2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/07586

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 15 191/ШШ2025/07586

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ...... дүүрэг,............. өөрийн байранд оршин байрлах К ХК /РД:......../-ийн хүсэлттэй,

 

Г.Э /РД:........./-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.

 

(Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд шүүх хуралдааны хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Иргэн Г.Э нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 8000-2024 тоот Ккны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн MN430030003095011029 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, 37,824,000 төгрөгийн зээл авсан.

Гэвч зээлдэгч Г.Э нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг зөрчиж, өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлэгүй байна. Тус банк нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч Г.Э т мэдэгдэж, сануулах, шаардлага хүргүүлэх боловч зээл хүсэгчийн анкет дээрх мэдээлэлд тусгагдсан гах утаснуудаа авдаггүй, холбогдох боломжгүй зэрэг асуудлаас болж зээлээ төлүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.

Тус банк нь Дархан-Уул аймаг дахь су дундын анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр иргэн Г.Э ээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 40,772,868 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны тойргийн шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №307/ШЗ2025/03098 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д Хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Иймд зээлдэгч Г.Э ийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 307/Ш32025/03098 дугаар захирамж, харилцагчийн анкет/хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Э тэй байгуулсан 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №8000-2024 дугаар Ккны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ /хавсралтын хамт/, зээлийн мэдээллийн лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа, Г.Э тэй байгуулсан 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн MN430030003095011029 дугаар Цахим цалингийн зээлийн гэрээ /хавсралтаар зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь/-ний хуулбар /хх 2-21/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.    Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч К ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Э ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М аас өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.

7. Энэхүү хүсэлтийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

8. Г.Э нь Кк ХК-тай байгуулсан зээлийн гэрээний хуулбар хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.

9. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,772,868 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 307/Ш32025/03098 дугаар захирамжаар хариуцагч Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан 7 дугаар байр, 24 тоот хаягт ам бүл нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг нь үнэн боловч одоогоор Солонгост ажилтай болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

10. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.

11. Түүнчлэн харилцагчийн анкетад тусгагдсан Дархан-Уул дүүрэг, Шарын гол, Хайрхан баг, 7 байр, 30 тоот гэх хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд эгч Энхмаа хүлээн авсан боловч дуудсан хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй байна.

12. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч К ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Э ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

12. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Хт овогт Г.Э /РД:........./-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.Э ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Эийн оршин суугаа хаягийг олж тогтоон К ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Д:М утас: ......./-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН