Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 301/ШШ2025/00548

 

 

 

 

                          

  

                                                                      301/ШШ2025/00548

 

 

 

 

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                    

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ө аймгийн Х сум, Г баг, С тоотод байрлах О ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Х сумын З гудамжны .... тоотод  оршин суух Х овогт Эн М /ИБД:......./-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2,250,010 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.А

Хариуцагч Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О ХХК нь 2,250,010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.  

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:           

- Тус команийн Б бөөний төв супермартекийн агуулахаас А аймгийн Х сумын Э.М нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2,194,720 төгрөгийн худалдан авалт хийгээд одоог хүртэл төлбөрийг хийгээгүй. Тухайн үед манайх зээлээр борлуулалт хийдэггүй байсан бөгөөд М нь борлуулагч мөнгөө нэхэхэд “...эгч нь очингуут шилжүүлчихэе..” гээд мөнгөө хэсэг хугацааны дараа эсхүл хэд хоногийн дараа шилжүүлдэг байсан. Борлуулалтын тулгалтыг өдөр бүр хийдэг байсан бөгөөд тухайн үед худалдааны М төлөөлөгч “Ш эгч найдвартай юм чинь хийчих байх” гэснээр би ярьчихая гээд үлдээдэг байсан. Ингээд 2021 оны 07 дугаар сарын эхээр Ш нь мөнгөө хийхгүй байсан тул борлуулагч М нь Ш руу ярихад “эгч нь дансаа шалгаад эргээд хэлэе” гээд чимээгүй болсон. Борлуулагч М “Ш эгч найдвартай юм чинь дансаа шалгаад хийчих байх гээд тоохгүй орхисон. Камер ч шүүгээгүй. 2021 оны 08 дугаар сард Ш манай дэлгүүрт надтай уулзахдаа “би мөнгийг чинь А дэлгүүрээс бэлнээр авч өгсөн байна, борлуулагчтайгаа яриарай, камераа шүүгээрэй гэсэн. Би тэр өдрөө А дэлгүүрийн худалдааны төлөөлөгч Батдоржтой утсаар холбогдон Батдорж болон санхүүгийн ажилтан Б нартай уулзахад “...Ш манай дэлгүүрт 6 сарын 27-ны өдөр ирээгүй, 29-ний өдөр ирсэн, манайхаас бэлэн мөнгө аваагүй, манайх бэлэн мөнгө гаргадаггүй гэсэн юм. Ингээд чимээгүй болсон. 2021 оны 10 сард М нь манай дэлгүүрт таараад юу ч яриагүй байхад “та яахаараа хүнийг мөрдөж мөшгөдөг юм..” гэж уурласан. Би “...мөрдөж мөшгөөд байх юм байхгүй, ярьсан зүйл чинь худлаа байна лээ, чи тэгвэл эхнээсээ мөнгөө бэлнээр төлсөн талаараа хэлэхгүй яасан юм бэ, яагаад дансаа шалгая гээд чимээгүй болсон юм бэ, хэлсэн бол тухайн үед камер шүүх байсан юм гэж хэлсэн. Тухайн үед Мт итгэж хаашдаа төлчихнө гээд ач холбогдох өгөөгүй учраас ийм асуудал болсон юм.  Мөн М нь 2021 оны 06 сард ачаа бууж байхад Ж ХХК-ийн 10 инчийн 2 тоорт авсан. Тухайн үед үнэ гараагүй байна гэхэд гарахаар нь өгөе гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй. Иймд Э.Мээс 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн худалдан авсан барааны төлбөр 2,194,720 төгрөг, Ж ХХК-ийн 10 инчийн 2 тоортны 55,290 төгрөг нийт 2,250,010 төгрөгийг Э.Мээс гаргуулж өгнө үү...гэжээ.

 

             3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа: “...Э.М нь шүүхэд гаргасан тайлбартаа “ ...тус байгууллага нь зээлээр бараа худалдаалах үйлчилгээ огт явуулдаггүй байсан байсан бөгөөд бэлэн мөнгөний гүйлгээ хийгдсэний дараа бараа олгодог ...” гэжээ. Манайх бэлэн болон дансаар гүйлгээг хийсний бараа олгодог боловч байнгын худалдан авалт хийдэг, итгэлтэй цөөн харилцагч бараагаа авч яваад дараа нь тооцоо хийх, дансны үлдэгдэл хүрэлцэхгүй, харилцагч мартах зэрэг цөөн тохиолдолд харилцагч руу холбогдож тооцоог хийлгэдэг байсан. Зун баяр наадмын үеэр ачаалал ихэссэн, борлуулагч амарсан, чөлөө авсан үеэс бусад тохиолдолд өдөр бүр тулгалт хийгддэг. Борлуулагч байхгүй үед ажилдаа ормогц тулгалтыг нөхөн хийж өглөг авлагаа тооцдог. Борлуулагч дэвтэртээ бэлэн, мобайл, карт гэж тэмдэглэн, тулгалт хийдэг, зөрүү гардаггүй. Наадмаас өмнө 7 сарын эхээр Т.Мтэй тулгалт хийхэд “Х” дэлгүүрийн 2021 оны 06 сарын 27-ны 2,194,720 төгрөгийн тооцоо ороогүй байсан тул манай өрөөнд М Мтэй ярихад “...дансаа шалгаад эргээд хэлье ” гээд утсаа тасалсан. М “...Ш эгч найдвартай, заримдаа хэд хонож байгаад мөнгөө хийдэг, хийчих байх” гэснээр тухайн үед өнгөрсөн юм. Баяр наадам, амралт, аялал зугаалгын ачаалал эрс ихэсч, Хатант хас дэлгүүрийг мөнгөө хийчихнэ гэж итгэсэн учраас ач холбогдол өгөөгүй, камер шүүгээгүй.  2021 оны 7 сарын сүүлээр М мөнгөө хийгээгүй болохыг мэдээд камер шүүхэд бичлэг устсан байсан. Манай камер тухайн үед 25-30 хоногийн бичлэг хадгалдаг байсан. Мөн М нь 2021 оны 6 сард ачаа бууж байхад төрсөн өдөрт хэрэг боллоо, дараа ирэхдээ бичүүлчихнээ гээд 10 инчийн 2 тоорт авч яваад тэр чигтээ алга болсон. Бидэнд дээр дурдсантай асуудал тулгарч байгаагүй бөгөөд хүн гүтгэх, нэр хүндэд халдах, худал мэдээлэл тараах, хэлсэн үгийг мушгин гуйвуулах шалтаг, шалтгаан байхгүй...” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Э.М манайхаас худалдан авалт хийж 2,194,725 төгрөгийн худалдан авалт хийсэн. Манайх зээл өгдөггүй, мөнгөө дансаар болон бэлнээр хийдэг байсан. Э.Мийн тухайд манай найдвартай харилцагч байсан. Зарим үед 2,000,000 төгрөг, зарим үед 1,000,000 төгрөг гэх мэт 7 хоног бүр худалдан авалт хийдэг байсан. Манайх Э.Мийн хувийн байдалд итгэдэг байсан. Ш мөнгөө өнөөдөр хийгээгүй байна гэвэл яриад тухай бүр шилжүүлдэг байсан. Манайд тавьж байгаа шаардлагыг биелүүлдэг байсан учраас Э.Мд итгэдэг байсан. Э.Мд 2021 оны 07 дугаар сарын эхээр борлуулагч н.Мд Э.М төлбөрөө хийгээгүй байна, яриарай гэхэд би өөртэй нь ярьсан. Ярихад дансаа шүүгээд очоод удахгүй шилжүүлье гэсэн тайлбар өгсөн гэж хэлсэн. 07 дугаар сарын эхээр манай борлуулагч ажлаасаа гараад өөр ажилд орохоор болсон. Ажлаасаа гарахаас өмнө энэ мөнгөний учрыг ол, учрыг нь олж чадахгүй бол өөрөө төлөх ёстой. Хөдөлмөрийн гэрээн дээр заасан байгаа гэхэд Э.М рүү би ярьсан. Э.М найдвартай учраас хийх байх гээд орхисон. Улмаар 07 сардаа н.Мтэй суман дээр таараад Э.Мтэй ярьсан уу, юу болсон бэ гэхэд “ярьсан эгч нь дансаа шүүгээд шилжүүлнэ” гэж хэлсэн гэж тайлбарласан. Тухайн үедээ шилжүүлэх байх гээд өнгөрсөн. Улмаар  08 дугаар сард Э.Мтэй өөрийн дэлгүүрт таараад, юу болж байна, манай тооцоо ороогүй байна гэхэд би танай мөнгийг өгсөн, тухайн өдөр А дэлгүүрээс худалдан авалт хийж  бэлэн мөнгө авсан. Тэр бэлэн мөнгөөрөө худалдан авалт хийгээд мөнгийг нь тэр дор нь өгсөн гэж хэлсэн. Улмаар би А гээд бөөний дэлгүүрийн хүмүүстэй байнга харьцдаг учраас хүмүүсийг дуудаж өрөөндөө уулзаад, ийм асуудал болсон уу, Э.М танайхаас  худалдан авалт хийсэн үү гэж асуухад “манайх бэлэн мөнгө өгдөггүй” тиймээс Э.М танд худлаа ярьсан байна гэж хэлсэн. Улмаар би Э.Мтэй 10 дугаар сард дэлгүүрт таарахад “та хүнийг мөрдөж мөшгөөд байх юу юм, Ааас асуусан байна гэж хэлсэн.  Би тухайн үед мөрдөж, мөшгөөгүй, мөнгөө авах гэсэн юм гэж хэлсэн. 10 дугаар сард ярихдаа  Э.Мтэй бага зэрэг маргасан. Юу гэж маргасан гэхээр “чи тухайн үед манай хүмүүст болон надад дансаа шалгаад хариу хэлье гэсэн. Улмаар таг болчихоод камерын бичлэг устсан байхад мөнгийг чинь бэлнээр өгсөн гээд байх юм гээд бид бага зэрэг маргаад салсан. Тухайн сард ачаа бууж байхад манай 2,3 ажилтан тухайн үед байсан. Агуулахын борлуулалт хийдэг н.М, агуулахын туслах залууг байхад 2 ширхэг торт авсан. Үнэ нь гараагүй байна үнэ нь гарахаар нь ав гэхэд би ямар ч байсан авчихъя, дараагийн худалдан авалтаар тооцоог хийе гээд тортоо авч яваад замхраад алга болсон. Энэ талаар шаардлагатай гэвэл агуулахын няраваар ажиллаж байсан н.Мгөөс тодруулж болно. 2021 оны 6 сард болсон үйл явдал гэхээр одоо бараг 5 жил болж байна. Тухайн үед мөнгөний ханш гайгүй байсан. Одоо мөнгөний ханш унаад 4,000,000-5,000,000 төгрөгийн юм болох байх. Гэхдээ би илүү мөнгө нэхэхгүй. Зөвхөн тухайн худалдан авалтын мөнгө болон тортны мөнгийг нэхэмжилж байгаа гэв.

 

5. Хариуцагч Э.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр би нөхөр С.Бн хамт "Б" бөөний төвөөс нийт 2,194,720 төгрөгийн барааг бэлэн мөнгөөр худалдан авсан. Тус байгууллага нь зээлээр бараа худалдаалах үйлчилгээ огт явуулдаггүй бөгөөд мөнгөний гүйлгээ хийгдсэний дараа бараа олгодог журмыг мөрддөг байсныг би сайн мэднэ. Тухайн өдөр би бэлэн мөнгийг А гэх ажилтанд хойд хаалган дээр гардан өгсөн бөгөөд үүний дараа бараагаа авч явсан. Гэвч 2021 оны 7 дугаар сарын сүүл үеэс эхлэн надаас тухайн 6 сарын 27-ны өдрийн төлбөрийг дахин шаардаж эхэлсэн бөгөөд би тухайн үед мөнгийг бэлнээр өгсөн тухайгаа тайлбарлаж, гаргасан падааныг үзүүлж, мөн камерын бичлэгээ шалгахыг санал болгосон. Гэсэн ч “манай камер ажиллахгүй байгаа” гэсэн тайлбартайгаар тухайн бичлэгийг надад үзүүлээгүй болно. Үүнээс хойш би тус байгууллагаар дахин үйлчлүүлэх үед байнга дарамт шахалт, мөрдлөг тулгарч, олон хүний өмнө нэр төрд халдахуйц байдлаар шаардлага тавьж байсан. Мөн А ХХК-ийн гэрээт борлуулагчаас бараа авсан гэсэн миний үгийг мушгин гуйвуулж, “Ааас мөнгө аваад ирнэ гэж хэлсэн” гэх худал мэдээллийг тараасан байна. А компанийн нягтлан Батдоржийн хэлснээр 2021 оны 6 сарын 27-ны өдөр би тэднээс бараа авсан, мөн тэдний мөнгийг өгөөгүй гэх зэрэг худал, гүтгэлгийн шинжтэй зүйлсийг хэлсэнд харамсаж байна. Миний дансны хуулгаар 6 сарын 27-нд А компанид 1,923,000 төгрөгийн гүйлгээ хийсэн нь нотлогдох ба тухайн өдрийн дараа миний дансны үлдэгдэл 27,935,557 төгрөг байсан болно. Түүнчлэн, таны нэхэмжлэлд дурдагдсан "торт" гэх бараа бүтээгдэхүүний тухайд миний дэлгүүр нь зөвхөн шинэ жилийн үеэр торт зардаг бөгөөд 6 сарын 27-ны өдөр тийм бараа огт худалдаалаагүй болно. Надад ямар нэгэн байдлаар тухайн барааг зээлээр авсан тухай гарын үсэг бүхий баримт, падаан байхгүй. Иймд тухайн өдрийн төлбөрийг дахин төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Би тухайн барааны төлбөрийг бэлнээр бүрэн төлсөн бөгөөд миний нэр хүнд, үнэнч байдлыг энэ мэт үндэслэлгүй гүтгэлгээр үгүйсгэхийг эсэргүүцэж байна. Иймд таны нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд би тухайн барааны төлбөрийг аль хэдийн бэлнээр өгсөн гэдгээ дахин онцлон мэдэгдэж байна. Таны гаргасан нэхэмжлэлд дурдагдсан төлбөрийн тухай үндэслэлтэй баримт, гараар гарын үсэг зурсан падаан болон камерын бичлэг гэх мэт нотолгоог шүүхэд бүрдүүлэн гаргаж өгөхийг шаардаж байна. Мөн миний нэр хүндэд халдсан үйлдлийн улмаас иргэний хуулийн хүрээнд хариуцлага тооцох асуудлыг нээлттэй авч үзнэ үү...гэжээ.   

 

6. Хариуцагч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би худалдан авалт хийгээд бэлнээр арынх нь агуулахын үүдэнд  тооцоогоо хийсэн. Гэтэл нэхэмжлэгч А дэлгүүрээс юм авсан гэдгийг буруу ойлгоод байна. Би тухайн өдөр нэхэмжлэгчийн дэлгүүрээс юм авсан, А дэлгүүрээс ч юм авсан. А дэлгүүрт дансаар тооцоогоо хийсэн, нэхэмжлэгчийн дэлгүүрт бэлнээр тооцоо хийсэн гэж ярьсныг А дэлгүүрээс мөнгө аваад өгье гэсэн гэж буруу ойлгож яриад байна. Хэзээ ч би М Си Эс-ийн бөөний төвөөс очоод надад мөнгө өгөөч, би Бит мөнгө өгье гэж хэлэхгүй. Би дансны хуулгаа нотариатаар баталгаажуулаад хэрэгт хавсаргасан байгаа. 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр миний дансанд 27,000,000 төгрөг байсан. Тэр өдөр А дэлгүүрээс авсан барааны үнэ болох 1,900,000 төгрөгийг шилжүүлсэн.Надад А дэлгүүрээс мөнгө аваад нэхэмжлэгчид өгнө гэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн компани огт зээл өгдөггүй газар юм. 2021 оны 07 дугаар сарын 11-ны өдрийн тооцоог хийгээгүй байсан. Яах аргагүй ачааллын үе байсан учраас хийгээгүй байсан. Би нөхрийгөө явуулж бараагаа авахуулсан учраас мэдээд дансны хуулгаа шалгаад мөнгөө хийнэ гээд 07 дугаар сарын 11-ний бараа авсанг өрөөнд нь очиж няравтай хамт байж хийсэн. Тэр үед энэ талаар чимээгүй байсан Гэтэл 08 дугаар сард 06 дугаар сарын 27-ний өдрийн тооцоо гээд надаас нэхээд байсан. Танайхтай ямар ч тооцоо байхгүй талаар хэлсэн. Энэ мөнгө нь хүний  амьдралыг шийдээд залилаад явахаар хэмжээний мөнгө биш, би хүнээс авсан бол буцаагаад өгнө. Гэхдээ өгсөн зүйлээ нэмж төлж чадахгүй гэсэн байр суурьтай байна. Миний дансанд мөнгө байхад би А дэлгүүрээс хэзээ ч мөнгө авахгүй. Би 2 тортыг авсан эсэхээ огт санахгүй байгаа. А дэлгүүрээс мөнгө аваад өгнө гэсэн зүйл ярьсан байсан. Гэтэл А дэлгүүрийн нярав чи манайхаас мөнгө авсан гэж ярьсан юм уу гэсэн зүйл яриад асууж сураад байна гэж хэлсэн гэхээр нь та яагаад манайхаас орсон гарсан газрыг асуугаад байсан юм гэж хэлсэн. Намайг камерын бичлэг устсаны дараа юм ярьсан гээд байна. 7 сарын сүүлээр нэхсэн бол сар хүрэхгүй хугацаанд камерын бичлэг нь хадгалагддаг юм уу. Хэрвээ тийм зүйл байхгүй бол намайг бараа аваад гарсан гэх баталгаа хаана байгаа юм гэв.

 

7. Нэхэмжлэгч байгууллагаас:

- Борлуулалтын захиалга,

- Зарлагын баримт №........ бэлнээр, байгууллагын нэр О ХХК, Борлуулагч 1, харилцагчийн нэр хатант хас, нийт барааны тоо 926, нийт төлөх дүн 2,194,720 төгрөг гэсэн зарлагын баримт 

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн .......... тоот улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар хувь,

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

8. Хариуцагчаас

- дипозит дансны дэлгэрэнгүй хуулга,

- иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

9. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс бүрдүүлсэн баримт:

- гэрч Т.Мгийн “Би 2021 оны 05 дугаар сарын сүүл үед өдрийг нь сайн санахгүй байна “О” ХХК-д агуулахын няраваар ажилд ороод 2021 оны 07 дугаар сарын эхэн үед хүртэл ажилласан. Тухайн үед Э.М нь манай компаниас гэрээгээр бараа худалдаж авдаг байсан. Төлбөрийг ихэвчлэн дансаар манай компанийн данс руу шилжүүлдэг байсан. Би барааг тоолж өгдөг. Хэрэв бэлэн мөнгө өгсөн тохиолдолд хүлээж авдаг байсан. Э.М нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр надаас 2,194,720 төгрөгийн барааг тоолж аваад мөнгийг нь дансаар шилжүүлнэ гээд аваад явсан. Тэрнээс хойш би 7 хоног гаран ажлаад ажлаасаа гарсан. Тэр хугацаанд бол мөнгө нь шилжиж орж ирээгүй. 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Э.М нь тооцоогоо хийгээгүй байхад барааг олгосон тохиолдол гарсан. Дансаар мөнгөө шилжүүлнэ гэхээр барааг олгосон. Өмнө нь дансаар шилжүүлдэг байсан болохоор итгээд барааг олгосон. “О” ХХК нь зээлээр бол бараа олгодоггүй байсан. Тухайн үед Э.М нь төлбөрөө дансаар шилжүүлнэ гээд барааг авсан.Надад ирсэн бэлэн орлогын ажил тарах цаг дуусахаас өмнө А захиралд өөрийн биеэр тоолж хүлээлгэн өгдөг. Мөн дансаар ирсэн мөнгийг өөрийн баримтаар бас тулгаж өгдөг байсан. Надаас өөр борлуулалтын орлогыг авдаг хүн байгаагүй. Э.М 2 ширхэг тоорт авахад А захирал өөрөө байсан. Би ажилд орсон өдрөөс хойшхи ажлаас чөлөөлөгдөх хүртэл миний өөрийн хувийн ажлын тооцооны баримт, тэмдэглэл бол байгаа” гэх мэдүүлэг.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О ХХК-ний хариуцагч Э.Мээс 2,250,010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

 

            2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Э.М манайхаас худалдан авалт хийж 2,194,725 төгрөгийн худалдан авалт хийсэн. Манайх зээл өгдөггүй, мөнгөө дансаар болон бэлнээр хийдэг байсан. Э.Мийн тухайд манай найдвартай харилцагч байсан. Зарим үед 2,000,000 төгрөг, зарим үед 1,000,000 төгрөг гэх мэт 7 хоног бүр худалдан авалт хийдэг байсан. Манайх Э.Мийн хувийн байдалд итгэдэг байсан. Ш мөнгөө өнөөдөр хийгээгүй байна гэвэл яриад тухай бүр шилжүүлдэг байсан. Манайд тавьж байгаа шаардлагыг биелүүлдэг байсан учраас Э.Мд итгэдэг байсан. Э.Мд 2021 оны 07 дугаар сарын эхээр борлуулагч н.Мд Э.М төлбөрөө хийгээгүй байна, яриарай гэхэд би өөртэй нь ярьсан. Ярихад дансаа шүүгээд очоод удахгүй шилжүүлье гэсэн тайлбар өгсөн гэж хэлсэн. 07 дугаар сарын эхээр манай борлуулагч ажлаасаа гараад өөр ажилд орохоор болсон. Ажлаасаа гарахаас өмнө энэ мөнгөний учрыг ол, учрыг нь олж чадахгүй бол өөрөө төлөх ёстой. Хөдөлмөрийн гэрээн дээр заасан байгаа гэхэд Э.М рүү би ярьсан. Э.М найдвартай учраас хийх байх гээд орхисон. Улмаар 07 сардаа н.Мтэй суман дээр таараад Э.Мтэй ярьсан уу, юу болсон бэ гэхэд “ярьсан эгч нь дансаа шүүгээд шилжүүлнэ” гэж хэлсэн гэж тайлбарласан...10 дугаар сард ярихдаа  Э.Мтэй бага зэрэг маргасан. Юу гэж маргасан гэхээр “чи тухайн үед манай хүмүүст болон надад дансаа шалгаад хариу хэлье гэсэн. Улмаар таг болчихоод камерын бичлэг устсан байхад мөнгийг чинь бэлнээр өгсөн гээд байх юм гээд бид бага зэрэг маргаад салсан. Тухайн сард ачаа бууж байхад манай 2,3 ажилтан тухайн үед байсан. Агуулахын борлуулалт хийдэг н.М, агуулахын туслах залууг байхад 2 ширхэг торт авсан. Үнэ нь гараагүй байна үнэ нь гарахаар нь ав гэхэд би ямар ч байсан авчихъя, дараагийн худалдан авалтаар тооцоог хийе гээд тортоо авч яваад замхраад алга болсон...Зөвхөн тухайн худалдан авалтын мөнгө болон тортны мөнгийг нэхэмжилж байгаа... гэжээ.

3. Хариуцагч Э.М нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

-Би худалдан авалт хийгээд бэлнээр арынх нь агуулахын үүдэнд  тооцоогоо хийсэн. Гэтэл нэхэмжлэгч А дэлгүүрээс юм авсан гэдгийг буруу ойлгоод байна. Би тухайн өдөр нэхэмжлэгчийн дэлгүүрээс юм авсан, А дэлгүүрээс ч юм авсан. А дэлгүүрт дансаар тооцоогоо хийсэн, нэхэмжлэгчийн дэлгүүрт бэлнээр тооцоо хийсэн гэж ярьсныг А дэлгүүрээс мөнгө аваад өгье гэсэн гэж буруу ойлгож яриад байна...2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр миний дансанд 27,000,000 төгрөг байсан. Тэр өдөр А дэлгүүрээс авсан барааны үнэ болох 1,900,000 төгрөгийг шилжүүлсэн. Надад А дэлгүүрээс мөнгө аваад нэхэмжлэгчид өгнө гэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн компани огт зээл өгдөггүй газар...Танайхтай ямар ч тооцоо байхгүй талаар хэлсэн. Энэ мөнгө нь хүний  амьдралыг шийдээд залилаад явахаар хэмжээний мөнгө биш, би хүнээс авсан бол буцаагаад өгнө. Гэхдээ өгсөн зүйлээ нэмж төлж чадахгүй гэсэн байр суурьтай байна. Миний дансанд мөнгө байхад би А дэлгүүрээс хэзээ ч мөнгө авахгүй. Би 2 тортыг авсан эсэхээ огт санахгүй байгаа... гэжээ.

4. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч О ХХКомпаний төлөөлөгч зээлээр бараа худалдан борлуулж байгаагүй гэх тайлбарыг гаргадаг хэдий боловч тухайн нөхцөлд итгэсний үндсэн дээр О.Мд зээлээр бараа өгсөн гэсэн тайлбарыг, харин хариуцагч О.М би тухайн үед бараа худалдан авсан байж магадгүй, гэвч би зээлээр аваагүй, бэлнээр тооцоогоо өгсөн, би дансандаа бэлэн мөнгөтэй байсан, зээл авах үндэслэлгүй, намайг тухайн өдөр бараа авсан гэдгийг нотлох баримт байхгүй гэж тус тус маргадаг.

 

5. Нэхэмжлэгч О ХХКомпаний төлөөлөгч хариуцагчид бараа зээлээр өгснөө шүүхэд нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн баримтууд нь борлуулалтын захиалга гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар, ямар бараа хаанаас захиалж байгаа нь тодорхойгүй, уг барааны захиалга гэх баримтаар хариуцагчид торт хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Зарлагын баримт №......... бэлнээр, байгууллагын нэр О ХХК, Борлуулагч 1, харилцагчийн нэр хатант хас, нийт барааны тоо 926, нийт төлөх дүн 2,194,720 төгрөг гэх зарлагын баримтыг тус компани өөрийн тэмдэгээ дарж шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нь мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлага хангахгүй үндэслэлээр уг баримтыг нотлох баримтаар тус тус үнэлэх Бгүй байна гэж шүүхээс үзлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээс мэдүүлэг авсан байх боловч гэрчийн мэдүүлэг нь бусад бичгийн баримтаар давхар нотлогдоогүй учир нотлох баримтаар үнэлээгүй.

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч тал хариуцагчид бараа зээлээр худалдсан нь тогтоогдоогүй, худалдан авагчид 2,250,010 төгрөгийн бараа өгснөө нотлох баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

 

6. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Мээс 2,250,010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О ХХК-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            7. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч

Э.Мээс 2,250,010 төгрөг гаргуулах тухай О ХХК-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Д.ОРХОНТАМИР