар*******тай байгуулсан. “ бал бурам” ХК нь худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө “Эм си эс холдинг” ХХК-ид, “Эм холдинг” ХХК нь “Эм коко Кола” ААК-ид, “Эм коко кола” ХХК нь “ тэйтс” ХХК компанид тус тус шилжүүлсэн ба хөрөнгө шилжүүлэх тогтоол, шийдвэрт “Эм /толгой компани/ ХХК-ийн ТУЗ-ын дарга С.Оджар******* гаргасан байдаг. “******* *******” ХХК нь иж бүрэн комплекс барилга байгууламжийнхаа зарим хэсгийг худалдаж, эзэмшил газрыг шилжүүлж Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсгийн "Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ." гэсэн заалтын дагуу “ тэйтс” ХХК- тай хөрш залгаа газар, эд хөрөнгө эзэмшигч, өмчлөгч/хөршүүд/ болж байгаа учраас гэрээндээ тусгайлсан нөхцөл, болзлыг тодорхой оруулж өгсөн. Тухайлбал: Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1.17 дахь хэсэгт "Хавсралт 1-ийн 1-р цэгээс зүүн тийш 167 метр, баруун тийш 84 метр урттай 7.7 метр өргөнтэй авто замыг талууд 50*50 хамтарсан өмчлөлд байлгаж, түүн дээр ямар нэгэн барилга байгууламж барихыг хориглоно. Худалдан авагч нь шинээр барих хашаандаа 2 хаалгыг барьж өгч, ачаатай машиныг уг хаалга болон төв хаалгаар худалдагч талын хүсэлтээр чухал шаардлагатай үед нь тухай бүрт нь тусгай зөвшөөрөл олгон худалдан авагч талын харуул хамгаалалт хяналтын дор нэвтрүүлнэ. Сургуулийн зүүн талын 20*86 метрийн хэмжээтэй авто зогсоолыг худалдагч тал 25 хувиас хэтрүүлэхгүй ашиглах ба энэхүү талбайг зөвхөн автомашины зогсоолын зориулалтаар ашиглана." гэж маш тодорхой заасан. Яагаад ийм заалт оруулсан бэ гэвэл дээр дурдсан эд хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлсний даруу худалдагч тал хөрш залгаа эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрх нь хязгаарлагдаж, зарим үл хөдлөх хөрөнгөө эзэмшиж, ашиглаж чадахгүйд хүрч, хөршийн эрх нь зөрчигдөх учраас ийм заалт оруулсан. Түүнчлэн тус компани одоог хүртэл тусгай гэрээгээр “ тэйтс” ХХК-ийн бохир усыг өөрийн цэвэрлэх байгууламжаар дамжуулан төв шугамд дамжуулж, цэвэр усаар хангаж байгаа болно. Нэхэмжлэл гаргаж шүүхийн процесс эхэлснээс хойш “ тэйтс” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 303 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 04, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 133, 22 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 149, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 163, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 201 тоот албан бичгүүдээр "анай компанийн эзэмшлийн “СББ” ХХК-ийн байрны бохир усны гар*******гааны шугам хоолойнууд нь танай компанийн эзэмшил хэсэгт байрлаж буй бохир усны шугам хоолойд нийлж 2 компанийн гэрээний дагуу зайлуулагдаж буй билээ. Танай компанийн хашаан дотуур явсан манай бохир усны далд шугамд гэмтэл гарч манай үйл ажиллагаа хэвийн явагдахад хүндрэл учирч байгаа тул танай газар руу манай машин механизм, ажилчдыг оруулах зөвшөөрөл олгоно уу." гэсэн хүсэлтийг нийтдээ 6 удаа удаа тавьсан нь манай тавьж буй шаардлага хариуцагч талд ч мөн адил шаардлагатай болохыг маш тодорхой гэрчилж харуулж байгаа болно. Энэ нь манай 2 компани бие биеэсээ харилцан хамааралтай гэдгийг нотлох гарцаагүй нөхцөл байдал мөн гэдгийг харуулж буй хөдөлшгүй баримт юм. “******* *******” ХК-ийн агуулах, үйлдвэрийн барилгын ачаа бараа буулгах, тээвэрлэх, машин механизм нэвтрэх том хаалга нь бүгд урагшаа буюу хоёр хөршийн хилийн зааг болох шинээр барьсан хашаа руу харсан байдаг учраас зайлшгүй шинэ хөршийн барьсан хашаа, замаар нэвтрэх шаардлагатай учраас зориуд ийм заалтыг 2 тал ярилцаж, хүлээн зөвшөөрч оруулсан. Худалдан авагч тал гэрээнийхээ заалтыг хэрэгжүүлэхгүй, хөршийн эрхийг хязгаарлаж байгаа учраас онгол улсын Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэг, мөн 135 дугаар зүйлийн 135.3 дэх хэсэгт заасан заалтуудыг үндэслэн нэхэмжлэл гаргаж, шаардлага тавьж байгаа болно. Нэхэмжлэгч хууль болон гэрээний заалтаа үндэслэн зохих шаардлагыг тавьж байхгүй бол заавал бусдын газар нутаг дээрх замаар явж, хашаагаар нь нэвтэрч байгаа болохоос хууль бус шаардлага тавиагүй. Хэрвээ тийм зайлшгүй шаардлага зөвшөөрөл авах, бусдаар хянуулах шаардлага огт байхгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2-т заасан заалтын дагуу гэрээний үүргээ худалдан авагч биелүүлэх, хөрш нь шаардах эрхтэй. Хуулийн эдгээр заалтуудыг үндэслэн “******* *******” ХХК нэхэмжлэл гаргасан болно. Иргэний хуулийн 141 дүгээр зүйлийн дээрх шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 135 дугаар зүйлийн 135.3, 135.4, 140 дүгээр зүйлийн 140.1 дэх заалтуудыг үндэслэн 2001 оны 07 дугаар сарын 20-ны өдөр "*******"/”******* *******" ХК/, " " ХК нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1.17-д заасан замыг хамтран ашиглах, эзэмших, түүний араар барьсан хашаандаа 2 хаалга гаргаж өгч, "******* *******" ХК-ийн ачааны машиныг нэвтрүүлэх, авто зогсоолын 25,0 хувийг “******* *******” ХХК-ид ашиглуулахыг даалгуулах, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасныг баримтлан гэрээний 11.8-д зааснаар “ тэйтс” ХХК-иас 40,000,000 төгрөгний торгуулийг гаргуулж өгнө үү. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй “ тэйтс” ХХК холбогдох хэрэг 2019 оны сүүлээр эхэлсэн. Одоо 6 дахь жилдээ явж байгаа буюу маш удаж буй хэрэг байгаа юм. Энэ бүх хэргийн нөхцөл байдал тодорхой. Энэ маргаан юунаас үүссэн бэ гэхээр 2001 онд “******* *******” ХК, “ бал бурм” ХХК үл хөдлөх хөрөнгө газрынхаа тодорхой хэсгийг шилжүүлээд маш тодорхой дэлгэрэнгүй гэрээ хийсэн. Энэ гэрээг “ ” ХХК-ийн ерөнхий захирал н.Оджар******* бүх гэрээ хэлцэлд гарын үсгийн үсгээ зурж баталгаажуулсан байдаг юм. “ бал бурм” ХХК нь “ ” ХХК-ийн охин компани. “ бал бурм” ХХК-ийг “ ” ХХК удирдаж авсан байдаг. “ ” ХХК-ийн харьяа “ бал бурм” ХХК нь манайхаас авсан үл хөдлөх хөрөнгөө “ холдинг” ХХК-ид, “ си эс холдинг”  ХХК нь  “ си эс кока кола” компани, “ си эс кока кола” ХХК нь “ си эстэйтс” ХХК-ид дамжуулж шилжүүлсэн байдаг. Энэ үл хөдлөх хөрөнгийг авч байгаа компаниуд бүгд “ ” корпорац групп толгой компанийн харьяа компаниуд байгаа юм. Бид нарын газар дээр нь очиж үзээд байсан цементэн хашаа байгаа, шинээр хашаа барина. Хашаандаа 2 хаалга гаргаж өгнө. Энэ хаалгаар ачааны автомашиныг нэвтрүүлнэ. Өөрийнхөө худалдан авах талын хяналтын доор нэвтрүүлнэ гэсэн байгаа, сургуулийн зүүн талын 2,086 хэмжээтэй авто зогсоолын 25 хувиас хэтрэхгүй хувийг худалдагч тал ашиглах заагаад энэ гэрээ хийгдээд батлагдаад явсан. Тэгэхээр “ ” ХХК-ийн харьяа “ бал бурам” ХК нь “******* *******” ХК-аас үл хөдлөх хөрөнгө газрынх нь тодорхой хэсгийг шилжүүлж авч үл хөдлөх хөрөнгийг нь худалдан авсан учраас энэ 2 компани хөрш компани болж байгаа юм. Энэ үл хөдлөх хөрөнгө, газар бол хуучин “*******” ХХК буюу социализмын үеийн 70-аад оны үеийн Оросын тусламжаар баригдсан том объект. Энэ объектынхоо талыг зарж байгаа учраас энэ 2 компани хөршүүд болоод аль аль тал нь үл хөдлөх хөрөнгө газраа ашиглахад хэн хэндээ нөлөөлж болохоор байгаа. Худалдан авагч тал гэрээний нөхцөлийг зөвшөөрөөд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байгаа. Энэ заалт “*******” компани буюу одоогийн “******* *******” ХК-ийн үйлдвэрийн барилгын зүүн хойд талын нэг хэсгүүд зөвхөн урагшаа гарч “ ” ХХК-ийн худалдсан энэ газар руу орж байж машин орохгүй бол орох боломжгүй байдалтай байсан учраас ийм заалт хийж өгч 2 тал нь хүлээн зөвшөөрч энэ заалтыг оруулж өгсөн юм. Энэ гэрээнийхээ заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа учраас “******* *******” ХК нэхэмжлэл гаргасан. “******* *******” ХК олон удаа хүсэлт тавьж байсан юм байна. 2 хаалгаа гаргаад өгчхөөч. анайх машинаа нэвтрүүлмээр байна, явуулмаар байна гэдэг асуудлууд тавьж байсан. Тэгээд энэ “ тэйтс” ХХК-ийн захирал дарга нар бас их олон удаа өөрчлөгддөг юм шиг байгаа юм. Тэгээд шийдэж өгнө гээд шийдэж өгөхгүй явсаар байгаад нэхэмжлэл гаргахад хүргэсэн. анай нэхэмжлэл үндэслэлтэй болохыг газар дээр нь очоод үзсэн. Одоо байгаа байгууламжийг харсан ч маш тодорхой байгаа. Энэ “ тэйтс” ХХК-ийн барьсан хашаанд 2 хаалга байж байгаа. Онгойлгоод машин оруулахаар бэлдчихсэн 2 хаалга байж байдаг. Тэгэхээр энэ юу гэрчлээд байна гэхээр гэрээний заалтаа биелүүлэх зорилгоор эднийх уг нь 2 хаалга гаргасан юм байна. Хэрвээ энийг биелүүлэхгүй бидэнд хамаагүй гэсэн бол тэнд тийм 2 хаалга гаргах ерөөсөө байх шаардлага байхгүй. Тэгэхээр үүнийг одоо газар дээр нь очоод үзсэн ч гэрчлэгдэнэ. Одоогийн байдал нь ч хэвээрээ байж байгаа. 2 хаалга гаргаж өгсөн нь энэ гэрээний заалтаа эднийх биелүүлэх дургүйдээ биелүүлэхгүй байгаа юм. Иймээс бид гэрээний дагуу ч эднийхээс шаардах эрхтэй, хуулийн дагуу ч шаардах эрхтэй. Эдний компанийг “******* *******” ХК цэвэр усаар хангадаг. Бохирынх нь усыг өөрийнхөө нэгдсэн сүлжээгээр дамжуулаад Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг. Энэ 2 гэрээ хэрэгт авагдсан байгаа. Бохир нь бөглөрөөд болохоо байхаар зэрэг манай тал руу оръё гэдэг хүсэлт тавьдаг. анай тал танайх гэрээний заалтаа хэрэгжүүлэхгүй байгаа гэдэг асуудлыг тавьдаг. Тэгээд одоо өвлийн хүйтэн болоод нөгөө бохир цэвэр нь бөглөрөөд ирэхээр арга буюу манайх тэр хаалгаараа нэвтэрч орж өөрийн эзэмшил газар дээрээ тэр шугам сүлжээндээ засвар үйлчилгээ хийхийг нь зөвшөөрөөд оруулдаг. Тэгэхээр энэ нь хөрш юм, хөршүүд бие биеэсээ хамааралтай юм байна. “******* *******” ХК өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсгийг эзэмшиж ашиглаж чадахгүй байгаа гэдгийг маш тодорхой гэрчилж байна. Үйлдвэрийн зүүн талд нь байдаг 5,000 шахуу м.кв талбайтай үйлдвэрлэлийн барилга хуучин дээр үед үйлдвэрлэл явуулж байсан 1970-аад оны тоног төхөөрөмж хуучраад эвдрээд солих гэхээр хойшоо гарч болдоггүй. Хойшоо “******* *******” ХК-ийн үйлдвэрлэлийн байр зөвхөн хүн ордог байр буюу оффис дээрээ гарч болдог. Урдуураа том ачааны машин ачаа тээвэр хийх зориулалттай хаалганууд нь дандаа урагшаа харчихсан. Ийм учраас аргагүйн эрхэнд нэхэмжлэл гаргаж, ямар ч шаардлагагүй бол бид хүний газар дээгүүр зөвшөөрөл аван өөртөө төвөг удаж энүүгээр чинь манайх оръё гэж байх ямар ч шаардлага байхгүй. Зайлшгүй шаардлагатай өөрийн үлдэж байгаа тэр үл хөдлөх хөрөнгөө эзэмших ашиглах эрх нь хязгаарлагдах учраас гэрээндээ энэ хөршийн эрхийг хамгаалсан ийм тодорхой заалт л оруулж өгсөн. анайх тэр үл хөдлөх хөрөнгө рүүгээ орох энэ боломжийг олгож өгөөч, зогсоолын тодорхой хувийг нь манайд эзэмшүүлж ашиглуулж өгөөч, тэр замыг 50, 50 хувиар өмчилнө, эзэмшинэ гэдэг чинь ерөөсөө тэр 2 хаалгаар оруулж өгөөч, зам дээр нь манайхтай хүрч очоод юм барина, манайх машинаа тавина гэж ерөөсөө яриагүй. Энэ 2 хаалгаар орохын тулд тэр дундуур явж байгаа цементэн замаар чинь явж байж тэр 2 хаалга руу орно гэсэн энэ агуулгыг илэрхийлэхийн тулд энэ зам чинь ийм байна шүү гэдэг заалтыг тодорхой тусгаж өгсөн. Энэ гэрээ бол одоо 2001 онд хийгдсэн гэхэд бас маш тодорхой маш үндэслэлтэй хийгдсэн гэрээ юм. “******* *******” ХК хууль бус юм шаардаагүй. Нэхэмжлэл хангагдсанаар хариуцагчийн үйл ажиллагаа нь саатаад хохирол учруулаад байх юм огт байхгүй. Зам руу оруулаад өргөтгөл барьчихсан нь гэрээний тодорхой заалт зөрчсөн гээд 40,000,000 төгрөгийг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөөч. анайх өдөрт 100 машин орж гарахгүй, сайндаа 7 хоногт 1, 2 удаа, сардаа 3, 4 ч юм уу, жилдээ 20, 30 удаа л гарна. Хавар нэг ноос ноолуурын янз бүрийн юм ачсан үедээ нэг хэдэн машин гарна. Тэр ашиглаж чадахгүй байгаа агуулахын байрандаа тодорхой хэмжээний тоног төхөөрөмж суурилуулах янз бүрийн том оврын зүйл оруулах юм бол энэ хаалгаараа эдний зөвшөөрлөөр орно. Бид нар эдний зөвшөөрөлгүйгээр өөрсдөө давхиж орно гэдэг асуудал ерөөсөө байхгүй. Гэрээний заалтад тодорхой байж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хэрвээ “******* *******” ХК муухай загнах юм бол энэ 2 шугамаа цэвэр ус ч өгөхгүй бохирыг нь ч зайлуулж өгөхгүй хаана гэхэд өнөө, маргааш хааж болно. Тэгэхдээ хөрш гэдэг хөршөө хүндэтгэж энэ гэрээний заалтууд, өмнөх гэрээнийхээ заалтыг хүндэтгээд “******* *******” ХК одоог хүртэл танай компанид “ бал бурам” ХХК, “Апу” ХК гээд бас хэд хэдэн компаниуд хөршүүд харилцан бие биеэ хүндэтгэж хүндэтгэлтэй хандаж бас боломжит үйлчилгээгээ үзүүлж хоорондоо гэрээ хэлцэл хийгээд тохироод явж болох юм. өн эдний энэ үл хөдлөх хөрөнгүүд хэд хэдэн компани дамжсан. “ ” ХХК урдаа энэ чинь групп компаниуд. Толгой компани нь “ ” ХХК юм. Тэгээд энэ бүх гэрээ хэлцэл бүх юман дээр үндсэндээ н.Оджар******* захирал, ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал гээд бүх л юмыг хийгээд явж байна. Тэрнээс танайх, манайх тусдаа компани. Тэр 2001 оны гэрээ хамаагүй гэж хэлж болохгүй. Үл хөдлөх хөрөнгө худалдах шилжүүлэхэд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрх үүрэг тэр шилжсэн худалдсан эд хөрөнгийг чинь дагаад явж байдаг. Тэр тусмаа нэг компанийн харьяа бүгд охин болон хараат компаниуд нь нөгөө талдаа шилжүүлэхэд энэ чинь ийм гэрээтэй, бид ийм заалттай, энийгээ бид хүндэтгэх ёстой гээд явж байх ёстой. Энэ чинь нэг компанийн харьяа компаниуд. Хамгийн дээд удирдлагын хэрэгжүүлдэг компаниуд. Тэгээд энэ дотроо авч өгөлцчихөөд ингээд манайд хамаа байхгүй гээд ярьдаг юм. Тэгээд энийг хуулийн дагуу энэ нотлох баримт хэрэгт авагдсан бүх юмнууд батлах байх гэж бодож байна. Өнөөдрийн шүүх хуралдааны явцад бол асуудал их тодорхой харагдаж байх шиг байна. Хамгийн сүүлд ярьсан тэр нэг үнэр танар гээд байх юм. Энэ үнэр танар чинь ноос ноолуур чинь нэг их сүрхий өмхий хамхайн цэвэрлэх байгууламжийн үнэр биш шүү дээ. Энэ дотор манай үйлдвэрийнхэн чинь тэр ноос ноолууртай чинь ноцолдоод юм хийгээд зүв зүгээр явж байна. Энэ үнэр танар гэдэг бол та нарын зүгээр санааны чинь асуудал. Танайд үнэртэж байгаа юм огт байхгүй. Энд цэвэрлэх байгууламжийн үнэр хааяа орж ирдэг. Энэ дээр тэгж тийм хачин юм ярих хэрэг байхгүй. Ноолуурыг чинь тусгай саванд хийгээд бүтээгээд оруулж ирээд үйлдвэр лүүгээ буулгачихдаг, дараагаар нь угаагаад цэвэрлээд хийдэг. Энэ дээр нэг үнэр танар гээд байх юм байхгүй. Энэ газрын эзэмшилтэй ерөөсөө огт хамаа байхгүй. Энэ танай эзэмшил газар дээр байж байгаа 84 метр газар дээгүүр явж байгаа тэр танай барьсан 2 хаалгаар чинь бид нар орох гээд байгаа. Өөр юм байхгүй. Замын дээгүүр ямар ч даацтай, ямар ч машин орохоор тийм жижигхэн зам тавиад хүчитгээд хийх бол манай асуудал, шугам сүлжээ эвдэж машин оруулна гэдэг байхгүй. Энийг орчин үеийн шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэл хөгжсөн үед ямар л бол ямар зам тавина, ухаад ч тавина, дээш нь өргөөд ч тавина. Та нар 80 см доор байгаа шугамыг хүчитгэх боломжгүй. Тийм учраас ямар тоннийн даацтай машин орох вэ гэдгийг тодорхойлох боломжгүй гэсэн юм байхгүй, дулааны шугам хөндөгдөөд сүйд болох юм ерөөсөө байхгүй. Энд асуудал байхгүй. Тэр 84 метр газар чинь эдний чиптэй хаалганаас нь нөгөө цементэн хашаа чинь манай урдуур явж байснаа хөндлөн явчихсан байгаа тэр хүртэлх л зам. Тэгэхдээ тэр 2 хаалганаас цааш манайх нэвтрэхгүй. Тэр 2 хаалгаар ороод буцаад эдний чиптэй хаалгаар л гарна гэсэн ерөнхий ойлголт. Тэр зам гээд түрүүнд ярилаа. Хариуцагчийн өмгөөлөгч манайх барьсан ухааны юм яриад байх шиг байна. Тэр тийм биш шүү. Энэ объектыг голомт дахид барьчихсан, оросууд өөрөө барьчихсан байсан зам. Тэгж ярих юм бол энэ чинь манай барьсан зам хамгийн гол замын чинь нөгөө үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгэдэггүй юм байна. анай тогтолцоо буюу манай хууль тогтоомжид тийм юм байна. Тэгээд байгууллага энэ дотоод замыг бүртгэдэггүй учраас бид нар маргаад байгаа. Тэрнээс бүртгэдэг байсан бол энэ бүртгэл нь өмчлөл нь манай дээр гарч ирсэн. Энийгээ баталгаажуулсан юм нь юу байна гэхээр зэрэг 1.11 дээр энэ замын доорх газрыг шилжүүлэхгүй, энэ чинь дундын өмчлөл эзэмшилд байна гээд биччихсэн маш тодорхой заалттай. Нэгэнт хөршүүд болоод манай болзол шаардлагыг хүлээж аваад хамаг юмыг нь авчхаад тэгээд сүүлд нь улаа унжаад хэвтээд явахад эднийд ер нь шаардлага байхгүй. Энэ 2 хаалгаараа нэг хэдэн машин оруулчихад ерөөсөө асуудал байхгүй. Өдөр болгон цуваад байгаа асуудал ерөөсөө биш. Энэ чинь хаврын улиралд нэг жоохон ноос ноолуур хүлээж авах юм ирдэг. Ихэвчлэн бонго тийм юмаар юм ирдэг. Ноолуур чинь хөнгөн учраас жижигхэн ачаад явчихдаг ийм л юм байгаа. Тэгээд энэ дээр тат*******заад л ерөөсөө 4, 5 жил маргаан болгоод одоо олон удаа хойшлуулаад байх шаардлага байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бэхэлд хангаж өгнө үү гэж хүсэх байна. Дээд шүүхээс энийг чинь үндсэндээ хөршийн эрх гэдэг гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гэрэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Учрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ нь “ ” ХК болон “*******” ХК гэсэн талуудын хооронд байгуулагдсан гэрээ байх тул тус гэрээний дагуу үүсэх аливаа эрх үүрэг, хариуцлага зэрэг эрх зүйн үр дагавар нь зөвхөн гэрээнд оролцогч талуудад буюу “ ” ХК болон “*******” ХК нарт хамааралтай байна. анай “ тэйтс” ХХК нь “ Кока Кола” ХХК-тай 2013 онд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулан гэрээний дагуу Нийслэлийн Хан- Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Зайсан гудамжинд байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаартай уз20/4 тоот 243.98 м.кв талбайтай уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай 20/3 тоот 365 м.кв талбайтай Конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай 20/2 тоот 3732 м.кв талбайтай Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай 20/1 тоот 1152 м.кв талбайтай Агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан байдаг. Хариуцагч нь эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсантай холбогдуулан тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх болон эргэн тойрны эдэлбэр газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу “ Кока Кола” ХХК-иас шилжүүлж авсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тухайн зам болон зам байрлаж байгаа газрыг өмчлөх, эзэмших эрх худалдан авагч талд 100 хувь бүрэн шилжээгүй, худалдан авагч тал замыг дангаараа эзэмших, ашиглах эрхгүй болохыг нотолж байна гэж тайлбарласан хэдий ч өнөөдрийн байдлаар хариуцагч нь Нийслэлийн ******* дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 тоот шийдвэрийг үндэслэн олгосон 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 000314397 дугаартай гэрээ, гэрчилгээний дагуу 17,881 м.кв хэмжээтэй газрыг эзэмшиж байна. Иймд “ ” ХК болон “*******” ХК гэсэн талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу үүсэх аливаа эрх үүрэг, хариуцлага зэрэг эрх зүйн үр дагавар нь зөвхөн гэрээнд оролцогч талуудад хамааралтай бөгөөд хариуцагчид хамаарахгүй гэжээ. Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолд "хөрш залгаа эд хөрөнгө"-д хил залгаа эзэмшил газар буюу тодорхой зурвасаар зааглагдсан зэргэлдээ эзэмшил газар, шууд зэрэгцсэн байршилгүй ч газар ашиглалтын явцад харилцан нөлөөлөл бүхий газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө" хамаарна. Нэхэмжлэгч "******* *******" ХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 1780700257 дугаартай, 52,916 м.кв талбай бүхий газар нь Зүүн хойд талаас нэгж талбарын 1780700235 дугаартай, “******* *******” ХК-ийн эзэмшлийн 11,243 м.кв талбай бүхий газартай, зүүн урд талаас нэгж талбарын 1780700003 дугаартай, " бал бурам" ХХК-ийн эзэмшлийн 7,198 м.кв талбай бүхий барилгын хувьд мөн залгаа үргэлжилсэн байдалтай газартай, зүүн урд талаасаа нэгж талбарын 1780700218 дугаартай, " тэйтс" ХХК-ийн эзэмшлийн 17,871 м.кв талбай бүхий газартай, баруун урд талаас нэгж талбарын 1780700195 дугаартай, “******* *******” ХК-ийн эзэмшлийн 19,393 м.кв талбай бүхий дээрх газартай зэргэлдээ байх бөгөөд эдгээр нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын www.egazar.gov.mn газрын цахим системд буй нийтэд нээлттэй мэдээллээр нотлогдож байна, уг газрын цахим системд буй мэдээллийн зургуудыг нийтэд илэрхий тул хавсралт зургаар үзүүлсэн. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа хөршийн эрхийн талаар 4 удаа тодруулж, нэмэлт тайлбар өгсөн. Нэхэмжлэгч нь уг шаардлагуудыг "хөршийн эрх"-ийн хүрээнд шаардаж буй учир Иргэний хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж тайлбарласан. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хөршийн эрхийн хүрээнд шаардаагүй, зөвхөн "*******" ХК болон " " ХК-ийн хооронд байгуулагдсан 2001 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Г-4/7101 тоот "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-ний хүрээнд шаардсан байна. Учир нь Иргэний хуулийн Дөрөвдүгээр дэд бүлэгт хөршийн эрх буюу хөрш залгаа эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил, ашиглалтын улмаас хөршид ямар хэмжээнд нөлөөлж болох, ямар тохиолдолд өөрийн зөрчигдсөн эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар шаардах эрхтэй талаар зохицуулсан. Хөршийн шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн шаардах эрхээсээ хамаарч ялгаатай зохицуулагдсан. Тухайлбал, Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т заасан хөршийн тодорхой үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрх нь хөрш залгаа газар эзэмшигчийн өөрийн эзэмшлийн газарт барьж байгаа барилга, байгууламжаас бий болох нөлөөлөл нь хөрш залгаа газрын эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй, хэвийн ажиллах, аж төрөхөд саад учруулах нь илэрхий болсон нөхцөлд хэрэглэгддэг. УДШ-ийн тайлбарт "нөлөөлөл" гэдгийг хөрш залгаа газрын өмчлөгч буюу эзэмшигчээс уг эд хөрөнгөө эзэмших, ашиглах явцад нөгөө этгээдийн эд хөрөнгөө эзэмших, ашиглахад саад төвөг учруулах хүчин зүйл гэж ойлгоно. Эдгээр нь дуу чимээ, доргио, утаа, гэрэлтүүлэг, хорт хий, өндөр үелзлэл, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдол зэрэг эзэмшигчийн хянах боломжгүй байдлаар хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгийн хилээр нэвтрэх хэлбэрээр илэрнэ. Уг нөлөөлөл нь эд хөрөнгийг ашиглах тухайн хэлбэрт зайлшгүй гарах учиртай эсхүл гарах боломжтой бөгөөд ноцтой үр дагаврыг үүсгээгүй байна." гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, хөршийн нөлөөлөл нь ноцтой үр дагаврыг үүсгэж байж тухайн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдах учиртай. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан тодруулгадаа "... тэйтс” ХХК-ийн хөршийн эрхийг ноцтой зөрчиж үл хөдлөх хөрөнгөө чөлөөтэй эзэмших ашиглах боломж олгохгүй байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоож, Гэрээний 1.17-д заасан замыг хамтран ашиглах, эзэмших, түүний араар барьсан хашаанд 2 хаалга гаргаж өгч, ******* ******* ХК-ийн ачааны машиныг нэвтрүүлж, үл хөдлөх хөрөнгөө эзэмших ашиглах боломж олгохыг даалгах..." гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Гэхдээ манай компанийн эзэмшил, ашиглалт нь нэхэмжлэгчид хэрхэн нөлөөлж, ямар ноцтой үр дагаврыг үүсгэж байгааг тодорхойлоогүй. Зөвхөн үйлдвэрийн агуулах урагшаа хашаа руу харсан учраас шинэ хөршийн барьсан хашаа, замаар нэвтрэх шаардлагатай байна гэж тайлбарладаг. Гэтэл энэ нь УДШ-ийн тайлбарт тодорхойлсон "нөлөөлөл"-д хамаарахгүй байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар илтгэгч шүүгчээс нэхэмжлэгчид хандан "Хариуцагч байгууллагаар дамжихгүйгээр танайх орох боломж байна уу гэж асуухад, нэхэмжлэгчийн өмгөөлөгч "Жижиг зөөврийн машинаар зөөвөрлөж байгаа" гэж хариулсан. Үүнээс нэхэмжлэгч ******* ******* ХК-ийг 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгааг, агуулахаа саадгүйгээр ашиглаж ирснийг харж болно. Нэхэмжлэгч нь зөвхөн үйлдвэрийн агуулахад ачааны автомашин шууд нэвтрүүлж ашигламаар байгаа учраас л гэрээнд заасан 247 метр замыг хамтран ашиглах хүсэлтэй байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн бидэнд хамгийн анх удаа шаардлага тавьсан 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1/47 тоот албан бичгээс тодорхой харагдана. Нөгөөтээгүүр, давж заалдах шатны шүүх хуралдаанаар бүрэлдэхүүн шүүгчийн зүгээс нэхэмжлэгчид хандан "Эрх зөрчигдсөн хугацаагаа хэзээнээс гэж үзэж байгаа вэ" гэж асуухад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "өөр өөр компанид шилжих үед нь “******* *******” ХК мэдэгдэж байсан. Хаалга гаргаж өгөөрэй гэж удаа дараа хэлж байсан" гэж хариулсан. Гэтэл “******* *******” ХК-иас дээр дурдсанчлан 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр анх удаа Гэрээний 1.17-д заасан 247 метр автозамыг 50:50 хамтран ашиглуулахыг " тэйтс" ХХК-аас шаардаж албан бичиг явуулсан ба тэр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчээс ямар ч шаардлага бидэнд тавьж байгаагүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас бидний хөрөнгө эзэмшил, ашиглалт хэзээнээс нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхолд яаж нөлөөлж, ямар ноцтой үр дагаврыг үүсгэж байгаа талаарх баримт ирүүлээгүй, үндэслэлээ нотлоогүй. Тиймээс нэхэмжлэгч талын үйлдвэрийн агуулахаа чөлөөтэй эзэмших, ашиглах боломж олгохгүй байна гэх тайлбар нь дээрх үйл баримтаар няцаагдаж байх төдийгүй Иргэний хуулийн 135.3 дахь хэсэгт заасан ноцтой үр дагавар бүхий нөлөөлөл үүсгээгүй байх тул тус шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж дүгнэх үндэслэлтэй. өн Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасан хөршийн барилга, байгууламжийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрх нь хөрш залгаа этгээдийн хилийн шугамыг агаарын эсхүл газрын хэвлий хэсгээр давж барилга байгууламж барьсан нөхцөлд хэрэглэгдэнэ. Гэтэл манай компани "******* *******" ХК-ийн эзэмшлийн газрын хилийн шугамыг давуулж ямар ч барилга байгууламж бариагүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч талаас огт тайлбар хэлээгүй, нотлох баримт гаргаагүй байж яагаад уг хуулийн заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй байна. Харин Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-т заасан хөршийн газраар дамжин өнгөрөх зам, шугам хоолойг тавих, байрлуулахыг шаардах эрх нь өөрийн эзэмшлийн газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй байхыг шаарддаг. Гэтэл “******* *******” ХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 1780700257 дугаартай газар нь энэхүү тайлбарын 1.2-т дурдсаны дагуу 4 газартай хил залгаа байх бөгөөд зүүн урд болон баруун урд тал руугаа нийтийн эзэмшлийн замд хүрэх гарцыг гаргах боломжтой байна. Гэтэл яагаад зөвхөн манай талбайгаар дамжиж нийтийн ашиглалтын замд хүрэх шаардлагатай байгааг нэхэмжлэгч талаас хан*******ттай нотолж чадаагүй, холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй. Тиймээс уг шаардах эрхийг хэрэгжүүлэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-т заасан хөршийн хилийн заагийн байгууламжийг дундаа ашиглахыг шаардах эрх нь хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийг хөршүүд тэгш эрхтэй ашиглах боломжийг олгодог боловч уг эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байхыг үүрэг болгодог. анай компанийн хувьд ******* ******* ХК-тай хил залгаа оршиж буй хашааг ашиглах эрхэд нь огт саад учруулаагүй бөгөөд харин уг хашаанд хоёр хаалга гаргаж өгөх, ачааны машиныг нэвтрүүлэхийг даалгах шаардлага нь манай газар ашиглах эрхийг зөрчих, саад учруулах үр дагавартай байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэмэлт тайлбар гаргасан. Гэвч Газрын тухай хуулийн 48.2-т заасан "бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрх" нь мөн хуулийн 48.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон газар эзэмшигчийн хооронд тохиролцоо хийгдсэн байхыг, мөн уг тохиролцоо нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1.6-д заасны дагуу "газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах гэрээ"-гээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаарддаг. Гэтэл “ Кока Кола” ХХК-ийн 2007 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн Газрын албатай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, мөн “ тэйтс” ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 06 болон 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээнд манай үйлдвэрлэлийн зориулалттай 17,871 м.кв талбайтай газрыг “******* *******” ХК-д хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулахыг зөвшөөрсөн агуулга тусгагдаагүй, энэ талаар гэрээгээр зохицуулаагүй, талууд харилцан тохиролцоогүй, бүртгэлийн мэдээллийн санд түүнийг нотлох баримт байхгүй. Тиймээс нэхэмжлэгч “******* *******” ХК нь дээрх үндэслэлээр гэрээнд заасан 247 метр автозамыг хамтран ашиглахыг шаардах эрхгүй, нөгөөтээгүүр гэрээнд заасан 247 метр автозамыг масштаб тоон зураг, кадастрын зураг гэх мэт төрийн эрх бүхий байгууллагын албан ёсны баримт бичгээр тодорхойлуулсан баримт байхгүй, нэхэмжлэгчийн хэлээд буй 1 дүгээр цэгээс зүүн тийш 163 метр газар нь газрын цахим системд зааснаар хэний ч өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжээгүй нийтийн эзэмшлийн зам талбай байна. Тиймээс дээрхийг нэгтгэвэл, нэхэмжлэгч талын гаргасан үндэслэл нь өөрсдийн тодорхойлоод буй шаардлагынх нь үндэслэл болоогүй, Иргэний хуульд заасан хөршийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдахгүй байна. Нэхэмжлэгч нь хөршийн эрхийн шаардлагад хамааралгүй өөр бусад шаардлагуудыг гаргасан нь нэхэмжлэгч талыг хөршийн автозогсоолыг шаардах эрхийн хүрээнд бус Гэрээний заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт цугларсан баримтаар "*******" ХК болон " " ХК-ийн хооронд 2001 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Г-4/7101 тоот "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь шаардлагаа тодруулахдаа ...гэрээг " " ХК-ийн ТУЗ-ийн дарга С.Оджар*******тай байгуулсан. “СББ” ХК нь худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө " Холдинг"-д, " Холдинг" компани нь " Кока Кола"-д, " Кока Кола" нь хариуцагчид шилжүүлсэн ба хөрөнгө шилжүүлэх тогтоол, шийдвэрийг “ /толгой компани/-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджар******* гаргасан байдаг..." гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, “ ” группт хамаарах компаниуд бүгд нэгнийхээ хүлээсэн үүргийг хүлээх ёстой гэж маргажээ. Гэвч Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно", Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т "Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ" гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээд бүр тусдаа эрх зүйн чадвартай, тус бүрдээ иргэний эрх зүйн харилцаанд бие даан эрх үүрэг хүлээж оролцдог. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь хэсэгт "групп"-ийн талаар тодорхойлсон ба энэ нь татварын буюу санхүүгийн тайлагналын зорилготой байдаг. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Ерөнхий үнэ шилжилтийн тайланд групп болон группийн оролцогчдын мэдээлэл, тэдгээрийн хооронд хийгдсэн санхүүгийн ажил гүйлгээ болон үнэ шилжилтийн бодлогын талаар тусгана гэж заасан. Өөрөөр хэлбэл, группийн оролцогч компаниуд нь тус бүрдээ хуулийн этгээдийн эрхтэй, өөрсдийн нэрээр аливаа хэлцлийг байгуулах боловч зөвхөн татварын буюу санхүүгийн тайлагналын зорилгоор групп гэх нэршилд хамаарч санхүүгийн болон татварын тайлан илгээдэг. Харин иргэний эрх зүйн харилцаанд “групп” гэх ойлголт байхгүй, группийн хэмжээнд компаниудын эрх үүрэг бие биедээ залгамжилна гэсэн зохицуулалт байхгүй. Хуулийн этгээд тус бүрдээ бие даан эрх зүйн харилцаанд оролцдог учир зөвхөн татан буугдах, өөр компанитай нэгдэх, нийлэх зэрэг тохиолдолд тухайн компанийн эрх үүрэг хариуцлага нь эрх хүлээн авагч буюу залгамжлагч компанид шилжих нөхцөл үүсдэг. Тэрнээс групп компани учир группийн бусад оролцогчдын үүргийг давхар хүлээх ёстой гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Нөгөө талаас, манай компани 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр " Кока Кола" ХХК-тай 0-13/36 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, үйлдвэрийн барилгыг газар эзэмших эрхийн хамт худалдан авсан бөгөөд уг хэлцлийг байгуулах зөвшөөрлийг манай толгой компани болох цорын ганц хувьцаа эзэмшигч " Пропертийз Холдинг" ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Од, харин худалдагч " Кока Кола" ХХК-ийн зөвшөөрлийг тус компанийн ТУЗ-ын зөвлөлийн дарга Л.Гантөмөр тус тус гарын үсэг зурж баталсан байна. Өөрөөр хэлбэл " тэйтс” ХХК болон " Кока Кола" ХХК нарын 2013 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг зөвшөөрсөн дээрх тогтоолуудад талуудын тус тусын эрх бүхий этгээдүүд шийдвэр гаргаж, гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч талын хэлээд буй хөрөнгө шилжүүлэх тогтоол шийдвэрийг ТУЗ-ийн дарга Ж.Оджар******* гаргасан гэх тайлбар үндэслэлгүй байна. Нөгөөтээгүүр, манай толгой компани болох " Пропертийз холдинг" ХХК нь “ бал бурам” ХХК-тай хамааралтай, эсхүл “ бал бурам” ХК нь хэлбэрээ өөрчилж манай толгой компани болсон гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. “ бал бурам” ХК-ийн хувьд түүний 100 хувийн хувьцааг "Апу" ХК эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирал нь Н.Эрдэнэбилэг байна. Тиймээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх заалтын дагуу "******* *******" ХК болон " тэйтс" ХХК-ийн хооронд үүргийн харилцаа үүсээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байх бөгөөд ийнхүү талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй учир нэхэмжлэгч тал нь хариуцагчаас Гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил, мөн хуулийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нь 2001 оны Гэрээний үүргийн биелэлтийг гэрээний нөгөө тал биш, ямар ч холбоо хамааралгүй, аливаа үүрэг хүлээж гэрээний харилцаанд оролцоогүй " тэйтс" ХХК-иас 18-24 жилийн дараа шаардаж байгаа нь хууль зүйн хувьд огт үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан Гэрээний 11.8-д заасны дагуу хариуцагчаас 40,000,000 төгрөгийн торгууль төлөхийг шаардсан. Гэвч торгууль нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1, 232.4-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийн хангах нэгэн арга бөгөөд хариуцагч " тэйтс ХХК-ийн хувьд нэхэмжлэгчийн өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй, талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй тул гэрээний 11.8-д заасан торгууль төлөхийг шаардах эрхгүй юм. Тиймээс уг шаардлага нь хуульд нийцээгүй үндэслэлгүй байна. Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үндсэн дээр тавьж байгаа шаардлагынх нь тухайд тэр хөрөнгө чинь 2001 оронд “СББ”, “*******” ХК 2 хоорондоо гэрээгээ байгууллаа. Тэгээд “СББ” ХХК тэр гэрээний үүргийг хүлээсэн байхад яагаад “ тэйтс” ХХК тэрийг хүлээж байгаа нь ойлгомжгүй. Яагаад гэхээр тэр гэрээн дээр н.Оджар******* гэдэг хүн зурсан гээд байгаа. Гэтэл тэр н.Оджар******* гэдэг хүн чинь “СББ” ХХК-ийн дарга захирал нь байсан юм байна. Гэтэл манай компани болохоороо “ Кока Кола” ХХК-иас арилжааны буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдаж худалдан авах гэрээ газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр арилжааны зорилгоор “ си эс кока кола” ХХК-иас худалдаж аваад тэгээд тэр худалдаж авах шийдвэрийг “ си эс кока кола” ХХК-ийн ТУЗ-ийн дарга н.Гантөмөр захирал гаргаад, манай ТУЗ-ийн дарга н.Од гэдэг нэртэй захирал гаргаад, “ тэйтс” ХХК-ийн захирал н.Уранцэцэг гэдэг хүн гарын үсэг зураад “ си эс кока кола” ХХК-ийн захирал гарын үсэг зурсан тэр процесст ямар ч н.Оджар******* гэдэг хүн явагдаагүй. Тухайн тэр “СББ” ХХК нь одоо “Апу” ХК-ийн эзэмшилд байдаг компани. “ ” ХХК гэдэг нэр одоо урьд нь ижилхэн байлаа гээд тэр чинь ижилхэн нэг компани тухайн компаниуд ямар гэрээнүүд, хэнтэй яаж байгуулдаг, тэр бүх гэрээнийх нь нөхцөлийг бусад бүх компаниудынх нь хүмүүс нь мэдэж чадахгүй.  Тусдаа татварын дугаартай. Тусдаа улсын бүртгэлийн гэрчилгээтэй тайлан баланс гаргадаг компаниуд. “СББ” ХХК, “ си эс кока кола” ХХК-ийн хоорондоо ТУЗ-ийн тогтоолоор шилжүүлээд хөрөнгө оруулалтын хэлбэрээр явчихсан байна. Гэтэл манайх арилжааны хэлбэрээр авсан буюу манайд аль тэр үл хөдлөх хөрөнгө худалдаж худалдан авах гэрээн дээр бид нарт ямар ч тийм 2 хаалга гаргаж өгнө, хамтран эзэмших гэсэн тийм үүрэг манай гэрээн дээр байгаагүй. анайх анхнаасаа тийм үүрэг огтоосоо ерөөсөө хүлээгээгүй. 1 дүгээрт гэвэл гэрээний энэ үүрэг нь болохоор манай компанид хамаарах үүрэг биш байна гэж үзэж байгаа. Дараагийн ярьж байгаа гэрээ нь 2001 онд байгуулагдсан гэрээ. Тэгэхээр одоо хүчин төгөлдөр байгаа Иргэний хуулиар ч гэсэндээ гэрээний үүрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан. анай үүрэг ч биш, тэр гэрээнийх нь холбогдох хөөн хэлэлцэх хугацаа нь ч дуусчихсан байхад тэр гэрээтэй холбогдуулаад 40,000,000 төгрөг шаардаад зам ашиглаж нэмэгдээд байгаа шаардлагуудыг нь ойлгохгүй байгаа. Дээрээс нь манайх ерөөсөө тэнд тэгж нэмж өргөтгөл бариагүй. Анхнаасаа тэнд тийм объект байсныг тэр сансрын давхцуулсан зургаас бүгдээрээ харж чадаж байгаа. Энэ шугам хоолойны асуудал бас байгаад байгаа юм. Одоо яг тэр байгаа хэсгээр гарна гэхээр нэхэмжлэгч тал ч гэсэндээ мэдэж байгаа. анай шугам хоолой байн байн эвдэрдэг, гэмтдэг. Тэгж гэмтсэнээс болоод нийт 9 аж ахуйн нэгж манай тэр газар дээр яг үйл ажиллагаагаа явуулж байна. Телевизийн байгууллага, махны үйлдвэр, хөргүүрийн агуулах гээд зөндөө олон үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Тэр бүх үйл ажиллагаанууд чинь бохир цэвэр ус нь орохгүй, бохир нь гадагшлахгүй, ус нь орж ирэхгүй халаалт нь орж ирэхгүй хөлдөөд. Өмнө нь нэг тохиолдол гарч байсан. Дээрээс нь бохирын шугам, цэвэр усны шугам нь алдагдчихаар эргүүлээд бид нар Ус сувгийн Удирдах газан цэвэр усны мөнгөний торгуульд унадаг. Нэг шугам хоолой гэмтэж задарснаас болоод өмнө нь тэр шугам хоолойн дээр гэмтэл учирч байсан шалтгаан нь энгийн жижигхэн юмнаас болоод гэмтчихээд байдаг. Жишээ нь модны үндэс ургасаар байгаад цоолоод гэмтээчихсэн. Тэрнээс нь болоод манайх цэвэр усны өчнөөн торгуулийн төлбөрт ороод “АПУ” ХК-тай нийлээд төлбөрөө төлөөд явж байсан. Тэгэхээр ганцхан манай эрх ашиг зөрчигдөх биш бусдын эрх ашиг зөрчигдөх гээд байгаа. Бид өөрсдийнхөө эзэмшил газар дотроо үйл ажиллагаагаа хийгээд явж байгаа. Яг тийм нөхцөл байдал энд байгаа. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Шугам хоолойны хувьд харин яриад байгаа нь нэхэмжлэгч тал хариуцагч талын газраар дамжин орж байгаа. Доор нь шугам хоолой байна гэдгийг хавтаст хэрэгт ч гэсэндээ авагдсан байгаа. Тэр шугамыг  дайран өнгөрнө гээд байгаа замын чинь 80 см-ийн доор шугам хоолойнууд байна. Үүнийг хүчитгээгүй байна. Хүчитгэсэн эсэхийг нь тодорхойлох боломжгүй байна. Тийм болохоор дээр нь ачааны машин явах боломжтой эсэхийг тодорхойлох боломжгүй байна гэдэг дүгнэлтийг гаргаад байгаа. Дээр нь нэхэмжлэгч талын автомашин явахаар тэр шугам хоолой чинь бүр байхгүй болно биз дээ. Танайх нэхэмжлэгч талын нэг машин нь орохын төлөө цаана нь бусад компанийн үйл ажиллагаа шугам хоолойноос болоод барилга нь хөлдөх, цэвэр усны өр төлбөрт орох, бохир нь халиад муухай үнэр тарах тийм олон эрсдэл байгаад байгаа шүү гэдгийг хэлээд байгаа юм. н.Оджар******* гэдэг хүний тухайд бол “ ” гэдэг урдаа нэртэй байлаа гээд бүгдээрээ нэг компани гэсэн үг биш гэв.

 

3.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

 

-Нэхэмжлэгч талаас:

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэл/1хх-1-4/, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага/2хх-155/, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага/2хх-215-218/, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага/3хх-72-74/, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийн тайлбар/4хх-118-124/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1хх-5/, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1хх-6/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн лавлагаа/1хх-7/, итгэмжлэл/1хх-8, 2хх 240, 241, 4хх 74/, “******* *******” ХК-ийн дүрэм/1хх-9-17/, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай №Н-4/7101 гэрээ/1хх-18-21/, *******ийн үйлдвэрийн гадна шугам сүлжээний трассын зураг/1хх-22-23/, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/486 дугаар захирамж, хавсралтын хамт/1хх-24-25/, “******* *******” ХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар/1хх-26, 31, 35/,  иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрхийн гэрээ, нэгж талбарын кадастрын зураг/1хх-27-30, 32-34, 36-38/, “Санхүүгийн зохицуулах хороо”-ны 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 199 дүгээр тогтоол/1хх-39/, “******* *******” ХК-ийн “ тэйтс” ХХК-д хүргүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1/47 дугаар албан бичиг/1хх-40/, “******* *******” ХК-ийн “ тэйтс” ХХК-д хүргүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/69 дүгээр албан бичиг/1хх-41/, “ тэйтс” ХХК-ийн “******* *******” ХК-д хүргүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар албан бичиг/1хх-42/, Газрын кадастрын зураг/2хх-156/, гэрэл зургийн үзүүлэлтүүд/2хх-157/, “******* *******” ХК, “ тэйтс” ХХК нарын “Инженерийн шугам сүлжээгээр дамжуулан цэвэр усаар хангах үйлчилгээний гэрээ”/2хх-219-221/, “******* *******” ХК, “ тэйтс” ХХК нарын “Инженерийн шугам сүлжээгээр дамжуулан бохир ус зайлуулах үйлчилгээний гэрээ”/2хх-222-224/, “ тэйтс” ХХК-ийн “******* *******” ХК-д хүргүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 163 дугаар хүсэлт/2хх-225/, “ тэйтс” ХХК-ийн “******* *******” ХК-д хүргүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 133 дугаар санал/2хх-226/, “ тэйтс” ХХК-ийн “******* *******” ХК-д хүргүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаар хүсэлт/2хх-227/, “ тэйтс” ХХК-ийн “******* *******” ХК-д хүргүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 201 дугаар хүсэлт/2хх-228/, “ тэйтс” ХХК-ийн “******* *******” ХК-д хүргүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 168 дугаар хүсэлт, хавсралт №1-2/2хх-229-232/, “ тэйтс” ХХК-ийн “******* *******” ХК-д хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 303 дугаар мэдэгдэл/2хх-233/, “СББ” ХХК-ийн гадна бохирын шугам сүлжээний зураг/2хх-234/, тэйтс” ХХК-ийн “******* *******” ХК-д хүргүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 149 дүгээр хүсэлт/2хх-235/, “******* *******” ХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар/3хх-187/, “******* *******” ХК-ийн байршлын Схем/3хх-188/, гэрэл зургийн үзүүлэлт/3хх 189-196/ зэрэг баримтыг гарган өгсөн.

 

-Хариуцагч талаас: “ тэйтс” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/1хх-49/, итгэмжлэл/1хх-50, 2хх-236, 3хх-58, 63, 185, 4хх-90/, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хариу тайлбар/1хх-55-56/, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хариу тайлбар/4хх-148-155/, “ тэйтс” ХХК-ийн дүрэм/1хх-66-68/, “ тэйтс” ХХК, “Эм коко кола” ХХК нарын ”Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/1хх 69-75, 78-83, 86-92, 95-101 тал/, “Эм коко кола” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар/1хх-76, 84, 93, 103/, “Эм пропертийз холдинг” ХХК-ийн захирлуудын зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар тогтоол/1хх-77, 85, 94, 102/, “ тэйтс” ХХК, “Эм коко кола” ХХК нарын Газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2013 оны 10 дугаар сарын 0-13/38 дугаар гэрээ/1хх-104-106/, “ тэйтс” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар/1хх-107, 108, 109, 110/, Ерөнхий төлөвлөгөөний зургийг сансарын зурагтай давхцуулсан зураг/3хх-18/, Ерөнхий төлөвлөгөөний зураг/3хх-19/, кадастрын мэдээллийн сангийн зураг/3хх-20-21/, “ тэйтс” ХХК-ийн “******* *******” ХК-д хүргүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 220 дугаар дулааны шугамын засварын зардал хуваах тухай хүсэлт/3хх-198/, “ тэйтс” ХХК-ийн “СББ Трейд” ХХК-д хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 231 дугаар хамтран ажиллах тухай хүсэлт/3хх-199/, “ тэйтс” ХХК-ийн “АПУ” ХК-д хүргүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 011 дугаар хамтран ажиллах дулааны шугамын засварын зардал хуваах тухай хүсэлт/3хх-200/, “ тэйтс” ХХК-ийн “******* *******” ХК-д хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221 дугаар “1/111 тоот албан бичгийн хариу илгээх” тухай албан бичиг/3хх-201/, “Пик пак” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “ тэйтс” ХХК-д хүргүүлсэн 126 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг/3хх-202/, “Тэнгэрлэг эх орон” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “ тэйтс” ХХК-д хүргүүлсэн 24/146 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг/3хх-203/, “Нью сэцүби” ХХК, “ тэйтс” ХХК нарын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн RE-21/29 дугаар Гадна дулааны шугам солих ажил гүйцэтгэх гэрээ-агуулахын/3хх-205-218/, “Нью сэцүби” ХХК, “ тэйтс” ХХК нарын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн RE-22/21 дугаар Гадна дулааны шугам шинэчлэх ажил гүйцэтгэх гэрээ-ко спейс байр/3хх-219-231/, “Нью сэцүби” ХХК, “ тэйтс” ХХК нарын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн RE-22/30 дугаар Гадна дулааны далд шугам шинэчлэх ажил гүйцэтгэх гэрээ-ко спейс байр/3хх-232-247/, “Нью сэцүби” ХХК “ тэйтс” ХХК нарын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн RE-21/29 дугаар Гадна дулааны шугам солих ажил гүйцэтгэх гэрээ-агуулахын/3хх-205-218/, “Нью сэцүби” ХХК, “ тэйтс” ХХК нарын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн RE-22/38 дугаар Бохир усны шугамын засварын ажил гүйцэтгэх гэрээ-ко спейс байр/3хх-248-4хх-12/, “Яргай зам” ХХК-ийн Улаанбаатар хотын ******* дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  байрлах “******* *******” ХК-ийн 1780700196 нэгж талбарын барилгыг 1979 оны барилга, зам талбайн АСШТАБ 1:500 тоон зураг дээр дижитайзи буюу давхацсан байдлын зураг/4хх-31-43/, “ тэйтс” ХХК, “******* *******” ХК нарын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн SA-21/10 дугаар Инженерийн шугам сүлжээгээр дамжуулан цэвэр усаар хангах үйлчилгээний гэрээ/4хх-44-46/, “Яргай зам” ХХК-ийн Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл/4хх-47/,  “Яргай зам” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар/4хх-48/, “ тэйтс” ХХК, “******* *******” ХК нарын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн SA-21/10 дугаар Инженерийн шугам сүлжээгээр дамжуулан бохир ус зайлуулах үйлчилгээний гэрээ/4хх-49-51/, “******* *******” ХК-ийн “ тэйтс” ХХК-ид хүргүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/111 дугаар хүсэлт/4хх-52/, кадастрын мэдээллийн сан дах зураг/4хх-156-160/ зэрэг баримтыг гарган өгсөн.

 

-Шүүхийн журмаар: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11/2724 дугаар албан бичиг, хавсралт-“ тэйтс” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, тус компанийн дүрэм/1хх-111-118/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 7/2869 дугаар улсын бүртгэлийн лавлагаа, хавсралтын хамт/1хх-119-2хх152 тал/, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт/2хх-245-3хх-16/, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Барилгын хөгжлийн төв”-ийн 1/455 дугаар албан бичиг/3хх-27/, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн онгол улсын Зам, тээврийн хөгжлийн яамны 05/2324 дугаар албан бичиг/3хх-32/, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 3/2277 дугаар албан бичиг/2хх-41/, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Замын хөгжлийн газрын 07/586 дугаартай албан бичиг/3хх-71 тал/, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалтын алба”-ны 01-05/4549 дугаар албан бичиг, хавсралт/3хх-94-183/, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалтын алба”-ны 3/2376 дугаар албан бичиг, хавсралт-нэгж талбарын 1780700196, 1780700218 дугаар газруудын 2005-2007, 2011-2012, 2013-2014, 2017-2018, 2019, 2021-2022 оны сансрын зургийн хил заагт хамаарах зураг/4хх-20-30/, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт/4хх-91-110/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

4.Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

5.Нэхэмжлэгч “******* *******” ХК нь анх “ тэйтс” ХХК-ид холбогдуулан Иргэний хуулийн 208, 232 дугаар зүйлүүдийг баримтлан Үл хөдлөх, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 11.7-д заасан хоёр компанийн дундын өмчлөл, эзэмшилд байгаа 247 метр автозамыг гэрээнд заасан ёсоор ашиглуулахыг даалгах, 40,000,000 төгрөгийн торгуулийг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн тодруулан сүүлийн байдлаар үндэслэлийг өөрчлөн Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4, 140 дүгээр зүйлийн 140.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар Үл хөдлөх, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1.17-д заасан хоёр компанийн дундын өмчлөл, эзэмшилд байгаа 247 метр автозамыг гэрээнд заасан ёсоор хамтран эзэмшиж ашиглуулах, түүний араар барьсан хашаандаа 2 хаалга гарган өгч, нэхэмжлэгчийн ачааны автомашиныг нэвтрүүлэх, автозогсоолын 25 хувийг ашиглуулахыг даалгах, гэрээний 1.18-д зааснаар торгууль 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай болгон өөрчилсөн.

6.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ... 2001 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “*******” ХК нь “ ” ХК-ид өөрийн өмчлөлийн үйлдвэрлэл, агуулах, контор, сургуулийн барилга, спорт заал, склад, харуулын байр зэрэг барилга байгууламжуудыг худалдаж, холбогдох эзэмшил газар, зам талбайг шилжүүлж өгсөн, түүнээс хойш “*******”  ХК нь “******* *******” ХК болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж, “ ” ХК худалдан авсан дээрх үл хөдлөх хөрөнгөө “ тэйтс” ХХК-д шилжүүлсэн байдаг гээд тус гэрээгээр тохирсон зарим заалт болох 1.17-хавсралтад заасан 1 дүгээр цэгээс зүүн тийш 163 м, баруун тийш 84 м урттай, 7.7 м өргөнтэй авто замыг талууд 50:50 хамтарсан өмчлөлд байлган түүн дээр ямар нэгэн барилга байгууламж барихыг хориглоно, мөн худалдан авагч нь шинээр барих хашаандаа 2 хаалгыг барьж өгч ачаатай автомашиныг уг хаалга болон төв хаалгаар худалдагч талын хүсэлтээр чухал шаардлагатай үед нь тухай бүрд нь тусгай зөвшөөрлийг олгон худалдан авагч талын харуул хамгаалалтын хяналт дор нэвтрүүлэх, 1.18-Энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд худалдагч талд 40,000,000 төгрөгийн торгуулийг төлөх зэрэг үүргийг эс биелүүлснээс дундын эзэмшилд байх авто замыг 2 тал хамтран ашиглах хүсэлт тавихад хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 тоот албан бичгээрээ маргаж буй автозамыг ашиглуулах боломжгүй, манайд хамаагүй гэх агуулгатай хариу ирүүлснээс шүүхэд хандсан, өөрийн агуулахаас ноос ноолуур, түүхий эд ачсан ачааны автомашинаа үйлдвэр рүүгээ оруулж гаргах ачих боломжгүй байдалтай удаж байна, маргаан бүхий автозам нь 2 компанийн эзэмшлийн зааг дээр урд талд нь “ тэйтс” ХХК, хойт талд нь манай компанийн барилга байгууламжууд оршдог, дулааны шугам хаалга гаргаж болох хэсгээр газраас дээш 4 метр орчим өргөгдөж ил хийгдсэн тул тухайн хэсгээр хаалга гаргах боломжтой гэж үзэж байгаа тул хөршийн эрх зүйн харилцааны дагуу мөн шаардах эрхтэй, мөн “сургуулийн зүүн талын 20*86 м-ийн хэмжээтэй автозогсоолыг худалдагч тал 25 хувиас хэтрүүлэхгүй ашиглах ба энэхүү талбайг зөвхөн автомашины зогсоолын зориулалтаар ашиглана.” гэж маш тодорхой заасныг зөрчиж ашиглаж чадахгүйд хүрсэн, бид хариуцагч талтай өөрийн цэвэрлэх байгууламжаар дамжуулан цэвэр усаар хангаж, бохир усыг мөн татан зайлуулж хамтран тохиролцон манай газар дээр засварын ажил хийхэд зөвшөөрөл өгөөд болоод л байсан, манай 2 компани бие биеэсээ харилцан хамааралтай шинэ хөршийн барьсан хашаа, замаар нэвтрэх шаардлагатай учраас хөрш нь шаардах эрхтэй, тус шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тул нэхэмжлэл үндэслэлтэй гэж,

 

7.Хариуцагч тал ...тат*******залдаа үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ нь “ ” ХК болон “*******” ХК гэсэн талуудын хооронд байгуулагдсан тул тус гэрээний дагуу аливаа эрх үүрэг, хариуцлага үүсэхгүй, “-- Коко Кола” ХХК-иас 2013 онд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулан гэрээний дагуу Нийслэлийн ******* дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Зайсан гудамжинд байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаартай уз20/4 тоот 243.98 м.кв талбайтай уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай 20/3 тоот 365 м.кв талбайтай Конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай 20/2 тоот 3732 м.кв талбайтай Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай 20/1 тоот 1152 м.кв талбайтай Агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан, нэхэмжлэгчийн эзэмшлийн нэгж талбарын 1780700257 дугаартай, 52,916 м.кв талбай бүхий газар нь Зүүн хойд талаас нэгж талбарын 1780700235 дугаартай, “******* *******” ХК-ийн эзэмшлийн 11,243 м.кв талбай бүхий газартай, зүүн урд талаас нэгж талбарын 1780700003 дугаартай " бал бурам" ХХК-ийн эзэмшлийн 7,198 м.кв талбай бүхий барилгын хувьд мөн залгаа үргэлжилсэн байдалтай газартай, зүүн урд талаасаа нэгж талбарын 1780700218 дугаартай " тэйтс" ХХК-ийн эзэмшлийн 17,871 м.кв талбай бүхий газартай, баруун урд талаас нэгж талбарын 1780700195 дугаартай “******* *******” ХК-ийн эзэмшлийн 19,393 м.кв талбай бүхий дээрх газартай зэргэлдээ байх бөгөөд “хөршийн эрх”-ийн хүрээнд гэх боловч 2001 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Г-4/7101 тоот "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-ний хүрээнд шаардсан нь үндэслэлгүй, хөршийн эрх буюу хөрш залгаа эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил, ашиглалтын улмаас хөршид ямар хэмжээнд нөлөөлж болох эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар шаардах эрхийг Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, Улсын дээд шүүхийн тайлбарт заасан хөрш залгаа газрын өмчлөгч буюу эзэмшигчээс уг эд хөрөнгөө эзэмших, ашиглах явцад нөгөө этгээдийн эд хөрөнгөө эзэмших, ашиглахад саад төвөг учруулах хүчин зүйлүүд дуу чимээ, доргио, утаа, гэрэлтүүлэг, хорт хий, өндөр үелзлэл, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдол зэрэг эзэмшигчийн хянах боломжгүй байдлаар хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгийн хилээр нэвтрэх хэлбэрээр илэрдэг ноцтой үр дагавар бус, ямар ноцтой үр дагаврыг үүсгэж байгааг тодорхойлоогүй зөвхөн үйлдвэрийн агуулах урагшаа хашаа руу харсан учраас шинэ хөршийн барьсан хашаа, замаар нэвтрэх шаардлагатай гэх тайлбар "нөлөөлөл"-д хамаарахгүй, нэхэмжлэгч “******* *******” ХК-ийг 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж, агуулахаа саадгүйгээр ашиглаж ирсэн, зөвхөн үйлдвэрийн агуулахад ачааны автомашин нэвтрүүлж ашиглахын тулд гэрээнд заасан 247 метр замыг хамтран ашиглах хүсэлтэй байгаа нь ноцтой нөлөөллөө нотлоогүй, нэхэмжлэгчийн газар 4 газартай хил залгаа байх бөгөөд зүүн урд болон баруун урд тал руугаа нийтийн эзэмшлийн замд хүрэх гарцыг гаргах боломжтой, тиймээс 247 метр автозамыг хамтран ашиглахыг шаардах эрхгүй, нэхэмжлэгчийн хэлээд буй 1 дүгээр цэгээс зүүн тийш 163 метр газар нь газрын цахим системд зааснаар хэний ч өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжээгүй нийтийн эзэмшлийн зам талбай байх тул хөршийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөлд хамаарахгүй, “ ” группт хамаарах компаниуд гэрээний үүргийг хүлээхгүй, хуулийн этгээд бүр тусдаа эрх зүйн чадвартай, тус бүрдээ иргэний эрх зүйн харилцаанд бие даан эрх үүрэг хүлээж оролцдог, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “-- Коко Кола” ХХК-тай 0-13/36 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ", зөвшөөрлийг " Пропертийз Холдинг" ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Од, харин худалдагч “-- Коко Кола” ХХК-ийн зөвшөөрлийг тус компанийн ТУЗ-ын зөвлөлийн дарга Л.Гантөмөр нар гарын үсэг зурж баталсан, Ж.Оджар******* гаргасан гэх тайлбар үндэслэлгүй, “СББ” ХК-ийн 100 хувийн хувьцааг “АПУ” ХК эзэмшдэг тул зохигч талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй учир гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй, гэрээний бус талаас 40,000,000 төгрөгийн торгууль зэргийг төлүүлэхийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна

 

8.Шүүх нэхэмжлэгчийн болон хариуцагч талын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган заримыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

9.Дараах үйл баримт тогтоогдов.

9.1.“*******” ХК болон “ ” ХК нарын хооронд 2001 оны 07 дугаар сарын сарын 20-ны өдөр Г-4/7101 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “*******” ХК-ийн өмчлөлд байсан үйлдвэрлэл-агуулах/урт-102м, өргөн-36м, өндөр-8м, нийт талбай-3,672 үүнээс ашигтай-3,571, 1 давхар, орчиндоо 2,200 м.кв бетондсон талбайтай/-ын барилга, контор/урт-43,3м, өргөн-6,63м, өндөр-6м, нийт талбай-487 үүнээс ашигтай-249, 2 давхар, үүдэндээ бетондсон талбайтай/, сургуулийн барилга/урт-36,8м, өргөн-6,63м, өндөр-6м, нийт талбай-487 үүнээс ашигтай-249, 2 давхар барилга, үүдэндээ 20м*86м бетондсон талбайтай/, спорт заал/урт-36м, өргөн-18м, өндөр-7,2м/, жижиг склад, задгай склад, харуулын байр болон тэдгээртэй холбоотой талбай, хашаа түүнтэй холбоотой барилгын да*******дах байгууламж, инженерийн бүх төрлийн шугам сүлжээ, тухайн барилгын цогцолборт хамаарах бусад зүйлийн хамт бүх эрх, хууль ёсны ашиг сонирхлын хамт худалдан авагч “ ” ХК-ийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь түүнийг өмчлөлдөө хүлээн авч, 520,000,000 төгрөгийг худалдагчид гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон./1хх-18-23/

9.2.“*******” ХК нь Нийслэлийн Засаг даргын 1996 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/176 шийдвэрээр ******* дүүргийн 1 дүгээр хороо, Чингэсийн өргөн чөлөө гудамжинд нийт 9,5 га газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээгээр эзэмшиж, цаашид Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/486 дугаар захирамжаар нэгж талбарын 178016/0264 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай 49,959 м.кв талбайтай газар, нэгж талбарын 178016/0270 дугаартай орон сууцны зориулалттай 19,406 м.кв талбайтай газар, нэгж талбарын 178016/0274 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай 31,446 м.кв, нийт 100,811 м.кв талбайг эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг, ******* дүүргийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжаар мөн хаягт байршилтай 17,647 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар “-- Коко Кола” ХХК газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан, одоо ******* дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/233 захирамжаар нэгж талбарын 1780700218 дугаартай 17,881/17,647/ м.кв талбай бүхий үйлдвэрлэх барилга, байгууламж, бусад газрын хамт “ эстэйтс” ХХК эзэмшдэг./1хх24-38, 209-214, 226, 2хх 54-59/

9.3.“ ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2001 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 8 дугаар тогтоолоор “...”*******” ХК-тай байгуулсан гэрээний дагуу худалдан авсан барилгын цогцолборыг балансын үнээр “ холдинг ХХК”-ид шилжүүлэхээр”, мөн өдрийн “ Холдинг” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоор тус барилгын цогцолборыг “-- Коко Кола” ХХК-д шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсний дагуу 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эрхийн улсын бүртгэлд дээрх гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд “-- Коко Кола” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байна./1хх 131-133, 119-2хх152/

            9.4.“-- Коко Кола ХХК” нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0-13/34, 0-13/35, 0-13/36,  0-13/37 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 0-13/38 тоот газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээгээр тус тус дээрх гэрээний зүйл болох Нийслэлийн ******* дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө хаягт байршилтай, барилгын цогцолбор, 17,647 м.кв газрыг “ тэйтс” ХХК-д шилжүүлж, хариуцагч “ тэйтс” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дээрх 243,98 м.кв уурын зуухны зориулалттай , 365 м.кв талбайтай 2 давхар конторын зориулалттай , 3,732 м.кв талбайтай складын барилгын зориулалттай , 1,152 м.кв талбайтай агуулах конторын зориулалттай дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгджээ./1-хх-69-103, 104-110, 209, 3хх 95-98/

Өөрөөр хэлбэл, ******* дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр/17040/, Зайсангийн гудамжны 20/2 тоот хаягт байршилтай 3,732 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө анх 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дугаарт “-- Коко Кола” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хариуцагчийн өмчлөлд,

өн хаягт байршилтай 1,152 м.кв талбайтай спорт цогцолборын зориулалттай үл хөдлөх хөрөнгө анх 2001 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өмчлөх эрхийн дугаарт “*******” ХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс “ Коко кола” ХХК-ийн өмчлөлд, 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс талбайг 350,24 м.кв талбайгаар нэмэгдүүлэн 1,502.24 м.кв талбайтай агуулах конторын зориулалттай болгон 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр 350,24 м.кв талбайтай контор агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “СББ трейд” ХХК-ийн өмчлөлд салган бүртгүүлж, үлдсэн 1,152 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр хариуцагчийн өмчлөлд бүртгүүлсэн байна./1хх-119/

9.5.“*******ийн үйлдвэр” нь 1992 оноос онгол улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1992 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор хувьчлагдан 2008 оноос хувьцаат компани болон “******* ”ХК болж, 2014 оноос “******* *******” ХК болж нэр, хэлбэрээ өөрчлөн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архивын лавлагаагаар тогтоогддог./1хх-7, 39, 137/

9.6.Хариуцагч “ тэйтс” ХХК нь 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдсан, нэг хувьцаа эзэмшигчтэй, хувьцаа эзэмшигч нь “- пропертийз холдинг” ХХК болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогддог. Өөрөөр  хэлбэл “ тэйтс” ХХК нь Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “...компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр/толгой/ компани дангаараа эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ...” гэж зааснаар “-- порпертийз холдинг” ХХК-ийн охин компани байна./1хх-49, 112/

9.7.Одоо “******* *******” ХК-ийн эзэмшиж буй Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын нийтэд илэрхий цахим сангийн мэдээлэл, шүүхээс хийсэн үзлэгийн баримтуудыг харьцуулан үзвэл нэгж талбарын 1780700257 дугаартай 52,916 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар, түүн дээр байрлах “******* *******” ХК-ийн өмчлөлийн ******* дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр зайсан гудамж, 18-B/3 тоот хаягт байршилтай 10,008 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай Ү-2206005016 дугаартай үл хөдлөх хөрөнгүүд нь зүүн талын  урд хэсгээрээ “ балбурам” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 1780700003 дугаартай 7,198 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газар, зүүн талын хойд хэсгээрээ “******* *******” ХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 1780700235 дугаартай 11,243 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн барилга байгууламж бүхий, бусад газар, урд хэсгийн баруун талдаа “******* *******” ХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 1780700195 дугаартай 19,393 м.кв талбай бүхий 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууцны зориулалттай газар, урд хэсгийн зүүн талдаа 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн эзэмших эрхийн гэрчилгээгээр нэгж талбарын 1780700218 дугаартай 17,881/17,647/ м.кв талбай бүхий хариуцагч “ эстэйтс” ХХК-ийн эзэмшлийн үйлдвэрлэх барилга, байгууламж, бусад газрын зориулалттай газруудтай хиллэдэг болох нь тогтоогддог./3хх 20-21, 187-188, 4хх 21-30, 156-161/

10.Дээрх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтууд, газрын байршлын схем болон гэрэл зургийн үзүүлэлт, үзлэгийн ажиллагааны баримтууд зэргээс үзвэл дээрх нэхэмжлэгчийн урд болон хариуцагчийн хойш хэсгээр эзэмшлийн газрын хилийг заагласан удаан хугацаанд ашиглаагүй 1 төмөр хаалганы өмнө 2 ш цемэнтэн бетон тавьж хаасан, нөгөө төмөр хаалганы өмнө *******ын сарай байрлуулсан байдалтай удаан ашиглагдаагүй байдалтай 2 төмөр хаалга гаргасан үргэлжилсэн цементэн бетон хашаагаар заагласан байдалтай хөршийн хил зааг тогтоосон байгууламж байдаг.

11.Одоо нэхэмжлэгч тал дээрх 10,008 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн Ү-2206005016 дугаартай 2 давхар үл хөдлөх хөрөнгийн зүүн урд талын 1 давхрын агуулахын хэсэг/склад/-ны урагш харсан хаалгаар өөрийн ноос ноолуур зөөвөрлөх зориулалт бүхий автомашиныг хуучны тоног төхөөрөмжийг зөөж гаргах болон ноос ноолуур зөөж агуулахын зориулалтаар бетонон хашаанд гаргасан 2 хаалгыг ашиглах боломж олгуулах, тус хаалгаар дамжин хариуцагч “ эстэйтс” ХХК-ийн эзэмшлийн 247 м замаар дамжин харуулын байраар зөвшөөрөлтэйгөөр өнгөрөх/орох, гарах/ боломж олгуулахыг хүссэн, хариуцагч тал энэ 2 хаалгыг ашиглахад газрын доогуур 80 см-ийн доор зайд нэхэмжлэгчийн бетонон хашааны дотор талд байрлах цэвэр, бохир усны шугам дайран өнгөрдөг, 1 хаалганы дээгүүр дулааны шугам хоолойг байрлуулсан тул шугам хоолой гэмтээх эрсдэлтэй, өмнө нь зөвхөн модны үндэс гэмтээхэд асар их зардал гарч засварласан, бас эвгүй үнэр гарах боломжтой гэх байдлаар тат*******зан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг байдлыг тогтоолгохоор “Барилгын хөгжлийн төв”, “Зам тээврийн хөгжлийн яам”, “Ус сувгийг удирдах газар”, “Нийслэлийн замын хөгжлийн газар” зэргийг шинжээчээр томилсон байх боловч цэвэр, бохир ус, дулааны шугам хоолой байгаа эсэх, уг шугам сүлжээ овор ихтэй автомашин зорчих боломжтой эсэхийг шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй, дүгнэлт гаргах боломжгүй гэж шинжээчээр томилсон этгээд бүгд тат*******зжээ.

12.Нэхэмжлэгч тал агуулах/склад/-аас урагшаа 2 хаалгаар нэвтрэхэд дайрах дээрх шугам сүлжээ буюу замын хэсгийг өөрийн хүчээр мэргэжлийн хүмүүсээр хүчитгэн засах боломжтой, энэ нь хариуцагч талд хамааралгүй гэх няцаадаг.

13.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа тодруулсан бөгөөд хөршийн эрхтэй холбогдуулан гаргасан шаардлагын үндэслэлээ “*******” ХК болон “ ” ХК нарын хооронд 2001 оны 07 дугаар сарын сарын 20-ны өдөр байгуулагдсан Г-4/7101 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээнд үндэслэн нэгдүгээрт, 1.17-д заасан ...“хавсралт 1 дүгээрт заагдсан 1 дүгээр цэгээс зүүн тийш 163 м, баруун тийш 84 м урттай, 7,7 м өргөнтэй замыг талууд 50:50 хамтарсан өмчлөлд байлган түүн дээр ямар нэг барилга байгууламж барихыг хориглоно. Худалдан авагч нь шинээр барих хашаандаа 2 хаалгыг барьж өгч ачаатай машиныг уг хаалга болон төв хаалгаар худалдагч талын хүсэлтээр чухал шаардлагатай үед нь тухай бүрд нь тусгай зөвшөөрлийг олгон худалдан авагч талын харуул хамгаалалтын хяналт дор нэвтрүүлнэ. Сургуулийн зүүн талын 20м*86м хэмжээтэй автомашины зогсоолыг 2 тал ашиглахдаа нэгдүгээрт, худалдагчийн тал түүний 25 хувиас хэтэрч ашиглахгүй, хоёрдугаарт энэхүү талбайг зөвхөн автомашины зогсоолын зориулалтаар ашиглана” гэх, хоёрдугаарт 1.18-д заасан ...”худалдан авагч нь 1 дүгээр цэгээс баруун тийш 209 м урт, 7,7 м өргөнтэй автозам дээр ямар нэгэн барилга байгууламж барихгүй гэдгийг нотолж байна. Энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд худалдагч талд 40,000,000 төгрөгийн төлбөрийг төлнө гэх заалтуудыг үндэслэснийг шүүх тус гэрээний үүрэгт холбогдуулах боломжгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс тат*******зах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1, 210.3-т зааснаар хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохоор заасан ч “-- порпертийз холдинг” ХХК нь “ бал бурам” ХК-тай хамааралтай гэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч “******* *******” ХХК болон хариуцагч “-- тэйтс” ХХК  нарын хооронд  гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул “*******” ХК болон “ ” ХК нарын хооронд байгуулагдсан 2001 оны 07 сарын 20-ны өдөр Г-4/7101 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийн хүрээнд шаардах эрхгүй гэж дүгнэв.

14.Харин хөршийн эрхийн заалтад үндэслэн шаардсаныг зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

15.Зохигч талуудын эзэмшил газар нь хэрэгт авагдсан дээрх баримтууд болон “ тэйтс” ХХК, “******* *******” ХК нарын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Инженерийн шугам сүлжээгээр дамжуулан цэвэр усаар хангах үйлчилгээний гэрээ”, “Инженерийн шугам сүлжээгээр дамжуулан бохир ус зайлуулах үйлчилгээний гэрээ”, уг асуудлаар албан бичгээр харилцаж байсан үйл баримт зэргээр нэхэмжлэгч талын урд, хариуцагч талын хойд хэсгээр хөршүүд, инженерийн байгууламжийг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр ашигладаг болох тогтоогддог./2хх-222-236, 3хх-188-196, 199-203, 4хх-44-46, 49-51, 92-110/         

Нэхэмжлэгч хөршийн эрх зүйн харилцааны дагуу шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон ба хариуцагч тал хөрш мөн гэж хүлээн зөвшөөрч маргаагүй.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзвэл 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1/111 дугаар албан бичгээр маргаан бүхий дундын авто замыг хойд талаар байршиж буй хашаандаа 2 хаалгыг, объект руугаа нэвтрэх боломжтойгоор гаргаж өгөхийг хүссэн байдлаар харилцаж байсан болох нь тогтоогдсон./4хх 52 тал/

Эндээс үзвэл нэхэмжлэгч тал өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө агуулахын зориулалтаар эзэмшиж ашиглахад хариуцагч талын зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн замаас 83 м зайнд төлбөртэй харуул хамгаалалтай байр бүхий хаалт суурилуулсан, түүнээс дотор нэвтрэн ороод хариуцагчийн эзэмшлийн зам, түүнийг дагаад хөршийн хил зааг тогтоосон 2 хаалга бүхий цементэн хашаа тулах ба тус гаргасан 2 хаалгыг хариуцагчийн эзэмшил талд цементэн хавтан болон *******ын аюулгүй байдал хангах хэрэгслээр хаасан байдалтай ашиглах боломжгүй гэх үйл баримт тогтоогдсон, хариуцагч талын тат*******залд дурдсан баруун талын хаалгаар нэвтрэх боломжтой гэх тайлбар шүүхийн газар дээр хийсэн үзлэгээр баруун талын хаалгаар агуулах хүрэх зам урт хөрс зөөлөн газар доор 80 см зайнд инженерийн шугам сүлжээ, худаг, бай*******ийн мод бүхий хэсгээр ачааны автомашин агуулахын хаалганд хүрэх боломжгүй, инженерийн шугам сүлжээ гэмтэх эрсдэл илүү өндөр болох нь илэрхий нөхцөл байдал тогтоогдсон. Талууд эвтэй найртай зохицож чадаагүй гэж үзсэн.

16.Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.2-т зааснаар 2 талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газрыг хөрш залгаа эд хөрөнгө, хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй, онгол улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “нөлөөлөл” гэдгийг хөрш залгаа газрын өмчлөгч буюу эзэмшигчээс уг эд хөрөнгөө эзэмших ашиглах явцад нөгөө этгээдийн эд хөрөнгөө эзэмших ашиглахад саад төвөг учруулах хүчин зүйлийг, мөн Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т зааснаар хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй, нөлөөлөл нь ноцтой боловч нөгөө тал нь өөрийн эд хөрөнгөө аж ахуйн ердийн зориулалтаар ашиглах зайлшгүй шаардлагаар ийнхүү нөлөөлж байвал нөлөөлөл гэж үзэхээр заасан.

Шүүх талуудын тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч тал өөрийн өмчлөлийн агуулах буюу складыг зориулалтын дагуу ердийн аж ахуйн зориулалтаар ашиглахад Иргэний хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-д заасан зохигч талын газрын хилийн зааг тогтоосон байгууламж бетонон хашаа босгосон, 2 хаалга гаргасан байдалтай боловч ашиглах боломжгүй, нийтийн эзэмшлийн замд хүрэхийн тул хариуцагчийн эзэмшлийн замаар дайран өнгөрөх болон харуул хамгаалалтын байр хүртэлх замаар нэвтрэх эрхийг хязгаарласан саад төвөг буюу ердийн ашиглалтын нөлөөлөл байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл эвтэй найртай зэрэгцэн оршин бие биеийнхээ хөршийн эрхийг хүндэтгэн хэн аль нь аж ахуйн болон бизнесийн үйл ажиллагаа явуулахад тус замаар явах зайлшгүй шаардлагатай, хэн алинаа харилцан хүндэтгэх саад хийх эрхгүй юм. Энэ нь ноцтой нөлөөлөл биш ч хариуцагч тал автомашин нэвтрэх байдлаар бетонон хашаанд гаргасан 2 хаалга болон хариуцагчийн эзэмшлийн замаар нэвтрүүлэхийг хүлцэн тэвчих боломжтой гэж үзлээ. 

17.Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 138.2-т зааснаар эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх, дээрх цэгүүдтэй холбогдох зам байрлуулах эрхтэй, хөрш нь зохих зөвшөөрөл олгохоор, харилцан тохиролцоогүй бол шүүх шийдвэрлэхээр заасан.

Иргэний хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д зааснаар Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д заасан хөршийн эрхийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байх, мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч талын санаачилгаар Геодизийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Яргай зам” ХХК-иар хийлгэсэн гэх нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн эзэмшлийн 1780700196 нэгж талбарын дугаартай барилгыг 1979 оны “барилга, зам талбайн масштаб 1:500 тоон зураг дээр дижитайзи буюу давхцуулсан байдлаар гэрэл зураг, тайлбар хэмжилт бүхий байдлаар “*******” ХК, “ бал бурам” ХХК нарын хооронд гэрээгээр тохиролцсон гэх 1 дүгээр цэгийг зургаар үзүүлэн түүнээс зүүн тийш 163 м, 1 дүгээр цэг хүртэл баруун тийш 84 м, 1 дүгээр цэгээс баруун тийш 209 м урт гэх хэмжээг тооцон гаргасан байдаг ба уг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 247/163+84/ м автозамыг хамтран ашиглах, түүний араар барьсан бетонон хашаанд баригдсан 2 хаалгаар нэхэмжлэгч талын ачааны зориулалттай автомашиныг нэвтрүүлэхийг хариуцагч талд даалган шийдвэрлэх үндэслэлтэй байна./4хх 31-43, 47-48/

            Харин Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч “-- тэйст” ХХК-д холбогдуулан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1.17, 1.18-д заасныг үндэслэн автозогсоолын 25 хувийг ашиглуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг дундын өмч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хангах үндэслэлгүй, мөн зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан үндэслэлээр гэрээний үүрэг зөрчсөн гэх зөрчлийн 40,000,000 төгрөгийн торгууль гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг өмчлөгчийн эрх бөгөөд хөршийн эрх зөрчсөний нөхөн төлбөр гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

18.Иймд Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.2, 138 дугаар зүйлийн 138.1, 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан “******* *******” ХК-ийн хариуцагч “ тэйтс” ХХК-ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж, хариуцагч “ тэйтс” ХХК-ийн эзэмшилд байгаа 247 метр автозамыг хамтран ашиглах, түүний араар барьсан хашаанд баригдсан 2 хаалгаар нэхэмжлэгч талын ачааны зориулалттай автомашиныг нэвтрүүлэхийг хариуцагч “ тэйтс” ХХК-ид даалган шийдвэрлэж, нэхэмжлэлээс үлдэх автозогсоолын 25 хувийг ашиглуулахыг даалгах, зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан 40,000,000 төгрөгийн торгууль төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

19.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428,150/357,950+70,200/ төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.2, 138 дугаар зүйлийн 138.1, 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан “******* *******” ХК-ийн хариуцагч “ тэйтс” ХХК-ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж, хариуцагч “ тэйтс” ХХК-ийн эзэмшилд байгаа 247 метр автозамыг хамтран ашиглах, түүний араар барьсан хашаанд баригдсан 2 хаалгаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн эзэмшлийн ачааны зориулалттай автомашиныг нэвтрүүлэхийг хариуцагч “ тэйтс” ХХК-ид даалгаж, нэхэмжлэлээс үлдэх автозогсоолын 25 хувийг ашиглуулахыг даалгах, зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан 40,000,000 төгрөгийн торгууль гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428,150 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ тэйтс” ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******”ХК-ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  ***