| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01564/И |
| Дугаар | 192/ШШ2025/08789 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/08789
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, 107 дугаар байр,****тоот хаягт оршин суух,*****овогт **** /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, өөрийн байр хаягт байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн **** дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах, хөрөнгийн эрх сэргээсэн болохыг мэдэгдсэн албан тоот гаргахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Монгол Улсын иргэн ****ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт энэхүү хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч нь дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч ****ийн үйлдсэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Дугаар **** шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ****7 тоот шийдвэрийн дагуу ****эд хамаарах Улсын бүртгэлийн **** дугаартай, нэгж талбарын ****дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 14-р хороо, Бугын ам хаягт байршилтай 5600 м.кв газрын эрхийг түдгэлзүүлсэн арга хэмжээ нь цуцлагдаж, тухайн газрын хөрөнгийн эрх сэргэсэн болохыг ХУДГЗБА-нд мэдэгдсэн албан тоот гаргахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулах нэхэмжлэлийг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргах нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн иргэний эрх зүйн хамгаалалтыг хангалттай хэрэгжүүлэх эсэхэд эргэлзээ үүссэн тул нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн **** дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах, хөрөнгийн эрх сэргээсэн болохыг мэдэгдсэн албан тоот гаргахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан агуулга бүхий хүсэлтийг бичгээр ирүүлсэн, тухайн хүсэлтдээ ... нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргах нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн иргэний эрх зүйн хамгаалалтыг хангалттай хэрэгжүүлэх эсэхэд эргэлзээ үүссэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж дурдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч
нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх
боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заасан.
Иймд ****ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн **** дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах, хөрөнгийн эрх сэргээсэн болохыг мэдэгдсэн албан тоот гаргахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ****ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн **** дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах, хөрөнгийн эрх сэргээсэн болохыг мэдэгдсэн албан тоот гаргахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ