| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 191/2025/02724/И |
| Дугаар | 191/ШШ2025/09122 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/09122
2025 10 27 191/ШШ2025/09122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, /-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин байх, одоо байрлах, РД:/-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, илгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******-*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Ү.*******,
Гэрч Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Д.******* нь ТӨХХК-н Клиринг, төлбөр тооцооны хэлтсийн Клиринг тооцооны мэргэжилтний лын байрнаас тус байгууллагын Захирлын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тоот тушаалаар чөлөөлөгдсөн болно. Ажил олгогчийн зүгээс лын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-дэх хэсэгт заасан лын байр хасагдсан гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Миний лын байрны гүйцэтгэх чиг үүрэг нь манай байгууллагын үндсэн үйл иллагаа хэвээр үргэлжилж, өөрчлөгдөөгүй байхад заавал байх ёстой албан тушаал бөгөөд байгууллагын оршин байх хаяг Улаанбаатараас уул аймагт шилжсэнээр хасагдах боломжгүй юм. Миний лын байрны чиг үүрэг хасагдаагүй байгууллагад хэвээр хадгалагд байгаа тул ТӨХХК-н Клиринг, төлбөр тооцооны хэлтсийн Клиринг тооцооны мэргэжилтний лын байранд эгүүлэн тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс мөн ил олгогчийн шийдвэрийг бөөнөөр халах үйл явц болсон гэж үзэж байгаа. Хуульд заасан журмын дагуу явагдаагүй.
Ажил олгогч лаас чөлөөлөх үндэслэлдээ аймаг шилжсэн гэсэн тул аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Дугаар тоот хуралдааны тэмдэглэлээр ТӨХХК-ны хаягийн бүртгэл уул аймагт шилжиж ирээгүйг үндэслэн дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхзүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн болно. Тус тэмдэглэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* би 2024.12.24-ний өдөр гард авсан. Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ч 2 удаа нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзан тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* би алдааг залруулж, дахин нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: " ХХК нь Засгийн газрын 2013 оны 30 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2013 оны 40 дүгээр тогтоолоор 2013 оны 03 дугаар сард байгуулагдсан бөгөөд гаралтай бараа, түүхий эдийн ийн тухай хуулийн дагуу хөдөө гаралтай бараа, түүхий эдийн арилжааг зохион байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Биржийн хувьцааг 100 хувь ХХААХҮЯ эзэмшиж, төрийн өмчит компанийн хэлбэрээр үйл иллагаа явуулдаг.
Д.******* нь тус компанийн Клиринг, төлбөр тооцооны хэлтсийн Клиринг, төлбөр тооцооны мэргэжилтэн албан тушаалд илл байгаад Гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан.
Тодруулбал, Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.4.1.9 "Төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл иллагааны хамрах хүрээг харгалзан нийслэл Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх бодлогын хүрээнд Хүнс, хөдөө, ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг холбогдох харьяа байгууллагуудын хамт аймагт нүүлгэн шилжүүлнэ.", Монгол улсын Засгийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 11- ны өдрийн хуралдааны 32 дугаар тэмдэглэлийн 1 дүгээр хэсэг "Төвийн бүсийг төрөлжсөн, үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхтэй холбогдуулан ХХАХҮЯам болон түүний харьяа байгууллагуудыг- аймагт нүүлгэн шилжүүлэх лыг төлөвлөн, удирдлага, зохион байгуулалтаар ханг иллахыг ХХААХҮ-н сайд Ж.Энхбаяр даалгав"-ыг үндэслэн " ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн "Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" дугаар тогтоол, мөн өдрийн "Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" 18 дугаар тогтоол тус тус батлагдан гарсан. Уг тогтоолоор тус компанийг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс аймагт нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан " ХХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар 20 хүн байхаар тогтоож, бүтэц зохион байгуулалтыг дараах байдлаар шинэчлэн баталсан.
Нэгэнт УИХ, Засгийн газрын шийдвэрээр ХХАХҮЯам болон түүний харьяа байгууллагуудыг аймагт нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан тул нэн тэргүүнд компанийн хүний нөөц буюу илчдыг аймагт шилжүүлэх буюу нүүлгэн иллуулах асуудлыг шийдвэрлэх асуудал тулгарсан. Тодруулбал, Хөдөлмөрийн гэрээний нэг тал болох ил олгогчийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох ил үүрэг гүйцэтгэх байршлыг өөрчилж болохгүй. Иймд нийт илчдад УИХ, Засгийн газрын шийдвэрийг мэдээлж аймагт иллах боломжтой эсэх саналыг илтан тус бүрээс авч, иллах боломжтой илчдын тоо болон нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гаргах зардал, тооцоо зэргийг харгалзан үзэж компанийн ТУЗ- ын зүгээс компанийн бүтэц, орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан болохыг дурдах нь зүйтэй.
Улмаар Гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн "Албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай" дугаар тушаалаар компанийн орон тооны бүтцэд хамаарах албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж Санхүү удирдлагын хэлтсийг 9 илтантай, Үйл иллагааны хэлтсийг 10 илтантай байхаар баталсан. Өөрөөр хэлбэл Клиринг, төлбөр тооцооны хэлтсийн Клиринг, төлбөр тооцооны мэргэжилтэн Д.*******ий лын байр хасагдсан буюу орон тоо тоо цөөрсөн үндэслэл нөхцөл бий болсон.
Түүнчлэн Д.******* нь бага насны хүүхэдтэй гэсэн шалтгаанаар аймагт байршин иллах боломжгүй гэсэн саналыг өгсөн гэдгийг тодотгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл лын байр хасагдсан, орон тоо цөөрсөн эсэхээс үл шалтгаалан Д.******* нь- аймагт иллах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Харин ил олгогчийн зүгээс нийт илтнуудаас авсан саналыг харгалзан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийн хэмжээг 6 сараар тооцож олгосон бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, мэдэгдэл өгснөөс хойших 30 хоногийн олговрыг олгосон. Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч Д.*******ий илд эргүүлэн тогтоолгох, илгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шитгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гарг өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гарг өгсөн баримтын тухайд: Д.*******ээс Б.*******ад олгосон итгэмжлэл, ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаал, ТӨХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 281 тоот мэдэгдэл, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийн хуулбар, сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 15 тэмдэглэл/шийдвэр, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
3.2. Хариуцагч талаас шүүхэд гарг өгсөн баримтын тухайд: Б.*******-*******д олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар, ХХК-ийн дүрэм, ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар Д.*******ийг илд томилох тухай тушаалын хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тоот мэдэгдэл, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар Д.*******ий Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалын хуулбар, ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 17 Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 18 Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоолын хуулбар, ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний дугаар Албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, хавсралт, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хүргүүлсэн тайлбар, ХХК-ийн лын байр- аймагт шилжин байрших болсонтой холбогдуулан илчдын шилжилт хөдөлгөөн хийх саналын нэгтгэл, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Ажлын байр,- аймагт байрлахтай холбогдон иллагсдын шилжилт хөдөлгөөн хийх саналын хуулбар,
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар дүгээр Ажлын байрны тодорхойлолт шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, Төлбөр тооцооны ахлах мэргэжилтэн, цахим хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн, цахим хөгжүүлэлтийн мэргэжилтний Ажлын байрны тодорхойлолтуудын хуулбар, ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар А/58 Журам, гэрээний загварыг батлах тухай тушаалын хуулбар, ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 25 Компанийн зохион байгуулалтын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай тогтоолын хуулбар, гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар Албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 218 дугаар албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар журам шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар журам шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, гэрч Г.*******ын мэдүүлэг зэрэг баримтыг бүрдүүлсэн.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ТӨХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, илгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
6. Хариуцагч " " ТӨХХК-ийн үйл иллагаа явуулах байршил дүгээр давхар хаягт шилжин өөрчлөгдсөн, зохигч тус шүүхээр уг хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй, оролцогч хэн аль нь Улаанбаатар хотод амьдардаг үндэслэлээр шүүхэд тус тусдаа бичгээр хүсэлт гаргасан байх тул тус шүүх маргааныг шийдвэрлэсэн болно.
7. Нэхэмжлэгч Д.нь хариуцагч "" ТӨХХК-нд холбогдуулан илд эгүүлэн тогтоолгож, илгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
7.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг лын байрны чиг үүрэг хэвээр хадгалагд байгаа,- аймаг руу байгууллага нүүж иллахад нэхэмжлэгчийн зүгээс татгалзсан санал өгсөн гэдгийг нотолж чадаагүй, урьд илл байсан Крилинг, төлбөр тооцооны мэргэжилтэн-ий лын байрны чиг үүрэг хэвээр хадгалагд байгаа тул эгүүлэн тогтоолгоно, хууль зүйн үндэслэлгүй тушаал гарг, ил олгогч бөөнөөр халах үеийн журмыг хэрэгжүүлээгүй гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч "" ТӨХХК нь компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн, орон тооны дээд хязгаарыг баталсан, улмаар холбогдох тогтоол, тушаалуудад үндэслэн Крилинг, төлбөр тооцооны мэргэжилтэн-ий лын байрны орон тоо хасагдсан, тухайн албан тушаалын чиг үүрэг нь гүйлгээ хийх чиг үүрэгтэй, нягтлан давхар хийх боломжтой,- аймаг руу байгууллага нүүж иллах болсонтой холбоотой бүх илчдыг- аймагт очин танилцуулж, саналыг хэлтэс бүрээр нэгтгэн авахад нэхэмжлэгч иллахгүй гэдэг санал гаргасан тул хуульд зааснаар тэтгэмж олгосон, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
9. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
9.1 Нэхэмжлэгч Д.******* нь "" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай Д.*******ий хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар "Крилинг, төлбөр тооцооны хэлтсийн Крилинг, төлбөр тооцооны мэргэжилтэн"-ий үүрэгт лаас чөлөөлөгдсөн болох нь тушаал, тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 4-р тал/
9.2 Нэхэмжлэгч нь уг тушаалыг эс зөвшөөрч гомдлоо- аймгийн сум болон Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гарган шийдвэрлүүлж, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл, тайлбар, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлүүдээр тус тус нотлогдож байна. /хх-ийн 1-2, 6-11-р тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр илд шилжүүлсэн, сэлгэн иллуулсан тухай ил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр илд шилжүүлсэн, сэлгэн иллуулсан тухай ил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар илтан гомдол гаргасан гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч " " ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай Д.*******ий хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг 2024.10.31-ний өдөр мэйлээр хүлээн авч танилцсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан.
Дархан сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо илтны гомдлыг 2024.11.25-ны өдөр хүлээн авч, 2024.12.20-ны өдөр 15 дугаар ил олгогчийн хаягийн бүртгэл- аймагт шилжин ирээгүй үндэслэлээр дүүргийн гурван талт хороонд хандах нь зүйтэй гэх тэмдэглэл, шийдвэр гаргасан, түүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* 2024.12.24-ний өдөр гардан авсан байна. /хх-ийн 8-11-р тал/
Улмаар Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024.12.28-ны өдөр гомдол гарг, тус гурван талт хорооноос 2025.01.13-ны өдрийн хуралдааны тэмдэглэл гаргасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025.01.22-ны өдөр гардан авсан болох нь хэрэгт авагдсан тэмдэглэл, шийдвэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан гардан авсан өдрөө хуулбар үнэн тэмдэг даруулж авсан гэх тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 6-7-р тал/
Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан байна.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш лын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан хугацааг хэтрүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан лын 10 өдрийн дотор шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна. /2025.02.05-ны өдрийн дотор гаргах/
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж хэрэгт авагдсан ба уг захирамжийг нэхэмжлэгч хүлээн аваад дахин шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул хуульд заасан дээрх зохицуулалтын хүрээнд эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.
10. Шүүх хариуцагчийн нэхэмжлэгч хуульд заасан хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн ч маргаан бүхий тушаалд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.
10.1 Хариуцагч "" ТӨХХК нь 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн дугаар албан бичгээр илтан П.*******д мэдэгдэл хүргүүлж, тус мэдэгдэлд " " ХХК-ийн лын байр Улаанбаатар хотоос нүүж- аймагт шилжин иллахаар болсон. Үүнтэй холбогдуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын 2024 оны дугаар тушаалаар компанийн орон тоо, бүтэж өөрчлөгдөж Крилинг, төлбөр тооцооны хэлтсийн Крилинг, төлбөр тооцооны мэргэжилтний орон тоо хасагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4.1-д заасныг тус тус үндэслэн тантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ил олгогчийн санаачилгаар цуцалж, танд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-д заасны дагуу нэг удаагийн тэтгэмж олгох болсныг мэдэгдье...ил хүлээлцэх эцсийн хугацааг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоож байна. Энэхүү мэдэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан мэдэгдэл болно гэжээ./хх-ийн 5-р тал/
10.2 Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.4.1.9-д "Төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл иллагааны хамрах хүрээг харгалзан нийслэл Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх бодлогын хүрээнд Хүнс, хөдөө, ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг холбогдох харьяа байгууллагуудын хамт- аймагт нүүлгэн шилжүүлнэ гэж, Монгол улсын Засгийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 32 дугаар тэмдэглэлийн 1 дүгээр хэсэг "Төвийн бүсийг төрөлжсөн, үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхтэй холбогдуулан ХХАХҮЯам болон түүний харьяа байгууллагуудыг- аймагт нүүлгэн шилжүүлэх лыг төлөвлөн, удирдлага, зохион байгуулалтаар ханг иллахыг ХХААХҮ-н сайд Ж.Энхбаяр даалгав"-ыг үндэслэн " ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн "Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 17 дугаар тогтоол, мөн өдрийн "Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" 18 дугаар тогтоол тус тус батлагдан гарсан. Уг үйл баримтад зохигч маргаагүй./хх-ийн 30-43, 55-56-р тал/
10.3 " ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн "Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 17 дугаар тогтоолын 1 дэх заалтад Тус компанийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс- аймагт нүүлгэн шилжүүлэхийг дэмжсүгэй, мөн өдрийн 18 дугаар тогтоолын 1-т тус компанийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс- аймагт нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан " ХХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг гүйцэтгэх захирал-1, Санхүү, удирдлагын хэлтэс, Үйл иллагааны хэлтэс гэсэн бүтцээр, орон тооны дээд хязгаарыг 20 гэж тогтоожээ.
10.4 " ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тушаалаар албан тушаалын жагсаалт шинэчлэн баталсан байх ба түүний хавсралтад Санхүү, удирдлагын хэлтэст төлбөр тооцооны ахлах мэргэжилтэн-1нийт 9 орон тоог тусгасан байна./хх-ийн 57-58-р тал/
10.5 " ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоол, гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар Албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралтад урьд тус байгууллагын орон тооны дээд хязгаар 42 байсан, зохион байгуулалтын бүтцийн хувьд Крилинг төлбөр тооцооны хэлтэс нь менежер-1, ахлах мэргэжилтэн-3, Крилинг төлбөр тооцооны мэргэжилтэн-3 нийт 5 орон тоотой байсан болох нь нотлогдож байна./хх-ийн 108-110-р тал/
10.6 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай илтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд илтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ил олгогч нотлох үүрэгтэй, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт Аж нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн, лын байр хасагдсан үндэслэлээр тухайн нэгж, байгууллагын дараах хувь, хэмжээний илтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 90 хоногийн хугацаанд цуцалсныг бөөнөөр халсанд тооцно:81.1.1-т 10-50 илтантай нэгж, байгууллагын тав ба түүнээс дээш илтны гэж, 81.3 дахь хэсэгт Бөөнөөр халах асуудлаар хийх хэлэлцээгээр ил олгогч болон илтны төлөөлөгчид халагдах илтны тоог багасгах; тухайн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд илтныг шилжүүлэх; лын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч иллуулах; илтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах; хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж тус тус заасан.
10.7 Маргаан бүхий тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, лын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр гарг, илтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ил олгогчийн санаачилгаар цуцалжээ.
Хариуцагч тал шүүх хуралдаанд бүх илтнуудаа- аймагт шилжүүлэн иллуулах сонирхолтой, ийм боломж байсан боловч илтнууд- аймагт очиж иллах боломжгүй шалтгаанаар татгалз харин лаас халагдсаны тэтгэмж авах хүсэлт гаргасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөл бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэнодоо тэтгэмж авсан илтнуудаас нэхэмжлэгчээс бусад нь гомдол гаргаагүй гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч Д.******* нь ил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 13,200,000 төгрөг олгосон, авсанд зохигч маргаангүй.
Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар ил олгогч байгууллага нь нийт 42 орон тооны хязгаарыг 20 орон тоо болгон бууруулж, илтнуудтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ил олгогчийн санаачилгаар цуцалж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.1 дэх хэсэгт зааснаар бөөнөөр халах үйл явц гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагчийн тайлбар нь маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлийг зөвтгөх үндэслэл болохгүй тул " " ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай Д.*******ий хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, харин нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг хэтрүүлж гаргасан гэж үзэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Д.*******ий гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан ТӨХХК-д холбогдох урьд эрхэлж байсан илд эгүүлэн тогтоолгох, илгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Д.*******ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА