| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/11072/И |
| Дугаар | 192/ШШ2025/09011 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/09011
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Капитрон банкны төв байранд байрлах, Капитрон банк ХК /РД:2677377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, зүүн баян уул 17 гудамж, **** тоот хаягт оршин суух, **** овогт **** /РД****/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 27,742,036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитрон банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...**** нь 2024 оны 5 сарын 31-ний өдөр **** тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 30 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20.4 хувийн хүүтэйгээр 37,591,000 төгрөгийн зээл авсан. Үндсэн зээлээс 11,419,938 төгрөг, хуримтлагдсан хүүнээс 7,126,375 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 74,428 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлээ хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Мөн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 4 банкнаас нийт 122,5 сая төгрөгийн зээл авсан. ****ын цахим цалингийн зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 26,171,062 төгрөг, үндсэн хүү 1,521,861 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,114 төгрөг, нийт 27,742,036 төгрөг байна. Иймд 27,742,036 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ****д холбогдох 27,742,036 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг,2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3,442,036 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитрон банк ХК нь хариуцагч ****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,742,036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг,2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3,442,036 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05/4053 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,742,036 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй ****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,742,036 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 02 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 3 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 5 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 6 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 7 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 3,442,036 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,134 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ****аас 147,067 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 147,067 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ