Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 301/ШШ2025/00579

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Х овгийн Д Гын, А овгийн Нын Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2012

оны 08 сарын 20-ны өдрийн төрсөн хүү Х овгийн Гн Б, 2017 оны 10 сарын 03-ны өдөр төрсөн хүү Х овгийн Г Д нарыг эх Н.Дн асрамжинд, 2014 оны 05 сарын 19-ний өдөр төрсөн хүү Х овгийн Гийн Тыг эцэг Д.Гийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 10 сарын 03-ны өдөр төрсөн хүү Х овгийн Гийн Дыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Гоор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Дд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Д.Гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох ахуй хэрэглээний зээл 6,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг, нэхэмжлэгч Н.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас дундын эд хөрөнгөөс гаргуулах 1,260,000 төгрөгөөр багасгасныг, мөн нэхэмжлэгч хариуцагч нар ...... АРА улсын дугаартай .......... маркийн тээврийн хэрэгсэл, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийг хариуцагч Д.Гийн өмчлөлд, Архангай аймгийн Тариат сумын мөрөн багийн Хүрмийн ам гэх газарт байршилтай 8*6 харьцаатай дүнзэн торхыг бүх дагалдах хэрэгслийн хамт бүхэлд нь нэхэмжлэгч Н.Дгийн өмчлөлд, мөнгөн тоноглолтой эмээлийг том хүү Г.Бт, мөнгөн хазаарыг дунд хүү Г.Тт, таван ханатай монгол гэрийг бага хүү Г.Дт, таван ширхэг мөнгөн аягыг гэр бүлийн 5 гишүүн нэг, нэгээр нь авахаар тохиролцсон эвлэрлийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Нэхэмжлэгч Н.Д нь хүү Х овгийн Гийн Тыг асрамжиндаа авч, тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсныг, хариуцагч Д.Г нь хүү Х овгийн Гийн Быг асрамжиндаа авч тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзсныг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Дгийн дундын эд хөрөнгө болох малаас өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсэг 82,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас шинжээчийн дүгнэлтэнд илүү бодогдсон 4,500,000 төгрөгийг, шинжээчийн дүгнэлтэд үнэлэгдээгүй малын үнэ 1,260,000 төгрөг, хэрэгцээндээ зарцуулсан малын үнэ 4,440,000 төгрөгийг, илүү тоолуулсан гэх малын үнэ 4,680,000 төгрөгийг тус тус хасаж хэрэгсэхгүй болгож, 67,120,000 төгрөгийг хариуцагч Д.Гоос гаргуулсугай. 

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин, хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин түүнтэй адилтгах орлогын тавин хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг тайлбарласугай.

 

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

             11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОРХОНТАМИР