Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/00573

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/00573

 

 

 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/01367 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нэйшнл химикал ХХК

Хариуцагч Зотол групп ХХК

Хариуцагч Д.Энхбаатар

Хариуцагч Ө.Байгалмаа нарт холбогдох

 

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 7 802 089.51 ам.доллар буюу 15 376 279 985 төгрөг гаргуулах, нотариатын зардал гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

 

2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан №12-131 тоот зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2012 оны 7 дугаар сарын 06-ны едрийн 12/131/01 тоот барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрлийг авалгүй хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэнчимэг

Л.Тэмүүлэл

Хариуцагч Нэйшнл химикал ХХК-ийн итгэмжлэгдэн төлөөлөгч

Л.Бат-Эрдэнэ

Хаиуцагчийн өмгөөлөгч Ж.Ундармаа

Хариуцагч Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхтөр

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзул

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ү.Амарбат

Нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэнчимэг, Л.Тэмүүлэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч "Нэйшнл химикал" ХХК нь Хаан банк ХХК-тай 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 11/122 тоот зээлийн гэрээ байгуулан 4 900 000 ам.долларын зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай химийн үйлдвэр барих зориулалтаар авсан. Зээлдэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний хугацааг сунгасан. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11/122-1-т барьцааны гэрээнд заасан хөрөнгүүд болон тус гэрээнд 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан барьцааны гэрээнд тусгасан хөрөнгүүдийг барьцаалуулсан. 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 12/131 тоот зээлийн гэрээ байгуулан 1 500 000 ам.долларын зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар авсан. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 12/131-01 тоот барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдийг барьцаалуулсан. 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 13/06 тоот зээлийн гэрээ байгуулан 800 000 ам.долларын зээлийг 15.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар авсан. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 13/06-01 тоот барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдийг барьцаалуулсан.

Зээлдэгч нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар авсан зээлүүдээс дараах төлбөрийг төлсөн.

2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 11/122 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 527 818 ам.доллар 16 цент, зээлийн хүүд 1 532 411 ам.доллар 19 цент, нэмэгдүүлсэн хүү 47 811 ам.доллар 50 цент, нийт 2 108 040 ам.доллар 85 цент төлсөн. 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 12/131 тоот зээлийн шугамын гэрээний дагуу үндсэн зээлд 447 574 ам.доллар 78 цент, зээлийн хүүд 305 725 ам.доллар 81 цент, нэмэгдүүлсэн хүү 10 201 ам.доллар 65 цент, нийт 763 502 ам.доллар 24 цент төлсөн. 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 13/06 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 0 ам.доллар 0 цент, зээлийн хүүд 72563 ам.доллар 22 цент, нэмэгдүүлсэн хүү 683 ам.доллар 84 цент, нийт 73247 ам.доллар 06 цент төлсөн байна.

Зээлийн төлбөрийг төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлсэн тул банкнаас зээлийн төлбөрийг төлөх тухай мэдэгдэл мөн зээлийн гэрээг цуцлах, мэдэгдлийг хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 11/122 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагуудыг шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

Ам.доллараар тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэргийг шийдвэрлүүлэхдээ нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Хариуцагч нарын болон гуравдагч этгээдийн гаргаж буй мэтгэлцээний байр суурийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Иймд хариуцагч нараас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд 7 802 089.51 ам.доллар буюу 15 376 279 985 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч "Нэйшнл химикал" ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хаан банк ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 21/2102 дугаар албан бичгээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай мэдэгдлийг "Нэйшнл химикал" ХХК-д хүргүүлсэн. Уг мэдэгдэлдээ "Зээлийн гэрээний 8.2.1 дэх заалтад заасан үндэслэлээр Хаан банк ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байна" гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл Хаан банк ХХК нь зээлийн гэрээнд заасны дагуу 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөр өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, дуусгавар болгосон байна.

Иймд Зээлийн хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэлд дурдсан 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар биш харин Хаан банк ХХК-ийн санаачлагаар гэрээ цуцалсан 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөр тооцож бодох ёстой. Уг мэдэгдэлд зааснаар зээлийн хүүнд 442 120.45 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 35488.42 ам.доллар төлнө. Харин зөрүү зээлийн хүү 1 035 490.55 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 79208.58 ам.долларыг төлөхийг зөвшөөрөхгүй. Хаан банк ХХК нь 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 13/06 тоот зээлийн гэрээ байгуулан "Нэйшнл химикал" ХХК-д 800 000 ам.долларын үндсэн зээлийг 15.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар олгосон. Гэтэл уг 800 000 ам.долларын зээл нь гэрээнд заасны дагуу "Нэйшнл химикал" ХХК-ийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зарцуулагдаагүй бөгөөд харин урьд авсан хоёр удаагийн үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт зарцуулагдсан.

Өөрөөр хэлбэл Хаан банк ХХК нь өмнөх зээлүүдийн хүүгээ авах зорилгоор дараагийн зээлүүдийг олгож байсан бөгөөд энэ нь угаасаа хүнд нөхцөлд байсан зээлдэгчийн өр төлбөрийн байдлыг мэдсээр байж улам хүндрүүлсэн үйл ажиллагаа болсон. Улмаар энэхүү 800 000 ам.долларын зээл нь цэвэр хүүгийн төлбөрт зарцуулагдсан байтал түүнээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь банкинд хэт ашигтай, харин зээлдэгчид шударга биш, түүнийг шулах, хүүлэх зорилгыг агуулсан гэж үзэж байна.

Иймд 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 13/06 тоот зээлийн гэрээ нь Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль зэргийг зөрчсөн анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болжээ гэж дүгнэж байна. Иймд 800 000 ам.долларын зээлээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсоныг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Зээлдэгч "Нэйшнл химикал" ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд хүсэлт гаргаж үүний дагуу 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1/610 дугаар "Нөхцөл байдлын гэрчилгээ"-г тус танхимаас олгосон. Уг гэрчилгээгээр "Монгол Улсад үүсээд буй валютын ханшийн өөрчлөлт нь тус компанийг гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй хүнд нөхцөл байдал үүссэнийг тодорхойлж "Нэйшнл химикал" ХХК-д энэхүү гэрчилгээг олгов" гэж тодорхойлсон. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь МҮХАҮТ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар "Давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх", МҮХАҮТ-ын дүрмийн 2.3.13 дахь хэсэгт зааснаар "Хүнд хэцүү нөхцөл /hardship/ болон давагдашгүй хүчин зүйлийг /force majore/ баталж, гэрчилгээ олгох" бүрэн эрх бүхий байгууллага юм.

Иймд "Нэйшнл химикал" ХХК нь Хаан банк ХХК-аас авсан 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11/122 тоот зээл, 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 12/131 тоот зээл, 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 13/06 тоот ам.долларын зээлүүдийн үлдэгдэл зээл, зээлийн хүү буюу Хаан банк ХХК ны 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл болох 6 209 780.47 ам.доллар, хуримтлагдсан зээлийн хүү 1 477 611.95 ам.доллар, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү болох 114 697.09 ам.доллар, нийт 7 802 089.51 ам.долларыг нэхэмжилсэн өдрийн ханшаар төгрөгт хөрвүүлбэл зээл авсан үеийн ханш, нэхэмжилсэн өдрийн ханшийн зөрүү 5 143 144 279 төгрөг болохоор байна. Уг ханшийн алдагдалын 50 хувь болох 2 571 572 139.5 төгрөгийг буюу 1 305 134.69 ам.долларыг бид зөвшөөрөхгүй байна. Банк ч бас ашгийн төлөө байгууллага тул эрсдэлийг хуваалцах ёстой гэж үзэж байна.

Зээлийн хүү тооцохгүй талаар хэлсэн тул хүүнд төлөгдсөн төлбөрүүд бүгд үндсэн төлбөрт шилжих ёстой байгаа. Эцсийн байдлаар хэлэхэд манайх Хаан банк ХХК-д 4 190 148.73 ам. долларыг үүрэг үүсэх үеийн ханшаар төлөх ёстой юм гэжээ.

Хариуцагч "Зотол групп" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

"Зотол групп" ХХК нь "Нэйшнл химикал" ХХК-ийн Химийн үйлдвэр барих зориулалтаар Хаан банк ХХК-аас авах 4 900 000 ам.долларын зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хаан банк ХХК-тай 31711/122 тоот зээлийн гэрээ байгуулсан. 4 900 000 ам.долларыг нэг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, 42 сарын хугацаанд зээлж авах, зээлдүүлэгч Хаан банк ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-д заасан нөхцөл хангагдсан тохиолдолд ажлын 2 өдрийн дотор зээлийг олгохоор харилцан тохиролцсон. Гэвч банк нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж гэрээ байгуулснаас хойш 10 сарын турш 4 885 173.41 ам.долларын зээлийг цувуулан олгосон байдаг бөгөөд гэрээ ёсоор олгох ёстой 4 900 000 ам.долларын зээлийг зээлдэгчид бүрэн хэмжээгээр олгоогүй болно.

Дээрх үндэслэлээр зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Хаан банк ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн "Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай" мэдэгдлийг зээлдэгчийн хувьд хүлээн зөвшөөрснөөр Талуудын хооронд байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн "Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай" мэдэгдлийг зээлдэгчийн хувьд хүлээн зөвшөөрснөөр талуудын хооронд байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ11/12 тоот зээлийн гэрээ цуцлагдсан. Банкны хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлэн зөрчсөн үндэслэлээр хүү авах эрхгүй, зээлийн гэрээ цуцлагдсанаас хойш хүү тооцох үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Хаан банк ХХК-тай байгуулсан 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 13/06 тоот зээлийн гэрээгээр 800 000 ам.долларыг 18 сарын хугацаанд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглахаар харилцан тохиролцсон байсан. Энэхүү гэрээ ёсоор Хаан банк ХХК нь 800 000 ам.долларыг зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-д заасан хугацааны дотор олголгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өмнөх зээлийн өр төлбөр төлөх хугацаа болмогц 7 сарын турш "Нэйшнл химикал" ХХК-ийн дансанд хэсэгчлэн шилжүүлж улмаар тэр өдөртөө зээлийн өр, төлбөр төлүүлэх зорилгоор бидний зөвшөөрөл даалгаваргүйгээр буцаан авсан уг зээлийг зориулалтын дагуу олгож ашиглаагүй болно.

Хаан банк ХХК нь 800 000 ам.долларын зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгож, зээлийн гэрээгээр бий болвол зохих үр дагаврыг хүсч байгуулаагүй, анхнаасаа зөвхөн зээл төлүүлэх хүсэл зорилгоор байгуулсан болох нь дансны хуулгаар нотлогдож байна.

Иймд талуудын хооронд гэрээ хэлцэл анхнаасаа байгуулагдаагүй байх тул 800 000 ам.долларт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох хуулийн үндэслэлгүй байна.

Талууд 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 12/131 тоот шугамын зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 ам.долларыг 18 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Энэхүү гэрээний хугацаа 2014 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр дууссан. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ хугацаа дуусахаас өмнө ам.долларын ханшид маш их өөрчлөлт гарсан тул гэрээний хугацаа дууссан өдөр буюу үүрэг үүсэх өдөр болох 2014 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ам.долларын ханшаар тооцож зээлийн тооцоог хийх ёстой гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас нийт 2 940 260.10 ам.доллар гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Хариуцагч Д.Энхбаатар шүүхэд болон гаргасан хариу тайлбартаа:

Миний бие "Зотол групп" ХХК-ийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан. Харин хувь хүний хувьд тухайн зээлийн гэрээнд оролцож байгаагүй. Хаан банк ХХК нь "Нэйшнл химикал" ХХК, "Зотол групп" ХХК-тай байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ11/122 тоот зээлийн гэрээний дагуу зээл олгосноос хойш буюу 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт гэрээг байгуулсан байдаг бөгөөд энэхүү гэрээгээр үндсэн зээлийн зөвхөн хугацаа болон зээл буцаан төлөх хуваарьт өөрчлөлт оруулж харилцан тохиролцсон тул Хаан банк ХХК-ийн шаардсанаар би гарын үсэг зурсан.Хаан банк ХХК болон "Нэйшнл химикал" ХХК, "Зотол групп" ХХК-тай байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ11/22 тоот зээлийн гэрээний мөнгийг авч ашиглаагүй, энэхүү зээлийн гэрээний дагуу нэгэнт үүссэн байсан зээлийн өр, төлбөр, үүргийг давхар болон нөхөж хариуцах талаар Хаан банк ХХК-тай харилцан тохиролцоогүй тул энэхүү зээлийн гэрээтэй холбоотой шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хаан банк ХХК-ийн хувьд дээрх зээл нь компанийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар компанид олгогдож байгаа, түүнийг хувь иргэн авч ашиглах гэсэн хүсэл зорилго байгаагүй буюу Д.Энхбаатар нь иргэнийхээ хувьд өөрөө хүсч гэрээнд оролцоогүй, хуулиар эрх үүрэг хүлээх хүсэл, зорилго, эрмэлзэл байхгүй гэдгийг мэдсээр байж гэрээнд оролцуулж гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу хүссэн үр дагаврыг үүсгээгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна. Д.Энхбаатар миний хувьд дээрх 2 зээлийн гэрээг өөрөө хүсч байгуулаагүй, анхнаасаа хүчин төгөлдөр бус дүр үзүүлсэн хэлцэл болохыг талууд анхнаасаа мэдэж байсан тул компанийн авч ашигласан зээлийн өр, төлбөрийг хариуцах хуулийн үндэслэл байхгүй болно. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар компанид олгогдсон, түүний үйл ажиллагаанд зориулагдсан дээрх зээлийн өр, төлбөрийг хувьцаа эзэмшигч хариуцах хуулийн үндэслэл байхгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр Д.Энхбаатар надад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ө.Байгалмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хаан банк ХХК нь "Нэйшнл химикал" ХХК, "Зотол групп" ХХК-тай байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ11/122 тоот зээлийн гэрээний дагуу зээл олгосноос хойш буюу 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан байдаг бөгөөд энэхүү гэрээгээр үндсэн зээлийн зөвхөн хугацаа болон Зээл буцаан төлөх хуваарьт өөрчлөлт оруулж харилцан тохиролцсон тул Хаан банк ХХК-ийн шаардсанаар би гарын үсэг зурсан.

Хаан банк ХХК болон "Нэйшнл химикал" ХХК, "Зотол групп" ХХК-тай байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ11/22 тоот зээлийн гэрээний мөнгийг авч ашиглаагүй, энэхүү зээлийн гэрээний дагуу нэгэнт үүссэн байсан зээлийн өр, төлбөр үүргийг давхар болон нөхөж хариуцах талаар Хаан банк ХХК-тай харилцан тохиролцсон тул энэхүү зээлийн гэрээтэй холбоотой шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Ө.Байгалмаа надад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд "Залуу Монгол" ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзул шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус гэж тус тус заасны дагуу 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан №12-131 тоот зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 12/131/01 тоот барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрлийг авалгүй хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Манай зүгээс барьцааны гэрээ байгуулахад оролцсон асуудал байхгүй, манай эрх ашгийг хохироосон, хүчин төгөлдөр бус гэрээний холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нэйшнл химикал ХХК, Зотол групп ХХК, иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нараас зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 14 767 436 842 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 609 023 143.3 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Хаан банк ХХК болон Нэйшнл химикал ХХК-ийн хооронд 2012 оны 7 дугаар 06-ны өдөр байгуулсан 12/131-01 тоот барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 2.2.3 дахь хэсэг болох Залуу Монгол ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр-1 /17060/, үйлдвэрийн гудамж-21-д байршилтай, конторын зориулалттай 2771 м.кв талбайтай барилга /УБД:Ү-2206004599/,

-   Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр-1 /17060/, үйлдвэрийн гудамж 25-д байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай 2777.4 м.кв талбайтай барилга /УБД:Ү-2206004979/,

-   Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 8014/5113 дугаар бүхий 16289 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрхийг /гэрчилгээ.0228261/ тус тус барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дор дурдсан барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хангуулж,. Үүнд:

А. 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 11/122-1 тоот болон 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 13/06-01 тоот гэрээний барьцаа: БГД, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 94-р байрны үйлчилгээний зориулалттай 128 м.кв талбайтай 1 давхарын хэсэг /УБД:Ү-2205032365, өмчлөгч Зотол групп ХХК/,

- БГД, 5 дугаар хороо, Энхтайваны өртөн чөлөө, 94-р байрны орон сууцны зориулалттай 162.2 м.кв талбайтай зоорийн давхарын хэсэг /УБД:Ү-2205035494, өмчлөгч Зотол групп ХХК/,

- СБД, 5 дугаар хороо, 5-р хороолол, 118.7 м.кв талбайтай 1-р давхар /УБД:Ү-2203018451/,

-ХУД, 15 дугаар хороо, Олимпийн гудамж, 51-г байр, 1 тоот, 247.6 м.кв талбайтай 6 өрөө орон сууц, авто зогсоолын хамт /УБД:Ү-2206017832, өмчлөгч Д.Энхбаатар/,

-Төв аймаг, Цээл сум, 1 дүгээр баг, Сүүл буга, Цайдам нуур, Хүхэрт натрийн химийн үйлдвэрийн цогцолбор /Ү-1422000118, өмчлөгч Нэйшнл химикал ХХК/,

-Төв аймаг, Цээл сум, 6 дугаар бригад, 5 га төмс хүнсний ногооны газар /гэрчилгээ:0201596, эзэмшигч Нэйшнл химикал ХХК/,

Төв аймаг, Заамар сум, Цайдам нуурын орчмын 218 га малын шүү бэлтгэх, сувилалын зориулалттай газар /гэрчилгээ:0297044, эзэмшигч Нэйшнл химикал ХХК/,

Төв аймаг, Цээл сум, Цайдам нуурын 6 га үйлдвэрлэлийн зориулалттай газар /гэрчилгээ:0201931, эзэмшигч Нэйшнл химикал ХХК/,

Төв аймаг, Цээл сум, 6 дугаар бригадын 300 га хадлан бэлчээрийн зориулалттай газар /гэрчилгээ:020590, эзэмшигч Нэйшнл химикал ХХК/,

Төв аймаг, Цээл сум, Цайдам нуурын хогийн цэгийн зориулалттай 1 га газар /гэрчилгээ:0201597, эзэмшигч Нэйшнл химикал ХХК/,

- Төв аймаг, Цээл сум, Цайдам нуурын уурхайн зориулалттай 192 га газар /гэрчилгээ:0201906, эзэмшигч Нэйшнл химикал ХХК/,

- Төв аймаг, Цээл сум, Цайдам нуур нэртэй газар орших 192.31 га талбай бүхий MV-013278 тоот уурхайн ашиглалтын зөвшөөрөл /эзэмшигч Нэйшнл химикал ХХК/,

- Төв аймаг, Цээл сум, Цээлийн хөндийн 303.77 га газарт хайгуул хийх XV-8251 тоот тусгай зөвшөөрөл /эзэмшигч Нэйшнл химикал ХХК/,

- Төв аймаг, Цээл сум, Цайдам нуурын 221.64 га газарт хайгуул хийх XV-8147 тоот тусгай зөвшөөрөл /эзэмшигч Нэйшнл химикал ХХК/,

-   2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 11/122-1 тоот барьцааны гэрээний хавсралт-1-д заасан 27 698 227 төгрөгөөр үнэлэгдсэн 73 ширхэг тавилга, эд хогшил, мөн гэрээнд тусгасан 92 691 770 төгрөгөөр үнэлэгдсэн 4 тээврийн хэрэгсэл.

-   БЗД, 19-р хороо, аж ахуй, авто дромын зориулалттай 7346 м.кв талбайтай газар /гэрчилгээ:0232583, эзэмшигч Зотол групп ХХК/.

Б. 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 12/131-01 тоот гэрээний барьцаа болох Нэйшнл химикал ХХК-ийн бараа материал, дансны авлага.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн хөлсөнд нэхэмжлэгчээс 25920 төгрөг, хариуцагч нараас 622 080 төгрөг тус тус гаргуулан Монгол банкинд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 7 дугаар зүйлийн 57.1, 63,1,1, 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 109 550 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 9 544 520 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нэйшнл химикал ХХК, Зотол групп ХХК, иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нараас 73 995 134 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, Хаан банк ХХК болон Нэйшнл химикал ХХК нараас тус бүр 4 772 260 төгргө гаргуулах Залуу Монгол ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөглөгч Б.Хэрлэнчимэг давж заалдах гомдолдлоо:

...Нэгдүгээрт шүүх талуудын хооронд байгуулсан 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 13/06 тоот 800 000 ам.долларын зээлийн гэрээнд хүү тооцох эрхгүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл юм. Нейшнл Химикал ХХК Хаан банк ХХК-д хүсэлтээ гаргаж, бизнес нь жигдэрээгүй, өмнөх 2 зээлийн хүүгийн төлбөрөө хийхэд асуудал гарсан шалтгаанаа учирлан хэлж, бичгээр мөн хүсэлтээ гаргаж өмнөх зээлүүдийн төлбөрөө төлөх зорилгоор 800 000 ам.долларын зээл авсан. Зээлийн гэрээгээ уншиж танилцсан, гарын үсгээ зурсан. Өмнөх 2 зээлийн төлөлтийг хийх хугацаа болоход банкны ажилтан мэйлээр болон бусад байдлаар хүсэлтийг нь баталгаажуулсны дараа 800 000 ам.долларын зээлээс төлөлт хийдэг байсан. Гэтэл шүүх Иргэний хуулийн 451.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр мөнгөн хөрөнгийн шилжүүлээгүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна.

Хоёрдугаарт Залуу Монгол ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалах үндэслэл болсон баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй гэж үзэж байна. Учир нь 2012 оны 7 сарын 6-ны өдрийн 52/2 тоот Тушаал гэх баримт нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан итгэмжлэлийн шаардлагыг хангаагүй боловч агуулгын хувьд Хаан банк ХХК-аас авах зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлсэн итгэмжлэл гэж үзэж болох баримт юм. Үл хөдлөх хөрөнгийн дугаараа бичиж, зориулалтыг нь заасан байгаа. Гэтэл шүүх

-       Нэйшнл химикал ХХК Хаан банк ХХК 2-ын хооронд Залуу Монгол ХХК-ийн хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг байгуулахдаа Залуу Монгол ХХК-ийн захирлын тушаал гэх баримт бичгээс өөр зүйлд үндэслээгүй Хөрөнгөө барьцаалах талаар Залуу Монгол ХХК-ийн Хаан банк ХХК-д хандан хүсэлтээ илэрхийлээгүй Хөрөнгийг барьцаалах гэрээнд гарын үсэг зурах эрхийг Залуу Монгол ХХК-ийн Нэйшинл химикал ХХК-д Иргэний хуулийн 64 дэх заасан итгэмжлэл олгоогүй.

-       Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9.4-т зааснаар Залуу Монгол ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гараагүй байхад Залуу Монгол ХХК хөрөнгийг барьцаалсан.

-       Залуу Монгол ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурах эрх Нэйшнл Химикал ХХК-д олгогдоогүй байхад Хаан банк ХХК-тай барьцааны гэрээ байгуулж Залуу Монгол ХХК-ийн эрхийг зөрчсөн гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Гуравдугаарт: Хаан банк ХХК нэхэмжлэлээ төгрөгөөр бус ам.доллараар гаргасан, зээлийг ам.доллараар олгосон, зээлийн гэрээнд ам.доллараар олгосон талаар талууд тохирсон гэтэл шүүх төгрөгөөр гаргуулж шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нэйшнл химикал ХХК-ийн төлөөлөгч Ө.Ганбаатар давж заалдах гомдолдоо:

...Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй "Нэйшнл химикал" ХХК, "Зотол групп" ХХК, иргэн Д.Энхбаатар, иргэн Ө.Байгалмаа нарт холбогдох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах иргэний маргааныг хянан шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/1367 дугаартай шийдвэрийн хүү төлүүлсэн хэсгийн 65328.58 ам.доллар буюу 128 748 912 төгрөг 17 мөнгөний /1 ам.доллар=1970.79 төгрөг/ хэмжээнд эс зөвшөөрөн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1.    Анхан шатны шүүх талуудын хооронд 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан № 13/06 дугаартай 800 000 ам.долларын зээлийн гэрээнд ногдсон 187029.04 ам,долларын хүүг төлүүлэхийг хэрэгсэхгүй болгосон тул маргахгүй.

2.    Харин 4,9 сая ам.доллар ба 1,5 сая ам.долларын зээлийн хүүнд гаргуулахаар болсон 1290582.91 ам.долларын /хүү 1018659,66 + хүү 271923,25/ хүүг нэхэмжлэгч Хаан банк ХХК ны буруу тооцоог үндэслэж манайхаас гаргуулахаар боллоо хэмээн давж заалдаж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Хаан банк ХХК тооцоондоо 4,9 сая ам.долларын зээлийн хүүгийн үлдэгдлийг 1018659.66 ам.доллар (I-XX-11 ар тал), 1,5 сая ам.долларын зээлийн хүүгийн үлдэгдлийг 271923.25 ам.доллар (I-XX-12 тал) гэсэн байна. Энэ хоёрын нийлбэр дүн 1290582.91 ам.доллар байна. Үүнийг шүүх хангасан. Харин шүүхээс томилогдсон шинжээч Монгол банкны 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтээр 4,9 сая ам.долларын зээлийн хүүгийн үлдэгдлийг 963676.57 ам.доллар (l-ХХ-119 тал), 1,5 сая ам.долларын зээлийн хүүгийн үлдэгдлийг 261577.76 ам.доллар (l-ХХ-121 тал) гэсэн байна. Энэ хоёрын нийлбэр дүн 1225254.33 ам.доллар байна. Энэ хоёр тооцооны зөрүү 63328.58 ам.доллар буюу 128 748 912 төгрөг 17 мөнгө болж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрээр хангагдсан 1290582691 ам.долларын зээлийн хүүгийн төлбөрөөс илүү тооцоолж нэхэмжилсэн 63328658 ам.доллар буюу 128 748 912 төгрөг 17 мөнгийг хасч өгнө үү гэжээ.

 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлийн дүн 2015.04.21

 

Ү зээл

Хүү

Н хүү

Нийт

Нэхэмжилсэн дүн

6,209,780.47

147 7611.95

114697.09

7802089.51

Зээлийн гэрээнүүдийн задаргаа Эх сурвалж Хаан ба МБ-ны тооцоо

4.900.000$ Зээлийн гэрээ 11/122 2011.05.19

 

Ү зээл

Хүү

Н хүү

Нийт

Үлдэгдэл Хаан банкХХК-ийн тооцоогоор

4 357 355.25

1 018 659.66

38 617.77

5 414 632.68

Үлдэгдэл МБ-ны тооцоогоор

4 357 355.25

963 676.57

35 938.36

5 356 970.18

Зөрүү

-

54 983.09

2 679.41

57 662.50

1 500 000$ Зээлийн гэрээ №12/131 2012.07.06

 

Ү зээл

Хүү

Н хүү

Бүгд

Үлдэгдэл ХААН-ны тооцоогоор

1 052 425.22

271 923.25

50 281.63

1 374 630.10

үлдэглэл МБ-ны тооцоогоор

1 052 425.22

261 577.76

48 212.53

1 362 215.51

 

-

10 345.49

2 069.10

12 414.59

800.000$ Зээлийн гэрээ № 13/06 2013.01.16

 

Ү зээл

хүү

Н хүү

Бүгд

Үлдэгдэл ХААН-ны тооцоогоор

800 000.00

187 029.04

25 797.69

1 012 826.73

Үлдэгдэл МБ-ны тооцоогоор

800 000.00

179 110.13

24 224.87

1 003 335.00

Зөрүү

-

7 918.91

1 572.82

9 491.73

Нийлбэр дүн

Нийт

Ү зээл

Хүү

Н хүү

Нийт

Үлдэгдэл ХААН-ны тооцоогоор

6,209,780.47

1 477 611.95

114 697.09

7 802 089.51

Үлдэгдэл МБ-ны тооцоогоор

6 209 780.47

1 404 364.46

108 375.76

7 722 520.69

Илүү нэхэжилсэн дүн

-

73 247.49

6 321.33

79 568.82

Дээрх тодруулсан дүнгийн нийлбэр

Нийт

Ү зээл

Хүү

Н хүү

Нийт

Үлдэгдэл Хаан банк ХХК -ийн тооцоогоор

6 209 780.47

1 290 582.91

 

 

Үлдэгдэл МБ-ны тооцоогоор

6 209 780.47

1 225 254.33

 

 

Илүү нэхэмжилсэн дүн

-

65 328.58

 

 

                 

 

Хариуцагч Ө.Байгалмаа, Д.Энхбаатар нар давж заалдах гомдолдоо:

...Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Хаан банк ХХК ны нэхэмжлэлтэй "Нэйшнл химикал" ХХК, "Зотол групп" ХХК, иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд 181/ШШ2016/01367 тоот шийдвэрээр хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 14 767 436 842 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 609 023 143 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагч Ө.Байгалмаа, Д.Энхбаатар бид нар дээрх шийдвэрийн зарим хэсэг буюу "Нэйшнл химикал" ХХК-д олгосон зээлийг иргэн бид нараар төлүүлэхээр шийдвэрлэснийг дор дурдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд

Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нарын хувьд Хаан банк ХХК-аас зээл авах хүсэлт гаргаж байгаагүй төдийгүй зээлийн үндсэн гэрээ (2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11/122 тоот 4 900 000 ам.долларын гэрээ)-нд гарын үсэг зураагүй, нэг ч төгрөгийн зээл аваагүй, хувьдаа зарцуулаагүй болно.

"Нэйшнл химикал" ХХК нь ганцаараа Хаан банк ХХК-аас зээл авах хүсэлт гаргаж, авсан зээлээ өөрийн үйл ажиллагаандаа зархиран зарцуулж байсан зэрэг хэрэгт авагдсан нотлох баримт (зээлийн дансны хуулга, зээл авах хүсэлт гэх мэт)-уудаар нотлогдож байдаг.

"Нэйшнл химикал" ХХК нь Хаан банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнүүдийн дагуу авсан зээлээ өөрийн үйл ажиллагаандаа захиран зарцуулсан гэдэг дээр маргадаггүй, зээлээ бүрэн хариуцна гэж байхад анхан шатны шүүх зээлийг Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн (4 хариуцагч нь зээлийн төлбөрийг хэн нь хэдэн төгрөгийн төлбөр хариуцах нь тодорхой бус)-ийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/01367 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 14 767 436 842 төгрөгийг хариуцагч "Нэйшнл химикал" ХХК, "Зотол групп" ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч Нэйшнл химикал ХХК, Зотол групп ХХК, Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 7 802 089.51 ам.доллар буюу 15 376 279 985 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар эс зөвшөөрөн маргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Залуу монгол ХХК, Хаан банк ХХК болон хариуцагч Нэйшнл химикал ХХК-д холбогдуулан 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 12/131/01 тоот барьцааны гэрээний өөрийн өмчлөл, эзэмшлийн газарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар бие даасан шаардлага гарган гуравдагч этгээдээр оролцсон байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний талаар:

2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Хаан банк ХХК хариуцагч Нэйшнл химикал ХХК, Зотол групп ХХК нар 11/122 тоот зээлийн гэрээ байгуулан уг гэрээгээр 4 900 000 ам.долларыг жилийн 15.6 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатайгаар зээлсэн, уг гэрээний нэмэлт өөрчлөлтийг 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 13/05 тоот гэрээгээр нэг талаас Хаан банк ХХК, нөгөө талаас хариуцагч Нэйшнл химикал ХХК, Зотол групп ХХК, Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нар байгуулж, гэрээний хугацааг 60 сар болгон өөрчилсөн.

 

Хаан банк ХХК нь хариуцагч Нэйшнл химикал ХХК, Зотол групп ХХК, Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нартай 2012 оны 7 дугаар сарын 6 өдөр 12/131 тоот зээлийн гэрээ байгулж, 1 500 000 ам.долларыг 15.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар байгуулсан байна.

 

Харин зээлдэгч Хаан банк ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 6 өдөр байгуулсан 12/131 тоот зээлийн гэрээг хариуцагч буюу зээлдэгч хариуцагч Нэйшнл химикал ХХК, Зотол групп ХХК болон иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нартай байгуулсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно. Нэхэмжлэгч Хаан банк ХХК Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453.1 дэх хэсэгт зааснаар нь дээрх зээлдэгч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна

 

2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 13/06 тоот зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч Нэйшнл химикал ХХК, Зотол групп ХХК, Д.Энхбаатар, Ө.Байгалмаа 800 000 ам.долларын зээлийн гэрээ байгуулж 15.6 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгээр байгуулсан байна.

 

Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Хаан банк ХХК нь зээлдэгч буюу хариуцагч Нэйшнл химикал ХХК, Зотол групп ХХК болон Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нар нь 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 13/06 тоот зээлийн гэрээ байгуулан уг гэрээгээр 800 000 ам.долларыг зээлүүлсэн байна.

 

Хариуцагч Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нар давж заалдах гомдлын үндэслэлээ зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зураагүй, зээлийн мөнгийг хүлээж авч ашиглаагүй гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг нэг талаас Хаан банк ХХК буюу түүнийг төлөөлж банкны захирал Р.Мөнхтуяа, нөгөө талаас Зотол групп ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Р.Эрдэнэцогт нар байгуулсан байх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Нэйшнл химикал ХХК-ийн захирал Д.Энхбаатар нар гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна. (хх 19-21 тал)

 

Дээрх гэрээнд 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 13/05 тоот гэрээгээр өөрчлөлт оруулж Хаан банк ХХК-ийг төлөөлж Уул уурхайн банкны хэлтсийн дарга Б.Дөлгөөн, Нэйшнл химикал ХХК-ийг төлөөлж Р.Эрдэнэцогт гарын үсэг зурж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нар зурсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 19-23 дугаар тал/

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаагаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг хүлээдэг тул нэхэмжлэгч байгууллага нь зээлийн мөнгийг хариуцагч Зотол групп ХХК-ийн дансанд шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй уг зээлийг буцаан төлөх үүрэг гэрээний зээлдэгч, хамтран зээлдэгч компаниудад үүснэ. Зээлийн гэрээний доод хэсэгт иргэн Д.Энхбаатар гэсэн гарын үсэг байгаа нь компанийн захирлын хувиар гарын үсэг зурсан Д.Энхбаатарын хувьд иргэний хувиар гэрээний тал болсон гэж үзэх боломжгүй.

 

Хариуцагч Ө.Байгалмаа уг үндсэн гэрээний нэг тал болж оролцоогүй, уг гэрээнд гарын үсэг зураагүй, харин нэмэлт гэрээнд иргэнийхээ хувиар гарын үсэг зурсан байгааг гэрээний нэг тал гэж үзэхгүй.

 

Иймд нэхэмжлэгч Хаан банк ХХК нь иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нараас 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй байна гэж үзлээ.

 

Гэрээний 3.1.2-т дээрх зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглахаар тохиролцжээ.

 

Анхан шатны шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн дансны зээл олголт, зээл төлөлтийн үнийн дүн, хугацааг тусгасан дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд зээлийн 800 000 ам.доллар нь өмнөх хоёр зээлийн гэрээний зээлийн төлбөр, хүүг төлсөн болох тогтоогдсон гэж дүгнэн уг гэрээний дагуу олгосон 800 000 ам.долларын зээлд бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснааар зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана гэж заасан байх бөгөөд дээрх зээлийн мөнгийг зориулалтын дагуу ашигласан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд хариуцагч Нэйшнл химикал ХХК, Зотол групп ХХК-ууд нь 4 900 000 ам.долларын зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, 800 000 ам.долларын зээлийн гэрээний үүргийг, хариуцагч Нэйшнл химикал ХХК, Зотол групп ХХК болон Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нар нь 1 500 000 ам.долларын зээлийн гэрээний үүргийг хариуцах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан бөгөөд 2012 оны 7 дугаар сарын 6 өдөр 12/131 тоот зээлийн гэрээний дагуу олгосон 1 500 000 ам.долларын тухайд хариуцагч нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

 

Иймд нэхэмжлэгч буюу зээлүүлэгч Хаан банк ХХК нь 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 12/131 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 1 500 000 000 ам.долларыг зээлийн үндсэн үүрэг, нэмэгдүүлсэн хүүгийн хамт хариуцагч буюу зээлдэгч Нэйшнл химикал ХХК, Зотол групп ХХК болон Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Хэргийн 3 дугаар хавтасны 35 дугаар талд Залуу Монгол ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 52/2 тоот захирлын тушаал авагдсан байх бөгөөд уг тушаалаар Нэйшнл химикал ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Эрдэнэцогтод зээлийн барьцааны гэрээнд гарын үсэг зурах, зээлийн барьцаатай холбоотой эрх зүйн бүх асуудалд бүрэн төлөөлөх итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Харин 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11/122-1 тоот барьцааны гэрээ болон 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 12/131-01 тоот барьцааны гэрээнд гүйцэтгэх захирал Р.Эрдэнэцогт Нэйшнл химикал ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан байх бөгөөд Залуу монгол ХХК-ийн нэрийн өмнөөс барьцааны гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүх Залуу монгол ХХК-ийн хөрөнгийг барьцаалсан хэсгийг хууль зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Талуудын хоорондын зээл, зээлийн хүүд тооцогдох төлөгдөөгүй хүүгийн талаар шүүхээс шинжээч томилоод Монголбанкны шинжээчийн дүгнэлтэд тодорхой заасан байхад анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн болон 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн зээлийн гэрээний хүүг тооцохдоо 65 328 58 ам.доллараар илүү тооцсон байгааг залруулан өөрчлөх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Нэйшнл химикал ХХК болон Зотол групп ХХК-аас 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11/122 дугаар зээлийн гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлд 4 357 355.25 ам.доллар, 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 12/131 тоот зээлийн гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлд 1 052 452.22 ам.доллар, 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 13/06 тоот гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлд 800 000 ам.доллар нийт зээлийн гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлд 6 209 780.47 ам.доллар, зээлийн хүүд 1 225 254.33 ам.доллар нийт 7 453 034.8 ам.доллар буюу 14 653 892.23 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 12/131 тоот зээлийн гэрээний үүрэгт Нэйшнл химикал ХХК, Зотол групп ХХК болон хариуцагч Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нараас 2 663 733 559 төгрөг, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11/122 дугаар зээлийн гэрээний үүрэгт Нэйшнл химикал ХХК болон Зотол групп ХХК-аас 11 947 951 371 төгрөг нийт 14 611 684 930 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/01367 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрын зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Нэйшнл химикал ХХК, Зотол групп ХХК-аас 11 947 951 371 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн гэрээний дагуу Нэйшнл химикал ХХК, Зотол групп ХХК болон иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нараас 2 663 733 559 төгрөг нийт 14 611 684.930 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 764 595 055 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн

шийдвэрийн 5 дах заалтын 73 995 134 төгрөггэснийг 73 216 374 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Нэйшнл химикал ХХК-аас төлсөн 880000 төгрөг, Ө.Байгалмаагаас төлсөн 5 000 000 төгрөгийг тус тус буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ц.ИЧИНХОРЛОО