Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/42

 

 

 

      2025           01            02                                    2025/ДШМ/42

 

Д.Ж , О.З  нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

цагаатгагдсан этгээд Д.Ж , түүний өмгөөлөгч Б.Баттуяа,

шүүгдэгч О.З  /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Чинбат,

хохирогч Ч.Ч , Д.Б,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1131 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.З , түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 88 дугаартай эсэргүүцэлд тус тус үндэслэн Д.Ж , О.З  нарт холбогдох эрүүгийн 1908 06445 1711  дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

О.З  нь 2019 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Д.Ж тай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто худалдааны төвд иргэн Д.Б-н  итгэмжлэн хариуцуулсан түүний өмчлөлийн 5 ширхэг автомашиныг бусдад зарж завшин 67.500.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан,

өөрийн найз С.С  хүсэлтээр иргэн Т.Эрдэнэбилэгээс худалдан авсан 34-27 УНП улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн нэрээр захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нотариатаар батлуулж тухайн тээврийн хэрэгслийг өгөлгүйгээр бусдад худалдан борлуулж мөнгийг нь С.С т өгөх ёстой боловч мөрийтэй тоглоом тоглох зорилгоор, хувьдаа завшиж, С.С т 12.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн танил Б.Ууганцэцэгээр дамжуулан хохирогч О.Ж тэй танилцаж, улмаар Япон Улсаас импортоор орж ирсэн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зарна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ****  тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Ч гээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, машин авахаар өгсөн мөнгийг нь өгөхгүй 9.200.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Дизель хүрээ” захын ойролцоо “2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орчим 12.000.000 төгрөгөөр зараад өгье, 500.000 төгрөгийг нь төлбөрт аваад... 11.500.000 төгрөгийг данс руу чинь шилжүүлж өгье” гэж Т.Д ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж итгэмжлэл хийлгэн авч, 12.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг залилж авсан,

Д.Ж  нь О.З тай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто худалдааны төвд 2019 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Д.Б-н  итгэмжлэн хариуцуулсан түүний өмчлөлийн 5 ширхэг автомашиныг бусдад зарж завшин 67.500.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокуророос: О.З ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Ж ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 06445 1711 дугаар хэргээс Д.Ж д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч З-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.З ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З аас 108.700.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Бд 61.000.000 төгрөг, хохирогч Ч.Ч д 9.200.000 төгрөг, хохирогч С.С т 12.500.000 төгрөг, хохирогч Т.Д ид 12.000.000 төгрөг, хохирогч О.Ж т 14.000.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч О.З  нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч О.З т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч О.З т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.З  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...3 дугаар хавтас хэргийн 144-147 дугаар хуудсанд байх хохирогч Ч.Ч гийн "...2019 оны 07 дугаар сард О.З тай утсаар холбогдож 8 сая төгрөгт 2008 оны приус машин авна гэхэд "2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гааль дээр машин бууна та мөнгөө бэлэн аваад ирээрэй" гэж хэлсэн. Би 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр З тай уулзахад "2008 оны приусыг 8 саяд олдохоо больсон. 13.200.000 төгрөгт олдоно" гэхээр нь миний хүү үлдсэн мөнгийг нь зээлээр төлөхөөр болоод бид гаалийн агуулах дээр очиход машин нь контанейрээс буугаагүй байсан тул түр хүлээх хооронд манай хүү авах машиныхаа зургуудыг үзээд "үүнийг авна" гэж О.З т хэлэхэд тэр "одоо бууж байгаа машинуудын гаалийн татварыг төлөх ёстой" гээд надаас 9.200.000 төгрөгийг бэлнээр аваад гаалийн газар руу орсон" гэх мэдүүлэг, шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Ж ы "...Би тэр үед гаалийн мэдүүлэг бөглөөд сууж байсан ба дээрх мөнгөнөөс 8.200.000 төгрөгийг нь О.З аас бэлнээр аваад Д.Б-н  2 машины гаалийн татварт төлсөн..." гэх мэдүүлгээс үзэхэд О.З  миний бие хохирогч Ч.Ч гээс авсан мөнгийг Д.Ж д өгч, Д.Ж  дээрх мөнгийг хохирогч Д.Б-н  2 машины гаалийн татварт өгсөн болох нь бүрэн дүүрэн тогтоогдож байхад анхан шатны шүүхээс намайг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн 2 дугаар хавтас хэргийн 205-206 дугаар хуудсанд байх гэрч Ч.Б гийн "...2019 оны 10 дүгээр сарын 07-ны өглөө 09-10 цагийн хооронд Нисдэг машин дээр очоод 30-40 насны хоёр эрэгтэй хүнтэй уулзахад том биетэй өндөр биерхүү 40 орчим насны надаас ах бололтой бордуу царайтай хүнээс зөвшөөрсөн бичиг аваад банк бус дээр аваачиж өгөөд машинаа 3 жилийн гэрээтэй сар бүр 457.000 төгрөг төлөхөөр тохироод гэрээ хийгээд аваад явсан" гэх мэдүүлгээс үзэхэд дээрх машиныг Ж  бусдад зарж борлуулсан үйлдэлд би холбогдолгүй болох нь нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүхээс намайг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байгаа нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, хохирогчийн "том биетэй өндөр биерхүү 40 орчим насны надаас ах бололтой бордуу царайтай хүн" гэдэг нь шүүгдэгч Д.Ж  болох нь шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад Д.Ж  бид хоёрыг харьцуулан харахад л тодорхой харагдаж байсан. Гэтэл Д.Ж ы үйлдлийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Мөн 2 дугаар хавтас хэргийн 222-223 дугаар хуудсанд байх гэрч Б.Б ийн "...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эхнэрийн хамт “Да хүрээ” автомашины зах дээр очоод явж байгаад орж ирсэн машинууд дунд нэг мөнгөлөг өнгийн дугаар аваагүй приус-20 машин эхнэр бид хоёрт их таалагдсан, ББСБ-аар гаргаж өгөх боломжтой талаар асуухад тэр залуу зөвшөөрөөд машины гаалийн бичгийг аваад “Да Хүрээ” зах дотор байсан ББСБ-руу ороод 10.600.000 төгрөгийн зээлийн гэрээ хийгээд бид хоёр машинаа авч яваад ****  улсын дугаар аваад явсан юм" гэх мэдүүлэг авагдсан ба Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар намайг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 06 цагийн үед Монгол Улсаас Турк Улс руу МИАТ-ын онгоцоор нисэхээр Монгол Улсын хилээр нэвтэрсэн боловч агаарын саатлаас болж онгоц нисэхгүй хүлээгдэж байгаад өдрийн 13 цаг 30 минутад онгоц ниссэн нөхцөл байдалтай байхад анхан шатны шүүхээс "...шүүгдэгч О.З  нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 06 цагаас өдрийн 13 цагийн хооронд Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрэн ороод “Да хүрээ” автомашины зах дээр очоод гэрч Б.Б т мөнгөлөг өнгийг приус-20 маркийн машиныг худалдан борлуулаад эргээд Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарч МИАТ-ын онгоцонд суугаад Турк Улс руу ниссэн байх боломжтой..." гэж таамаглах байдлаар дүгнэж гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хэргийг прокурорт буцааж гэрч Б.Б  2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэдэн цагийн үед эхнэрийн хамт “Да хүрээ” автомашины зах дээр очоод машин авсан цаг хугацааг нарийн тогтоох, намайг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 06 цагийн үед Монгол Улсын хилээр нэвтэрсний дараа хилээр буцаж ороод, хэдэн цагийн дараа эргэж буцаж гараад чөлөөтэй явж болох эсэх талаар Хил хамгаалах ерөнхий газар болон МИАТ-ын холбогдох хүмүүсээс мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай байна.

Хохирогч Д.Б-н  2 машиныг Д.Ж  ганцаар завшсан үйлдлийн нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон байхад түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан Д.Ж  бид хоёрын дансны хуулгыг шинжлэн судалж үзэхэд би хохирогч Д.Б-н  3 машиныг худалдан борлуулаад зарим мөнгийг Д.Ж ы данс руу шилжүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Д.Б болон би дээрх нөхцөл байдлыг гэрчилж мэдүүлсэн.

Харин шүүгдэгч Д.Ж  "...О.З  визэнд ороход дансаар мөнгө орж гарсан байх хэрэгтэй гэхээр нь дансаар мөнгө авч байсан..." гэж мэдүүлдэг боловч үүнийг гэрчлэх ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба Монгол Улсаас Турк Улс руу визгүй зорчдог учир Д.Ж ы мэдүүлэг үндэслэлгүй болох нь нотлогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх “шүүгдэгч Д.Ж ы данс руу О.З  мөнгө шилжүүлсэн үйлдэл нь хохирогч Д.Б-н  5 машинд хамааралгүй” гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт авагдаж, нотлох баримтаар тооцогдсон дээрх нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хохирогч Д.Б-н  5 машиныг шүүгдэгч О.З  ганцаар завшсан гэсэн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд үлдсэн 2 машиныг нь Д.Ж  завшсан болох нь тодорхой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурор буцааж, надад урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, гомдолд дурдсан эргэлзээтэй нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...3 дугаар хавтас хэргийн 144-147 дугаар хуудсанд байх хохирогч Ч.Ч гийн "...2019 оны 07 дугаар сард О.З тай утсаар холбогдож 8 сая төгрөгт 2008 оны приус машин авна гэхэд "2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гааль дээр машин бууна та мөнгөө бэлэн аваад ирээрэй" гэж хэлсэн. Би 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр З тай уулзахад "2008 оны приусыг 8 саяд олдохоо больсон. 13.200.000 төгрөгт олдоно" гэхээр нь миний хүү үлдсэн мөнгийг нь зээлээр төлөхөөр болоод бид гаалийн агуулах дээр очиход машин нь контанейрээс буугаагүй байсан тул түр хүлээх хооронд манай хүү авах машиныхаа зургуудыг үзээд "үүнийг авна" гэж О.З т хэлэхэд тэр "одоо бууж байгаа машинуудын гаалийн татварыг төлөх ёстой" гээд надаас 9.200.000 төгрөгийг бэлнээр аваад гаалийн газар руу орсон" гэх мэдүүлэг, шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Ж ы "...Би тэр үед гаалийн мэдүүлэг бөглөөд сууж байсан ба дээрх мөнгөнөөс 8.200.000 төгрөгийг нь О.З аас бэлнээр аваад Д.Б-н  2 машины гаалийн татварт төлсөн..." гэх мэдүүлгээс үзэхэд О.З  миний бие хохирогч Ч.Ч гээс авсан мөнгийг Д.Ж д өгч, Д.Ж  дээрх мөнгийг хохирогч Д.Б-н  2 машины гаалийн татварт өгсөн болох нь бүрэн дүүрэн тогтоогдож байхад анхан шатны шүүхээс намайг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн 2 дугаар хавтас хэргийн 205-206 дугаар хуудсанд байх гэрч Ч.Б гийн "...2019 оны 10 дүгээр сарын 07-ны өглөө 09-10 цагийн хооронд Нисдэг машин дээр очоод 30-40 насны хоёр эрэгтэй хүнтэй уулзахад том биетэй өндөр биерхүү 40 орчим насны надаас ах бололтой бордуу царайтай хүнээс зөвшөөрсөн бичиг аваад банк бус дээр аваачиж өгөөд машинаа 3 жилийн гэрээтэй сар бүр 457.000 төгрөг төлөхөөр тохироод гэрээ хийгээд аваад явсан" гэх мэдүүлгээс үзэхэд дээрх машиныг Ж  бусдад зарж борлуулсан үйлдэлд би холбогдолгүй болох нь нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүхээс намайг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байгаа нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, хохирогчийн "том биетэй өндөр биерхүү 40 орчим насны надаас ах бололтой бордуу царайтай хүн" гэдэг нь шүүгдэгч Д.Ж  болох нь шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад Д.Ж  бид хоёрыг харьцуулан харахад л тодорхой харагдаж байсан. Гэтэл Д.Ж ы үйлдлийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

Мөн 2 дугаар хавтас хэргийн 222-223 дугаар хуудсанд байх гэрч Б.Б ийн "...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эхнэрийн хамт “Да хүрээ” автомашины зах дээр очоод явж байгаад орж ирсэн машинууд дунд нэг мөнгөлөг өнгийн дугаар аваагүй приус-20 машин эхнэр бид хоёрт их таалагдсан, ББСБ-аар гаргаж өгөх боломжтой талаар асуухад тэр залуу зөвшөөрөөд машины гаалийн бичгийг аваад “Да Хүрээ” зах дотор байсан ББСБ-руу ороод 10.600.000 төгрөгийн зээлийн гэрээ хийгээд бид хоёр машинаа авч яваад ****  улсын дугаар аваад явсан юм" гэх мэдүүлэг авагдсан ба Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар намайг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 06 цагийн үед Монгол Улсаас Турк Улс руу МИАТ-ын онгоцоор нисэхээр Монгол Улсын хилээр нэвтэрсэн боловч агаарын саатлаас болж онгоц нисэхгүй хүлээгдэж байгаад өдрийн 13 цаг 30 минутад онгоц ниссэн нөхцөл байдалтай байхад анхан шатны шүүхээс "...шүүгдэгч О.З  нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 06 цагаас өдрийн 13 цагийн хооронд Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрэн ороод “Да хүрээ” автомашины зах дээр очоод гэрч Б.Б т мөнгөлөг өнгийг приус-20 маркийн машиныг худалдан борлуулаад эргээд Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарч МИАТ-ын онгоцонд суугаад Турк Улс руу ниссэн байх боломжтой..." гэж таамаглах байдлаар дүгнэж гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хэргийг прокурорт буцааж гэрч Б.Б  2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэдэн цагийн үед эхнэрийн хамт “Да хүрээ” автомашины зах дээр очоод машин авсан цаг хугацааг нарийн тогтоох, намайг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 06 цагийн үед Монгол Улсын хилээр нэвтэрсний дараа хилээр буцаж ороод, хэдэн цагийн дараа эргэж буцаж гараад чөлөөтэй явж болох эсэх талаар Хил хамгаалах ерөнхий газар болон МИАТ-ын холбогдох хүмүүсээс мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай байна.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Д.Б-н  2 машиныг Д.Ж  ганцаар завшсан үйлдлийн нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон байхад түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан Д.Ж  бид 2-н дансны хуулгыг шинжлэн судалж үзэхэд би хохирогч Д.Б-н  3 машиныг худалдан борлуулаад зарим мөнгийг Д.Ж ы данс руу шилжүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Д.Б болон би дээрх нөхцөл байдлыг гэрчилж мэдүүлсэн.

Харин шүүгдэгч Д.Ж  "...О.З  визэнд ороход дансаар мөнгө орж гарсан байх хэрэгтэй гэхээр нь дансаар мөнгө авч байсан..." гэж мэдүүлдэг боловч үүнийг гэрчлэх ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба Монгол Улсаас Турк Улс руу визгүй зорчдог учир Д.Ж ы мэдүүлэг үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх “шүүгдэгч Д.Ж ы данс руу О.З  мөнгө шилжүүлсэн үйлдэл нь хохирогч Д.Б-н  5 машинд хамааралгүй” гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Д.Ж , О.З  нар бүлэглэн хохирогч Д.Б-н  машиныг завшиж, 40.500.000 төгрөгийн хохирол учруулсан дээрх үйлдэлд О.З т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 1 дэх хэсэг зааснаар гэм буруутайд тооцуулах, машины үнэ болох 40.500.000 төгрөгийг Д.Ж , О.З  нараас тэнцүү хуваан гаргуулж, О.З  20.250.000 төгрөгийг төлөх нөхцөл харагдаж байх ба үлдсэн 2 машиныг нь Д.Ж  завшсан болох нь тодорхой байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, нотлох баримтаар тооцогдсон дээрх нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хохирогч Д.Б-н  5 машиныг шүүгдэгч О.З  ганцаар завшсан гэсэн шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурор буцааж, надад урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, гомдолд дурдсан эргэлзээтэй нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ганчимэг нь давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтад “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж тус тус заасан үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч Д.Ж  нь О.З тай бүлэглэж, Д.Б-н  өмчлөлийн 5 ширхэг приус 20 маркийн автомашиныг зарж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, О.З , Д.Ж  нарын дансны хуулганууд болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. О.З  нь хохирогч нэг бүртэй уулзаж, тэдгээрийн мөнгийг өөрийн дансаар авдаг ба тухайн өдрөө, эсхүл маргааш өдөр нь мөнгийг олон хэсэг болгон хувааж Д.Ж ы дансанд шилжүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс мөн сарын 28-ны өдрийг хүртэлх 20 хоногийн хугацаанд О.З  нь Д.Ж ы данс руу 24.543.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Түүнчлэн шүүгдэгч нар байнга хамт явж, автомашин зардаг талаар холбогдох гэрчүүд мэдүүлсэн. Тэдгээрийн санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэн болох нь тодорхой байх тул анхан шатны шүүх Д.Ж ы үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Уг хэргийн гол зохион байгуулагч нь Д.Ж  бөгөөд тэрээр хохирогч нартай уулзаагүй, мөнгийг өөрийн дансанд аваагүй. Гэвч хохирогч нараас авсан мөнгийг өөрийн дансанд авсан болох нь түүний эзэмшлийн дансны хуулгануудаар нотлогддог. Жишээлбэл, О.З аас Д.Ж ы данс руу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14.000.000 төгрөг, Б-н шилжүүлсэн мөнгөнөөс 2.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 140.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 175.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөг, мөн өдөр 2.395.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1.038.000 төгрөг, 2.350.000 төгрөг, 545.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 4.700.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 6.500.000 төгрөгийг “машины үнэ”, “машины төлбөр”, “Ж д”, “Жакад” гэх зэрэг утгатайгаар шилжүүлсэн байдаг. Иймээс тухайн хэргийг бүлэглэж, гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны 10 дугаар сарын 08-ний өдрөөс мөн сарын 28-ны өдөр хүртэлх 20 хоногийн хугацаанд О.З ын Хаан банк, Худалдаа хөгжийн банкны данснаас Д.Ж ы данс руу нийт 24,543,000 төгрөг шилжүүлэгдсэн байдаг. Тэдний зөвхөн дансаар шилжүүлсэн мөнгийг тогтоосон бөгөөд бэлнээр хэдэн төгрөг өгсөн болохыг хэлэх боломжгүй. Учир нь, эдгээр хүмүүс байнга уулзаж, холбоотой байдаг талаар гэрчүүд мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийг хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Ж  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийг зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. О.З  надаас мөнгө авахдаа “Солонгос Улсын виз хөөцөлдөж байгаа, дансаа зузаатгана” гэж хэлж байсан. Прокурор дансны хуулганы талаар ярьж байна. Миний бие тус мөнгөнүүдийг маргааш өдөр нь буцаагаад шилжүүлсэн. Прокурор миний дансанд орсон орлогыг тооцсон атлаа зарлагыг нь анхаарч үзээгүй байна. Гэтэл би 6.700.000 төгрөг орж ирэхэд маргааш өдөр нь буцаагаад 6.500.000 төгрөгийг О.З ын данс руу шилжүүлсэн. Тэрээр надад “визний материал бүрдүүлж байна. Дансны хуулгаа зузаатгамаар байна. Энэ мөнгийг таны данс руу шилжүүлээд буцаагаад авъя” гэж байсан. Иймээс тэрээр миний данс руу мөнгө шилжүүлсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Ж ы өмгөөлөгч Б.Баттуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна. Прокурорын эсэргүүцэл, О.З  болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар хэлье. О.З  нь миний үйлчлүүлэгчийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашигласан. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч О.З т итгэсэн. 2019 онд нотариатын үйлчилгээ цахим болоогүй байсан. Миний үйлчлүүлэгч гэрээ байгуулахаас өмнө гарын үсэг зурж үлдээдэг байсан талаараа тайлбарлаж байна. Ингэхдээ тэрээр нотариатч нартай ярилцсан байдаг. Тухайн үед О.З т Д.Ж ы гарын үсэг зурсан хэд хэдэн цаас байсан ба түүнийг О.З  ашигласан. Тээврийн хэрэгслүүд Д.Ж ы нэр дээр орж ирдэг байсан тул тэрээр зайлшгүй өөрөө гэрээ байгуулж, худалдан авагчдад шилжүүлдэг байсан. Хэдийгээр О.З  нь Д.Ж ы нэр дээр гэрээ байгуулсан боловч төлбөрийг өөрийн дансаар авдаг байсан. Уг нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоосон ба анхан шатны шүүх тус баримтуудад үндэслэж шийдвэрээ гаргасан. Сайн ажиглаад харвал гэрээнүүдэд зурагдсан Д.Ж ы гарын үсэг нь доор байрлалтай байдаг. Тэгэхээр О.З  нь Д.Ж ы гарын үсгийг ашиглаж “Худалдах, худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ч.Ч  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Миний бие группт байдаг, зорилтот бүлгийн хүн байгаа юм. Дээрх мөнгийг амьдралынхаа туршид хурааж бүрдүүлсэн. О.З т итгэж мөнгөө өгсөн. О.З аас бусад хүмүүсийг танихгүй. О.З  11 дүгээр сард надад тус мөнгийг 10 хувийн хүүтэй төлнө гэсэн гэрээ өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл хохирлыг минь барагдуулаагүй. ...Миний бие “Офицер”-т байрлах Хаан банканд ирэхэд О.З  приус 20 маркийн машинтай ирээд “мөнгөө бэлнээр авчих” гэж хэлсэн. ...” гэв.

Хохирогч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Миний бие О.З , Д.Ж  нарын хороонд хэрхэн мөнгө шилжсэн болохыг мэдэхгүй. Д.Ж  миний 5 машиныг хариуцаж байсан. Түүний гарын үсэггүйгээр тус машинууд шилжих боломжгүй. Гэтэл миний машинуудыг хүмүүс жолоодоод явж байгаа. Д.Ж  болон түүний өмгөөлөгч “нотариатад гарын үсэг байдаг, түүгээр гэрээ хийж болдог” гэж тайлбарлаж байна. Гэвч Д.Ж  гэрээ байгуулагдах эсэх асуудлыг мэдэх ёстой шүү дээ. Тэрээр гэрээ байгуулагдах, мөнгө шилжүүлэгдэх зэрэг асуудлыг мэдэхгүй гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Миний бие хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч О.З  болон түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлууд мөн прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 88 дугаартай эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.З , Д.Ж  нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд О.З , Д.Ж  нарыг бүлэглэн Д.Б-н  итгэмжлэн хариуцуулж өгсөн 5 ширхэг авто машиныг завшсан гэх үйлдэлд “Д.Ж ы үйлдэл оролцоо тогтоогдохгүй” байна гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Тодруулбал, О.З ын “...Ж  бид хоёр хөрөнгө мөнгөний санхүүгээ босгодог байсан ба миний мөнгө Ж ы дансанд байдаг байсан. ...5 ширхэг машины мөнгийг Бат-Эрдэнэ ахад өгсөн бөгөөд Ж  бүх мөнгийг авсан...” /1хх190-191/, “...Япон улсаас импортоор авчирч байсан буюу гадаадаас гааль дээр ирчихсэн байсан 3 Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээс үзээд О.Ж  нь 14.000.000 төгрөгөөр буюу тухайн үед Улаанбаатар зарагдаж байсан Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээс 800.000 төгрөгийн хямдхан зарахаар тохирсон. ...Тэгээд би О.Ж  гэх хүнээс авсан 14.000.000 төгрөгөөр гаалийн тээврийн зардлаа хийлгэх, мөн Япон улсаас ачигдаж ирэх гэж байсан машины урьдчилгаа болгож хийгээд хамт машин зардаг Д.Ж , Д.Б нарын дансанд хувааж хийсэн...” /3хх28-29/, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн “...тухайн приусуудыг орж ирэхэд нь саарал өнгийн 2 ширхгийг нь би хувь хүнд ББСБ-аар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 22-н авто худалдааны төв дээрээс зарсан ба орлогыг Ж ы данс руу шилжүүлсэн. Цэнхэр өнгийн приус 20 маркийн авто машиныг Ж  гааль дээр буухад нь аваад “Да хүрээ” захын дэргэд байрлах хуучин машины захад авто машины наймаа хийдэг Тунгалагсайхан гэх залууд 14.800.000 төгрөгөөр худалдсан бөгөөд орлогыг Ж  өөрөө авч байсан. ...Тухайн үед Бат-Эрдэнэ ах бид 3 хамтран ажиллаж байсан ба Б  ах нутаг руу явах замдаа уулзъя гэж 2 удаа хэлэхэд Ж  над руу залгаад “Б замаараа орох юм байна. Зогсоолоо битгий зааж өгөөрэй, 2-лаа баларна шүү, нөгөө цэнхэр приус чинь мэдэгдэх гээд байна” гэж хэлсэн...” /1хх190/, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гэрчээр өгсөн “...цэнхэр машин зарсан мөнгийг Ж аар дамжуулан 6.500.000 төгрөгийг тухайн үед өгүүлсэн, яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. ...” /1хх204/,

гэрч Ч.Б ий “...эдийн засагч А гэх хүүхэн тухайн үед “та маргааш машин зарж байгаа хүнтэй уулзаад ББСБ-аар машин шилжүүлсэн зөвшөөрөл аваад ир” гэсэн. Би маргааш нь утсаар яриад машинаа өгч явуулсан хүнтэй дахин утсаар холбогдож байгаад Нисдэг машин дээр уулзахаар болоод 2019 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 09:00-10:00 цагийн хооронд Нисдэг машин дээр очиход 30-40 орчим насны 2 эрэгтэй хүнтэй уулзаад том, өндөр, биерхүү 40 орчим насны надаас ах бололтой бордуу царайтай хүнээс зөвшөөрсөн бичиг аваад банк бус дээр аваачиж өгөөд машинаа 3 жилийн гэрээтэй авсан. ...” гэх /2хх205/ мэдүүлгүүд болон О.З , Д.Ж  нарын Хаан банк дахь ****  болон **** тоот дансны хуулга зэргээр Д.Ж ы данс руу О.З аас “zorigoo”, “mashinii une” гэх утгаар мөнгө шилжүүлэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Мөн Д.Ж ы **** тоот данс руу Ш.Тунгалагсайханы **** тоот данснаас 13.980.000 төгрөг шилжин орсон байх ба улмаар Д.Ж ы данс руу орсон мөнгөн дүн хэрхэн зарцуулагдаж гарсан нь тодорхойгүй, мөн О.З ын данснаас өөр бусад хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлсэн нөхцөл байдал 4 дүгээр хавтас хэргийн 182-184, 188-193 дугаар талд авагдсан дансны хуулгуудаар тогтоогдож байх тул хохирогч нарыг зөвхөн О.З ын данс руу төлбөрөө шилжүүлсэн байна гэж үзэх боломжгүй юм. Иймд дээрх нөхцөл байдлыг тодруулан шалгах шаардлагатай гэж үзлээ.

Шүүгдэгч О.З  болон түүний өмгөөлөгч Б.Чинбат нар давж заалдах гомдолдоо “...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Бишкек-Истанбул чиглэлд О.З  ниссэн. Энэ цаг хугацаанд Б.Б тэй машин худалдах, худалдан авах гэрээ хийсэн байх боломжгүй, улсын хилээр гарсан байсан...” гэх үндэслэлийг дурджээ.

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2-5а/545 нь Замын-Үүд автозамын боомтоор 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарсан, мөн өдөр орсон, Буян-Ухаа агаарын боомтоор 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Бишкек-Истанбул чиглэлийн ТК-343 дугаарын аяллын онгоцоор улсын хилээр гарсан бүртгэл авагдсан байна” гэх Монгол Улсын Хил Хамгаалах ерөнхий газрын албан бичгээр тогтоогдож байгаагаас гадна 5 дугаар хавтас хэргийн 7-10 дугаар талд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “хоногийн нислэгийн төлөвлөгөө” гэх баримт авагдсан байх бөгөөд 7 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд ТНҮ343 аяллын дугаартай нислэг нь өглөөний 07:00 цагт “нисэн гаргах”, 11:25 цагт “нисэн буух” төлөвлөгөөтэй байжээ.

Харин 5 дугаар хавтас хэргийн 10 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд тухайн өдрийн нислэгийг 13:21 цагт “хөөрсөн”, 18:14 цагт “буусан” гэх мэдээлэл авагдаж, 4 дүгээр хавтас хэргийн 185 дугаар талд О.З ын гадаад паспорт дээр 2 штамб дарагдсан байх тул энэхүү эргэлзээтэй нөхцөл байдалд тодорхой ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэв.

Иймд энэ талаар гаргасан шүүгдэгч О.З  болон түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын давж заалдах гомдлууд, мөн прокурорын бичсэн эсэргүүцлийн “Д.Ж д холбогдох” хэсгийг тус тус хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчингүй болсонтой холбоотой шүүгдэгч О.З т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болон Д.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1131 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч О.З т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болон Д.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ