2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/08543

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 08 191/ШШ2025/08543

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, шүүгч З.Баярмаа, шүүгч Б.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 9,655,600 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* би  тоот байрны өмчлөгч бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 28-наас 29 нд шилжих шөнө 21 давхар тоотыг эзэмшигч " ******* Паблишинг" ХХК нь их хэмжээний ус алдуулж биднийг хохироосон.

Тухайн үед бид дуудлага өгснөөр "******* ХХК" СӨХ-н ажилтан болон " " ХХК хариуцдаг орон сууцны конторын сан техникийн ажилтнууд ажиллаж ус алдсан шалтгааныг 21 давхараас хүйтэн усны крантаа нээлттэй орхиж ус алдуулсан тухай яриад хэн буруутайг тогтоож хохирол барагдуулах болно гэж бидэнд хэлсэн. Үүний дараа 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр тус контороос ус алдсан шалтгааныг тогтоосон дүгнэлт гаргасан байдаг. Ус алдсан тухайн үед усны гуталтай орохоос өөр аргагүй байснаас гадна хоёр хоног гоожсон нь ямар их хэмжээний ус алдсан нь ойлгомжтой байгаа юм.

Манайх үнэтэй байранд шинээр ороод чанартай материалаар засвар хийсэн байсан бөгөөд даатгуулж ч амжаагүй байсан юм. Ус алдсанаас чухал бичиг баримтууд усанд автаж, компьютер, принтер усанд норж шатсан мөн байрны цахилгааны монтаж гэмтсэн, таазны гэрлүүд шатаж давхар таазыг хуулж дахин засварлах шаардлагатай болсон. Хана халтардаж шарласан бөгөөд обойнууд хууларч, паркэтэн шал хөндийрч боссоноос гадна бүгд заагтай болсон. Гурван өрөөнд битүү дэвссэн дрож бүхэлдээ усанд нэвт нороод ялзарч үнэр ороод дахин ашиглах боломжгүй болсон. Ийм байдалтай болгочхоод засвар хийж өгөхийг удаа дараа шаардахад зугтаж байгаад гомдолтой байна.

Үүний дараа бид " " ХХК хөрөнгийн ний компанид хандаж хохирлын хийлгэсэн. Хэрэгт нотлох баримтаар хавсаргасан бөгөөд ний өртөг 6,080,000 төгрөг ажиллагааны зардал 244,000 төгрөг компьютер, принтер засварын мөнгө 700 доллар буюу монгол мөнгөөр 2,364,600, тээврийн зардал 50,000 төгрөг, засварын ажлын хөлс 900,000 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг нийт 9,655,600 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч талд 5,000,000 төгрөг төлснөөр нэхэмжлэгч Л.******* нь иргэний шүүхээр асуудлаа шийдүүлэхгүйгээр нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч би энэ хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Иймээс хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 9,655,600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нь 9,655,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан талаар шүүхэд бичгээр хүсэлтийг ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдааны товыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид болон иргэдийн төлөөлөгч Б.ид мэдэгдсэн боловч 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хэн аль нь хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай талаар аливаа хүсэлт баримт шүүхэд ирүүлээгүй тул тэдгээрийн эзгүйд шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх нэхэмжлэгчийн татгалзалбаталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаны улмаас гарах үр дагаврын талаар баримттай танилцсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,934 төгрөгийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж зааснаар улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.*******ын хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдох гэм хорын хохиролд 9,655,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА

 

 

ШҮҮГЧИД З.БАЯРМАА

 

 

Б.БИЛГҮҮН