| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00610/И |
| Дугаар | 137/ШШ2025/00561 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 137/ШШ2025/00561
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Г, Г.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 11,298,744.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д аймаг, З сум, 0-р баг, С замын өргөн чөлөө гудамж, 000 тоотод байрлах төрийн банкны байр Т банк ХК /ХХД:0000000, РД:00000000, утас: 000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Г, хамтран зээлдэгч Г.Б нар нь Т банкны Замын-Үүд салбарын харьяа Хилийн боомт тооцооны төвөөс 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр 3Г2818/242041 тоот шийдвэрээр "Хөрөнгө барьцаалсан хэрэглээний" зээл 15,000,000.00 төгрөгийг, сарын 2%-ийн хүүтэй, жилийн 24%-ийн хүүтэй, 50 сарын хугацаатай авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2025 оны 03 дугаар сараас хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс график зөрчигдөн хугацаа хэтэрч анхаарал хандуулах ангилалтай болоод байгаа ба төлбөр хийхийг зээлдэгч болон хамтран зээлдэгч нараас удаа дараалан шаардсан. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ хийгээгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2025 оны 09 дүгээр сарын 19-ны байдлаар 11,298,714.98 төгрөг болж хуримтлагдсан. Иймд зээлдэгч Д.Г болон хамтран зээлдэгч Г.Б нараас зээлийн үлдэгдэл болох 11,298,714.98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сумын 0-р баг, Б 0 гудамж 00 тоотод оршин суух, Ц овогт Д Г /РД: 000000, утас:0000000/, Д аймгийн З сумын 0-р баг, Х 00 тоотод оршин суух, Ц овогт Г Б /РД: 00000, утас:00000/ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Г, Г.Б бид Т банк ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Т банк ХХК-ийн нэхэмжилж байгаа 11,298,744.98 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХХК хариуцагч Д.Г, Г.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,298,744.98 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Г, Г.Б нар зээлийн гэрээний үүрэгт 11,298,744.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Г, Г.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 11,298,744.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Г, Г.Б нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,029 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 98,014.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 98,014.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Д.Г, Г.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА