| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0396/З |
| Дугаар | 128/ШШ2026/0614 |
| Огноо | 2026-06-19 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2026/0614
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т*******, хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, гуравдагч этгээд Ө******* ү******* к******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*******, гуравдагч этгээд Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д нарыг оролцуулан Г з******* өөд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т******* шүүхэд гаргасан гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч надаар төслийг шүүхэд ирүүлэхэд болчих юм байна гэж үзээд өөрөө хуралд ирээгүй. гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:...Нэхэмжлэгч Г з******* өөд ХХК-ийн зүгээс нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх гэж заасан эрхийн хүрээнд хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан бүхий л нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан үндэслэлээр гаргасан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Нэхэмжлэгч талын зүгээс хуулийн 69 дүгээр зүйлд заасан Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар-ыг ойлгосон учир шүүхээс хуулийн 109.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч Г з******* өөд ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нь Г з******* өөд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай А-1/583 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төл******* 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР