Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 137/ШШ2025/00418

 

 

 

 

 

 

 

 

             2025      08          25                                      137/ШШ2025/00418

 

 

                                          Зохигчдын эвлэрлийг баталж,

                                        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,746,645.02  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д аймаг, З сум, С баг, Т талбайд байрлах Х банк ХК /ХХД: 0000000, РД: 000000, утас: 0000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О овогтой Д нь 2025 оны 02 дүгээр сарын 06-ны өдөр Х Банктай 1390091243 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 24,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, Өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч О овогтой Д Х Банк дахь 0000000 дугаартай дансанд 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 24,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2025 оны 05 дугаар сараас хойш хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 94 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1390091243 дугаартай зээлийн гэрээг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 22,790,417.32 төгрөг, зээлийн хүү 943,627.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,600.36 төгрөг, нийт 23,746,645.02 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн З сум, 0 дүгээр баг, 00  тоотод оршин суух Б овогт О Д /РД: 0000000, утас: 0000000/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие О.Д нь Х банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкнаас 24,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 23,746,645.02 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2025 оны 09-р сарын 26-ны өдөр 5,936,661.26 төгрөг, 2025 оны 10-р сарын 26-ны өдөр 5,936,661.26 төгрөг, 2025 оны 11-р сарын 26-ны өдөр 5,936,661.26 төгрөг, 2025 оны 12-р сарын 26-ны өдөр 5,936,661.26 төгрөгөөр хувааж төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.Д холбогдох 23,746,645.02 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд О.Д гаргасан хариу тайлбар болох 4 сарын хугацаанд 2025 оны 09-р сарын 26-ны өдөр 5,936,661.26 төгрөг, 2025 оны 10-р сарын 26-ны өдөр 5,936,661.26 төгрөг, 2025 оны 11-р сарын 26-ны өдөр 5,936,661.26 төгрөг, 2025 оны 12-р сарын 26-ны өдөр 5,936,661.26 төгрөгөөр хувааж төлөх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч О.Д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,746,645.02 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Д нь нэхэмжлэлийн шаардлага 23,746,645.02 төгрөгийг 04 сарын хугацаанд буюу 2025 оны 09-р сарын 26-ны өдөр 5,936,661.26 төгрөг, 2025 оны 10-р сарын 26-ны өдөр 5,936,661.26 төгрөг, 2025 оны 11-р сарын 26-ны өдөр 5,936,661.26 төгрөг, 2025 оны 12-р сарын 26-ны өдөр 5,936,661.26 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

 Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,746,645.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Д нь нэхэмжлэлийн шаардлага 23,746,645.02 төгрөгийг 04 сарын хугацаанд буюу 2025 оны 09-р сарын 26-ны өдөр 5,936,661.26 төгрөг, 2025 оны 10-р сарын 26-ны өдөр 5,936,661.26 төгрөг, 2025 оны 11-р сарын 26-ны өдөр 5,936,661.26 төгрөг, 2025 оны 12-р сарын 26-ны өдөр 5,936,661.26 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,683 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 138,341.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 138,341.5 төгрөгийг хариуцагч О.Д гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч О.Д нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                   ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА