Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 137/ШШ2025/00566

 

 

 

 

 

 

 

         

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

            хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Т холбогдох зээлийн гэрээний үүрэг 5,183,036.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У хот, Х дүүрэг, 00-р хороо, С /000/, М гудамж, 00 байр, Э оффис, 00 давхарт байрлах Т ББСБ ХХК /ХХД:0000000 РД:000000, утас: 0000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч С.Т зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч С.Т нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 000000 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-79220 дугаар 93001-94977 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,792,184.54 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,254,016.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 99,335.92 төгрөг, нотариатын зардалд 37,500 төгрөг, бүгд 5,183,036.48 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч С.Т гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн З сумын 0-р баг, 0-р хэсэг гудамж 000 тоотод оршин суух, Б овогт С Туул /РД: 0000000, утас:0000000/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч С.Т миний бие Т ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Т ББСБ ХХК-аас нэхэмжилж байгаа 5,183,036.48 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК хариуцагч С.Т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,183,036.48 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Т зээлийн гэрээний үүрэгт 5,183,036.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Т холбогдох зээлийн гэрээний үүрэг 5,183,036.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Т төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,879 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 48,586.25 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 48,586.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч С.Т нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА