2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/09005

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 22 191/ШШ2025/09005

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: байр, ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд *******гийн ******* /РД:*******/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь Хариуцагч "******* *******" ХХК /РД:/ болон хамтран хариуцагч *******гийн ******* /РД:*******/ нараас төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 47,392,104.3 /дөчин долоон сая гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун дөрвөн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг Хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08- р сарын 14-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Хариуцагч "******* *******" ХХК болон хамтран хариуцагч Н.******* нарын оршин суугаа хаяг болох  тоот хаяг болон тоот хаягуудаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч Хариуцагч нарын оршин суугаа хаяг тодорхойгүй гэх тодорхойлолт шүүхэд ирүүлсэн байгаа болно.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09-р сарын 26-ны өдрийн  дугаар захирамжийн Үндэслэх хэсэгт ... Нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулахаар шүүхээс хууль заасны дагуу нэхэмжлэлийн тодорхойлсон хариуцагч нарын  тоот хаяг болон тоот хаягуудаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд дээрх хаяг тус хороонд байдаггүй, компанийн хаяг эзэнгүй болох нь 2025 оны 09-р сарын 23-ны өдрийн Монгол шуудангийн магадлагаа,  хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна" гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т "Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно" гэж заасны дагуу Хариуцагч "*******" ХХК болон гүйцэтгэх захирал *******гийн *******ийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд "******* *******" ХХК /РД:/ түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд *******гийн ******* /РД:*******/ нарыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.

 

******* ******* ХХК нь "******* *******" ХХК, Н.******* нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул уг гэрээний үүрэг шаардах эрхээ хэрэгжүүлэх иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.

 

"" ХХК-нд тоот хаягаар, Н.*******т тоот хаягуудаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд дээрх хаяг тус хороонд байдаггүй, компанийн хаяг эзэнгүй болох нь Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  дугаар захирамжаар нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу этгээд "******* *******" ХХК /РД:/ түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд *******гийн ******* /РД:*******/ нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд этгээд "******* *******" ХХК /РД:/ түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд *******гийн ******* /РД:*******/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд "******* *******" ХХК, Н.******* нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА