| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00166/И |
| Дугаар | 154/ШШ2025/00157 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 154/ШШ2025/00157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, 55 настай, Улаанбаатар хотын ******* дүүргийн *******-р хороо улиастайн хэсэг ******* эрээний ************** , овогтгийн ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гагргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь ******* онд төрсөн. Хар багаасаа 4-р ангиас сургууль завсардаж хөдөө аж ахуйд гарч аав, ээжийн хамт мал маллаж байгаад *******85 оноос эхлэн бие даан мал маллаж байгаад *******88 онд цэргийн цэргийн албанд татагдаж 2 жилийн алба хаагаад *******90 онд халагдаж ирээд малаа үргэлжлүүэн *******92 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн малаа маллан амьдарч байна. Тэтгэвэрт орох гэтэл тухайн үед ажилд орсон гарсан тушаал байхгүй тул ажилласан хугацаагаа баталгаажуулж ир гэсэн.
Иймд Жаргалын зам нэгдэлд *******85 оны ******* дугаар сарын 15-ны өдрөөс *******88 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, *******90 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс *******92 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гагргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аав Ш. ******* онд төрсөн. 4-р ангиасаа хөдөө гарч мал маллаж эхэлсэн. *******85 оны ******* дугаар сарын 15-ны өдрөөс *******88 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж *******88 оноос *******90 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хааж, *******90 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс *******92 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан. Тэтгэвэр тогтоолгох гэхэд малчин байсан тушаал байхгүй учир шүүхэд хандаж байна. Иймд Ш.ийг Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан дээрх жилүүдийг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш. нь *******85 оны ******* дугаар сарын 15-ны өдрөөс *******88 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, *******90 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс *******92 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, *******92 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс *******92 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам хувьцаат компани”-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Ш. нь Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь
- Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт,
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 1010 дугаартай “Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Алагтолгой бригадын *******85-*******94 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт шилжиж ирээгүй тул Ш.д лавлагаа олгох боломжгүй” гэх лавлагаа,
Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн *******85-*******93 оны малчин өрхийн карт, хүн амын тооллогийн карт,
Ховд аймгийн Булган сумын Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа,
Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/2321 дугаартай хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа,
Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаартай тодорхойлолт,
*******85 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Хөдөлмөрийн дэвтэр,
*******92 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам” хувьцаат компанийн “Баярын бичиг” гэрчилгээ,
Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх Ш.ийн тодорхойлолт,
Гэрч ийн шүүхэд мэдүүлсэн: “...Би Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4-р бригадад *******76-*******90 он хүртэл малчин байсан.
Ш. нь бага наснаасаа эхлэн эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Сургууль соёлд ороогүй. Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4-р бригадад *******85-*******92 он хүртэл малчин байсан. Ш. нь *******88-*******90 онд цэргийн алба хааж ирсэн. Ш.ийн эцэг манай айлууд айл хөрш хамт мал маллаж байсан тул би сайн мэднэ. Бригадын даргаар , , нар ажиллаж байсан. Тухайн малчид хийснээрээ цалин авдаг байсан. Төлөвлөгөө нормоо сайн биелүүлсэн хүмүүс сайн авдаг байсан” гэх мэдүүлэг,
Гэрч ын шүүхэд мэдүүлсэн: “...Би *******84 оноос *******90 он хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4-р бригадад малчин байсан.
Ш. нь эцэг, эхийн хамт бага наснаасаа мал маллаж байсан. Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4-р бригадад *******85 оноос *******93 он хүртэл малчин байсан. Би сайн мэднэ. Бид нар нэг бригадад олон жил хамт ажиллаж мал маллаж амьдарч байсан тул мэдэж байна. Ш. нь *******88-*******90 онд цэргийн алба хааж ирсэн. *******91 он хуримаа хийж байсан. Манай бригадын даргаар , , , малын эмчээр Нямсүрэн, Тооноржав, Даваахүү нар ажиллаж байсан. Манай бригад 315 орчим өрхтэй байсан ” гэх мэдүүлэг,
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.6-д зааснаар овогтгийн ийг *******85 оны ******* дугаар сарын 15-ны өдрөөс *******88 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, *******90 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс *******92 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, *******92 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс *******92 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам хувьцаат компани”-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ