Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 301/ШШ2025/00606

 

 

 

 

 

 

 

 

 

                                                

                                    301/ШШ2025/00606

 

 

 

 

                                           Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

     баталж хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг,.... дүгээр хороо, Б тоотод байрлах Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Э сумын ..... дугаар баг, А тоотод оршин суух Б овгийн Шын Э /РД: /-т

Нэхэмжлэлийн шаардлага: 1,881,630.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: зээлдэгч Ш.Э нь санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний байдлаар 765 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Иймд Г.Эын байгуулсан Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 1,881,630.14 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:  Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Шн Эт холбогдох хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...гэжээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ш.Эт холбогдуулан 1,881,630.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 1,881,630.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,056 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 22,528 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                           

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Эт холбогдох 1,881,630.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Х ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,056 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 22,528 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК олгосугай.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

  

                                             ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР