| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0257/З |
| Дугаар | 128/ШШ2026/0601 |
| Огноо | 2026-06-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2026/0601
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* групп ХХК /РД:*****/
Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хоорондын газрын эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, Ц.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц*******,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Б******* групп ХХК-аас "Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01-05/7547 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3294 м.кв гараашны зориулалттай газрыг эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нэхэмжлэгч Б******* групп ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/453 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3294 м.кв гараашны зориулалттай газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшсэн.
2.2.Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/453 дугаар захирамжийг үндэслэн 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тухайн газрыг эзэмших гэрээг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Н.Б******* байгуулж, Аж ахуйн нэгж, Байгууллагын газар эзэмших эрхийн 0******* дугаартай гэрчилгээг гардан авч, нэгж талбарын 14******* дугаартай газрыг эзэмших эрхийг авсан.
2.3.Маргаан бүхий нэгж талбарын 14******* дугаартай газрын эзэмших эрхийн хугацаа 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон байна. 2.4.Ингээд нэхэмжлэгчийн зүгээр 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 197 дугаар албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 89 дугаар албан бичиг, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 127 дугаар албан бичгээр тус тус хүсэлт гаргасан ба Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 05-08/6039 дугаар албан бичиг, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01-08/2343 дугаар албан бичиг, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01-08/4545 дугаар албан бичгээр тус тус Материал буцаах тухай хариуг өгсөн байна.
2.5.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06/1324 дугаар албан бичгээр Танай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн хугацаа сунгахыг зөвшөөрсөн дүгнэлт гарсан байна. Иймд Авлигатай тэмцэх газраас тус газрын хугацааг сунгах боломжтой эсэх дүгнэлтийг авч ирүүлэх нь зүйтэй гэсэн хариуг Б******* групп ХХК-д хүргүүлсэн.
2.6.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05-08/1469 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 14***** дугаартай, авто машины гараашийн зориулалттай 3291 м.кв газрын хугацааг сунгах тухай ирүүлсэн хүсэлтийг Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар хурлаар хэлэлцүүлэн Дэмжигдсэн болно.
Улмаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт захирамжийн төсөлд хянуулахаар хүргүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсээс Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа тул хэрэг маргааны эцэслэн шийдвэрлэх хүртэл шийдвэр гаргах боломжгүй, хасах дүгнэлт гарсан талаар хариуг Б******* групп ХХК-д хүргүүлсэн байна.
2.7.Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлэхэд 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01-05/748 дугаар албан бичгээр Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 04 дүгээр хурлаар хэлэлцсэн бөгөөд гараашны өмчлөгчдийг тодруулах, холбогдох байгууллагаас тодруулга, мэдээллийг авах нь зүйтэй гэсэн санал гарч Эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан байна гэх хариуг өгсөн байна.
2.8. Нэхэмжлэгч компанийн зүгээс 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дахин Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3294 м.кв гараашны зориулалттай, нэгж талбарын 14******* дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ өгсөн боловч 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01-05/7547 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн хугацааг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэж заасан үндэслэлээр сунгах боломжгүй байна гэсэн хариуг хүргүүлснийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Захиргааны ерөнхий хуулийн 93.1-д заасны дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дээд албан тушаалтан болох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугаар албан бичгээр гомдол гаргажээ.
2.9. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Ү******* 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05-02/8478 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах асуудлыг мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэж заасан бөгөөд мөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1049 дүгээр захирамжаар баталсан Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.9.2.2-т заасны дагуу шүүхээр шүүхээр асуудал эцэслэн шийдвэрлэх хүртэл гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн байна.
2.7. Дээрх хариуг хүлээн авч, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгч 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2026/1647 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчдийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Б******* групп ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компанийн эзэмшдэг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/453 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3294 м.кв гараашны зориулалттай газар нь одоогийн Х******* хотхоны 6 блок орон сууцны барилгын дундах газар бөгөөд тухайн газарт автомашины гарааш, дулаан зогсоол баригдаж, Х******* хотхоны орон сууцуудын хамт Улсын комисст 2016 онд хүлээлгэн өгсөн.
Ийнхүү улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 3294 м.кв гараашийн зориулалттай газарт баригдсан автомашины гараашнууд нь өнөөдрийн байдлаар бүрэн борлуулагдаж дууссан буюу 3294 м.кв гараашны зориулалттай газар нь Б******* групп ХХК-ийн эзэмшлээс худалдан авагч нарын эзэмшилд бодитоор шилжсэн нөхцөл байдал бий болсон. Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан үндэслэлээр манай компанийн газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа нь зөвхөн бидний бус, харин тус газарт байрлах гарааш худалдан авсан иргэдийн үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх цаашлаад өөрийн хөрөнгөө захиран зарцуулах, барьцаалах, түүнийг ашиглан орлого олох эрхийг ноцтой зөрчиж байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д "Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй" гэж заасан байдаг. Хуулийн энэ хүү заалт нь газар эзэмшигчийн хувиар эсвэл бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг барьцаалсан асуудал байхгүй буюу барьцаалагчийн зүгээс шүүхэд гаргасан гомдол байхгүй байхад Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д буруу тайлбарлан ашиглаж хууль ёсны бөгөөд шударга эзэмшигчдийн эрхийг зөрчсөн байна.
Б******* групп ХХК-ийн эзэмшдэг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3294 м.кв гараашны зориулалттай газрын эзэмшил, ашиглалттай холбоотой маргаан аль ч шүүхэд иргэний эсвэл захиргааны хэрэг болон хэлэлцэгдээгүй, түүнчлэн тухайн газрыг барьцаалсан асуудал байхгүй буюу барьцаалагчийн зүгээс шүүхэд гаргасан гомдол байхгүй байхад Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дугаар заалтыг буруу тайлбарлан ашиглаж хууль ёсны бөгөөд шударга эзэмшигчдийн эрхийг зөрчсөөр байна.
Харин бидний эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахаар хүсэлт гаргасан нэгж талбарын 14******* дугаартай эзэмшлийн газар нь манай компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжүүлэх эрхтэй байх үедээ холбогдох хууль тогтоомжийн дагуу төслийг хэрэгжүүлж олж авсан буюу хууль ёсны дагуу бидэнд олгогдсон одоогийн Х******* хотхоны орон сууцны хорооллын дунд байрлах гараашийн зориулалттай 3294 м.кв газар бөгөөд энэхүү газрыг эзэмших эрх нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх эрх цуцлагдсантай хамааралгүй үйл баримт юм. Түүнчлэн тус эзэмшлийн газрыг бид зориулалтын дагуу ашиглан бүтээн байгуулалтыг бүрэн хийж дуусган иргэдэд буюу шударга эзэмшигч нарт шилжүүлэн өгсөн.
Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь манай Б******* групп ХХК-ийн бидний нэгж талбарын 14****** дугаартай эзэмшлийн газартай холбоотой шүүхийн маргаан байхгүй байхад хууль ёсны дагуу нэгэнт хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бий болгосон бидний өмч хөрөнгийг үгүйсгэж, төсөл хэрэгжүүлэх эрхтэй байх үедээ олж авсан эд хөрөнгийг төсөл хэрэгжүүлэх эрхгүй болсноор буцаах зохицуулалт байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь шударга эзэмшигчийн нарын эрх хийгээд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмыг зөрчсөөр байна.
Иймд Б******* групп ХХК-ийн эзэмших эрх бүхий нэгж талбарын 14****** дугаартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3294 м.кв гараашны зориулалттай газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01-05/7547 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү гэжээ.
3.2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/453 дугаар захирамжаар Б******* групп ХХК-д Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 14******* дугаар бүхий 3291 м.кв газрыг гараашийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргад тус тус хүсэлт гаргасан байна. Тус хүсэлтийн хариуг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01-05/7547, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05- 02/8478 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасан. Тиймээс үүнийг эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хууль журмын дагуу хийгээгүй байна.
Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт нь тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл хуульд нийцэж байгаа эсэхийг болон зорилгодоо нийцэж байгаа эсэхийг хянуулахаар тухайн захиргааны байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсвэл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдол гаргах эрхийг хуульчилсан.
Газрын тухай хуулийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Газрын тухай хуулийн 602-603 дугаар зүйлээр газрын маргаан таслах зөвлөлийн эрх зүйн үндсийг бий болгосон ба Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дугаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүн батлах тухай тогтоолоор Нийслэлийн газрын маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг тус тус баталсан.
Газрын тухай хуулийн 602 дугаар зүйлийн 602.1-д газрын маргаан таслах зөвлөлийн чиг үүргийг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй газрын эрх, өмчлөх эрхтэй холбоотой маргааныг тус хуулийн 601.1.1-д зааснаар нийслэл, дүүргийн газрын алба шийдвэрлэх ба нийслэл, дүүргийн газрын алба тухайн асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр, эсвэл шийдвэрлээгүй бол эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд 601 дугаар зүйлийн 601.3-д заасны дагуу 14 хоногийн дотор Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргана.
Гэтэл нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлээгүй байх бөгөөд тухайн ажиллагааг хэрэгжүүлэхгүйгээр шууд шүүхэд хандах нөхцөл бүрдсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь дээр дурдсанаар Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын маргаан таслах зөвлөлд хандаж хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл:
4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн хариу тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2.Тодруулбал, энэхүү маргаанд хэргийн оролцогч талуудын зүгээс маргаж буй гол асуудал нь Б******* групп ХХК нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 хороололд Х******* хотхоны *** айлын орон сууцны дундах нийтийн автозогсоол болон B1 давхрын 109 автомашины зогсоол бүхий 3294 м.кв газрын гэрчилгээг сунгахаас татгалзсан үйлдэлтэй холбоотой асуудал байна.
4.3.Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...газраа 2015 онд 5 жилийн хугацаатай авч уг газар дээрээ 2020 онд 120 айлын орон сууцыг барьж улсын комисст хүлээлгэн өгсөн, харин тус газрын гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлт өгсөн боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас сунгах боломжгүй гэсэн. Гэрчилгээ сунгавал автозогсоол худалдан авагч иргэдэд ордерыг нь гаргаж өгөх хүсэлтэй байгаа...гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандах ёстой байсан ч хандаагүй, ...гэрчилгээний хугацааг сунгавал тус газар нь компанийн эзэмшлийн болно, манай зүгээс Сууц өмчлөгчдийн холбоонд тухайн газрыг бүрэн шилжүүлэх боломжтой гэж үзэж байгаа... гэв.
4.4.Харин нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Нийслэлийн газар зохион байгуулалтын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01-05/7547 дугаар албан бичигт танай байгууллага нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа тул газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал газар эзэмших эрхийн хугацаа сунгах боломжгүй байна... гэх агуулгатай холбогдуулан шүүхээс цуглуулсан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/128/9 дугаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамжид маргаан бүхий газар болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Орон сууцны 7 дугаар хорооллын Й багцын хэсэгчилсэн 3294 м.кв талбай багтсан байх тул энэ талаарх хариуцагчийн татгалзал зөв байна.
4.5.Түүнчлэн дээрх маргаантай холбогдох асуудлаар тус шүүхэд тусдаа захиргааны хэрэг маргаан хянагдаж байгаа бөгөөд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно гэж заасны дагуу энэ хуулийн зүйлд заасан ажиллагааг хийх талаар тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс эдгээр хоёр хэргийг нэгтгэх шаардлагагүй болох тайлбарыг хүснэгтлэн ирүүлсэн, хариуцагчийн төлөөлөгчөөс ямарваа нэг санал гаргаагүй.
4.6.Нөгөөтээгүүр энэхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 2.3-2.7-д заасан үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах... хугацааг хэтрүүлсэн, үүнийг үгүйсгэх тухай баримтыг гаргаж өгөөгүй болно.
4.7.Мөн нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасны дагуу өөрийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн хариуцагч захиргааны байгууллагыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба гэж тодорхойлсон.
4.8.Гэтэл тус албаны чиг үүрэг, эрх хэмжээний талаар Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5-д нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах; 23.3.7-д зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах; эрх хэмжээтэй захиргааны байгууллага болохын хувьд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.2.4.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх; 21.2.6.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх; эрх бүхий субъектийн шийдвэргүй дур мэдэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байна.
4.9.Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05-02/8478 дугаар албан бичгээр маргааны үйл баримттай холбоотой асуудлаар татгалзсан хариу өгсөөр атал Нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
4.10.Үүнээс гадна нэхэмжлэгчийн зүгээс оршин суугчдыг хохиролгүй болгож өгнө үү... гэх тайлбар гаргах боловч энэхүү тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл биш гэж шүүх үзсэн.
4.11.Учир нь шүүхээс энэ талаар өмнө маргаан бүхий газарт үзлэг хийх явцад гарааш эзэмшигч нартаа холбоотой төлбөрийн баримт, өмчлөх эрх үүсэхтэй холбоотой бүрдүүлбэрийн баримтуудыг шаардсан боловч ирүүлээгүй.
4.12.Дээрх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...нэхэмжлэгчид өөрсдөө бидэнд ямар нэгэн ашиг сонирхол байхгүй гэж тайлбарлах боловч тэгээд яагаад Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлээд өгөхөд маргаад байгааг нь ойлгохгүй байна...хэрвээ Сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгээд өгчихвөл дараа нь тус иргэдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарна... гэх үгүйсгэсэн няцаалтыг шүүх хүлээн авсан болно.
4.13.Нэхэмжлэгчийн зүгээс энэ асуудлаа Сууц өмчлөгчдийн холбоо болон гарааш эзэмшигч нартай хамтран шийдвэрлэх боломжийг илэрхийлэх нь зүйтэй.
4.14.Эцэст нь хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хууль журмыг биелүүлээгүй, Газрын тухай хуулийн 602 дугаар зүйлийн 602.1 газрын маргаан таслах зөвлөлийн чиг үүргийг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй газрын эрх, өмчлөх эрхтэй холбоотой маргааныг тус хуулийн 601.1.1-д зааснаар нийслэл дүүргийн газрын алба шийдвэрлэх ба нийслэл, дүүргийн газрын алба тухайн асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр, эсвэл шийдвэрлээгүй бол эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд 601.3-д заасны дагуу 14 хоногийн дотор Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргана гэж маргасан.
4.15.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой" гэж заасан бөгөөд шүүхээс Газрын тухай хуулийн 601.3.Энэ хуулийн 601.2-т заасан хугацаанд нийслэл, дүүргийн газрын алба хариу өгөөгүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, нийслэл, дүүргийн газрын албаны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор энэ хуулийн 602 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно, 602.1.Газар өмчлүүлэх, эзэмших, ашиглах, чөлөөлөхтэй холбоотой энэ хуулийн 601.1.3, 601.3-т заасны дагуу гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл /цаашид Маргаан таслах зөвлөл гэх/ ажиллана гэж тус тус заасан зохицуулалт хавтас хэргийн 12-13,15, 17, 22, 23-25, 27-30, 32-34 зэрэг албан бичгүүд зэргийн агуулга зэргийг харьцуулан үнэлэн энэ тохиолдолд нэхэмжлэгч гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх, энэ журмыг хэрэглэх шаардлагагүй, хийсэн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
4.16.Иймд дээрх нөхцөл байдал, дүгнэлтийг үндэслээд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.2, 21.2.4, 21.2.6, 23 дугаар зүйлийн 23.3.5, 23.3.7, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* групп ХХК-иас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01-05/7547 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3294 м.кв гараашны зориулалттай газрыг эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР