Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2026/0708

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* ХК /РД:********/,

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох газрын эзэмших эрхийг газрын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 73 дугаар дүгнэлтийг хэрэгжүүлэхгүй байгаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий Э-0************ тоот газрын эрхийн гэрчилгээтэй Б******* ХК-д эзэмшүүлсэн газрын эрхийн бүртгэлийг сэргээж, газрын бүртгэл, мэдээллийн санд оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах.

 

Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1137 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар Хот байгуулалт, газар зохион байгуулалтын Мэргэжлийн комиссын хурлын 2002 оны 12 дугаар сарын 24-ний дөрийн №201 дүгээр протоколоор Б******* к******* ХК-д Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Хавдар судлалын төвийн хашаан доторх 0176 га газрыг олгохыг шийдвэрлэсэн боловч уг протоколыг үндэслэл болгон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар доорх гараашийн зориулалтаар 0.** га газрыг Б******* к******* ХК-д эзэмшихээр шийдвэрлэсэн нь хууль бус байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

2.2.Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 73 дугаар Б******* ХК-ийн гомдлын тухай дүгнэлтээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч Б******* ХК-ийн гомдол бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2025 оны Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1137 дугаар захирамжийг хүчингүй болгов.

2.3.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01-05/581 дугаар Захирамжийн төсөл хүргүүлэх тухай албан бичгээр Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 73 дүгнэлтийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын Захирамж хүчингүй болгох тухай захирамжийн төслийг хүлгүүлж.

2.4.Нэхэмжлэгч Б******* ХК-аас 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШЗ2026/2877 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангаж хугацаа тооцсон.

2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШЗ2026/3297 дугаар Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагад бүрдүүлбэр хангах хугацаа тогтоох тухай захирамжаа бүрдүүлбэр хангасан.

2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2026/3607 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Бат-Эрдэнээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Газрын эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 сарын 28-ны 73 дугаар дүгнэлтээр Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1137 дугаар захирамжийг хүчингүй болгож манай эзэмшилд байсан Чингэлтэй дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах 0,** га газар эзэмших эрхийн гэрчилгээ, бүртгэлийг сэргээхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулийн холбогдох заалтууд, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн журмын 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-дах заалтууд зөрчигдөж байна. 

Дээрх захирамжийг үндэслэн бүртгэлээс хассан байгаа газрын эрхийг сэргээж, газар эзэмших эрхийн бүртгэлийг мэдээллийн санд дахин оруулаагүй, газрын маргаан таслах зөвлөлийнхөө дүгнэлтийг 3 сар гаруй хугацаанд биелүүлэхгүй байна.

Үүнээс шалтгаалан компанийн орлого ихээхэн тасалдаж, талбайн хэвийн үйл ажиллагааг алдагдаж, эрх ашгийг хохироож, хэрэглэгчдийн зүгээс хууль ёсны эрх бүхий этгээдтэй л гэрээ хийх, төлбөр шилжүүлэх шаардлага тавьж байгаа юм.

Энэ талаар манай компанийн дэд захирал хоёр удаа Нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд болон Засаг даргын тамгын газрын хууль тогтоомж, гэрээ эрхзүйн газрын дарга М.Ү******* нартай хоёр удаа биечлэн уулзаж асуудлаа танилцуулж шаардан, компанийн зүгээс Нийслэлийн Газрын албанд 2026 оны 01 сарын 15-нд 01/ 2026-01/15 тоот албан бичгээр хүсэлтээ хүргүүлсэн боловч асуудал шийдвэрлэгдэхгүй, хугацаа алдаж, манай компанийн орлого тасалдсан хэвээр, эрх сэргээгүй тул төлбөр тооцоог хийдэг газрын төлбөрийн цахим системийг хаасан байна. Энэ нь хууль бус захирамжийг хүчингүй болгоогүй байгаатай холбоотой, Газрын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа хуулийн зөрчил үргэлжилж байна.

Хууль зүйн үндэслэл: Хариуцагч байгууллагууд нь Захиргааны ерөнхий хуулийн, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйл, Газрын маргаан таслах зөвлөлийн дүрмийн шаардлага, хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд түүнийг биелүүлээгүй нь Захиргааны ерөнхий хууль-д заасан захиргааны байгууллагын үүргийг зөрчсөн байна.

Мөн уг эс үйлдэхүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль-д заасан шүүхэд гомдол гаргах үндэслэлд хамаарч байгаа тул дараах нэхэмжлэлийг гаргаж байна.гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л******* шүүхэд гаргасан хариу тайлбараа: Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" А/1137 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Б******* к*******" ХК-ийн ** м.кв газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн Маргаан эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 73 дугаар дүгнэлтээр дээрх захирамжийг хүчингүй болгох тухай дүгнэлт гарсан бөгөөд тус дүгнэлтийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01-05/581 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" А/1137 захирамжийг хүчингүй болгуулахаар захирамжийн төслийг нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1.3-д "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж заасны дагуу нэхэмжлэл гаргагч Б******* к*******" ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв: Маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлийн талаар:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.2.Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 73 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч Б******* ХК-ийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлсэн 0,33 газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1137 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4.3.Ингэхдээ Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ...уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасныг хууль үндэслэлээ болгосон зөв байна.

4.4.Харин хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 603 дугаар зүйлийн 603.3-д зааснаар Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 73 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1137 дугаар захирамжийг хүчингүй болгохоор төсөл, танилцуулгыг хийж бэлтгэсэн, энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... А/1137 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай захирамж гарсан. Захирамжийн хүрээнд газар эзэмших эрх нь сэргэсэн гэж ойлгож болно. Гэрээ гэрчилгээг оруулах асуудлыг хариуцсан мэргэжилтэн оруулдаг. Миний бие Нийслэлийн Засаг даргыг төлөөлж оролцож байгаа тэгэхээр ямар нэгэн байдлаар гэрээ, гэрчилгээ оруулах асуудлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба дүүргийн газрын албандаа хийлгээд өгөх боломжтой... хэмээн мэдүүлэх боловч уг актыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн зүгээс ч түүнийг гарсан талаар мэдэгдээгүй, гардуулаагүй болохыг илэрхийлсэн.

4.5.Бодит байдлыг хэргийн үйл баримттай харьцуулан үзвэл хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 73 дугаар дүгнэлтийг цаг алдалгүй хэрэгжүүлэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ****** дугаар бүхий Э-0********** тоот газрын эрхийн гэрчилгээтэй Б******* ХК-д эзэмшүүлсэн газрын эрхийн бүртгэлийг газрын бүртгэл, мэдээллийн санд сэргээж оруулахгүй буюу Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа болох нь маргааны үйл баримтаар тогтоогдлоо.

4.6.Хариуцагчийн дээрх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгааг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан ... хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гэж үзэхээр байх тул шүүхээс хариуцагчийн Б******* ХК-д эзэмшүүлсэн газрын эрхийн бүртгэлийг газрын бүртгэл, мэдээллийн санд сэргээж оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч Б******* ХК Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах; эрхээ эдлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэн нэхэмжлэгчийн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхийг бодитоор сэргээх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

4.7.Иймд Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 73 дугаар дүгнэлтийг хэрэгжүүлэхгүй байгаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын *********** дугаар бүхий Э-0*********тоот газрын эрхийн гэрчилгээтэй Б******* ХК-д эзэмшүүлсэн газрын эрхийн бүртгэлийг сэргээж, газрын бүртгэл, мэдээллийн санд оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгахаар шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ХК-иас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргаасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 73 дугаар дүгнэлтийг хэрэгжүүлэхгүй байгаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий Э-0*********** тоот газрын эрхийн гэрчилгээтэй Б******* ХК-д эзэмшүүлсэн газрын эрхийн бүртгэлийг сэргээж, газрын бүртгэл, мэдээллийн санд оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.