| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0740/З |
| Дугаар | 128/ШШ2026/0698 |
| Огноо | 2026-07-28 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2026/0698
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Э.Н******* Хяналтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Ц*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Э.Н******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:..эрх бүхий албан тушаалтан Т.Ц******* нь СХЦ1/26-203 дугаартай зөрчлийн материал шийтгэл оногдуулсан 0***** дугаартай шийтгэлийн хуудсыг ОЛСОН нь хэсгийн холбогдогч гэсэн хэсэгт бичигдсэн Б.Б******* гэснийг .. А******* ө******* ХХК, Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар гэснийг 6.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар гэж, Шийдвэрлэх нь хэсэгт бичигдсэн Б.Б******* гэснийг А******* ө******* ХХК гэж тус тус өөрчлөлт оруулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор баталсан Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журамд нийцүүлэн зөвтгөх шаардлагатай байх тул 0***** дугаартай шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, өөрчлүүлэх гэж тодорхойлжээ.
Хариуцагч Хяналтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Ц******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Уг прокурорын дүгнэлтээр эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулахдаа хууль хэрэглээний алдаа гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулах байтал шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсэгт 6.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалт гэж буруу бичсэнийг засуулахаар мөн холбогдох бусад бичвэрийн техникийн шинжтэй алдаануудыг залруулж, 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхөөр дүгнэлт үйлдсэнийг зөрчилд холбогдогчийн хувиар бүрэн хүлээн зөвшөөрч байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын 34 дугаартай дүгнэлтийг баталж, эрх бүхий албан тушаалтны 0********** дугаартай шийтгэлийн хуудсанд зохих өөрчлөлтийг оруулж, тус прокурорын дүгнэлттэй холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхийг шүүхээс хүсэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Э.Н******* Хяналтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Ц*******д холбогдуулан дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтдээ ...2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 0******** дугаартай шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, өөрчлүүлэх... гэжээ.
2.Хяналтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Ц******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг илэрхийлсэн бөгөөд прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
3.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүйн сацуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Э.Н******* 2026 оны 06 дүгээр сарын 22-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, өөрчлөлт оруулах тухай гаргасан дүгнэлтийг хариуцагч Хяналтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Ц******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар дүгнэлт гаргагч прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй
ШҮҮГЧ Л.БАТБААТАР