Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 137/ШШ2025/00357

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Зохигчдын эвлэрлийг баталж,

                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч “.. банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Н холбогдох зээлийн гэрээний үүрэг 28,656,229.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У хот Ч дүүрэг .-р хороо, С, 00 давхарт байрлах “. банк ББСБ” ХХК /ХХД:000000, РД: 000000, утас: 000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М Н нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 15-ний өдөр 6000331403 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 29,240,000 төгрөгийн зээлийг сарын 1,85%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 10 сарын 15-нд 6000331335 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 1,85%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000331403 тоот "Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 121 хоног, 6000331335 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 120 хоног тус тус хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000331403 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027 оны 03 дугаар сарын 22-ний өдөр, 6000331335 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027 оны 03 дугаар сарын 23-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000331403 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 598,152 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 44,517.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 764.1 төгрөг, 6000331335 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 25,797,190 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,141,489.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 51,117 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 28,656,229.23 төгрөгийг зээлдэгч М Н гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д аймгийн З сумын 0-р хэсэг 0-р баг, 000 тоотод оршин суух, Е овогт М Н /РД: 00000, утас:0000000/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч М.Н миний бие “. банк” ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.  Миний бие зээл авсан нь үнэн. Нэхэмжилсэн үнийн дүнг 2025 оны 08 сарын 05-ны өдрөөс 2026 оны 07 сарын 05-ны өдрийг хооронд 28,656,229 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “. Банк ББСБ” ХХК-ны төлөөлөгч Б.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөр, нэхэмжлэлийн дүн болох 28,656,229 төгрөгийг 2025 оны 08 сарын 05-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар хариу тайлбартаа тусгасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “. Банк ББСБ” ХХК хариуцагч М.Н холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,656,229.23 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Н нь зээлийн гэрээний үүрэгт 28,656,229.23 төгрөгийн 2025 оны 08 сарын 05-ны өдрөөс 2026 оны 07 сарын 05-ны өдрийг хооронд 28,656,229 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хугацаа тогтоож төлөх тайлбарыг зөвшөөрсөн тайлбар нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “. банк ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Н холбогдох зээлийн гэрээний үүрэг 28,656,229.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Н нь 2025 оны 08 сарын 05-ны өдрөөс 2026 оны 07 сарын 05-ны өдрийг хооронд 28,656,229 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,231 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 150,615.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 150,615.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч М.Н нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА