| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00421/И |
| Дугаар | 137/ШШ2025/00465 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 137/ШШ2025/00465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С дүүрэг 0-р хороо С 0 давхарт үйл ажиллагаа явуулдаг, Т ББСБ ХХК /РД: 00000, ХХД: 0000000, утас: 000000/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Т ББСБ ХХК-д шүүх хариуцсан ажилтай, Б овогт Б Б
Хариуцагч: Д аймгийн З сум 0-р баг А 0 тоотод оршин суух, О О /РД: 000000, утас: 00000000/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 7,151,121.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч 2025 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Б оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Хариуцагч О.О нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 3Г2024070526641 тоот гэрээний дагуу 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Iphone15_Pro_Max_256GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 5,838,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2147888 тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 560,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан зорилгоор зээлийн эрхээ нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ2024070526641 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 5,244,600.37 төгрөг, үндсэн хүүнд 1,160,076.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 21,431.05 төгрөг, 2147888 тоот Т кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 555,882.28 төгрөг, үндсэн хүүнд 156,569.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,661.51 төгрөг, шимтгэлд 1,900.0 төгрөг, нийт 7,151,121.17 төгрөгийг хариуцагч О О гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 07 сарын 05-нд манай ББСБ-аас гар утасны зээл 5,838,000 төгрөгийг зээл, 2024 оны 07 сарын 02-ны өдөр 560,000 төгрөгийн кредит зээл авсан. Зээлийн эргэн төлөлтийн үүргээ зөрчсөн үеэс эхлэн удаа дараа шаардаж байсан боловч төлөлт хийгээгүй. Иймд гэрээг цуцалж, ЗГ2024070526641 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 5,244,600.37 төгрөг, үндсэн хүүнд 1,160,076.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 21,431.05 төгрөг, 2147888 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 555,882.28 төгрөг, үндсэн хүүнд 156,569.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,661.51 төгрөг, шимтгэлд 1,900.0 төгрөг, нийт 7,151,121.17 төгрөгийг О.О гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон
О.О нь 3Г2024070526641 тоот гэрээний дагуу 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр IPhone15_Pro_Max_256GB маркийн гар утасыг 5,838,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2147888 тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 560,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдах зорилгоор зээлийн эрхээ нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй. Иймд гэрээг цуцалж, ЗГ2024070526641 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 5,244,600.37 төгрөг, үндсэн хүүнд 1,160,076.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 21,431.05 төгрөг, 2147888 тоот Т кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 555,882.28 төгрөг, үндсэн хүүнд 156,569.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,661.51 төгрөг, шимтгэлд 1,900.0 төгрөг, нийт 7,151,121.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч О.О 3Г2024070526641 тоот гэрээний дагуу 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр IPhone15_Pro_Max_256GB маркийн гар утсыг 5,838,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2147888 тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 560,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан зорилгоор тус тус авсан. Хариуцагч нь 3Г2024070526641 тоот гэрээний үүргээ 2024 оны 11 сарын 06-наас хойш, 2147888 тоот Т кредит үйлчилгээний гэрээний үүргээ 2024 оны 11 сарын 19-ны өдрөөс хойш биелүүлээгүй. Гэрээний үүргээ зөрчин тул гэрээг цуцалж, ЗГ2024070526641 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 5,244,600.37 төгрөг, үндсэн хүүнд 1,160,076.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 21,431.05 төгрөг, 2147888 тоот Т кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 555,882.28 төгрөг, үндсэн хүүнд 156,569.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,661.51 төгрөг, шимтгэлд 1,900.0 төгрөг, нийт 7,151,121.17 төгрөгийг О.О шаардсан нь зээл буцаан төлсөн хүснэгт /хх-ийн 08/, бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ /хх-ийн 13-17/, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд талуудын хүсэл зорилгыг тодорхой илэрхийлсэн, гэрээний нөхцөлийг харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
3Г2024070526641 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “хэрэглэгч зээлийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралт 1-ээр тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хуваарьт төлнө”, мөн гэрээний 3.4-т “Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааг хэтрүүлэн төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, хуваарийн дагуу төлөх хугацаа болсон төлбөрүүдийг хүү, үндсэн зээл дарааллаар төлүүлнэ.”
2147888 тоот Т кредит үйлчилгээний гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.2-т “Энэхүү Гэрээнд заасны дагуу эргэн төлөлтийг нэхэмжлэхэд заасны дагуу хугацаандаа Т аппликейшнээр дамжуулан төлөх”, 3.2.3-т “Кредит эргэн төлөлтийг нэхэмжлэхэд дурдсаны дагуу хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар төлөн” гэж тус тус заасан байна. Гэрээний эдгээр заалтаас үзвэл хариуцагч О.О нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу тогтоосон хугацаанд төлөх, хугацаандаа төлөлтийг хийгээгүй тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ”, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байх тул нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагчаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч О.О зээлийн гэрээний үүрэгт 7,151,121.17 төгрөгийг гаргуулж Т ББСБ ХХК -нд олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.2-т “Зохигч шүүх хуралдаанаас өмнө, энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, мөн хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т “зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэн үүрэгтэй” гэж заасан.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дугаар зүйлийн 754.2, 754.4-т зааснаар хариуцагчид түүний o @gmail.com цахим хаягаар нэхэмжлэлийн хувийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр гардуулсан. 2025 оны 08 сарын 04-ны өдөр хариу тайлбараа ирүүлэх үүрэгтээ биелүүлээгүй. Шүүгчийн туслах Э.Мөнх-Эрдэнээс удаа дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 04,12,18,23-ны өдрүүдэд түүний 94361209 дугаарын утсаар болон цахим хаягаар нь холбогдож мессеж бичсэн, түүнчлэн хариуцагчтай түүний утсаар холбогдож хариу тайлбараа бичээд цахим хаягаар ирүүлэх боломжтойг шүүгчийн туслахаас мэдэгдэхэд хариу тайлбар бичих цаас олоод эргээд хариу хэлье гэж хэлээд дахин утсаа аваагүй болох нь утсаар холбогдсон болон шүүгчийн туслахын баримтаар тогтоогдож байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,368 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 129,368 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв.
Хариуцагч О.О шүүх хуралдааны товыг түүний цахим хаягаар хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч түүний эзгүйд шүүх хуралдааныг хийхийг хүссэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1-д удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар О.О зээлийн гэрээний үүрэг 7,151,121.17 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,368 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О 129,368 төгрөг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-д зааснаар Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслах Э.Мөнх-Эрдэнэд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.БОЛОРМАА