Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 137/ШШ2026/00479

 

 

 

 

                                     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,543,224.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч 2026 оны 04 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С аймаг, С сум, .-р багт байрлах Х банк ХК /ХХД: ..........., РД: ........., утас:........../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.М нь тус банкны С салбараас 2025 оны 02-р сарын 19-ны өдрийн ЗГ/.........тоот онлайн зээлийн гэрээ байгуулж 25,204,000 төгрөгийг, жилийн 20.40 хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар,зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого барьцаалуулсан. Мөн 2025 оны 10-р сарын 30-ны өдөр ЗГ/............ тоот гэрээ байгуулж 21,606,675.80 төгрөгийг жилийн 20.40 хүүтэй, 30 сарын хугацаатай зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулан гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 2,567,255.51 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,719,127.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,109.95 төгрөг, нийт 6,544,864 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг 90 хоног хугацаа хэтэрч зөрчсөн, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна гэжээ.

 

Хариуцагч Д аймгийн З сумын .-р баг ..... тоотод оршин суух, Т овогт Б.М /РД: ...........утас: ........./ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.М нь Х банк ХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 23,543,224.10 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,543,224.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нь Зээлийн гэрээний үүрэгт 23,543,224.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,543,224.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,666 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 137,833 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 137,833 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Б.М нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                   ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА