2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/09010

 

 

 

 

 

 

 

 

2025 11 06

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/09010

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, Бодьцамхаг Бодь-Интернэшнл ХХК-ийн байранд байрлах, Голомт банк ХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 53 байр, ****тоот хаягт оршин суух, **** овогт **** /РД:****/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 54,592,268.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Иргэн **** нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ЗГ5405133855 дугаартай зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй авсан. Сар бүр үндсэн төлбөр тэнцүү төлөлт хийж 2027 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зээлийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Тус зээлийн барьцаанд БГ5405133855-1 тоот барьцааны гэрээ байгуулж тоног төхөөрөмж, БГ540513855-2 тоот барьцааны гэрээ байгуулж бараа материалыг барьцаалсан болно.

Гэтэл зээлдэгч **** нь дээрх зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийт 103 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 28,888,888.86 төгрөг, хүүгийн төлбөрт 11,748,534.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 49,903.53 төгрөг, даатгалын өр 128,833.32 төгрөгийг төлсөн.

Иймд орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 51,111,111.14 төгрөг, хүүнд 3,258,823.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 72,000.97 төгрөг, даатгалын төлбөрт 128,833.32 нийт 54,570,768.91 төгрөг болон нотариатын зардалд 21,500 төгрөг нийт 54,592,268.91 төгрөгийг нэхэмжилж байна. БГ5405133855-1, БГ540513855-2 барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Барьцаа хөрөнгө хууль тогтоомжийн дагуу худалдсан үнэ 355405133855 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хүрэлцэхгүй бол зээлдэгчийн бусад хөрөнгөнөөс хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний төлбөрт 54,592,268.91 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй бөгөөд дараах хуваарийн дагуу 12 сарын хугацаанд төлөхөөр тохиролцов. Хариуцагч нь хуульд заасны дагуу хариуцах улсын тэмдэгтийн хураамжийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлнө. 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 32,592,268.91 төгрөгийг төлнө. Төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд тоног төхөөрөмж, бараа материалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, үүргийн гүйцэтгэлд хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулан төлүүлэхээр харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч ****ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 54,592,268.91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...Хариуцагч нь хуульд заасны дагуу хариуцах улсын тэмдэгтийн хураамжийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлнө. 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 32,592,268.91 төгрөгийг төлнө. Төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд тоног төхөөрөмж, бараа материалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, үүргийн гүйцэтгэлд хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулан төлүүлэхээр харилцан тохиролцон эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18/01/0685 дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 430,804 төгрөгийг урьдчилан төлсөн байх бөгөөд хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох хэдий ч талууд энэ талаар эвлэрлийн гэрээндээ тохиролцсон байх тул шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тодорхой байх журмын хүрээнд тухайн тэмдэгтийн хураамжийн үнийг эвлэрлийн гэрээнд тодорхой заах нь зүйтэй.

 

Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах, улмаар төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол бусад хөрөнгөөр төлбөрийг барагдуулах асуудал нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тохирлцох бус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэрэгждэг болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****ад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 54,592,268.91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****ад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 54,592,268.91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт ...Хариуцагч нь хуульд заасны дагуу хариуцах улсын тэмдэгтийн хураамж 430,804 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлнө. 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 32,592,268.91 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлнө... гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 430,804 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ