| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00431/И |
| Дугаар | 301/ШШ2025/00561 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 301/ШШ2025/00561
301/ШШ2025/00561
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би нэхэмжлэгч А аймгийн Э сумын .... дугаар баг, .... дугаар байрны .... тоотод оршин суух Д овгийн Дийн Н /ИБД:........./-ын нэхэмжлэлтэй хариуцагч А аймгийн Ц сумын ..... дугаар баг, .......... тоотод оршин суух Б овогт Б Б /РД:....../-т холбогдох 9,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Б.Б нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “....Нэхэмжлэгч Д.Н би 9,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч Б харилцан тохиролцож хариуцагч Б.Б 2 метрийн 3 см банз 150 ширхэгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү...” гэжээ.
Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Б.Бс 9,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Б.Б нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Д.Н би 9,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч Б.Бтэй тохиролцож хариуцагч Б.Бс 2 метрийн 3 сантеметр банз 150 ширхэгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү” гэжээ.
Д.Н нэхэмжилсэн 9,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.Б нь 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2 метрийн 3 сантеметр банз 150 ширхэгийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч Д.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б 83,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нын хариуцагч Б.Бт холбогдуулан гаргасан 9,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.Б 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2 метрийн 3 см банз 150 ширхэгийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгөөс 83,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 83,475 төгрөг, хариуцагч Б.Бээс 83,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР