| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00463/И |
| Дугаар | 137/ШШ2025/00417 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 137/ШШ2025/00417
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.О холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,999,245.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 24-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 30-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот, С дүүрэг, Е гудамж, Х банкны төв байр, 00 тоотод оршин суух, Х банк ХК /ХХД: 00000, РД: 00000, утас: 0000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.О нь Х банк ХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээ нь 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дуусах ёстой байсан боловч зээлийн гэрээний үүрэг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зөрчигдөж эхэлсэн. Иймээс зээлийн гэрээний үүрэгт 5,999,245.02 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сум, 0 дугаар баг Б төмөр гудамж 000 тоотод оршин суух Б овогт М О /РД: 000000, утас: 000000/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М О миний бие нь Х банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Х банкнаас 5,999,245.02 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 5,999,245.02 төгрөгийг 4 сарын хугацаанд 2025 оны 09-р сарын 21-ний өдөр 2,999,622.51 төгрөг, 2025 оны 10-р сарын 21-ний өдөр 2,999,622.51 төгрөг, 2025 оны 11-р сарын 21-ний өдөр 2,999,622.51 төгрөг, 2025 оны 12-р сарын 21-ний өдөр 2,999,622.51 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч С.М овогтой О хариу тайлбартай танилцлаа. Уг гаргасан хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” ХК нь хариуцагч М.О холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,999,245.02 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.О нь нэхэмжлэлийн шаардлага 5,999,245.02 төгрөгийг 4 сарын хугацаанд 2025 оны 09-р сарын 21-ний өдөр 2,999,622.51 төгрөг, 2025 оны 10-р сарын 21-ний өдөр 2,999,622.51 төгрөг, 2025 оны 11-р сарын 21-ний өдөр 2,999,622.51 төгрөг, 2025 оны 12-р сарын 21-ний өдөр 2,999,622.51 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дүгээр зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.О холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,999,245.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.О нь нэхэмжлэлийн шаардлага 5,999,245.02 төгрөгийг 4 сарын хугацаанд 2025 оны 09-р сарын 21-ний өдөр 2,999,622.51 төгрөг, 2025 оны 10-р сарын 21-ний өдөр 2,999,622.51 төгрөг, 2025 оны 11-р сарын 21-ний өдөр 2,999,622.51 төгрөг, 2025 оны 12-р сарын 21-ний өдөр 2,999,622.51 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,937.92 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 55,468.96 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 55,468.96 төгрөгийг хариуцагч М.О гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч М.О нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА