| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2105 00098 0050 |
| Дугаар | 2025/ДШМ/41 |
| Огноо | 2025-01-02 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/41
2025 01 02 2025/ДШМ/41
Э.Б, Р.Э,
Х.С, О.Ц
нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Энэрэл,
цагаатгагдсан этгээд Э.Б, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож,
шүүгдэгч Р.Э, Х.С, тэдгээрийн өмгөөлөгч Б.Отгончимэг,
хохирогч Х.Оюунтуяа,
иргэний хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, түүний өмгөөлөгч М.Цэндпүрэв,
иргэний хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,
иргэний хариуцагч “”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Т,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/806 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 41 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Б.О, шүүгдэгч Р.Э, иргэний хариуцагч “М” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Б, Р.Э, Х.С, О.Ц нарт холбогдох 2105 00098 0050 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/806 дугаартай шийтгэх тогтоол, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/204 дугаартай “Хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ