| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0556/З |
| Дугаар | 128/ШШ2026/0654 |
| Огноо | 2026-07-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2026/0654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г******* п******* /РД:*****/,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох өргөдөл шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус б*******хыг тогтоох, хууль журмын дагуу шийдвэрлүүлэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ш*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Г******* п******* ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай өргөдлийг шийдвэрлэж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус б*******хыг тогтоож, өргөдлийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах.
Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Г******* п******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/314 дугаартай тушаалын дагуу Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгай ам нэртэй газар 9*** м.кв газар ашиглаж байсан.
2.2.Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогто*******ор Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.О)-т чиглэл болгож, тогтоолын биелэлтийг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор танилцуулах,
Мөн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар Тусгай хамгаалалтын газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогто*******ор Тусгай хамгаалалтын газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.О)-т чиглэл болгож, тогтоолын биелэлтийг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд 2023 оны хаврын чуулганы хугацаанд багтааж танилцуулахыг үүрэг болгосон.
2.3.Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12054 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Б******* Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолын 10/-т заасан хил заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд бүртгэж газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж ажиллах, хил заагийн эргэлтийн цэгийг газарт бэлтгэж тэмдэгжүүлэх газар ашиглах хамгаалах асуудлыг тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэм, горим, менежментийн төлөвлөгөөнд нийцүүлэн шилжүүлэх шаардлагатай байна.
2.4.Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/3450 дугаар Хамтран ажиллах тухай албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С******* ...Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолд заасан Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг талууд мөрдөж ажиллах нь зүйтэй гэж шийдвэрлэсний дагуу уг хилийн заагийн гадна /Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2011 оны 1/406 дугаар албан бичиг түүний хавсралтаар ирүүлсэн Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогто*******ор баталсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэс, солбицол-оор тогтоосон хилийн заагийн дотор/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах эрх олгосон байсан 80 иргэн, хуулийн этгээдийн жагсаалтыг хүргүүлж байна.
Мөн дээрх хилийн заагийн маргааны асуудал эцэслэн шийдвэрлэх үүднээс Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Түргэний ам, Баянзүрх дүүргийн товчоо орчмын 200 иргэн, хуулийн этгээдэд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон газар олголтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлж, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль б*******н тусгай хамгаалалттай газар нутгийн дүрэм, горимд нийцүүлэн ажиллах талаар хамран ажиллах.
2.5.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/5353 дугаар Хамтран ажиллах тухай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад ...тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах нөхцөл бүрдүүлэх үүднээс танай 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/3450 дугаар албан бичгээр ирүүлсэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон 80 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хүчингүй болгох арга хэмжээ авч, хамтран ажиллах.
2.6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дугаар Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай тушаалаар ...Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам б*******н Ташгайн аманд хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар эрх олгосон хавсралтад дурдсан 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосугай
Улсын тусгай хамгаалалтын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ-г хураан авч кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт, хавсралтад дурдсан иргэн, хуулийн этгээдэд тушаалыг хүргүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус үүрэг болгосон.
2.7.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/185 дугаар Газар ашиглах гэрээ, гэрчилгээ хураалгах тухай албан бичгээр Г******* п******* ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаад Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хүлээлгэн өгөхийг мэдэгдье Хавсалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалыг хүргүүлэв.
2.8.Г******* п******* ХХК-аас 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт ...манай газартай холбоотой асуудлыг шийдвэрлэж, биднийг хохиролгүй болгож, үйл ажиллагааг минь дэмжиж өгнө үү гэх гомдлыг гүйцэтгэх захирал Г.А******* гаргасан.
2.9.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 06/5971 дугаар албан бичгээр Г******* п******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.А хариу хүргүүлж, холбогдох баримтыг хавсралтаар илгээсэн байна[9].
2.10. Нэхэмжлэгч Г******* п******* ХХК-аас 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаар албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын сайдад ...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хүрээнд мөн адил хэмжээний, ижил зориулалтаар ашиглах газарт эрх олгож хуулийн этгээдийн хохирлыг барагдуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг шийдвэрлэж захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бус б*******хыг тогтоож, өргөдлийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах гэж маргадаг.
2.11. Хариуцагчийн зүгээс Г******* п******* ХХК-аас 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 001 дугаартай албан бичгээр хүсэлтийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хандан дахин гаргасан. Тухайн хүсэлт нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаартай албан бичгийн хувьд агуулга ижил "адил хэмжээний, ижил зориулалтаар ашиглах, газарт эрх олгож хуулийн этгээдийн хохирлыг барагдуулж өгнө үү гэх агуулгатай хүсэлт гаргасан тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй" гэж заасан бөгөөд Г******* п******* ХХК-ийн гаргасан 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001 дугаартай өргөдлийг шийдвэрлээгүй, эс үйлдэхүй хууль бус гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарладаг.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Богдхан уулын хилийн заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, хилийн цэсийн баталгаажуулалт хийх ажилтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 "Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана.", Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах" гэх үндэслэлээр манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь газар ашиглагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалахгүйгээр газар ашиглах эрх зөрчигдөж, хэрэгжихгүй байдалд хүрлээ.
Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, хилийн цэсийн баталгаажуулалт хийх ажил явагдсанаар манай ашиглах эрхтэй газрыг тусгай хамгаалалтад хамаарахгүй байсан гэж үзээд газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" А/634 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлаагүй. Газар бол улсын чухал, онцгой объект учир төрийн ажил хэрэгт хүндэтгэлтэй хандаж ашиглах эрхтэй байсан 9*** м.кв хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний өөр газар олгохыг хүсэж холбогдох байгууллага, албан тушаалтанд удаа дараа хүсэлт гаргахад хүсэлтийг шийдвэрлэхгүй, авч хэлэлцэхгүй өдий хүрлээ.
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт "Тусгай хамгаалалттай газар нутагт нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон б*******н нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах" гэж зааснаар үүрэг хүлээсэн сайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийнхээ хүрээнд хууль журмын дагуу манай компанийн хохирлыг барагдуулж, эрх зүйн байдлыг дордуулахгүй байх ёстой. Иймд "Г******* п*******" ХХК- ийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай өргөдлийг шийдвэрлэж захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус б*******хыг тогтоож, "Г******* п*******" ХХК-д 9**** м.кв газар ашиглах эрх олгохыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбараа: Тус шүүхэд хянагдаж буй Г******* п******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/314 дугаар тушаалаар Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд 9*** м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглуулахаар 5 жилийн хугацаатай олгосон.
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" 08 дугаар тогтоол, мөн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 03 дугаар тогтоолын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам, Ташгайтын амны хилийн цэст залруулга оруулсны үндсэн дээр 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн А/634 дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан "Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах" гэж заасантай бүрэн нийцсэн.
Нэхэмжлэгч Г******* п******* ХХК-аас 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 28 дугаартай албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт хандан гомдол гаргасан бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 06/5971 дугаар албан бичгээр хилийн цэст өөрчлөлт оруулсан тухай төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрүүдийг хавсарган хариу хүргүүлсэн байдаг.
Г******* п******* ХХК-аас 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 001 дугаартай албан бичгээр хүсэлтийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хандан дахин гаргасан. Тухайн хүсэлт нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаартай албан бичгийн хувьд агуулга ижил "адил хэмжээний, ижил зориулалтаар ашиглах, газарт эрх олгож хуулийн этгээдийн хохирлыг барагдуулж өгнө үү гэх агуулгатай хүсэлт гаргасан тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй" гэж заасан бөгөөд Г******* п******* ХХК-ийн гаргасан 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001 дугаартай өргөдлийг шийдвэрлээгүй, эс үйлдэхүй хууль бус гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд "Г******* п*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл:
4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн хариу тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2.Энэхүү маргаанд хэргийн оролцогч талуудын зүгээс маргаж буй гол асуудал нь тус компанийн Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгай ам нэртэй газар 9*** м.кв газар ашиглаж байсан газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/634 дүгээр тушаалаар хүчингүй болгосонтой холбогдуулан ижил зориулалттай газар олгуулах замаар учирсан хохирлоо барагдуулахаар гаргасан өргөдөл б*******х Г******* п******* ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай өргөдлийг шийдвэрлээгүй, шийдвэрлэхгүй татгалзлыг үндэслэлгүй гэж үзэн хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулахтай холбоотой асуудал байна.
4.3. Хэргийн үйл баримтаас авч үзвэл нэхэмжлэгч Г******* п******* ХХК-ийн Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгай ам нэртэй газар 9*** м.кв газар ашиглаж байсан газар нь Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогто*******ор тогтоосон тусгай хамгаалалттай газрын хилийн заагт хамааралгүй, харин нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд хамаарч байгаа нь тодорхой болсон.
4.4.Иймээс хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч б*******н хавсралтад тус хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосонтой нэхэмжлэгч маргаагүй.
4.5.Улмаар нэхэмжлэгч компаниас хариуцагчид хандан 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №28 дугаар ...төр засгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах бөгөөд дүйцэхүйц хэмжээний газар ашиглах эрхийг олгох байдлаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй... гаргасан гомдлыг хүлээн авч, хянаад 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01/5971 албан бичгээр хариу өгч байсан ч энэ талаар шүүхээр маргаагүй, харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан Г******* п******* ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай ...мөн адил хэмжээний, ижил зориулалтаар ашиглах газарт эрх олгож хуулийн этгээдийн хохирлыг барагдуулж өгнө үү...өргөдлийг бүртгэлд бүртгэнГазрын ашиглалт, хяналт хариуцсан мэргэжилтэн З.Өлзийсайхан шийдвэрлэсэн байна.
4.6.Энэ тухайгаа Газрын ашиглалт, хяналт хариуцсан мэргэжилтэн З.Өлзийсайхан шүүхийн хэлэлцүүлэгт ... өмнө шийдвэрлэсэн гээд хаасан, ...Г******* П******* ХХК нь 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 01 дугаартай өргөдөл гаргахад нь бид нар манай байгууллагад хандахгүй, та энэ асуудлаараа Нийслэлд хандаарай гэж хэлж байсан..., бид тухай асуудлыг судалж үзсэн. Харин энэ тохиолдолд дүйцүүлэн газар олгох б*******мжгүй..., Нийслэлд шийдвэрлэнэ, нийслэл тухайн аж ахуйн нэгжүүдийг хохиролгүй болгох асуудлыг хэрэгжүүлнэ... хэмээн тайлбарласныг шүүхээс хариуцагч байгууллагыг хуулийн хүрээнд зохих ажиллагааг хийж хэрэгжүүлсэн, нэхэмжлэгчийг гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.
4.7.Учир нь Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 4 дэх заалтад Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон б*******н Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах гэжээ.
4.8.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/2054 тоот албан бичигт ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглаж байгаа б*******н Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироохгүйгээр ... газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэж хамтран ажиллахыг хүсье ... гэсэн байна.
4.9.Дээр дурдсан Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоол, албан бичигт хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим-ын агуулгыг хангаж, энэ хүрээнд нэхэмжлэгч Г******* п******* ХХК нь 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001 дугаартай өргөдөлд ... адил хэмжээний, ижил зориулалтаар ашиглах газарт эрх олгох... дурдсан агуулгаар Нийслэлийн Засаг даргад хандан газрыг үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглах буюу газар эзэмших, ашиглах эрх олж авах талаар хүсэлт гаргах, түүнийгээ шийдвэрлүүлэх нь дээрх үйл ажиллагааны зорилгод нийцнэ.
4.10.Үүнийг ч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01-05/489 албан бичгээр ...цуцлагдсан газруудын эрхийн бүртгэлийг Газрын кадастрын мэдээллийн системд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар өөрчлөлт хийгдээгүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Богд хан уулын Дархан цаазат газрын хилийн гадна газар ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээдийн асуудлыг Газрын тухай хуулийн 21, 31, 33 дугаар зүйлүүдэд заасныг тус тус үндэслэн шийдвэрлэх бөгөөд дээрх асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд танай гаргасан хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх б*******мжгүй... Г******* п******* ХХК-д хүргүүлсэн хариунаас харж болно.
4.11.Харин нэхэмжлэгчийн хувьд дээрх албан бичгээс хойш дахин энэ талаар хандаагүй, энэ талаар шүүхэд баримт ирүүлээгүй атлаа хариуцагчийг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 01 дугаартай өргөдлийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хэмээн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй гаргасан тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
4.14.Зүй нь нэхэмжлэгчээс дээрх Нийслэлийн газар зохион байгуулалтын албан бичигт дурдсан нөхцөл байдал арилсан эсэхийг тодруулан өргөдөл гомдлоо гаргах замаар хандах нь зүйтэй.
4.15.Иймд шүүх дээрх нөхцөл байдлыг нэгтгэн хариуцагчаас нэхэмжлэгч Г******* п******* ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3-т төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй; гэх үндэслэлээр дээрх хүсэлт бүхий өргөдлийг хянан үзэхгүй байх б*******мжтой байх тул нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан үндэслэлээр өргөдлийг шийдвэрлэж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус б*******хыг тогтоож, өргөдлийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах б*******мжгүй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г******* п******* ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Г******* п******* ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай өргөдлийг шийдвэрлэж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус б*******хыг тогтоож, өргөдлийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.