| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00152/И |
| Дугаар | 154/ШШ2025/00150 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 154/ШШ2025/00150
| 20******* оны 10 сарын 27 өдөр | Дугаар 154/ШШ20*******/00150 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр *******, ******* настай, Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, ******* овогт *******ы *******ы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 онд 8-р анги төгсөж илгшээлтээр хөдөө гарсан. Би Ховд аймгийн Үенч сумын Жаргалан бригадад 3 жил тууврийн мал тууж байсан. Хавар 5 сараас Намар 9 сар хүртэл туувар туудаг байсан. Би 1989 оны 10 сард цэргийн албанд татагдаж 1991 оны 10 сард цэргийн албанаас халагдаж ирсэн. Би малчнаар ажиллаж байхдаа *******0 төгрөгийн цалин авдаг байсан. Тухайн үед У., Клейсхан, аавынхаа хамт туувар туудаг байсан. Хөдөлмөрийн дэвтэр аавын нэр дээр бичигдсэн. Иймд намайг 1986 оны 06 сараас 1989 оны 10 сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* нь 1986 оны 06 дугаар 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Т.Бейсемхан нь Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь:
түүний шүүхэд гаргасан хүсэлт,
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 971 дугаартай Ховд аймгийн Үенч сумын 
Алтайн Оргил нэгдлийн Жаргалан буюу 3 дугаар бригадын 1986-1989 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт байхгүй тул ******* овогтой *******д лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,
Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 20******* оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа,
198- 1989 оны Т.*******д Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн Жаргалан бригадаас олгож байсан цалингийн жагсаалт,
Гэрч М.*******гийн шүүхэд мэдүүлсэн ...Би 1986-1990 он хүртэл Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчин байсан. Т.******* Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргилд нэгдлийн 3-р бригадад 1986-1990 он хүртэл сувай төлөг маллаж байсан. Тэр үед бид нар айл хөрш хамт байсан. Тухайн ажилчид хийснээрээ цалин авдаг байсан. Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн даргаар Сандаг, 3-р бригадын даргаар Аятхан, малын эмчээр Изей зоо техникчээр Эрхэмбаяр нар ажиллаж байсан. Т.******* нь цэргийн алба Ховд аймагт хаасан гэх мэдүүлэг,
Гэрч У.ийн шүүхэд мэдүүлсэн ...Би бага наснаасаа эхлэн эцэг, эхээ дагаж мал маллаж эхэлсэн. Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн малчин байсан. Т.******* Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргилд нэгдлийн 3-р бригадад 1986-1989 он хүртэл бог мал маллаж байсан. Тууварчин байсан. Т.*******, Т.******* аав Төлөвхөөн би миний аав Уата бид нар хамт олон жил тууварчин байсан. Тухайн малчид хийснээрээ цалин авдаг байсан. Тууварчид 1200 төгрөг авдаг байсан.Тууварчид малаа оросын хил дээр аваачиж өгдөг байсан. Т.******* нь цэргийн алба хаасан. 1989-1991 онд Ховд аймагт 2 жилийн цэргийн алба хаасан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ы *******ыг 1986 оны 06 дугаар 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Бейсемханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ